• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хэн юу хэлэв

Өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай холбоотой асуудлууд яригдаж, Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг мэдээлэл өгсөн билээ. Түүнчлэн Улсын Ерөнхий прокурорын газраас дуулиант хэргүүдийн явц ямар байгаа талаар мэдээлэл өгсөн бол иргэдийн дунд асуудал үүсгээд байдаг гадаад паспортыг дүүргүүдэд захиалдаг болов. Ингээд энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлын талаар “Хэн юу хэлэв” булангаараа онцолж байна. 
 
Ч.Сайханбилэг: Харь улсын мэдэлд байсан Монголын төрийн өмчийг авчирсан нь буруу юм бол хариуцлагаа хүлээе 
 
/Ерөнхий сайд асан/
-Хуульзүйн байнгын хорооны хуралдаан дээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Миний бие энэ асуудлаар УИХ-ын сонгуулийн өмнө олон нийтийн өмнө байр сууриа илэрхийлж байсан. Түүнээс хойш ямар нэг мэдэгдэл, байр суурь илэрхийлэлгүй өнөөдрийг хүрсэн. Ингэх боломж ч байгаагүй. Яагаад гэвэл, үүнтэй холбоотой бүх тушаал, шийдвэр нууцын зэрэглэлтэй хэлэлцэгдэж, шийдвэрлэгдсэн учраас тэр бүр яриад байх боломж байгаагүй.
 
Нөгөө талаас, цаг хугацааны хувьд ч тохиромжгүй байсан. УИХ-ын сонгууль, бүтэц, бүрэлдэхүүний асуудал, залгуулаад орон нутгийн сонгууль гэхчлэн улстөржилт өрнөж байсан учраас асуудлын гүнд орж, эрүүлээр харахад хүндрэл учрахаар байв. Орон нутгийн сонгууль дууссан учраас одоо асуудлыг эрүүлээр, эх оронч өнцгөөс харах нөхцөл бүрдсэн байх гэж бодож байна. Монгол Улсын эрх мэдэлд “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь авчрахын тулд зөвхөн энэ замаар явах юм байна. Эсвэл хуучин байсан статус буюу 51 хувь нь Монголын төрийн мэдэлд, 49 хувь нь ОХУ-д хэвээр байх нь гэсэн ийм л хоёр зам байсан.
 
Миний оронд ямар ч хүн Ерөнхий сайдаар ажиллаж байсан хамаагүй, эхний замыг нь сонгож авах байсан болов уу. Яагаад гэвэл Засгийн газрын гаргасан энэ шийдвэрийн дүнд хоёр улсын хамтарсан үйлдвэр байсан “Эрдэнэт” 100 хувь Монгол Улсын үйлдвэр гэж нэрлэгдэх болсон. Би энэ улсын эрх ашгийн төлөө ажиллаж байсны хувьд “Эрдэнэт”-ийг алдсан биш, олж авчирсан Ерөнхий сайд байя гэж бодсон юм шүү. Яагаад хаалттай хэлэлцсэн талаар гурван үндэслэл бий. Нэгдүгээрт, сонгуулийн сурталчилгаа ид явагдаж байсан. Хоёрдугаарт, аливаа айлчлалын асуудлыг нууцын горимоор хэлэлцдэг.
 
Гуравдугаарт, бизнесийн алтан зарчим бий, хоёр ААН хоорондоо нууц хадгалах гэрээ байгуулдаг. Үүний дагуу гэрээ хийдэг учраас хариу эцэслэж гарах хүртэл ил болгож болохгүй байсан. Монгол төрийн төлөө 20, 30 жил зүтгэсэн та бүхэн улс төр яаж явдгийг мэднэ. Мушгиж яриад байж болохгүй. Харь улсын мэдэлд байсан Монголын төрийн өмчийг 100 хувь эх орондоо авчирсан нь буруу гээд ял шийтгэл хүлээдэг бол би хариуцлагаа хүлээхэд бэлэн байна” хэмээсэн юм. 
 
Э.Амарбат: С.Зоригийн хэргийг тун удахгүй шүүхэд шилжүүлнэ 
 
/Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод Аюулгүй байдлын хэлтсийн дарга/
-Улсын Ерөнхий прокурорын газраас тус байгууллагын энэ оны эхний есөн сарын байдлаар хийсэн ажлын талаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод Аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат “С.Зоригийн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж, саатуулан байцааж байгаа.
 
Энэ хэргийг нууцын зэрэглэлтэй шалгаж байгаа тул илүү мэдээлэл өгөх боломж алга. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан. Удахгүй шүүхэд шилжүүлнэ” хэмээсэн юм. Түүнчлэн Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг цагдан хориод багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хэрэгт хэдэн хүнийг холбогдуулан шалгаж байгаа талаархи асуултад тэрбээр “Хөгжлийн банктай холбоотой хэрэгт 4-5 хүнийг шалгаж байгаа. Хэрэг одоогоор мөрдөн байцаалтын шатанд байна. Н.Мөнхбатыг энэ сарын 11-ний өдөр сэжигтнээр татаж, цагдан хорьсон” гэсэн юм.
 
Үүнээс гадна сүүлийн үед Монголын төмөр замтай холбоотой хэрэгт Х.Баттулга, А.Гансүх нарын гэм буруутай эсэхийг тогтоохоор шалгаж байгаа гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн бөгөөд энэ талаар “Энэ хэрэг мөн мөрдөн байцаалтын шатанд явж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгоогүй. Энэ хэрэгт 8-9 хүнийг холбогдуулан шалгаж байгаа. Мөн БНСУ-ын гурван иргэнийг шалгаж байгаагаас нэгийг нь цагдан хорьсон” гэсэн юм. 
 
Р.Содхүү: Иргэд харьяалал харгалзахгүй дөрвөн газарт гадаад паспорт захиалж, сунгуулна
 
/Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга/
-Засгийн газраас Оюуны өмчийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг нэгтгэж, бүтцийн өөрчлөлт хийсэн. Тэгвэл тус газраас 75 хоногийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнахын зэрэгцээ гадаад паспортын үйлчилгээг дүүргүүдэд шилжүүлсэн талаар мэдээлсэн юм. Энэ талаар Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү “Өнгөрсөн 7, 8, 9 дүгээр сард гадаад паспортын бэлдэцийн хомсдол үүссэн.
 
Гадаад паспортын бэлдэцийг Германаас авчирдаг. Өмнөх Засгийн газар Герман улстай гэрээ хийхгүй орхигдуулсан байсан. Герман улсад очиж гэрээгээ шинэчлэн мөнгөө төлсөн. Ингээд есдүгээр сарын дунд үеэс гадаад паспорт олгох ажил жигдэрсэн юм. Үүнээс улбаалан ачаалал эрс нэмэгдсэн. Тиймээс бид ачааллыг хэвийн байдалд оруулах зорилгоор албан хаагчдыг нэмэлт цагаар ажиллуулж, иргэний бүртгэлийн газраас улсын бүртгэгчдийг татаж, үйлчилгээний цонхонд нэмэлтээр ажиллууллаа.
 
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар шинэчлэн зохион байгуулагдсанаас хойш 36751 гадаад паспортыг шинээр олгож, 24944 гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгажээ. Өнгөрсөн хугацаанд гадаад паспортын бэлдэцийн хангамжийг нэмэгдүүлэх үүднээс дөрвөн удаагийн татан авалтаар нийт 80 гаруй мянган бэлдэцийг нийлүүлсэн. Өдөрт дунджаар 900-1000 орчим иргэн гадаад паспортын захиалга өгч, мөн тооны иргэн паспортоо авдаг.Тиймээс дөрвөн газарт буюу Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд гадаад паспортын захиалгыг авахаар болсон. Гадаад паспорт захиалах, сунгах ажлыг ОӨУБЕГ-аас гадна Мишээл экспо, Дүнжин­гарав худалдааны төв, Драгон авто вокзалд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгд­сэн төвүүдэд авдаг болно.
 
Ингэснээр ОӨУБЕГ-ын ачаалал, дараалал багасна. Энэ ажил арваннэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхэлнэ. Харин гадаад паспортоо сунгуулах иргэд дүүрэгтээ хандах хэрэгтэй” хэмээсэн юм. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна
Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц гарц байгуулна
Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Сурвалжлага
  • •Гэмт хэрэг
  • •Үндэсний спорт
  • •Эрүүл мэнд
ХУРААХ
Ж.Эрдэнэбат: Гэр хорооллын...
Родриго Дутерте АНУ-ын...

Хэн юу хэлэв

Энхцэцэг 2016-10-28

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна
Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц гарц байгуулна
Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
15 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

15 цагийн өмнө өмнө

“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

15 цагийн өмнө өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц гарц байгуулна

15 цагийн өмнө өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

15 цагийн өмнө өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

15 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

16 цагийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-05 өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

2026-11-05 өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах