• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Навальный шүүх хуралд онлайнаар оролцсоныхоо дараа нас барав

Оросын сөрөг хүчний төлөөлөгч, Путиныг гол шүүмжлэгч блогч, улстөрч  Алексей Навальный хоёрдугаар сарын 16-нд шоронд салхилж байх үедээ бие нь муудан, ухаан алдаж түргэн тусламж дуудсан боловч тусламж авч чадалгүй нас барсан байна.

Түүний ял эдэлж байсан Ямало-Ненецкийн тойргийн Олон нийтийн ажиглагчдын төлөөлөгч Данила Гонтарь тэрбээр эрүүл мэндийнхээ талаар ямар нэг гомдол хэлж байгаагүй гэж мэдэгджээ.  Блогч  47 настай Алексей Навальный нас барахынхаа өмнөх өдөр шүүх хуралд онлайнаар оролцох үедээ  биеийн эрүүл мэнд хэвийн байгаа гэж мэдэгдэж байжээ.

Алексей Навальныйг хэд хэдэн гэмт хэрэг өдүүлсэн хэмээн 19 жилийн хорих ялаар шийтгэн Ямало-Ненецкийн автономит тойргийн засан хүмүүжүүлэх “Полярный волк”-3 хорих ангид ял эдлүүлж байсан юм.

НАВАЛЬНЫЙН ҮХЛИЙН ТАЛААР ОРОСЫН БОЛОН ГАДААДЫН ХЭВЛЭЛД

“Тэрслүү” улстөрч Навальныйн үхэлд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин буруутай хэмээн өрнөдийн хэвлэлүүд бичиж байна. Харин оросын хэвлэлүүд болохоор түүний үхлийн талаар тодорхой мэдээлэхгүй, зөвхөн товч мэдээ л явуулж байна. Төрийн мэдлийн хэвлэлүүд болохоор нэртэй шүүмжлэгч, сөргөлдөгчийн нь үхэл Путины хувьд нэг их таатай зүйл биш гэж бичиж байгаа юм байна.

 Гадаадын хэвлэлүүд

Дэлхийн тэргүүлэх хэвлэлүүд Алексей Навальныйн зургийг тэргүүн нүүрэндээ тавин мэдээлж байна. New York Times сонин улстөрчийн зургийг биш харин Оросын олон хотод түүний дурсгалыг хүндэтгэн цэцэг тавьж байгаа зургийг тэргүүн нүүрэндээ тавьжээ. Навальныйн дурсгалыг хүндэтгэх гэсэн олон хүнийг цагдаагийнхан саатуулж байна хэмээн францын “Либерасьон” хэвлэлд бичсэн байна.

“Навальныйн үхэл нь АНУ, Оросын хоорондох харилцааг хурцатгалаа” хэмээн NYT хэвлэлд бичээд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Навальныйн үхэлд Путин болон түүний эргэн тойрныхныг буруутгалаа  гэжээ.

Сонин цааш нь “Байден нэг удаа  Навальный шоронд нас барвал "сүйрүүлэхүйц" үр дагаварт хүрнэ гэж Путинд хэлж байсан ч Орос улс Украиныг эзлэн түрэмгийлсний хариуд сүүлийн хоёр жилийн хугацаанд авсан хориг арга хэмжээ болон бусад арга хэмжээ хэрэгжүүлснээс өөр хийж чадах зүйл бага юм гэдгээ хүлээн зөвшөөрсөн” гэж үргэлжлүүлсэн байна.  Өмнөх өдөр нь Лондонгийн их сургуулийн коллежийн Оросын улс төр судлаач  дэд профессор, Навальныйн улс төрийн намтар түүхийг зохиогч Бен Нобль ВВС агентлагт  Украины дайны улмаас өмнө нь тавьсан хориг арга хэмжээнүүдээс өөр илүү ноцтой арга хэмжээг төсөөлөхөд хэцүү байна гэж байсан юм.

Навальныйн нас барахаас өмнө Аюулгүй байдлын талаарх Мюнхений бага хурал дээр тэр энэ намар болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Трамп ялах юм бол Америк Украинд туслахаа зогсоож, Европ тэр чигтээ Пужтинтай халз тулж үлдэнэ гэж байсан юм.

Британийн Daily Telegraph сонин өрнөдийн улс орнуудын удирдагчид Навальныйн нас барсанд хэрхэн хандаж байгаа тухай бичвэр эхний нүүрэндээ тавьжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Байденаас гадна сөрөгч хүний төлөөлөгчийн үхэлд Урсула Фон дер Ляйен, Францын Эмманюэль Макрон, Латвийн Эдгарс Ринкевичс, Украины Владимир Зеленский нар мөн Путиныг буруутгаж байгаа гэнэ.

Өрнөдийн олон хэвлэл хоёрдугаар сарын 17-ны дугаартаа амь алдсан улстөрч нь Оросын улс төрийн амьдралд чухал үүрэгтэй нэгэн байсныг онцолжээ. Германы Tagesspiegel сонин Навальныйн тухай өгүүллээ “Тэрслүү” гэж нэрлээд түүнийг оросын шинэхэн түүхийн сөрөг хүчний гол төлөөлөгч гэж нэрлэсэн байна.

“Чанга хатуу дэглэмтэй хорих ангид ганцаарчлан хоригдож байсан хэдий ч шоронгоос хүртэл олон нийтийн сүлжээгээр, эрх баригчдаас айлгүй  дуу хоолойгоо цуурайтуулж байсан хүчтэй хоолойгоо алдсан нь Оросын сөрөг хүчин болон Путиныг эсэргүүцсээр байгаа түрэмгий  дайны эсрэг тэмцэгчдэд хүнд цохилт боллоо” гэж  америкийн нөлөө бүхий Washington Post сонинд бичжээ.

Мөн  чухам юу болсон, яагаад тэр гэнэт нас барсан гэдгийг удахгүй олж мэднэ, энэ нь цаашид юу болоход чухал ач холбогдолтой гэсэн байна.

Энд бичсэн эмгэнэлд Навальный бол “улс төрийн ер бусын эр зоригтой, ард түмний тэгш эрх, гутралын төлөө эр зоригтой тэмцэгч бүхий л орос даяар нэрд гарсан, хэдийгээр Кремлийн хяналтад байдаг төрийн телевиз үл тоомсорлодог байсан ч сүүлийн жилүүдэд гарч ирсэн сөрөг хүчний цор ганц хүчтэй төлөөлөгч байлаа”  гэжээ.

Зохиогчид Навальныйг шоронгоос байнга бичиж өөрийн дэмжигч, хамтрагчдаа гуравдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуулиар юу хийхийг зөвлөж, яг үд дунд санал хураах байранд цуглахыг санал болгож байсныг дурдсан байна. "Түүний эсэргүүцлийн дуу хоолой цуцашгүй байсан” гэж WP хэвлэл бичжээ.

Данийн Politiker хэвлэл тэргүүн  нүүрэндээ Найвальныйн тухай олон улсын тоймч Майкл Ярлнерийн өгүүллийг нийтэлсэн байна. Зохиогч Навальный шоронд өөрийн үхлийн тухайд “50, бас 50. Үхэж ч мэднэ, үхэхгүй ч байж мэднэ” гэж хошигнож байсныг дурдаад “Энэ бол няцашгүй өөдрөг үзлийн тусгал. Энэ нь үүний өмнө түүнийг хөнөөхийг  оролдсон Ерөнхийлөгч Владимир Путин болон Оросын өнөөгийн дэглэмийг эцсийн байдлаар доромжилж байгаа мэт. Одоо ийм явдал боллоо. Хоёр дахь оролдлого дээр" гэж тоймч бичсэн байна.

Оросын хэвлэлүүд

Оросын ихэнх хэвлэл бямба гарагт гарсангүй. “Коммерсантъ” сонин тэргүүн нүүрэндээ Мюнхений аюулгүй байдлын бага хурлын  тухай өгүүлэлдээ ерөнхийлөгчийн гол магтаалч Андрей Колесников төрийн тэргүүн Челябинскийн заводод зочилсон тухай голлон бичсэн байна. Харин сөрөг хүчний блогч Алексей Навальныйн нас барсан талаар хамгийн сүүлд дурдаад өнгөрчээ.

Оросын телевизүүдийн оройн мэдээнд сөрөг хүчний блогчийн нас барсныг товчоор, зөвхөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан ёсны мэдээ төдийгөөр дамжууллаа. Ийм мэдээллүүдэд Навальныйн зургийг ч харуулсангүй, хэн байсан талаар ч дурдсангүй, зөвхөн “залилангийн” хэргээр ял эдэлж байсан гэжээ. НТВ телевиз бүр түүний овог нэрийг ч дурдсангүй, зөвхөн Навальный л гэсэн байна. Маргааш өглөөний телевизийн мэдээнүүд ч энэ талаар огт дурдсангүй өнгөрчээ.

Кремлийн дуу хоолой бологчид болохоор олон нийтийн Х, болон “Вконтакте” сүлжээнд Навальныйн үхэл нь оросын эрх баригчдад, ялангуяа ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байхад ямар ашиггүй явдал гэдгийг нотлохыг оролдож байна. Орост гадаад тагнуул хэмээн нэрийддэг “Агентство” хэвлэл  ч ингэж бичжээ.

Эрх баригчдын талын сэтгэгдэл бичигчид 2020 онд Навалныйг хордуулсны дараа, Борис Немцовыг хөнөөсний дараа ч  сонгуулийн өмнө ийм явдал болсон нь Путинд ашигггүй, түүнийг л сэжиглэх явдлыг  намжаах хэрэгтэй гэсэн утгаар бичиж байсны адил бичиж байна.

Ийм санааг эрх баригчдыг магтан дуулдаг RT телевизийн тэргүүн Маргарита Симоньян дэвшүүлж байна. Хатагтай сөрөг хүчний блогчийн үхэлд оросын эрх баригчдыг буруутгаж байна хэмээн өрнөдийн улсуудын тэргүүн, хэвлэлүүдийг зэмлэжээ. “Юун түрүү нөхцөл байдлыг тодорхойлох хэрэгтэй, түүний амийг хөнөөх нь ямар ч утгагүй, тэгээд бүр сонгуулийн өмнө шүү. Энэ бол сөрөг талынханд л ашигтай” гэж тэр  олон нийтийн Х сүлжээнд бичжээ.

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергийн Оросоос “Навальныйн үхлийн талаар хариу өгнө үү” гэсэн шаардлагын хариуд хатагтай Маргарита Симоньян “Орос хэнд ч ямар ч өргүй. Үүний оронд та бидний сансарт юу хийсэн талаар асууж хошигносон нь дээр. Үүгээр дуусгая" гэсэн байна.

Тина Канделаки болохоор Навальныйн үхэл нь Оросыг олон улсын тавцан дээр гутаасан хэрэг гээд “олон нийт оросын зүг анхаарал хандуулж байгаа яг энэ үеэр оросын сөрөг  хүнийхэн өөрийн ийм сул орон зайгаа нөхөх цаг. Өрнөдийн ертөнц оросын эсрэг  давалгаа эхлүүлж байгаа нь сөрөг хүчинд гэнэтийн бэлэг болж байна” гэж тохуурхжээ.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2024 оны хоёрдугаар сарын 19. Даваа. №015 (5933)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код
Хөрш орны засаглалын нууц: ХКН-ын 105 жилийн туршлагаас суралцах нь

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Гадаад харилцаа
  • •Азийн АШТ
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Чуулган
  • •Байнгын хороо
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Степпе Арена
  • •E-Sport
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Үнэмлэхүй ялагчгүй сонгуулиас...
Улаанбаатарын авто замын гэрлэн...

Навальный шүүх хуралд онлайнаар оролцсоныхоо дараа нас барав

ӨЛЗИЙБАЯР 2024-02-19

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код
Хөрш орны засаглалын нууц: ХКН-ын 105 жилийн туршлагаас суралцах нь
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

1 өдрийн өмнө өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

Сонгомол бөхөөр Г.Ганхуяг Азийн наадмын медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

1 өдрийн өмнө өмнө

Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна

1 өдрийн өмнө өмнө

Оршуулгын газрыг эмхлэх тухай нийтийн өргөдөл болон энэ оны төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

1 өдрийн өмнө өмнө

Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдээ урагшлуулна

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

1 өдрийн өмнө өмнө

Аймгууд өвөлд бэлэн үү

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

2 өдрийн өмнө өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

2 өдрийн өмнө өмнө

АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна

2 өдрийн өмнө өмнө

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдөлжээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

2 өдрийн өмнө өмнө

Нийтийн тээвэр хөгжсөнөөр хүлээгдэл, хөдөлгөөний ачаалал буурах боломжтой

2 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй шар бич өдөр

2 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

2026-09-30 өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

2026-09-30 өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

2026-09-30 өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

2026-09-30 өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

2026-09-30 өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

2026-09-30 өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

САНАЛ БОЛГОХ
2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-29 өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

2026-09-27 өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-28 өмнө

Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл

2026-09-28 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2026-09-28 өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

2026-09-29 өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

2026-09-29 өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

2026-09-29 өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-30 өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

2026-09-30 өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

2026-09-30 өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

2026-09-28 өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

2 өдрийн өмнө өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

2026-09-30 өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх барьцаа нь “Меланж”-ийн уурхай

2026-09-30 өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

2026-09-30 өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

2026-09-28 өмнө

МАОЭНХ болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

2026-09-28 өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

2026-09-30 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-09-30 өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

2026-09-30 өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

2026-09-29 өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

2026-09-28 өмнө

Найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

2 өдрийн өмнө өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах