• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 11 дахин бага “Цалинтай ээж”-үүд

Асрахуйн эдийн засаг гэдэг хүний амьдралын бүх үе мөчлөгтэй холбоотой ойлголт. Манай улс асран халамжлах хөдөлмөрийг хувь хүний, гэр бүлийн асуудал мэтээр орхигдуулж ирсэн. Гэтэл улс орнууд эдийн засгийн ач холбогдлыг ойлгож угтах бодлого хэрэгжүүлж байна.

Асрахуйн эдийн засаг гэдэг хүний юм уу эсвэл гэр бүлийн асуудал биш. Нийгэм бүхлээрээ хамаарна. Үндэсний хэмжээний, бодлогын судалгаа хийхээр эмэгтэйчүүдийн өдөр тутмын амьдралд тулгамдаж буй нарийн асуудлуудыг төдийлөн гаргаж ирж чаддаггүй. Мөн шийдэл, шалтгаан нь юу вэ гэдгийг хардаггүй. Гэвч ажиллах түвшний тоо жилээс жилд буурч эрэгтэйчүүдээс даруй 14 хувиар бага байдал 10 гаруй жил үргэлжилж байна. Үүний эхний гурван шалтгаан нь хүүхдээ харах, өвчтэй хүн асрах, хүүхдээ сургуульд зөөх асуудал ордог. Үүнээс шалтгаалан эмэгтэйчүүд албан тушаалын, цалин боломжийн ажил эрхэлж чадахгүй байна гэсэн судалгааг эмэгтэйчүүдийн хөдөлгөөнүүд танилцууллаа. Ганцхан кейсээс харахад 2016 онд МАН анх “Цалинтай ээж” хөтөлбөр боловсруулсан. Хүн төрүүлж, өсгөнө гэдэг тухайн гэр бүлийн асуудал бус нийгэмд ажиллах хүч бэлтгэх, нөхөн хадгалагдах процессыг үйлдвэрлэх, хүн хэмээх баялаг бий болгож буй хөдөлмөр. Тиймээс дэлхийн улс орнууд ч өрх гэр бүлдээ “Хөгжлийн тэтгэлэгт хөтөлбөр” өгдөг. Анх хөгжлийн зориулалт маягаар гарч ирсэн ч явц дундаа халамж болж хувирсан. Тодруулбал, цалинтай ээжийн 50 мянган төгрөг авч буй ээж ямар нэгэн орлого олсон тохиолдолд энэхүү хөтөлбөр зогсоно. Анх залуу гэр бүлийн амьжиргааг дэмжинэ гэсэн ч эсрэгээ болсон. Хэрэв цалин юм бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс яагаад 11 дахин бага байгаа юм бэ гэдгийг хүн эрхийн төлөө тэмцэгч бүсгүйчүүд тооцоо судалгаан дээр тулгуурлан хөндөж гаргаж ирлээ. 

Бичил бизнес эрхэлж буй эмэгтэйчүүд ЖДҮХС-нд хамаардаггүй.  Ихэнх эмэгтэйчүүд бичил бизнес эрхэлж байгаа хэрнээ зээлийн шалгуур онцлогт нийцдэггүй. Эмэгтэйчүүдэд гурван янзын шалгуур тавьдаг. Үүнд, өөрийн гэсэн үйл хөдлөх хөрөнгө, барилга байгууламж, газартай байх ёстой гэдэг. Эдгээрийн аль нэг нь байж зээл олгоно. Гэтэл эмэгтэйчүүдэд  аль нь ч байхгүй. Яагаад гэхээр  хувийн өмчгүй, нийтийн өмчтэй нийгмээс ирсэн. Энэ хугацаанд эмэгтэйчүүд хөрөнгийн өмчлөлийг өөр дээрээ авах процессоос гээгдсээр ирсэн. Тиймээс зээл ч авч чадахгүй, өмч эзэмшиж чадахгүй, өмч залгамжлал, гэрээслэлийн харилцаанаас гээгдэж байгааг иргэний нийгмийн хөдөлгөөнийхөн дэвшүүлж гарч ирлээ. Ийнхүү эдгээр цогц болон бусад олон чухал асуудлаар хот, хөдөөгийн бүсгүйчүүд шийдэл хайлаа. Тухайлбал, эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхэд дэмжлэг үзүүлэх ажлын байрны бэлгийн дарамтын хохирогчийг хамгаалах, боломжоо баялаг болгоё, “Ажлын байрны тохируулга” цахим хуудасны танилцуулга, Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавх нэмэгдүүлэх хөтөлбөр зэрэг олон сэдвээр харилцан суралцах орон зайгаа нөхөж туршлага судлав. Тэдний заримынх нь байр суурийг хүргэе.

МОНФЕМНЕТ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭНИЙ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Д.ЭНХЖАРГАЛ: ХҮҮХДЭЭ ЦЭЦЭРЛЭГТ ӨГСӨН ЗАЛУУ ЭЭЖ АЖИЛД ОРЖ ЧАДДАГГҮЙ

-Цэцэрлэгийг сугалаагаар явуулахаа больсныг боломж гэж харж байна. Гэтэл  үнэхээр хүүхдээ цэцэрлэгт өгсөн залуу ээж ажилд орж чаддаг уу. Үгүй. Яагаад гэвэл дэд бүтэц хангалтгүй. Бага ангийн болон цэцэрлэгийн хүүхэдтэй. Цэцэрлэгийн багтаамжаас хамаараад цагийн менежмент хийж чадахгүй байна. Хүүхдээ өдөр өнжүүлэхэд өгөх орлогогүй. Хувийн цэцэрлэгүүдэд төрөөс 200 мянган төгрөг өгч, зөрүүг нь эцэг эхчүүд төлж байна. Гэтэл хувийн цэцэрлэгийн төлбөр 700 мянган төгрөг болсон. Тэгэхээр энэ хувийн хэвшлийг дэмжих бодлого юм уу, эцэг, эхчүүдийг дэмжих бодлого юм уу. Зохих эзэндээ хүрч чадаж байна уу гэдгийг бодох ёстой.

“СУРАХ ЧАДВАРЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨВ” ТББ-ЫН ТЭРГҮҮН Б.БАТЗОЛ: БАГА НАСНЫ ХҮҮХДЭЭ АСАРДАГ, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ 247 ЭЭЖИЙГ ЧАДАВХИЖУУЛСАН

- Манай ТББ Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг. Канадын гадаад хэргийн яам Азийн сангийн зарласан тэтгэлэгт төслийн уралдаанд оролцон, шалгарч зургаан сарын хугацаанд төслөө хэрэгжүүлсэн. Гэртээ бага насны хүүхдээ асардаг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хардаг ээжүүд маань эдийн засгийн орлогоо нэмэгдүүлэх эрх мэдлийг бий болгоход хязгаарлагдмал байна. Үүнийг өөрчлөх зорилготой. 247 эмэгтэйг төсөлд татан оролцуулж, технологийн сургалт, ажлын байр, дадлага хослуулан чадавхижуулсан. Үр дүнд нь мэдлэгийн ахиц гарснаар үнэлэгдэж байна. Мөн ээжүүд шарах шүүгээ, хүлэмж ажиллуулах байдлаар хөрөнгө оруулсан. Шарах шүүгээний дэмжлэг авсан гурван хүүхдээ асардаг эмэгтэй бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулж шинэ жилээр борлуулалтаа 10 хувиар нэмэгдүүлсэн үнэлгээтэй байна. Аль болох бүх сумын төлөөллийг хамруулахыг зорьсон. Төслийн тогтвортой байдлыг хэрхэн хангах вэ гэдгийг ярилцахаар хотод ирлээ.

"ЭМЭГТЭЙ УДИРДАГЧ" САНГИЙН ТЭРГҮҮН М.БОЛОРМАА: АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН ДАРАМТ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙГ ЗӨРЧИЖ БАЙНА

- Эмэгтэйчүүд эдийн засгийн эрх мэдлээ эдлэх, хэрэгжүүлэхийн тулд хөдөлмөр эрхлэх ёстой. Гэтэл эмэгтэйчүүд хөдөлмөр эрхэх явцдаа ажлын байрны бэлгийн дарамт, зөрчилтэй тулгарч, хохирогч болдог. Хохирогч давхар  хохирогч болдог. Бэлгийн дарамтын хохирогч болсон байхад шийдвэрлүүлэх явцад сэтгэл санаа, эдийн засаг, гэр бүлээрээ хохирдог. Эдгээрийг тодорхой кейсүүд дээр тулгуурлан  дүн шинжилгээ хийсэн. Шийдвэрлэх явцад олон талын оролцоо бий болдог. Зөрчлийн хуульд тусгасан учраас хэрэг бүртгэл, цагдаа, прокурор, шүүгч, иргэний нийгмийн төлөөлөл, өмгөөлөгчид мөн үйлдсэн этгээд. Хохирогчоо хохирогч болгохгүйн тулд улам далд хэлбэрт оруулахгүй байх, хохирогчийг хамгаалах хэрэгтэй байна.                                                                                                                 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 19. БААСАН ГАРАГ. № 13 (7257)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө
Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр
Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Азийн АШТ
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Үндэсний спорт
  • •Эрүүл мэнд
ХУРААХ
Нэг цагаан мэнгэтэй хар морь...
Согтуугаар тээврийн хэрэгсэл...

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 11 дахин бага “Цалинтай ээж”-үүд

Kuzmo 2024-01-19

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө
Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр
Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

10 цагийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

10 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

10 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

10 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

22 цагийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

22 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

1 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

1 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

1 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-02 өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-11-02 өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-02 өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2026-11-04 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах