• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Орос, Хятадын ШТС-уудыг оруулж ирье!

Монголд шатахууны эзэнгүй хомсдол нүүрлээд байна. Ер нь байнга ингэдэг. Гэхдээ дүн өвлийн тэр дундаа энэ жилийн онцгой хүйтэнд олон хоног, сараар үргэлжилсэн шатахууны хомсдол монголчуудад хатуу тусаж байна.

Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий шатахууны ханган нийлүүлэлтэд гурван талын оролцоо бий. Шулуухан хэлэхэд, нийлүүлэгч нь Орос, Хятад улс. Зуучлагч нь Монгол Улсын Засгийн газар, ченж нь шатахуун импортлогч компаниуд байдаг.

Учир нь манайх бензин, дизель түлшээ гаднаас 100 хувь худалдаж авдаг. Үүний 94-97 орчим хувь Оросоос, үлдсэн хувь нь Хятад болон бусад улсаас орж ирдэг. Яг өнөөдрийн нөхцөлд Оросын тал “Нийлүүлэлтийг хэвийн байхад анхаарч, хичээж байна” гэж байна. Манай улсын Засгийн газар “Шатахууны нийлүүлэлт хэвийн, хомсдол үүсээгүй байна. Иргэд өөрсдөө л дугаарлаад байгаа шатахууныг нь дуусгачихаад байгаа юм” гэж буй. Харин шатахуун импортлогчдын зүгээс ямар нэг тайлбар хэлээгүй л байна.

Ингээд хомсдол үүсгэсэн буруутай эзэн олддоггүй. Монгол даяарх ШТС-ууд дээр уртын урт дараалал үүсээд удаж байгаа юм.

Яг ингээд ирэхээр нэг л гарц бидэнд байгаа нь анзаарагдаж байна. Юу гэвэл нэгэнт өөрсдөө үйлдвэрлэж, хэрэгцээгээ хангаж чадахгүй, тэгсэн атал дундаа шатахуун импортлогч компаниуд хэмээх ченжүүд оруулчихсан. Гэтэл шатахуун нь манай стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн байдаг. Өөрөөр хэлбэл, манайх Оросоос шатахуун худалдаж авахдаа зөвхөн ам.доллараар тооцоо хийдэг. Тиймээс шатахууны үнээс хамаарч валютын ханш шууд хөдөлдөг. Үүнийг дагаад манайд үнийн хэлбэлзэл, бараг л өсөлт гэхэд болохоор хөдөлгөөн ордог. Шатахууны үнэ ч цаанаа гурван хүчин зүйлээс хамаардаг. Газрын тосны дэлхийн зах зээл дэх баррелийн үнэ. Оросоос манайд сар тутам тогтоодог хил, үнэ, валютын ханш гурав нийлдэг байгаа юм. Цаашлаад “Өнөөгийн байдлаар манай улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээнийхээ 95 ба түүнээс дээш хувийг импортоор хангадаг. Стратегийн чухал ач холбогдолтой энэхүү бүтээгдэхүүний хувьд Оросоос бүрэн хараат байгаа нь манай орны эдийн засгийн аюулгүй байдалд эрсдэл учруулах нөхцөлийг бүрдүүлж байна” гэсэн дүгнэлтийг манай эдийн засагчид, стратегичид хийдэг. Гэхдээ импортоо ч олигтой хийгээд эрэлтээ хангаж чадахгүй байгаа бидэнд энэ нь арай “холын бодол” юм. Харин одоо бол 15 жилийн өмнөх Ерөнхий сайдын “Оросын 100 ШТС-ыг Монголд байгуулъя” гэсэн шиг санал, шийдэл хэрэгтэй болсон байна. Тэр үед 2008 оны тавдугаар сарын 1-нд Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд маргааш нь УИХ-д оруулж байв. Засгийн газрын саналд “Сүүлийн үед газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр их хэмжээгээр өсөж байгааг хаа сайгүй мэдэж байгаа. Энэ нь манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээний 90 гаруй хувийг хангадаг Оросын дотоодын шатахууны үнэ, экспортын татвар нэмэгдэхэд хүргэж байна. Олон улсын зах зээлийн үнэ байнга нэмэгдэж байгаатай холбогдуулан Засгийн газраас газрын тосны бүтээгдэхүүнийг Монголын талд хөнгөлөлттэй үнээр борлуулах хүсэлтийг Оросын талд байнга тавьж ирсэн. 2008 оны нэгдүгээр сарын 30-нд Оросын “Роснефть” компанийн удирдлага манай хүсэлтийг хүлээн авах боломжтой. Харин ингэхдээ “Роснефть” компанийн алдагдлыг тодорхой хэмжээнд нөхөх зорилгоор Монголд газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэх, тухайлбал, Улаанбаатар, Дархан хотод мөн “Мянганы зам”-ын дагуу нийт 100 шатахуун түгээх станц байгуулах саналаа илэрхийлсэн юм. “Роснефть” компанийн саналыг манай газрын тос импортлогч компаниудад танилцуулж удаа дараа санал солилцоход зарим нь хүлээж авч болох санал гэж үзэж байхад, зарим нь дотоодын зах зээлд сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн болгоомжилсон байр сууриас хандаж байна. Үүссэн нөхцөл байдлыг Засгийн газар өчигдрийн ээлжит бус хуралдаанаараа хэлэлцэж дараах дүгнэлтэд хүрч байна. 

Нэг. Оросын “Роснефть” компанийн тавьж буй саналыг Монгол Улсын өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд хэлэлцэх боломжгүй юм. Учир нь Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7.2-т “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаар нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харъяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно” гэж заасан. “Роснефть” компани дангаараа Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний 90 гаруй хувийг нийлүүлж байгаа тул хуулийн энэ хязгаарлалтад шууд өртөж байгаа юм. 

Хоёр. Газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр цаашид ч тогтвортой өсөж болзошгүй байгаа тул дотоодын зах зээлийг үнийн огцом өсөлтөөс хамгаалах. Оросын урт хугацаанд хөнгөлөлттэй үнээр газрын тосны бүтээгдэхүүн худалдан авах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа энэ үед дотоодын зах зээлийг илүү нээж, либералчлах, шударга өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжих төрийн бодлого явуулах нь дунд болон урт хугацаандаа илүү үр ашигтай. 

Гурав. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд заасан дээрх заалтыг хүчингүй болгохдоо газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэгч гадаадын нэг аж ахуйн нэгж өөрөө эсхүл өөрийн хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болон өөрийн харъяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан Монгол Улсад бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэхдээ тухайн жилд Монгол Улсад борлуулах нийт газрын тосны бүтээгдэхүүний 10 хувиас илүүгүй борлуулна гэсэн хязгаарлалт тогтоох нь зүйтэй. Түүнчлэн борлуулах газрын тосны хэмжээ нь тухайн жилийн Монгол Улсад борлуулах нийт газрын тосны бүтээгдэхүүний 30 хувиас илүүгүй байх тухай заалтыг ч уг хуульд нэмж оруулах саналтай байгаа юм.

Дөрөв. Оросын “Роснефть” компанийн тавьж буй саналын талаар яриа хэлэлцээ хийх эрх зүйн орчныг Засгийн газарт бүрдүүлж өгвөл ҮХЯ эхний ээлжинд тус компанитай санамж бичигт гарын үсэг зурж, тавдугаар сарын үнийг өсгөхгүй байх, улмаар аль болох урт хугацаанд хамгийн хөнгөлөлттэй үнээр газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан авах гэрээний төслийг эцэслэн бэлтгэж УИХ-д танилцуулна” гэж байв. Гэвч тэр үеийн “улс төр” хүлээж аваагүй. “Удахгүй үйлдвэрлэнэ”, “Улсаа хараат болгох гэлээ” гэж улстөржсөөр унагасан. Харамсалтай нь 15 жилийн өмнөх зовлонгоосоо Монгол Улс өнөөдөр салаагүй байна.

Тэр ч байтугай Монгол Улс дизелийн түлш, бензинээ үйлдвэрлэдэг болтлоо Орос, Хятадын ШТС-уудыг 100-гаар тогтохгүй оруулж ирвэл зохихоор нөхцөл нэгэнт үүсжээ. Тухайлбал, өнгөрсөн өдрүүдэд шатахууны хомсдол үүсэхэд буруутай этгээд тодрохгүй байгаа нь стратегийн энэ бүтээгдэхүүнийг цэвэр бизнесийн орчинтой болгосонтой шууд холбоотой. Нэг үгээр хэлбэл, шатахуун импортлогчид нь Засгийн газраараа зууч хийлгээд, оруулж ирсэн шатахуунаа өөрсдөдөө ашигтай үнэ, хэлбэрээр борлуулдаг. Иймээс шатахуун хомсдож, тасарсан нөхцөлд Засгийн газар нь импортлогчид руугаа чихдэг. Импортлогчид нь шууд болон шууд бусаар хариуцлага хүлээдэггүй тул тоодоггүй. Ийм л тогтолцоо гүн бат оршин тогтнож байна.

Гэтэл энэ нь шатахуун импортолдог хэдхэн компанийн захирал хоорондоо ярьж тохирсон байхад л Монголын нийгэм, эдийн засагт шууд нөлөөлөх боломжтой тийм тогтолцоо хэрэгжиж байна.

Яг үнэндээ шатахуун импортлогчдод хамгийн их ашиг орлого өгдөг нь төрийн өмчит компаниуд байдаг. Бас Оюу толгой гэсэн том компаниуд ч тэдний бизнесийн “түншүүд” болчихсон. Бидний “шахаа” гэж нэрлэдэг том дүнтэй мянга мянган тонн шатахууны нийлүүлэлтээс импортлогчид өндөр ашиг хүртдэг гэсэн үг. Товчоор хэлэхэд, шатахуун импортлогчид бол зүгээр л нэг ченж гэсэн үг.

Тийм байтлаа тэд олон жилийн өмнөөс Засгийн газраас татаас өгөхгүй бол зохиомол хомсдол үүсгэж бойкот хийж байсан явдал цөөнгүй гарч байв. 10-аад жилийн өмнө ШӨХТГ-ын дарга О.Магнай яг ийм үйлдэлд нь хариуцлага тооцож, тухайн үедээ нэлээд хэл ам болж байв. Сая л гэхэд АИ-92 бензин 400 орчим төгрөгөөр, дизелийн түлш 400-560 төгрөгөөр нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, шатахуун хомсдоод 20 орчим хоноход литр тутам нь 20 хувиар нэмэгдэж байгааг эх сурвалжууд хүргэж байна.

Тэгвэл олон жилийн турш монополь компанийн мэдэлд байсан онгоцны шатахууны үнэ, нийлүүлэлтэд саяхнаас төр оролцсон. Дүнд нь нислэгийн тийзний үнэ хямдарсан бэлээхэн жишээ байна.

Тэгэхээр өнөө маргаашдаа шатахуун үйлдвэрлэж, өөрсдийгөө хангаж чадахгүй учраас Орос, Хятадын ШТС-уудыг оруулж ирэх нэг гарц харагдаж байна. Яагаад гэвэл Монголын төр Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц, стратегийн гол салбаруудад өөрийн хяналтыг тогтоох зайлшгүй шаардлагатай нэгэнт тулгарлаа.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин - 2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 20. ЛХАГВА ГАРАГ. № 253 (7238)

Өдрийн сонин - 2023.12.20 Лхагва №240 (7360)

Өнөөдөр сонин - 2023.12.20 Лхагва № 249 (7808)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж
Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх барьцаа нь “Меланж”-ийн уурхай
Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!
Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Гадаад харилцаа
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Степпе Арена
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Азийн АШТ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Эрүүл мэнд
  • •Ярилцлага
ХУРААХ
А хүрээний H3N2 вирус тархаж байна
Ажлын хэсэг болон байнгын...

Орос, Хятадын ШТС-уудыг оруулж ирье!

Kuzmo 2023-12-20

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж
Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх барьцаа нь “Меланж”-ийн уурхай
Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!
Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл
ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

5 цагийн өмнө өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

5 цагийн өмнө өмнө

АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна

5 цагийн өмнө өмнө

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдөлжээ

7 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

8 цагийн өмнө өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

8 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

8 цагийн өмнө өмнө

Нийтийн тээвэр хөгжсөнөөр хүлээгдэл, хөдөлгөөний ачаалал буурах боломжтой

8 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй шар бич өдөр

8 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

1 өдрийн өмнө өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

1 өдрийн өмнө өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

1 өдрийн өмнө өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

1 өдрийн өмнө өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх барьцаа нь “Меланж”-ийн уурхай

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

2 өдрийн өмнө өмнө

Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ

2 өдрийн өмнө өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

2 өдрийн өмнө өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

2 өдрийн өмнө өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

2 өдрийн өмнө өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

САНАЛ БОЛГОХ
2026-09-24 өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-24 өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-24 өмнө

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг нь цайруулах уу?!

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-24 өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-24 өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-24 өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2026-09-24 өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2026-09-25 өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

2026-09-24 өмнө

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа

2026-09-28 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2026-09-24 өмнө

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна

2026-09-24 өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

2026-09-24 өмнө

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна

2026-09-25 өмнө

Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой

2026-09-25 өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2026-09-25 өмнө

2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-26 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах