• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Шалган бүртгэх товчоодыг ухаалаг болгоё

Кондукторт чичлүүлэн байж мөнгөө төлж, оронд нь хуруун чинээ цаас авдаг байсан манайхан нийтийн тээврийн үйлчилгээг ухаалаг болгох сургаар шоолон инээж байсан цаг саяхан. “Битгий сэрүүн зүүдлээд бай, манай монголчууд тэр ухаалаг автобусны буудлыг чинь хоногт нь хага цохиод, тэр картыг чинь авах ч үгүй, үнэ төлбөргүй зорчих болно” гэх мэтчилэн нийслэлчүүдийг басамжилсан ч гэх үү, доромжилсон ч гэх үү сөрөг зүйлийг ярьж, бичих хүн олон байлаа. Энэ нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын нийтийн тээв­рийн смарт картын үйл­чил­гээ манай улcын хувьд мөрөөдөл байсан үеийн харанхуй шүүмжлэл юм.

Харин одоо “Өө энэ нийслэлчүүд чинь хэн нэгнээр чичлүүлэхгүйгээр соёлтой боловсон үйчлүүлж чаддаг юм байна. Ухаалаг автобусны буудал дээр бие засахгүй, эвдэж, хагалахгүй хайрлаж, харамлах ухамсартай юм байна” хэмээн магтах хүн олдохгүй байгаа ч “Ухаалаг үйлчилгээ”-г Мянгуужингийн үлгэр байжээ гэх хүн одоо л лав алга.

Тиймээс ухаалаг үйлчилгээнээс ухраагүй харин ч боломжтой бүгдийг ухаалаг болгож, дэлхий дахинтай хөл нийлүүлэн алхах хэрэгтэй байна. Монголчууд бид ухаалаг системтэй хөл нийлүүлэн алхаж чадна гэдгийг энэ мэт олон зүйлээр батлаад байгаа шүү дээ. Хамгийн ойрын хугацаанд шийдэж болох нэг зүйл бол хотоос гардаг, ордог товчоодын асуудал. Уг нь аль 2013 онд нийслэлийн хөрөнгөөр хотоос баруун чиглэлийн аймгууд руу гардаг 22-ын шалган бүртгэх товчоог бүрэн автомат  тоног төхөөрөмж бүхий хаалттай болгосон. Энэхүү хаалт нь тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бүртгэх дугаар танилтын системтэй бөгөөд хоёр секундийн дотор нээгдэж хаагдана.

Дугаар танилтын систем буюу хяналтын камерыг нийслэлийн Авто замын газрын төв сервер дээр шууд хянаж байхаар болсон. Гэтэл бөөн хөрөнгө мөнгө зарж хийсэн энэхүү ажил өнөөдөр хэнд ч хэрэггүй хог болоод удаж байна. Саяхан сэтгүүлч миний бие хөдөө явахаар тус шалган бүртгэх товчоогоор гарсан.

Уг нь 22-ын товчоо гардаг, ордог 10 эгнээтэй. Гэтэл одоо гардаг нэг, ордог нэг эгнээ нь л ажилладаг юм билээ. Харин бусад эгнээг томоос том чулуугаар хаачихсан байна.

Мэдээж хотоосоо гарах олон эгнээ замаар очсон бүх машин шалган дээр очоод нэг эгнээнд ороод түгжирч орхих нь тэр. Ойролцоогоор 20-30 минут хүлээсний эцэст сая нэг миний нэвтрэх ээлж боллоо.

Энэ үеэр “Энэ олон эгнээтэй шалган бүртгэх байхад яагаад ганцхан эгнээг нь ажиллуулдаг юм бэ, тэгээд мөнгө хураахдаа хурдан шуурхай үйлчилж болдоггүй юм уу” хэмээн тодруулсан юм. Харин мөнгө хураагч маань өөдөөс “Хуцаад бай, мөнгө өгөхгүй гээд олон юм яриад байгаа хүмүүсийг чинь яах юм” хэмээн бухимдан загнаж, мөнгө хавчиж авдаг урт иштэй төмрөө машины цонхоор сарвайсан юм.

Уг нь ухаалаг болгоод дугаар танилтын систем буюу хяналтын камертай болсон юм чинь энэ мэт бүдүүлэг нөхдүүдэд элдэв хоёроороо хэлүүлэхгүй 22-ын товчоогоор нэвтрэх бүрэн боломжтой баймаар. Өөрөөр хэлбэл, зөрчлийн торгуулийг гэрийн хаягаар явуулаад авдаг шиг замын төлбөрийг хамтад нь ирүүлчихэж яагаад болохгүй гэж. Замыг нь тавиад, шалган нэвтрүүлэхийг нь тохижуулчихсан байхад түүнийг ашиглаж чадахгүй бүдүүлэг байж болохгүй биз дээ. Энэ чинь бэлэн хоол байхад халбагадаад ам руугаа хийж өгөхийг нь хүлээгээд хэвтэж байгаагаас огт ялгаа алга. Тиймээс бүх зүйл нь бэлэн товчоогоо ухаалаг системд нэвтрүүлээд, дараа дараагийн шалган бүртгэх товчоодоо ч ухаалаг болгоод өгөөч, Хотын дарга аа.
 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Степпе Арена
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Сэрэмжлүүлэг
ХУРААХ
Зөв жишиг
Нэвтрүүлэгийн үеэр болдог...

Шалган бүртгэх товчоодыг ухаалаг болгоё

Отгонмягмар 2016-10-10
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Шалган бүртгэх товчоодыг ухаалаг болгоё

Кондукторт чичлүүлэн байж мөнгөө төлж, оронд нь хуруун чинээ цаас авдаг байсан манайхан нийтийн тээврийн үйлчилгээг ухаалаг болгох сургаар шоолон инээж байсан цаг саяхан. “Битгий сэрүүн зүүдлээд бай, манай монголчууд тэр ухаалаг автобусны буудлыг чинь хоногт нь хага цохиод, тэр картыг чинь авах ч үгүй, үнэ төлбөргүй зорчих болно” гэх мэтчилэн нийслэлчүүдийг басамжилсан ч гэх үү, доромжилсон ч гэх үү сөрөг зүйлийг ярьж, бичих хүн олон байлаа. Энэ нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын нийтийн тээв­рийн смарт картын үйл­чил­гээ манай улcын хувьд мөрөөдөл байсан үеийн харанхуй шүүмжлэл юм.

Харин одоо “Өө энэ нийслэлчүүд чинь хэн нэгнээр чичлүүлэхгүйгээр соёлтой боловсон үйчлүүлж чаддаг юм байна. Ухаалаг автобусны буудал дээр бие засахгүй, эвдэж, хагалахгүй хайрлаж, харамлах ухамсартай юм байна” хэмээн магтах хүн олдохгүй байгаа ч “Ухаалаг үйлчилгээ”-г Мянгуужингийн үлгэр байжээ гэх хүн одоо л лав алга.

Тиймээс ухаалаг үйлчилгээнээс ухраагүй харин ч боломжтой бүгдийг ухаалаг болгож, дэлхий дахинтай хөл нийлүүлэн алхах хэрэгтэй байна. Монголчууд бид ухаалаг системтэй хөл нийлүүлэн алхаж чадна гэдгийг энэ мэт олон зүйлээр батлаад байгаа шүү дээ. Хамгийн ойрын хугацаанд шийдэж болох нэг зүйл бол хотоос гардаг, ордог товчоодын асуудал. Уг нь аль 2013 онд нийслэлийн хөрөнгөөр хотоос баруун чиглэлийн аймгууд руу гардаг 22-ын шалган бүртгэх товчоог бүрэн автомат  тоног төхөөрөмж бүхий хаалттай болгосон. Энэхүү хаалт нь тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бүртгэх дугаар танилтын системтэй бөгөөд хоёр секундийн дотор нээгдэж хаагдана.

Дугаар танилтын систем буюу хяналтын камерыг нийслэлийн Авто замын газрын төв сервер дээр шууд хянаж байхаар болсон. Гэтэл бөөн хөрөнгө мөнгө зарж хийсэн энэхүү ажил өнөөдөр хэнд ч хэрэггүй хог болоод удаж байна. Саяхан сэтгүүлч миний бие хөдөө явахаар тус шалган бүртгэх товчоогоор гарсан.

Уг нь 22-ын товчоо гардаг, ордог 10 эгнээтэй. Гэтэл одоо гардаг нэг, ордог нэг эгнээ нь л ажилладаг юм билээ. Харин бусад эгнээг томоос том чулуугаар хаачихсан байна.

Мэдээж хотоосоо гарах олон эгнээ замаар очсон бүх машин шалган дээр очоод нэг эгнээнд ороод түгжирч орхих нь тэр. Ойролцоогоор 20-30 минут хүлээсний эцэст сая нэг миний нэвтрэх ээлж боллоо.

Энэ үеэр “Энэ олон эгнээтэй шалган бүртгэх байхад яагаад ганцхан эгнээг нь ажиллуулдаг юм бэ, тэгээд мөнгө хураахдаа хурдан шуурхай үйлчилж болдоггүй юм уу” хэмээн тодруулсан юм. Харин мөнгө хураагч маань өөдөөс “Хуцаад бай, мөнгө өгөхгүй гээд олон юм яриад байгаа хүмүүсийг чинь яах юм” хэмээн бухимдан загнаж, мөнгө хавчиж авдаг урт иштэй төмрөө машины цонхоор сарвайсан юм.

Уг нь ухаалаг болгоод дугаар танилтын систем буюу хяналтын камертай болсон юм чинь энэ мэт бүдүүлэг нөхдүүдэд элдэв хоёроороо хэлүүлэхгүй 22-ын товчоогоор нэвтрэх бүрэн боломжтой баймаар. Өөрөөр хэлбэл, зөрчлийн торгуулийг гэрийн хаягаар явуулаад авдаг шиг замын төлбөрийг хамтад нь ирүүлчихэж яагаад болохгүй гэж. Замыг нь тавиад, шалган нэвтрүүлэхийг нь тохижуулчихсан байхад түүнийг ашиглаж чадахгүй бүдүүлэг байж болохгүй биз дээ. Энэ чинь бэлэн хоол байхад халбагадаад ам руугаа хийж өгөхийг нь хүлээгээд хэвтэж байгаагаас огт ялгаа алга. Тиймээс бүх зүйл нь бэлэн товчоогоо ухаалаг системд нэвтрүүлээд, дараа дараагийн шалган бүртгэх товчоодоо ч ухаалаг болгоод өгөөч, Хотын дарга аа.
 
Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
17 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

17 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

18 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

18 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

18 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

18 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

18 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

18 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах