• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Аялал жуулчлалын салбарын стандарт цаасан дээр мөрдөгдөж байна

Цар тахал аялал жуулчлалын салбарын хэв маягийг өөрчилж, шинэ сэргэлтийг бий болгож эхэлсэн. Энэ хэрээр Монгол Улс аялал жуулчлалын салбарынхаа стратегийг улам боловсронгуй болгон шинийг сэдэж, гадны жуулчдыг татахад анхаарах болсон. Энэ ажил ч амжилттай хэрэгжиж есдүгээр сарын байдлаар манай улс 500 мянган жуулчин хүлээн авчээ. Манай улсад аялсан жуулчдын тоогоор ОХУ, БНСУ, БНХАУ тэргүүлж байна. Мөн аялал жуулчлалаас сая орчим ам.долларын орлого эдийн засагт оржээ. Эдгээр тоог сонсоход чихэнд чимэгтэй ч эсрэгээрээ сонсоод ч ичмээр зүйлс энэ салбарт олон байна.

Жуулчин хүлээн авахад хамгийн эхний тулгамддаг асуудал бол зам дэд бүтэц байдаг. Тодруулбал, энэ жил манай улсад аяллаар ирсэн 34 жуулчин зам тээврийн осолд өртсөн. Эдгээр ослуудын ихэнх нь дэд бүтэцтэй холбоотой. Энэ тухай аяллын автобусны жолооч Б.Батням “Авто замын эвдрэл нь осол гарах гол шалтгааны нэг гэж боддог. Жолооч хурдтай явж байх үед нүх таарахад огцом дарж бусад автомашинтай мөргөлдөх, замын хажуу руу унах зэрэг осол их гарч байгаа харагддаг. Замаа засчихвал осол гэмтэл бас буурах байх” гэсэн юм. Нэг сая жуулчин аваад нэжгээдийг нь осолдуулаад явуулж болохгүй. Тиймээс зам тээвэр, дэд бүтцийн асуудлыг анхаарах зайлшгүй шаардлага үүссэнийг дээрх 34 тохиолдлоос харж болно хэмээн өмнөх дугаартаа бид хөндөж байсан.

Дараагийн асуудал бол зочид буудлын асуудал. Манай улсад ирж буй жуулчид ихэвчлэн хөдөө орон нутгаар явах сонирхолтой байдаг. Тэгвэл жуулчдын их очдог Тэрэлжийн бүс нутаг болон орон нутаг ихэвчлэн гэр буудлуудтай. Гэр буудлууд ихэвчлэн усанд орох боломжгүй, халаалт, дулаангүй, модон ортой, хуучны ногоон бүтээлэгтэй зочдоо угтдаг. Гэхдээ үнийн хувьд бусад улсын дөрвөн одтой буудалтай дүйцэхүйц үнэтэй. Энэ нь жуулчдын сэтгэлийг гонсойлгодог ажээ. Энэ тухай аяллын хөтөч Д.Сүнсрээ “Энэ зунжин Солонгосоос ирсэн жуулчдад хөтөч хийсэн. Бараг л 21 аймгаараа аялсан. Ингэхэд аялагчдын сэтгэлд таарсан амралтын газар таараагүй. Гэр буудал нэг хүний 150-300 мянган төгрөгийн үнэтэй. Гэвч өглөөний цайгүй, шөнөдөө халаалтгүй, цагаан хэрэглэл нь маш бохир байдаг. Ариун цэврийн байгууламжийн талаар яриад ч хэрэггүй. Мөн үйлчилгээний байгууллагуудын харилцаа хандлага, орчин маш муу” гэв.

Тэгвэл манай улсад амралтын газар болон үйлчилгээтэй холбоотой ямар хууль, дүрэм, журам стандарт байдаг юм бол гэдгийг судалсан юм. Ингэхэд аялал жуулчлалтай холбоотой 10 гаруй стандарт байв. Тодруулбал, Амралтын газар, жуулчны бааз, тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын байр, сууц, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага, бариста, бартендар, зөөгч, хөтөч, тайлбарлагч, зочин угтаж авах, үдэх зэрэг олон стандарт байлаа.  Тэр ч бүү хэл зочлох үйлчилгээний салбарт ажиллаж буй хүмүүсийн харилцаа хандлагын нийтээрээ дагаж мөрдөх дүрэм журам гэж байсан юм.

Мөн гэр буудлуудад “Гэрийн стандарт” гэж тусдаа зүйл бий. Тус стандартад тусгаснаар жуулчдыг байршуулах монгол гэр зочид буудлын өрөөнөөс дутахгүй цэвэр цэмцгэр тохижилттой тав тухтай байх ёстой хэмээн тусгажээ. Бүр зочин хүлээж авахаас өмнө болон явсны дараа хэрхэн яаж цэвэрлэгээ хийх, чийгшил өгөх зэргийг ч зааж өгчээ. Гэвч эдгээр дүрэм журам цаасан дээр л хэрэгжиж байгаа юм. Тодруулбал, Тэрэлжийн бүс нутгаар хэд хэдэн амралтын газар очиход шал нь халцарсан, өнгө алдсан даавуутай, гал түлдэг хэдэн навсгар гэр л угтаж байгаа юм. Үнийн хувьд 150-500 мянган төгрөгийн үнэтэй. Амралтын газар, жуулчны бааз, гэр буудалд тавих ерөнхий шаардлагын 4.8.1 Амралтын газар, жуулчны бааз, гэр буудлын үйлчилгээнд тавих шаардлагад “Зочин угтах, хүлээн авах, үдэх, мэдээлэл өгөх, зочдын тав тухыг хангасан хүлээлгийн хэсэгтэй байна. Мөн зочдын бүртгэл, захиалгын тогтолцоотой байна. Зочны хүлээн авах хэсэгт танхимд зочдын тээш хадгалах үйлчилгээ үзүүлнэ. Зочны хүлээн авах хэсэгт харилцаа холбооны хэрэгсэлтэй байна. Зочны хүлээн авах хэсэгт ус ундааны үйлчилгээ үзүүлнэ” зэрэг стандартыг мөрдөж буй нь маш цөөн байв.

Саяхан Солонгосын жуулчин Монгол Улсад аялах үеэрээ утас, камер зэргээ амралтын газар байрлаж байхдаа хулгайд алдаж олж авч чадаагүй тухайгаа youtube сувагтаа бичлэг болгож тавьсан байв. Тэгвэл энэ нь аялал жуулчлалын салбар бүх шатандаа мэргэжлийн бэлтгэгдсэн боловсон хүчин хэрэгтэйг илэрхийлж буй юм. Энэ тухай Монгол аялал компанийн хөтөч Э.Тунгалагтуяа “Жуулчид буудалсан буудалдаа эд зүйлсээ орхиход амралтын газрын ажилчид түүнийг нь авчихдаг. Буцаж очоод хайхаар ямар ч эд зүйл үлдээгээгүй гэдэг. Мөн жуулчдаас шөнө монгол залуучууд архи, мөнгө нэхэх тохиолдол ч гарч байсан. Тэр бүү хэл зөөгчид хүртэл гарын мөнгө нэхдэг. Энэ нь үнэхээр хэцүү байдаг” гэсэн юм.

Зөвхөн ирэх жуулчдын тоонд анхаарах биш  буудал, үйлчилгээний стандарт зэргийгээ хэр мөрдөгдөж байгааг шалгах цаг болсныг дээрх жишээнүүдээс харж болно. Ирэх жил стандартад нийцсэн чанартай үйлчилгээ үзүүлэхгүй бол нэг жилд нэг сая жуулчин гэдэг зүйл мөрөөдөл болох вий. Хэн дуртай нь голын эрэг, уулын аманд хэдэн гэр бариад тэрийгээ амралтын газар гэж нэрлэх биш стандартад нийцсэн олон улсын үйлчилгээг үзүүлэх цаг нэгэнт болжээ. Нэг үгээр төр төмөр нүүрээ харуулж аялал жуулчлалын салбараа аврах хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 15. БААСАН ГАРАГ. № 184 (7169)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Уул уурхай
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Эрүүл мэнд
  • •Гэмт хэрэг
ХУРААХ
Дархан-Уул аймгийн иргэдийн...
С.Баярцогтыг шүүсэн шүүхийн...

Аялал жуулчлалын салбарын стандарт цаасан дээр мөрдөгдөж байна

БАЯРЖАВХЛАН 2023-09-15

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

1 өдрийн өмнө өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

1 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

2 өдрийн өмнө өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

2 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй

2 өдрийн өмнө өмнө

Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ

2 өдрийн өмнө өмнө

Токиогийн “Их дуулга”-д оролцох Монголын жүдочид тодорлоо

2 өдрийн өмнө өмнө

Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани

2 өдрийн өмнө өмнө

Говь-Алтай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ

2 өдрийн өмнө өмнө

Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1,000 хүртэл төгрөгөөр бууруулна

2 өдрийн өмнө өмнө

Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

2 өдрийн өмнө өмнө

Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр шийдвэрлэнэ

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-18 өмнө

Б.Бямбасүрэн: Бэлтгэл хийж байгаад тамирчин болсон

2026-11-18 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-11-18 өмнө

Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр хэлэлцэнэ

САНАЛ БОЛГОХ
2026-11-14 өмнө

C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

2026-11-14 өмнө

Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа

2026-11-14 өмнө

“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

2026-11-14 өмнө

Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын цахим системд 444 байгууллагын 23,482 албан хаагч бүртгэгджээ

2026-11-14 өмнө

Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна

2026-11-14 өмнө

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

2026-11-14 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-11-14 өмнө

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

2026-11-14 өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

2026-11-17 өмнө

2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

2026-11-16 өмнө

Ус амьдралыг тэтгэдэг бол Мод усыг хамгаалдаг

2026-11-16 өмнө

Н.Учрал: Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоог үндсээр нь шинэчилж байна

2026-11-17 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа

2026-11-17 өмнө

Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна

2026-11-17 өмнө

Төсвийн хуулийн онцлох заалтууд

2026-11-17 өмнө

Нийслэлийн 7000 өрхийг дулаалж, цахилгаан халаалтад шилжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

2026-11-16 өмнө

Өмгөөлөгчид цагдан хорих хугацааг нэг сараар тогтмол сунгадаг практикийг шүүмжиллээ

2026-11-17 өмнө

Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ

2026-11-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгдлээ

2026-11-16 өмнө

6,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа

2026-11-18 өмнө

“Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлэх” тухай ажлын хэсгийг байгууллаа

2026-11-16 өмнө

Ахуйн хэрэглээний жижиг газны баллон тэсэрч, иргэн гэмтжээ

2026-11-18 өмнө

“Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо

2026-11-18 өмнө

Э.Батшугар: Вакцинаар сэргийлж болох өвчнийг бууруулахад Засгийн газраас анхаарч ажиллана

2026-11-18 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-11-17 өмнө

"Ачит Ихт" компани үйлдвэрийн орчинд экологийн тэнцвэрийг хадгалагч тарвага нутагшууллаа

2026-11-17 өмнө

Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ

2026-11-16 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөх морь өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах