• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Сайд Б.Чойжилсүрэн санасандаа хүрлээ

Нэг иймэрхүү урамтай хүмүүс байдаг даа. Ямар нэг ажил хариуцвал яаж ийгээд ард нь гардаг хүмүүс таардаг. Гэхдээ ховор. Сайд Б.Чойжилсүрэн ийм чанартай хүн аж. Ер нь бол их ухааны эр л дээ. Тиймээс түүнд хэн ч юм дарга нь “...Ирэх өвөл Хятадаас нүүрс авчирч түлээд хотын утааг багасга” гэсэн үүрэг өгчээ. Уг нь “...Дээс томоод найзыгаа аварна” гэдэг үлгэр шиг “...Хотын бонд гаргаад утааг арилгана” гэсэн шийдвэрийг эрх баригчид гаргасан л даа.

Мань эр Засгийн газрын шийд гарангуут НИТХ-ын хурал дээр гүйж очоод “...Хятадаас 177 тэрбумаар кокс нүүрс авчирч түлнэ” гээд мэдэгдчихсэн. Нийгэм дургүйцсэн. Бүр эгдүүцсэн. Гэвч тэр дахин дахин туршилт хийж, түүнийгээ хэвлэлүүдээр танилцуулсаар л байв.

Тэгж байгаад уг асуудал намдах үед, хичээлийн шинэ жилийн өмнөхөн 2023 оны наймдугаар сарын 30-ны Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулаад маш тодорхой шийдвэр гаргуулаад авсан байгаа юм.

Тэрбээр “...2023 оны хавар “Тавантолгой түлш”-ийн болоод хэд хэдэн лабораторид  хагас коксоор шахмал түлш, асаагчийг туршсан. Дүгнэлт гаргасан.  Хагас коксон түлшний техникийн үзүүлэлт, утаанд агуулагдах хорт хийн хэмжээг мидлингээр үйлдвэрлэсэн түлштэй харьцуулахад дэгдэмхий 51.9 хувь, хүхэр 57.7 хувь, үнслэг 37.2 хувиар тус тус бага, хаягдал утаанд агуулагдах тоосонцрын хэмжээ 72.6 хувь хүхэрлэг хийн хэмжээ 85.5 хувь угаарын хийн хэмжээ 10.8 хувь, азотын исэл 23.5 хувиар тус тус буурсан. Энэ түлшийг ашигласнаар тоосонцор нь 124мкг/м3-ээс 67.5мкг/м3 буюу 45.5 хувиар буурна. Энэ нь “Агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага” MNS 4585:2007 стандартын дагуу тоосонцор болон хүхэрлэг хийн хэмжээ “51-100 хэвийн” түвшинд хүрнэ.

Хан-Уул дүүргийн Нисэх, Яармагийн орчим, Налайх дүүрэг,  Дархан-Уул аймгийн гэр хорооллын 26 825 айл өрхөд 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас хагас коксон шахмал түлшийг асаагчийн хамт нийлүүлэх тооцооллыг боловсруулсан. Эдгээр гурван байршлын айл өрхүүдийг хагас коксон шахмал түлшээр хангахад 24 500 тонн хагас кокс, асаагчийн зардалд нийт 32 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдана” гэж танилцуулаад дэмжүүлжээ. Ер нь бол ингэснээр сайд Б.Чойжилсүрэн санасандаа хүрчихэж байгаа юм.

Эхэнд хэлсэн дээ, “...Дээс томж найзыгаа аварна” гэдэг үлгэр шиг одоо эхэлж байгаа хотын бонд хэзээ босох, түүнээсээ Б.Чойжилсүрэнд 177 тэрбумыг хэзээ гаргаж өгөх вэ. Энэ бүрхэг. Харин 32 тэрбум гэдэг бол арай амьдралтай сонсогдож байгаа юм. Магадгүй, мань эр анхнаасаа “тал дугуй”-ны үлгэрээр нийгэмд “...177 тэрбум” гэсэн өндөр дүн гаргаж хаяад 32 тэрбум дээр буулгахаар тооцсон байж болох юм. Ийм ухаан гаргахаар л хүн л дээ. Өнгөцхөн харахад Б.Чойжилсүрэн ингэж Хятадаас нүүрс авчраад хотын утаагаа арилгах “төсөл” дээр өмнөх Ерөнхий сайдын хэлдэгчлэн “хар толгой”-гоо тавьчихаж байгаа юм шиг харагдана. Гэвч үгүй.

Тэрбээр “...32 тэрбумаар нүүрс оруулж ирээд Нисэх, Яармагийн орчим, Налайх дүүрэг болон  Дархан-Уул аймгийн гэр хорооллын 26 825 айл өрхөд л түлүүлнэ” гэж байна. Импортын түлшээр хотын зарим хэсгийг, тэгээд Налайх, Дарханыг хангах юм байна. Тэгэхээр энэ нь хотын утаанд огтхон ч нөлөөлөхгүй. “..Утаа арилсангүй” гээд түүнтэй лав хариуцлага ч ярих боломжгүй. Хэлсэн биз дээ, “...Энэ Чойжилсүрэн их ухааны эр” гэж?!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 6. ЛХАГВА ГАРАГ. № 176 (7161)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь
Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!
ОУПХ-ноос парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Гадаад харилцаа
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •Халуун сэдэв
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
“S’Outlet” дэлгүүр орчмын 17...
“Тусгай хангамж”-ийн улаан...

Сайд Б.Чойжилсүрэн санасандаа хүрлээ

ДАМДИН-ОЧИР 2023-09-06
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сайд Б.Чойжилсүрэн санасандаа хүрлээ

Нэг иймэрхүү урамтай хүмүүс байдаг даа. Ямар нэг ажил хариуцвал яаж ийгээд ард нь гардаг хүмүүс таардаг. Гэхдээ ховор. Сайд Б.Чойжилсүрэн ийм чанартай хүн аж. Ер нь бол их ухааны эр л дээ. Тиймээс түүнд хэн ч юм дарга нь “...Ирэх өвөл Хятадаас нүүрс авчирч түлээд хотын утааг багасга” гэсэн үүрэг өгчээ. Уг нь “...Дээс томоод найзыгаа аварна” гэдэг үлгэр шиг “...Хотын бонд гаргаад утааг арилгана” гэсэн шийдвэрийг эрх баригчид гаргасан л даа.

Мань эр Засгийн газрын шийд гарангуут НИТХ-ын хурал дээр гүйж очоод “...Хятадаас 177 тэрбумаар кокс нүүрс авчирч түлнэ” гээд мэдэгдчихсэн. Нийгэм дургүйцсэн. Бүр эгдүүцсэн. Гэвч тэр дахин дахин туршилт хийж, түүнийгээ хэвлэлүүдээр танилцуулсаар л байв.

Тэгж байгаад уг асуудал намдах үед, хичээлийн шинэ жилийн өмнөхөн 2023 оны наймдугаар сарын 30-ны Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулаад маш тодорхой шийдвэр гаргуулаад авсан байгаа юм.

Тэрбээр “...2023 оны хавар “Тавантолгой түлш”-ийн болоод хэд хэдэн лабораторид  хагас коксоор шахмал түлш, асаагчийг туршсан. Дүгнэлт гаргасан.  Хагас коксон түлшний техникийн үзүүлэлт, утаанд агуулагдах хорт хийн хэмжээг мидлингээр үйлдвэрлэсэн түлштэй харьцуулахад дэгдэмхий 51.9 хувь, хүхэр 57.7 хувь, үнслэг 37.2 хувиар тус тус бага, хаягдал утаанд агуулагдах тоосонцрын хэмжээ 72.6 хувь хүхэрлэг хийн хэмжээ 85.5 хувь угаарын хийн хэмжээ 10.8 хувь, азотын исэл 23.5 хувиар тус тус буурсан. Энэ түлшийг ашигласнаар тоосонцор нь 124мкг/м3-ээс 67.5мкг/м3 буюу 45.5 хувиар буурна. Энэ нь “Агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага” MNS 4585:2007 стандартын дагуу тоосонцор болон хүхэрлэг хийн хэмжээ “51-100 хэвийн” түвшинд хүрнэ.

Хан-Уул дүүргийн Нисэх, Яармагийн орчим, Налайх дүүрэг,  Дархан-Уул аймгийн гэр хорооллын 26 825 айл өрхөд 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас хагас коксон шахмал түлшийг асаагчийн хамт нийлүүлэх тооцооллыг боловсруулсан. Эдгээр гурван байршлын айл өрхүүдийг хагас коксон шахмал түлшээр хангахад 24 500 тонн хагас кокс, асаагчийн зардалд нийт 32 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдана” гэж танилцуулаад дэмжүүлжээ. Ер нь бол ингэснээр сайд Б.Чойжилсүрэн санасандаа хүрчихэж байгаа юм.

Эхэнд хэлсэн дээ, “...Дээс томж найзыгаа аварна” гэдэг үлгэр шиг одоо эхэлж байгаа хотын бонд хэзээ босох, түүнээсээ Б.Чойжилсүрэнд 177 тэрбумыг хэзээ гаргаж өгөх вэ. Энэ бүрхэг. Харин 32 тэрбум гэдэг бол арай амьдралтай сонсогдож байгаа юм. Магадгүй, мань эр анхнаасаа “тал дугуй”-ны үлгэрээр нийгэмд “...177 тэрбум” гэсэн өндөр дүн гаргаж хаяад 32 тэрбум дээр буулгахаар тооцсон байж болох юм. Ийм ухаан гаргахаар л хүн л дээ. Өнгөцхөн харахад Б.Чойжилсүрэн ингэж Хятадаас нүүрс авчраад хотын утаагаа арилгах “төсөл” дээр өмнөх Ерөнхий сайдын хэлдэгчлэн “хар толгой”-гоо тавьчихаж байгаа юм шиг харагдана. Гэвч үгүй.

Тэрбээр “...32 тэрбумаар нүүрс оруулж ирээд Нисэх, Яармагийн орчим, Налайх дүүрэг болон  Дархан-Уул аймгийн гэр хорооллын 26 825 айл өрхөд л түлүүлнэ” гэж байна. Импортын түлшээр хотын зарим хэсгийг, тэгээд Налайх, Дарханыг хангах юм байна. Тэгэхээр энэ нь хотын утаанд огтхон ч нөлөөлөхгүй. “..Утаа арилсангүй” гээд түүнтэй лав хариуцлага ч ярих боломжгүй. Хэлсэн биз дээ, “...Энэ Чойжилсүрэн их ухааны эр” гэж?!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 6. ЛХАГВА ГАРАГ. № 176 (7161)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь
Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!
ОУПХ-ноос парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
11 цагийн өмнө өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

11 цагийн өмнө өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

11 цагийн өмнө өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

11 цагийн өмнө өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

11 цагийн өмнө өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

11 цагийн өмнө өмнө

Амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

11 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно

11 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

11 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав

1 өдрийн өмнө өмнө

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

1 өдрийн өмнө өмнө

Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна

1 өдрийн өмнө өмнө

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Moon Dance” хамтлагийнхан Баянгол цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 18-20 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

2 өдрийн өмнө өмнө

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

2 өдрийн өмнө өмнө

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

2 өдрийн өмнө өмнө

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

2 өдрийн өмнө өмнө

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

2 өдрийн өмнө өмнө

2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй хар хулгана өдөр

САНАЛ БОЛГОХ
2026-09-30 өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх барьцаа нь “Меланж”-ийн уурхай

2026-10-01 өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

2026-10-02 өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

2026-09-30 өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

2026-10-02 өмнө

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

2026-10-01 өмнө

АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна

2026-10-01 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

2026-09-30 өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-30 өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

2026-10-01 өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

2026-10-02 өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

2026-09-30 өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

2026-10-02 өмнө

Оршуулгын газрыг эмхлэх тухай болон төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

2026-10-02 өмнө

Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, төслүүдээ урагшлуулна

2026-09-30 өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

2026-10-01 өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

2026-10-04 өмнө

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

2026-10-02 өмнө

Сонгомол бөхөөр Г.Ганхуяг Азийн наадмын медальтан боллоо

2026-09-30 өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

2026-10-01 өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

2026-10-02 өмнө

70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ

2026-09-30 өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

2026-09-30 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-02 өмнө

Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна

2026-10-02 өмнө

Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна

2026-09-30 өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

2026-10-04 өмнө

Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллана

2026-10-02 өмнө

ОУПХ-ноос парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

2 өдрийн өмнө өмнө

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

2026-10-02 өмнө

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах