• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Байгалийн гамшиг, аюулт үзэгдэлд бид бэлэн үү

Дэлхий дахины ротари клубүүдийг нэгтгэсэн олон улсын засгийн газрын бус байгууллага Rotary Club-ын илтгэлд ойрын жилүүдэд байгалийн гамшгийн тоо эрс нэмэгдэж, хөнөөл аюул нь улам ихэсч  байгаа нь бидний амьдралыг тэвчихийн аргагүй болгоно гэсэн байна. Энэ байдал үргэлжилсээр соёл иргэншил 2036 онд устана гэжээ.

За яахав дэлхий ертөнц мөхөх нь, маяачуудын тооллын нэг мөчлөг дуусч байна  гэсэн цуу яриа 2012 онд түгэж манайхны зарим нь гэр аваад, лаа шүдэнз аваад хөдөө гарч байсан. Азаар тийм аюул тохиогоогүй.

Зүгээр дэлхий сөнөж мөхөх нь ч юу юм, газар хөдлөл үер усны гамшиг дэлхий дахинд нүүрлэх давтамж нь улам ойртож тоо нь олширсоор байгаад манай эрх баригчид, ард иргэд маань юу бодож байгаа юм бол.

Хөдөө чононд явсан хоёр хүн хавраар чонын үүрнээс бэлтрэг суйлах гээд нэг нь шургаж ороод байтал эх нь ярдаглан архирахаар ухраад гарах гэтэл дээлийн нь хормой эргээд гацчихсан, хоёр хөл нь гозогноод байхаар гадаа үлдсэн нь учиргүй инээсэн гэдэг. Нөгөө нь арай чамай ухарч гараад “чи намайг чононд бариулах гэж байхад юу бодож байв” гэж загнасан гэдэг шиг улс орны минь эргэн тойронд газар хөдлөөд нийслэл хотод минь байн байн үер ус болоод байхад манай эрх баригчид юу бодож байгаа юм бол. Ямар бэлтгэлтэй байна вэ.

Болоод өнгөрсөн үерийн гамшгийг туулаад гарчихлаа, амь үрэгдэгсдийн нь гэрт орон сууц өгөөд, орон гэргүй болсон айл өрхөд нь тавилгатай гэр өгчихсөн, гудамж талбайнхаа лаг шаврыг хотын дарга маань өөрөө очиж байгаад арилгачихсан, ариутгал энэ тэр хийчихсэн... тэгээд л болоо юу. Үер усны аюултай бүсэд байгаа айл өрхийг нүүлгэнэ л гэсэн, ямар ч гэрэл цахилгаангүй, зам харилцаагүй газар хэдэн айл буулгаад мартчихсан.

Хорь, гучхан минутын аадар борооноор нэг л жалга дагасан нэг гудамжаар урсч орж ирсэн задгай усанд ингэж тэвдэж байгаа юм чинь хүчтэй аадар нэг хоёр цагаар, хагас өдрөөр үргэлжлэн ороод 1966 оных шиг үер болоод Туул, Сэлбэ, Улиастайн гол эргээсээ халиад эхэлбэл  бид ямар ч бэлтгэлгүй л байх нь байна л даа. Онцгой байдлын алба маань жилийн жилд Туул голоор эргүүл хийдгээс өөр хэчнээн завьтай юм бэ. Орон гэргүй болоод, гамшигт нэрвэгдээд сандарч тэвдсэн ард иргэдээ аврах нисдэг тэрэг, завь, тэднийгээ аваачаад байрлуулах хээрийн эмнэлэг, майхан сав хэдэн хүн багтахаар хэд хэчнээн байна вэ.

Хамгийн гол нь ийм гамшиг тохиоход ард иргэд яах ёстой, яаж амь насаа, үр хүүхдээ осол эндэгдэлгүй авч гарах талаар сургалт мэдээлэл байна уу.

Турк шиг, тэр жилийн Армян, Гайти  шиг аймшигт газар хөдлөл болбол бид бэлэн үү. Хэлж ирдэггүй, хийсч ирдэг гамшиг гэдэг ч  хүн ард нь энэ бүхнээс сэргийлэх мэдлэгтэй, дадлага сургуультай байвал учрах хор хөнөөл, аюул осол нь арай бага баймаар.

Ердөө өчигдөр Туркт 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөл болсон талаар гадаадын хэвлэлүүд мэдээлж байна. ОХУ, манай хилийн заагт байнга газар хөдөлж, Хөвсгөл аймгийн Хатгал, Ханх, Ренчинлхүмбэ сумын нутагт байсхийгээд л газар хөдөлж байна.

ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Газар хөдлөл, математик геофизикийн  таамаглалын онолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Владимир Кособоков RT телевизэд энэ сарын 28-нд өгсөн ярилцлагадаа супер сарны нөлөөлөл нь чичирхийллийн идэвхжилд  хэрхэн нөлөөлөх тухай ярьсан байна.

Өмнө дурдсан Rotary Club-ын илтгэлд цаг уурын өөрчлөлтийн улмаас ойрын үед газар хөдлөл чичирхийллийн тоо эрс нэмэгдэж  дэлхий дээр өдөрт 1000 гаруй газар хөдлөлт болдог болно гэжээ. Түүний хэд нь манай Ази тивд тохиохыг хэн яаж мэдэж байна.

Олон орны эрдэмтдийн судалгаагаар дэлхийн гүний магма улам дээшилж галт уул оргилох, энэ түлхэлтээр газар хөдлөлийн давтамж нэмэгдэнэ гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр  түгсээр байна.

Хэдийгээр ертөнцийн сүйрэл, мөхөл хаяанд ирлээ гэдгийг өөдрөг үзэлт эрдэмтэд няцааж байгаа ч байгалийн гамшиг, аюул осол өсөн нэмэгдэж байгаа нь үнэн.

Хөвсгөл аймагт хөдөлж байгаа чичирхийлэл нь арай хүчтэй болоод л мэдээлж байгаа болохоос төрөл бүрийн хэмжээстэй чичирхийлэл байнга л болж байгаа.

“Энэ 2023 оны нэгдүгээр сарын 31-ны байдлаар Монгол орны нутаг дэвсгэрт 5000 гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн. Үүнээс магнитуд нь дөрөв  болон түүнээс дээш магтнитудын хүчтэй газар хөдлөлт Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутагт хоёр удаа болсон.

Сүүлийн үед хүмүүс газар хөдлөлтийн идэвхжил ихсээд байна гэж ярьж байгаа нь үнэний ортой. Учир нь, сүүлийн жилүүдэд магнитуд нь тав  болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт нэлээд олон болоод байна. Таван  магнитудын  хүчтэй газар хөдлөл нэмэгдэж байгаа нь тодорхой хэмжээнд газар хөдлөлт өсөж байна гэсэн үг” хэмээн  ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлт судлалын үндэсний мэдээллийн төвийн эрхлэгч, доктор А.Мөнхсайхан хэлж байна.

Эрдэмтэд, үзмэрчид америкийн нутагт байдаг Йеллоустон супер галт уулын тухай байсхийгээд л сануулдаг нь зүгээр ч нэг чихний хажуугаар өнгүүлээд байх зүйл бас биш байлтай.

Үүнээс үзэхэд ийм гамшиг тохиохыг үгүй гэх аргагүй. Харин бид юмыг яаж мэдэх вэ, ийм гай гамшиг тохиовол бэлэн үү. Нийслэл Улаанбаатар хот гэхэд л газар хөдлөлийн идэрхтэй бүсэд байрладаг, хэд хэдэн удаагийн чичирхийллийг ард иргэд, айл өрх мэдэрснээ олон нийтийн сүлжээгээр бараг л инээд хөөр болон шуугиад өнгөрсөн. Ийм үед л Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлт судлалын үндэсний мэдээллийн төв гэдэг байгууллага байдгийг хэвлэл мэдээллийн байгууллагууд гэнэт санаж үүд хаалгыг нь онголзуулдаг.

Харин эрх баригчид маань энэ байгууллагатай хэр холбоотой, мэдээ мэдээллийг нь анхаарч сонсдог юм бол. Эрх биш аан уун гэдэг байх гэж найднам.

Газар хөдлөл гэдгийг энд тэнд болж байгааг нь л сонссоноос биш, хэдэн үеэрээ туулаагүй манай ард иргэд ийм гамшгийн үед яахаа хэр мэддэг юм бол. Ном, цүнхээ толгой дээрээ бариад ширээн доогуур орох ёстой гэдгээс өөр ойлголт мэдэгдхүүн байна уу. Бүр ядахдаа л албан газар, сургууль танхимынхаа тулгуур хана нь аль нь вэ гэдгийг мэддэг хүн байна уу....Угтаа бол байшин барилгаас маш хурдан гараад ил задгай талбайд очих ёстой гэдэг ч Улаанбаатар хотод тийм зай талбай байтугай явган хүн ч явчих чөлөөтэй гудамж байхгүй болгосон, энэ эрх баригчид.

Саявтар тохиож туулаад гарсан юм болохоор элдэв вирусын тархалт, цар тахлын үед бол хэрхэх талаар ард иргэд ч, эрх баригчид ч эрх биш ямар нэг хэмжээний ойлголт ухагдхуунтай болоод авсан байх.

Харин дээр дурдсан ихээхэн хэмжээний үер ус, газар хөдлөл болбол эрх баригчид, ард иргэд минь бэлэн үү. Сард нэг удаа дуугардаг түгшүүрийн дохионы шалгалтыг хэдэн хүн сонсдог юм бол. Ийм гамшиг осол болоход ард иргэд юу анхаарах, яах талаар гарын авлага мэдээлэл байна уу. Эрх баригчид ард түмний татварын мөнгөнөөс ёстой л хун цунгаар нь гэдэг шиг хулгайлж байгаа атлаа хүн бүрт биш юмаа гэхэд айл өрх бүрт ийм жижиг гарын авлага, брошур хэвлээд тарааж болохгүй юу.

Адаглаад л Япон шиг хүүхэд багацуулаа байшин барилга, орон байрнаас цуваад гарах ёстой гэдгийг ойлгуулчихсан уу. Ийм гамшгийн үед сандарч тэвдсэн хүмүүс, ялангуяа хүүхдүүд ганц гарцан дээр чихэлдэж нэг нэгэндээ дарагддаг аул байдгийн тод жишээ захаас аваад олон. Японд бол чичирхийлэл мэдрэгдэхэд л сургуулийн ангиас хэн түрүүлж гарах вэ, араас нь хэн хэн явах вэ, хаана ямар талбайд очих вэ гэдгийг бүр цэцэрлэгийн наснаас нь эхлээд ойлгуулчихдаг гэсэн. Ийм сургалт, дадлага хичээлийг хааяа мартсан цаана нэг удаа хийгээд өнгөрөх биш хэвишил болгомоор.

Азаар газар нутаг уудам, хүн ам сийрэг тулдаа л энд тэнд болж байгаа газар хөдлөлийг хэвлэлээр мэдээлэх төдийгөөр өнгөрөөд байх уу.

Давтан хэлэхэд дэлхий ертөнц мөхөж, соёл иргэншил устах нь ч юу юм, гэхдээ л байгалийн элдэв гамшигт үзэгдлийн тоо давтамж ихсээд байгаад эрх баригчид ч, ард иргэд ч үл тоомсорлодгоо болих цаг болсон баймаар. Гамшгаас сэргийлэх хүч хэрэгслээ базааж, ард иргэддээ өөрийгөө болон гэр бүлээ авран хамгаалах арга зүйд сургах талаар систем дараалалтай арга хэмжээ авах болсон баймаар.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2023 оны наймдугаар сарын 30. Лхагва. №136 (5864)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
  • •Байнгын хороо
ХУРААХ
Б.Чойжилсүрэн Хятадаас нүүрс...
Богд Жавзандамба хутагтын...

Байгалийн гамшиг, аюулт үзэгдэлд бид бэлэн үү

ӨЛЗИЙБАЯР 2023-08-30

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

5 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

5 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

6 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

6 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

6 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

6 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах