• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Сэтгэл санааны хохирлыг 160 саяар "үнэлсэн" жишиг загварыг баталлаа

Монголын төр өнөөг хүртэл хохирсон иргэнээсээ шаналлаа нотлохыг шаардаж ирсэн. Үр дүнд нь гэмт хэрэгт өртөж, хилсээр буруутан болсон иргэд ажил амьдрал, сэтгэл санаагаараа хохироод үлддэг байв. Тэгвэл практикт анх удаа хүний сэтгэл санааны хохирол, амь насыг үнэлэх хууль эрх зүйн орчин бүрдлээ. Мөн Улсын дээд шүүхээс сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх жишиг загварыг баталжээ.

Өнөөгийн манай улсын шүүхийн практикаар хүний амь насыг 50 сая төгрөгөөр үнэлдэг нийтлэг жишиг бий. Тэгвэл Шүүхийн шинжилгээний хууль батлагдсанаар сэтгэцийн эрүүл мэндэд учирсан хор уршгийг тусгай загварчлалаар гаргаж, зэрэглэлийг сэтгэцийн эмч, сэтгэл зүйч нар хамтран тогтоохоор болсон. Хүний амь насыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн буюу 82.5 сая төгрөг байхаар хууль тусгаад байгаа. Энэ бол хамгийн бага жишиг загвар гэж буй. Мөн монгол хүний дундаж наслалтаас хохирогчийн амь насыг хасаж хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээг тав дахин үржүүлэх хувилбар бас бий. Тухайлбал, хохирогч 21 настай байлаа гэхэд дундаж наслалт 71 гэж үзэхэд зөрүү 50 гарч байна. Энэ хугацаанд хөдөлмөр эрхлэх, хийж бүтээх байжээ гэж үзэхэд 137.5 сая төгрөг байх юм. Ингэж байж эд материалаас гадна сэтгэцийн эрүүл мэндэд учирч байгаа хохирлыг үнэлнэ гэж хууль санаачлагч, шинжээчид үзэж байгаа.

Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны долдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталлаа. Ингэхдээ сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу нэгдүгээр зэрэглэл 0-3 хувь, хоёрдугаар зэрэглэл 4-8 хувь, гуравдугаар зэрэглэл 9-15 хувь, дөрөвдүгээр зэрэглэл 15-30 хувь, тавдугаар зэрэглэл 31-99 хувь гэж тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хувьчлан тооцох аж. Ингэж гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан эмгэгийн таван зэрэглэлд ангилсан шалгуурын дагуу хувьчилж, хор уршгийн нөхөн төлбөрийн мөнгөөр илэрхийлэгдэх дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөс тооцох үндсэн аргачлалыг баримтлах юм байна. Өөрөөр хэлбэл,  хүний сэтгэцэд хохирол учруулсан бол 2.7 сая төгрөг ба түүнээс дээш 80 хүртэлх төгрөгөөр үнэлүүлэх боломжтой болж байна. Харин нэгдүгээр зэрэглэлээс доогуур тогтоохгүй гэсэн үг. Түүнчлэн иргэний хуульд зааснаар гэмт хэргийн улмаас бага насны хүүхэд бүтэн өнчин үлдсэн бол дээрх 100 хувийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж 160 сая төгрөгөөр тогтооно.Ингэснээр иргэн хамгийн багадаа хоёр, 80 сая бага насны бүтэн өнчин үлдсэн хүүхэд 160 хүртэлх сая төгрөгийн сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх эрх зүйн орчин үүсэж байна. 

Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо жишиг загвараар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, гэмт буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэмшиж буй байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүнийхээс илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт байдаг эсвэл дотно байсан зэргээр хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэх юм байна. 

Сэтгэл санааны хохирлыг төлдөг  бусад улс орны жишгийг авч үзье.

ОХУ

-Сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөрийг шүүхийн журмаар олгохдоо буруутай этгээдээс нэхэмжилдэг. Эдийн бус хохирлыг нөхөн төлүүлэхэд Иргэний, Хөдөлмөрийн тухай хууль болон Эрделевскийн хүснэгтийг ашиглаж байна. Буруутай этгээдэд нөхөн төлбөр олгох хангалттай хөрөнгө байхгүй бол улсын төсвөөс олгодог. Нөхөн төлбөр олгох улсын сангийн хөрөнгийг улсын төсвөөс санхүүжүүлдэг. Жил бүр энэхүү сангийн санхүүжилтийг ОХУ-ын Засгийн газраас баталж өгдөг бөгөөд Улсын төсвийн тухай хуулиар зохицуулдаг.

Украин

-Украин улсад Эрделевскийн хүснэгтийг Украин улсын шүүх үйл ажиллагаанд удирлага болгох талаар Дээд шүүхээс захирамж гаргаж шүүхийн практикт ашигладаг байна. Хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг.

Литва

-Хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд нөхөн төлбөр олгох хангалттай хөрөнгө байхгүй бол улсын төсвөөс хариуцна. Хүчирхийллийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах сан нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд харьяалагдаж тусгай хөтөлбөрөөр санхүүждэг.

- гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол 15600 лита буюу 4518 евро

-ноцтой гэмтэл учруулсан эсвэл бэлгийн сэдэлтэй холбоотой гэмт хэргийн улмаас учирсан хохирол 13000 лита буюу 3765 евро

Бельги

-Эрүүгийн болон иргэний журмаар хохирол нөхөн төлүүлэх боломж нээлттэй бөгөөд хохирогч нэхэмжлэхийг өөрөө сонгох эрхтэй. Нийтийн сангаас эдийн бус хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжилж болно.

-Хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсаны нэг өдрийн 25 евро

-Хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсаны нэг өдрийн 13 евро

-Нэмэлт өвдөлт, шаналал зовиурт мөн нөхөн төлбөр өгнө.

Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хохирогчийг насны байдлаар нь ангилдаг.

-10 ба түүнээс доош настай хүнд 3300 евро

-35 ба түүнээс доош настай хүнд 2425 евро

-64 ба түүнээс доош настай хүнд 1410 евро.

Гоо сайхны хохирлыг 1-7 хүртэлх түвшингээр үнэлнэ.

-1-р түвшин 250-750 евро

-4-р түвшин 2250-8700 евро

-5-р түвшин 8700 евро ба түүнээс дээш

-7-р түвшин 24800 евро ба түүнээс дээш

ХБНГУ болон Голланд

-Германд өвчин шаналал, гэмтэл учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх нь хоёр зорилготой. Нэгдүгээрт, нийгмийн амьдралд оролцох, аз жаргалтай байх боломжоо өвчин шаналлаас болж алдсан хүмүүст чиглэдэг бол хоёрдугаарт, гэмтэл нь аль хэсэгт байгаагаас хамаарч нөхөн төлбөрийн хэмжээ ялгаатай.

Голландад

-гадаад гэмтэл /хөдөлмөрийн чадвараа алдсан 1 долоо хоногт/ 100-500 евро

-тархи хөдлөх / хөдөлмөрийн чадвараа алдсан 1 долоо хоногт / 300-1000 евро

-хүндрэлгүй эмчлэгдэх боломжтойгоор нэг гар хугарсан бол 600-2000 евро

-нуруу сээрний гэмтлээс болж саажилт үүссэн бол 50000-аас дээш евро

Германд

-гар хугарсан бол 1000-12500 евро

-хөл хугарсан бол 2500-12500 евро

Дани

Гэмт хэргийн хохирогчоос мэдүүлэг авах үедээ цагдаа тухайн хохирогчийн эрхийг хамгаалах төлөөлөгч томлиуулахаар шүүхэд хүсэлт гаргах үүрэгтэй. Төлөөлөгч  хохирогчид учирсан хохирлыг барагдуулах, нөхөн төлүүлэхэд туслалцаа үзүүлж ажилладаг.

Австри

- Бие махбодид учруулсан гэмтлийн хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэж заасан. Хохирол нөхөн төлүүлэх нь хууль ёсны эрх юм.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс

Санхүүгийн үйлчилгээний нөхөн төлбөрийн загварыг ашиглах ба Тусгай шүүхээр асуудлыг шийдвэрлэхээр заасан. Нөхөн төлбөрт зориулсан Нэгдсэн санд хуримтлал үүсгэх хувь хэмжээг тусгайлан заасан.

АНУ

-11 муж нөхөн төлбөрийн дээд хэмжээний тухай хууль гаргасан (энгийн хохирлын хэмжээг 1-5 дахин ихэсгэх), зарим муж 300,000-5 сая ам.доллар гэж тогтоосон. Дээд шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээ нь хохирлыг ес дахин ихэсгэснээс хэтэрч болохгүй гэсэн шийдвэр гаргажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 9. ЛХАГВА ГАРАГ. № 156 (714

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу?
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Байнгын хороо
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Гэмт хэрэг
  • •Халуун сэдэв
  • •Степпе Арена
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Ярилцлага
  • •E-Sport
ХУРААХ
ЭМГЭНЭЛ
"Монголын төмөр зам" ТӨХК-ийн...

Сэтгэл санааны хохирлыг 160 саяар "үнэлсэн" жишиг загварыг баталлаа

Kuzmo 2023-08-09
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
 Сэтгэл санааны хохирлыг 160 саяар

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу?
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

"Chinggis Warriors" мажорын эхний хоёр тоглолтод хожигдлоо

1 цагийн өмнө өмнө

УИХ-д суудал бүхий нам, эвслийн дарга нарын бүрэлдэхүүнтэй Зөвшилцлийн зөвлөл байгуулав

1 цагийн өмнө өмнө

Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

13 цагийн өмнө өмнө

Монгол Улсын шигшээ багийн ахлагч Ш.Энхийн-Од Гавьяат тамирчин цол хүртэх боллоо

13 цагийн өмнө өмнө

Зээлийн “Хар жагсаалт”-аас 620,000 гаруй иргэнээ чөлөөллөө

13 цагийн өмнө өмнө

Авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн хуулийн төслийг өргөн мэдүүлэв

13 цагийн өмнө өмнө

О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

13 цагийн өмнө өмнө

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо

13 цагийн өмнө өмнө

Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу?

14 цагийн өмнө өмнө

2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

14 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

14 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Б.Энх-Оргилын өрсөлдөгч тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр дөрвөн жилийн хугацаанд 32 байр урагшилжээ

1 өдрийн өмнө өмнө

Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун

1 өдрийн өмнө өмнө

Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг 24 цагаар цэвэрлэн, ажиллаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нийт нутгийн 78 хувь цастай байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатарын хууль бус ажиллагаанд УБЕГ-ын албан тушаалтнууд оролцсон уу ?..

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ?

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал арвидна

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв

2 өдрийн өмнө өмнө

Ш.Энхийн-Од шигшээ багтайгаа нэгдэхээр өчигдөр эх орондоо буулаа

2 өдрийн өмнө өмнө

“Сэлбэ дэд төв”-ийн барилгуудын дотор заслын ажил өвлийн улиралд тасралтгүй үргэлжилнэ

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

САНАЛ БОЛГОХ
2026-11-20 өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

2026-11-19 өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

2026-11-20 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-17 өмнө

2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2026-11-20 өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

2026-11-19 өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

2026-11-20 өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

2026-11-17 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа

2026-11-20 өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

2026-11-19 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-20 өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

2026-11-20 өмнө

Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

2026-11-17 өмнө

Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна

2026-11-19 өмнө

Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани

2026-11-19 өмнө

Токиогийн “Их дуулга”-д оролцох Монголын жүдочид тодорлоо

2026-11-17 өмнө

Нийслэлийн 7000 өрхийг дулаалж, цахилгаан халаалтад шилжүүлнэ

2026-11-17 өмнө

Төсвийн хуулийн онцлох заалтууд

2026-11-20 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

2026-11-17 өмнө

Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ

2026-11-18 өмнө

Э.Батшугар: Вакцинаар сэргийлж болох өвчнийг бууруулахад Засгийн газраас анхаарч ажиллана

2026-11-19 өмнө

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1,000 хүртэл төгрөгөөр бууруулна

2026-11-18 өмнө

“Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлэх” тухай ажлын хэсгийг байгууллаа

2026-11-17 өмнө

"Ачит Ихт" компани үйлдвэрийн орчинд экологийн тэнцвэрийг хадгалагч тарвага нутагшууллаа

2026-11-19 өмнө

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

2026-11-19 өмнө

Говь-Алтай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2026-11-18 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-11-18 өмнө

Б.Бямбасүрэн: Бэлтгэл хийж байгаад тамирчин болсон

2026-11-19 өмнө

Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

2026-11-19 өмнө

Төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах