• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Оффтейк гэрээний нууцаас: Гашуунсухайтын төмөр замын гэрээнээс “Эрдэнэс Тавантолгой” алдаж, “Бодь интернэшнл” хожжээ

Нүүрсний оффтейк гэрээ гэж нууцын далай байх шиг байгаа юм. Аюулгүйн зөвлөлийн зөвлөмжөөр анхнаасаа л төрийн нууцлалтай хийгдсэн. Гэхдээ нүүрсний хулгайн талаар яригдах үед ил болсон. Тодруулбал, өнгөрсөн өвөл, 2022 оны сүүлчээр Засгийн газрын 449 дүгээр тогтоолоор нийтдээ есөн оффтейк гэрээг төрийн нууцаас гаргаж байв. Үүнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил болон түүний санхүүжилттэй холбоотой хоёр гэрээ, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой хоёр гэрээ, мөн Тавантолгой-Богдхан чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой гурван гэрээ, далд уурхайн хайгуулын нэг гэрээ болон Загийн гүний уснаас ус татах хоолойн бүтээн байгуулалтын ажилтай холбоотой нэг гэрээ тус тус багтсан байдаг. Гэсэн ч хэн нэгэн иргэн, эсвэл байгууллага ил болсон гэрээнүүдэд дүн шинжилгээ огт хийгээгүй юм. Харин Г.Ганболдын ахалсан Нүүрсний түр хорооноос сонсгол зохион байгуулах бэлтгэлийн хүрээнд эдгээр гэрээг шинжилсэн байх магадлалтай. Тиймээс “...Сонсгол хэзээ болох вэ” гээд нийтээрээ хүлээсэн.  Гэвч сонсгол болоогүй, шинжилгээ дүгнэлт нь ч гарч ирээгүй.

Тэгвэл дээрх гэрээнүүдэд Нээлттэй нийгэм форум, “Санхүүгийн хүртээмж-хөгжил санаачилга” ТББ-ын судалгааны баг дүн шинжилгээ хийжээ. Тэд холбогдох нээлттэй мэдээ, мэдээллийг ашиглан дээрх есөн гэрээнд баримтын шинжилгээ, эдгээр гэрээнээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүү, үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөлөл, 2017-2021 оны санхүү байдлынх нь тайланд санхүүгийн таамаглал, санхүүгийн харьцааны шинжилгээ болон сценарь анализыг хийсэн байна.

Судалгаа шинжилгээний багийнхан “Гэрээнүүд, ялангуяа Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Богдхан чиглэлийн төмөр замуудын бүтээн байгуулалттай холбоотой гэрээнүүд нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүү болон үйл ажиллагаанд үр ашиг муутай, өндөр зардалтай” хэмээн дүгнэжээ. Харин бусад гэрээнд тодорхой дүгнэлт өгөхөд мэдээлэл хангалттай ил тод биш байна.

Хамгийн эхнийх нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн 2019 оны аравдугаар сарын 29-ний өдрийн ЭТТ-2019/825, ТТЗ-Н19/01-01, BITTGS-CONT-0002 тоот гэрээ байна. Үүнтэй 2020 оны зургадугаар сарын 10-нд хийгдсэн түүний нэмэлт өөрчлөлт байгаа юм. 2024 оны аравдугаар сарын 29-нийг хүртэл хүчинтэй энэ гэрээ нь “Бодь интернэшнл” ХХК-ийн нийт санхүүжилт 1.005.630.179 ам.доллар, нэмж 2013 онд өөр компанийн хийж гүйцэтгэж байсан 276.4 сая ам долларын ажлыг оролцуулаад нийт 1.3 тэрбум ам.долларын санхүүжилттэй аж. Уг санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас гаргаж, тус санхүүжилтийг “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувьцаанд хөрвүүлэн тооцохоор, бас эзэмших хувь хэмжээг 66.6 хувиар хязгаарлаж өгчээ. Иймд 66.6 хувиас хэтэрсэн хөрөнгийг “...Зээл” гэж бүртгээд буцаан төлнө гэсэн үг. Харин “Бодь интернэшнл” ХХК нь “Тавантолгой төмөр зам” ХХК-д Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж өгөхөөр тус гэрээг байгуулжээ.

Уг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК болон “Бодь интернэшнл” ХХК-ийн гуравласан гэрээтэй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам байгуулах ажил нь компанийн хувьд тээвэрлэлтийн зардлыг бууруулах замаар үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэх боломжтой чухал төсөл юм. Гэвч санхүүжилтийн гэрээтэй холбоотой алдаа, дутагдлуудаас болоод нэлээд ноцтой сөрөг үр дүн гарчээ. Тухайлбал, төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг зах зээлийн үнээс өндөр үнээр гүйцэтгүүлсэн. Урьдчилгаа төлбөрийг харилцан тохиролцож, албан ёсны гэрээ байгуулаагүй байх үедээ шилжүүлсэн. Үүнээс гадна “...Үлдсэн төлбөрийг нүүрсээр санхүүжүүлэх бөгөөд хөнгөлөлттэй үнээр борлуулна” гэчихээд “..Гарах бүх ханшийн эрсдэлийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцна” гэх зэргээр санхүүжилттэй холбоотой олон төрлийн заалтыг оруулсан. Гэсэн хэдий ч гүйцэтгэх ажил, түүний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, гүйцэтгэсэн ажлыг хүлээн авах, ажлын чанар стандарт, түүнийг хэмжих аргачлал, ажил гүйцэтгэх хугацаа зэргийн талаар гэрээнд тодорхой тусгаагүй байна.

Иймээс уг гэрээ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тухайд “алдагдсан боломжийн өртөг өндөр” гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, тус компани энэхүү  Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг санхүүжүүлснээрээ хэвийн үйл ажиллагаа явуулаад олох орлогоо хэд нугалж алдсан. Харин “...“Бодь интернэшнл” ХХК-д давуу байдал бий болгосон” хэмээн дүгнэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 5. ЛХАГВА ГАРАГ. № 133 (7118)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж
Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх барьцаа нь “Меланж”-ийн уурхай
Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!
Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Гадаад харилцаа
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Степпе Арена
  • •Эрүүл мэнд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Азийн АШТ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
ХУРААХ
Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
Хэрэг “зохицуулж” мөнгө авсан...

Оффтейк гэрээний нууцаас: Гашуунсухайтын төмөр замын гэрээнээс “Эрдэнэс Тавантолгой” алдаж, “Бодь интернэшнл” хожжээ

ДАМДИН-ОЧИР 2023-07-05
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Оффтейк гэрээний нууцаас: Гашуунсухайтын төмөр замын гэрээнээс “Эрдэнэс Тавантолгой” алдаж, “Бодь интернэшнл” хожжээ

Нүүрсний оффтейк гэрээ гэж нууцын далай байх шиг байгаа юм. Аюулгүйн зөвлөлийн зөвлөмжөөр анхнаасаа л төрийн нууцлалтай хийгдсэн. Гэхдээ нүүрсний хулгайн талаар яригдах үед ил болсон. Тодруулбал, өнгөрсөн өвөл, 2022 оны сүүлчээр Засгийн газрын 449 дүгээр тогтоолоор нийтдээ есөн оффтейк гэрээг төрийн нууцаас гаргаж байв. Үүнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил болон түүний санхүүжилттэй холбоотой хоёр гэрээ, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой хоёр гэрээ, мөн Тавантолгой-Богдхан чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой гурван гэрээ, далд уурхайн хайгуулын нэг гэрээ болон Загийн гүний уснаас ус татах хоолойн бүтээн байгуулалтын ажилтай холбоотой нэг гэрээ тус тус багтсан байдаг. Гэсэн ч хэн нэгэн иргэн, эсвэл байгууллага ил болсон гэрээнүүдэд дүн шинжилгээ огт хийгээгүй юм. Харин Г.Ганболдын ахалсан Нүүрсний түр хорооноос сонсгол зохион байгуулах бэлтгэлийн хүрээнд эдгээр гэрээг шинжилсэн байх магадлалтай. Тиймээс “...Сонсгол хэзээ болох вэ” гээд нийтээрээ хүлээсэн.  Гэвч сонсгол болоогүй, шинжилгээ дүгнэлт нь ч гарч ирээгүй.

Тэгвэл дээрх гэрээнүүдэд Нээлттэй нийгэм форум, “Санхүүгийн хүртээмж-хөгжил санаачилга” ТББ-ын судалгааны баг дүн шинжилгээ хийжээ. Тэд холбогдох нээлттэй мэдээ, мэдээллийг ашиглан дээрх есөн гэрээнд баримтын шинжилгээ, эдгээр гэрээнээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүү, үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөлөл, 2017-2021 оны санхүү байдлынх нь тайланд санхүүгийн таамаглал, санхүүгийн харьцааны шинжилгээ болон сценарь анализыг хийсэн байна.

Судалгаа шинжилгээний багийнхан “Гэрээнүүд, ялангуяа Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Богдхан чиглэлийн төмөр замуудын бүтээн байгуулалттай холбоотой гэрээнүүд нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүү болон үйл ажиллагаанд үр ашиг муутай, өндөр зардалтай” хэмээн дүгнэжээ. Харин бусад гэрээнд тодорхой дүгнэлт өгөхөд мэдээлэл хангалттай ил тод биш байна.

Хамгийн эхнийх нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн 2019 оны аравдугаар сарын 29-ний өдрийн ЭТТ-2019/825, ТТЗ-Н19/01-01, BITTGS-CONT-0002 тоот гэрээ байна. Үүнтэй 2020 оны зургадугаар сарын 10-нд хийгдсэн түүний нэмэлт өөрчлөлт байгаа юм. 2024 оны аравдугаар сарын 29-нийг хүртэл хүчинтэй энэ гэрээ нь “Бодь интернэшнл” ХХК-ийн нийт санхүүжилт 1.005.630.179 ам.доллар, нэмж 2013 онд өөр компанийн хийж гүйцэтгэж байсан 276.4 сая ам долларын ажлыг оролцуулаад нийт 1.3 тэрбум ам.долларын санхүүжилттэй аж. Уг санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас гаргаж, тус санхүүжилтийг “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувьцаанд хөрвүүлэн тооцохоор, бас эзэмших хувь хэмжээг 66.6 хувиар хязгаарлаж өгчээ. Иймд 66.6 хувиас хэтэрсэн хөрөнгийг “...Зээл” гэж бүртгээд буцаан төлнө гэсэн үг. Харин “Бодь интернэшнл” ХХК нь “Тавантолгой төмөр зам” ХХК-д Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж өгөхөөр тус гэрээг байгуулжээ.

Уг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК болон “Бодь интернэшнл” ХХК-ийн гуравласан гэрээтэй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам байгуулах ажил нь компанийн хувьд тээвэрлэлтийн зардлыг бууруулах замаар үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэх боломжтой чухал төсөл юм. Гэвч санхүүжилтийн гэрээтэй холбоотой алдаа, дутагдлуудаас болоод нэлээд ноцтой сөрөг үр дүн гарчээ. Тухайлбал, төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг зах зээлийн үнээс өндөр үнээр гүйцэтгүүлсэн. Урьдчилгаа төлбөрийг харилцан тохиролцож, албан ёсны гэрээ байгуулаагүй байх үедээ шилжүүлсэн. Үүнээс гадна “...Үлдсэн төлбөрийг нүүрсээр санхүүжүүлэх бөгөөд хөнгөлөлттэй үнээр борлуулна” гэчихээд “..Гарах бүх ханшийн эрсдэлийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцна” гэх зэргээр санхүүжилттэй холбоотой олон төрлийн заалтыг оруулсан. Гэсэн хэдий ч гүйцэтгэх ажил, түүний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, гүйцэтгэсэн ажлыг хүлээн авах, ажлын чанар стандарт, түүнийг хэмжих аргачлал, ажил гүйцэтгэх хугацаа зэргийн талаар гэрээнд тодорхой тусгаагүй байна.

Иймээс уг гэрээ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тухайд “алдагдсан боломжийн өртөг өндөр” гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, тус компани энэхүү  Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг санхүүжүүлснээрээ хэвийн үйл ажиллагаа явуулаад олох орлогоо хэд нугалж алдсан. Харин “...“Бодь интернэшнл” ХХК-д давуу байдал бий болгосон” хэмээн дүгнэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 5. ЛХАГВА ГАРАГ. № 133 (7118)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж
Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх барьцаа нь “Меланж”-ийн уурхай
Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!
Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл
ШУУРХАЙ МЭДЭЭ
56 минутын өмнө өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

58 минутын өмнө өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

1 цагийн өмнө өмнө

АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна

1 цагийн өмнө өмнө

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдөлжээ

2 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

3 цагийн өмнө өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

3 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

3 цагийн өмнө өмнө

Нийтийн тээвэр хөгжсөнөөр хүлээгдэл, хөдөлгөөний ачаалал буурах боломжтой

3 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй шар бич өдөр

3 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

1 өдрийн өмнө өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

1 өдрийн өмнө өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

1 өдрийн өмнө өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

1 өдрийн өмнө өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх барьцаа нь “Меланж”-ийн уурхай

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

2 өдрийн өмнө өмнө

Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ

2 өдрийн өмнө өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

2 өдрийн өмнө өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

2 өдрийн өмнө өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

2 өдрийн өмнө өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

САНАЛ БОЛГОХ
2026-09-24 өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-24 өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-24 өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-24 өмнө

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг нь цайруулах уу?!

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-24 өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-24 өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2026-09-25 өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

2026-09-24 өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2026-09-28 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2026-09-24 өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

2026-09-25 өмнө

Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой

2026-09-25 өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2026-09-24 өмнө

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа

2026-09-25 өмнө

2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-26 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-09-24 өмнө

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна

2026-09-24 өмнө

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна

1 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах