• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Иргэний нисэхийнхэн 2010 оноос хойш хамаарал бүхий этгээдүүдээ 20 тэрбум төгрөгөөр гадаадад сургажээ

Боловсролын зээлийн сангаар хэн, яагаад, яаж “үйлчлүүлдэг”-ийг бид мэддэг болсон. Асар өндөр дүнтэй мөнгө зарсан энэ үйл ажиллагаа нь эрүүгийн гэмт хэрэг мөн эсэхийг нягтлахаар хууль хяналтынхан  ажиллаж эхлээд байна.

Тэгвэл ИНЕГ-аас мөн л өндөр дүнтэй мөнгийг “...Нисэхийн салбарт боловсон хүчин бэлтгэх” нэрийн дор замбараагүй зарцуулж ирсэн нь тодорхой болж байна. Яг л Боловсролын зээлийн сангийн “загвар”-аар зарцуулсан байгаа юм. Зөвхөн  хамаарал бүхий этгээдүүдээ гадаадад сургахад 2010-2021 оны хооронд 6 049 986 ам.доллар зарцуулжээ. Энэ 12 жилийн хугацаанд гэр бүл, хамаатан саднаа гадаадад сургахад Монголбанкны өчигдрийн ханшаар 20 тэрбум гаруй төгрөг зарсан байна.

ИНЕГ нь навигац буюу өнгөрөлтийн нислэгийн орлого, нисэх буудлын хураамж, хөөрөлт буулт, ачаа шуудан гэсэн дөрвөн төрлийн үйлчилгээнээс орлого олдог. Орлогынх нь 95 хувийг навигац бүрдүүлдэг. Харин навигацын орлогоос нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургалтуудад сургах, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, аюулгүй ажиллагаанд мөнгө зарцуулахыг зөвшөөрдөг байна.

Цар тахлын өмнөх хүртэл буюу 2019 онд хоногтоо 400-450 онгоц манай улсын дээгүүр нисэн өнгөрдөг. Тэр жил 156 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж байв. Харин цар тахлаас хойш хоногтоо 70-80 онгоц л өнгөрч, 80 хувиар буурсан байна. Дагаад орлого нь ч мөн 80 хувиар буурчээ. Тиймээс 2020 онд 75 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.

2020 онд ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан Л.Бямбасүрэн “...Ирэх оны улсын төсөвт төвлөрүүлэх навигацийн орлогыг Иргэний нисэхийн ерөнхий газраас 48.8 тэрбум төгрөг байхаар саналаа өгсөн ч Сангийн яамнаас 120 тэрбум төгрөг байхаар төсөлд тусгасан. Урсгал зардал болон хойшлуулж болох хөрөнгө оруулалтын зардлаа танаж, эхний ээлжид орон нутгийн нисэх буудлуудад хийгдэх 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаа зогсоосон” гэж байв. Мөн 2022 онд ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч С.Мөнхнасан “...Манай нийт орлогын 95 хувь нь навигацийн орлогоос бүрддэг. 2019 оныг хүртэл жилдээ тогтмол 10 орчим хувийн өсөлттэй явсан. Оргил үе болох 2019 онд бид 133,000 агаарын хөлгийг аюулгүйгээр, Монгол улсын агаарын орон зайд нислэг, удирдлагын үйлчилгээг үзүүлэн 320 орчим тэрбум төгрөгийг бүрдүүлж, улсын төсөвт 156 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байдаг. Харамсалтай нь дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотойгоор 2020, 2021 онууд хүнд жил боллоо. Нислэгийн тоо 60 орчим хувиар, зорчигч урсгалын тоо 80-90 орчим хувиар буурлаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бид 68,000- 73,000 агаарын хөлгийг өнгөрөөж, үүнийгээ дагаад орлого буурсан” гэж байсан.

Гэсэн ч ИНЕГ-ынхан боловсон хүчин бэлтгэх зардлаа танаагүй байна. Харин ч өссөн байгаа юм. Хамгийн гол нь навигацын орлогоор Иргэний нисэхийнхнээс гадна ЗТХЯ-ны удирдлагууд, улстөрчид, хууль хяналтныхны хамаарал бүхий этгээдүүд гадаадад суралцжээ.

ИНЕГ-ын даргаар 2010-2012 оны сүүлч хүртэл ажилласан С.Батмөнхийн үед тус газрынхны хамаарал бүхий 50 хүн 3 353 310 ам.доллараар гадаадад сурчээ. Тухайлбал, түүний дүүгийн хүүхэд С.Лхагвадорж 36 637 ам.доллараар Канадад Тээвэр зохион байгуулалт, ИНЕГ-ын даргын туслах асан Б.Баярсайхан 63 735 ам.доллараар АНУ-д Бизнесийн удирдлагын мастер, ИНЕГ-ын Санхүүгийн албан дарга асан н.Цэндээгийн хүү Очирбат 75 200 ам.доллараар Канадад Агаарын хөлгийн хөдөлгүүр ашиглалтын инженер, ИНЕГ-ын Санхүүгийн хэлтсийн дарга асан н.Нямсүрэнгийн охин Б.Туул 31 000 ам.доллараар ОХУ-ын Иргэний нисэхийн их сургуулийн Тээвэр зохион байгуулалт, ИНҮТ-ийн ЗХНГ-ын менежер н.Туяагийн охин Л.Номин 211 174 ам.доллараар Канадад Агаарын тээврийн технологи, ИНЕГ-ын Баазын дарга н.Батхуягийн хүүхэд Булган 129 373 ам.доллараар Канадад Аэродромын ашиглалт, ИНЕГ-ын харьяа “Жаргалант” амралтын дарга н.Отгонжаргалын хүү Баярмагнай 85 755 ам.доллараар АНУ-ын Нисэхийн коллежид Агаарын хөлгийн нисгэгч, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Бат-Эрдэнийн хамаарал бүхий Б.Баярболд 85 755 ам.доллараар АНУ-ын Нисэхийн коллежид Агаарын хөлгийн нисгэгчээр суралцсан.  Мөн МИАТ-ийн захирал асан н.Жаргалсайханы хүү Тамир, нисгэгч н.Нямсайханы дүү Э.Энхбаяр, нисгэгч н.Мөнхбаярын хүү Одбаяр, нисгэгч н.Бат-Эрдэнийн хүү Цэнгүүн нар тус бүр 85 755 ам.доллараар АНУ-ын Нисэхийн коллежид Агаарын хөлгийн нисгэгчээр суралцжээ.

С.Буяндалайг 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс 2014 оны хоёрдугаар сарын 21-нийг хүртэл ИНЕГ-ын даргаар ажиллах хугацаанд Ц.Батын хүү Зориг 32 709 ам.доллараар АНУ-ын Канзасын их сургуульд Агаарын зайн инженерээр, УИХ-ын гишүүн асан н.Дэмбэрэлийн хамаатан Ж.Өлзийхишиг 57 730 ам.доллараар АНУ-д Олон улсын бизнесийн мастераар сурч, нийт 90 439 ам.доллар зарцуулсан байна.

Т.Лхагвасүрэнг 2014 оны хоёрдугаар сарын 21-нээс 2015 оны дөрөвдүгээр сарын 14-нийг хүртэл ИНЕГ-ын даргаар ажиллах хугацаанд нисэхийнхний хамаарал бүхий есөн хүн 368 516 ам.доллараар гадаадад сурчээ. Тухайлбал, ИНЕГ-ын дарга асан Т.Лхагвасүрэнгийн охин Хонгорзул 105 200 ам.доллараар АНУ-д Олон улсын бизнес худалдаа, харилцаа, ИНЕГ-ын дарга асан С.Буяндалайгийн эхнэрийн дүү Б.Жаргалмаа 63 000 ам.доллараар Австралид Нисэхийн менежмент, ИНЕГ-ын НААХЗА-ны дарга асан н.Энх-Амгалангийн хүү Ганхүү 59 000 ам.доллараар Канадад Агаарын хөлгийн нисгэгч, ИНЕГ-ын Санхүүгийн газрын дарга асан н.Нэргүйн хүү Хангал 54 420 ам.доллараар Австралид Бизнесийн удирдлагын магистр, ИНЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнгийн дүүгийн хүүхэд Д.Таяа БНСУ-д Нислэгийн хөдөлгөөний удирдлага, Ц.Батын хүү Мөрөн 105 608 ам.доллараар АНУ-д Агаарын зайн инженерээр сурчээ.

ИНЕГ-ын даргаар 2015 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс 2015 оны есдүгээр сарын 14-ний хооронд ажилласан Ц.Эрдэнэбилэгийн үед нисэхийнхний хамаарал бүхий найман хүн 498 102 ам.доллараар гадаадад сурсан байна. Тэр үед ИНЕГ-ын дарга асан С.Буяндалайгийн хамаарал бүхий Э.Энхмөнх 750884 ам.доллараар Австралид Бизесийн удирдлага, Цэцийн дарга асан Н.Жанцангийн ач О.Хулан 125 436 ам.доллараар Австралид Иргэний нисэхийн үйл ажиллагааны менежментээр сурсан байж жишээтэй.

Мөн Г.Нямдавааг 2015 оны есдүгээр сарын 14-нөөс 2016 оны наймдугаар сарын 31-ний хооронд таван хүн 417 795 ам.долларыг “боловсон хүчин”-үүдээ гадаадад сургахад зарцуулжээ. Тухайн үед ИНЕГ-ын дарга асан Т.Лхагвасүрэнгийнохин Хонгорзул 64200 ам.доллараар АНУ-д, ИНЕГ-ын НААХЗА-ны дарга асан Ё.Эрдэнэбатын хүү Амгаланбаатар 162 360 ам.доллараар БНСУ-д Агаарын хөлгийн нисгэгч, Налайхын прокурорын орлогч асан н.Ууганбаатарын хүүхэд Амаржаргал 162 360 ам.доллараар АН-ын Иргэний нисэхийн шинжлэх ухаан, технологийн мэргэжлээр суралцсан байна.

Л.Бямбасүрэнг 2016 оны наймдугаар сарын 31-нээс 2021 оны наймдугаар сарын 11-ний хооронд ИНЕГ-ын даргаар ажиллахад 28 хүн 1 381 824 ам.доллараар гадаадад суралцсан байна. Тэр үед одоогийн ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяагийн хүүхэд Б.Золбоо 92 618 ам.доллараар АН-д Инженерингийн үндсэн анги, ИНҮТ-ийн ХАГ-ын дарга байсан н.Өнөрцэцэгийн охин Г.Бөртэгэлжин 121 208 ам.доллараар АНУ-д нисэхийн менежмент, ИНЕГ-ын ДБТ-ийн дарга Ё.Энхтөрийн охин Мишээл 49 600 ам.доллараар Канадад нягтлан бодогч, ИНЕГ-ын Санхүүгийн газрын дарга асан Г.Наранцэцэгийн хүүхэд Х.Энхжин 194 700 ам.доллараар Канадад, Ц.Батын Булган ХБНГУ-д Аялал жуулчлал ба нисэхийн менежмент, Зам тээврийн дэд сайд асан Х.Ержаны хүү Бахберген 33 600 ам.доллараар АНУ-д агаарын зайн инженер зэрэг мэргэжлүүдээр тус тус суралцжээ.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 7. ЛХАГВА ГАРАГ. № 112 (7097)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Нийслэл
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Карим Бензема  "Аль-Иттихад"...
Өсвөр насныхан сонгуулийг...

Иргэний нисэхийнхэн 2010 оноос хойш хамаарал бүхий этгээдүүдээ 20 тэрбум төгрөгөөр гадаадад сургажээ

ДАМДИН-ОЧИР 2023-06-07

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

7 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

7 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

7 цагийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

7 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

7 цагийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

7 цагийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

7 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

8 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

8 цагийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

1 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

1 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

1 өдрийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

1 өдрийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах