• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хар нүүрсний улаан хэрүүл-3

-Мэдсээр байж нуугаад өдий хүрчээ янз нь-

Д.Цэрэннадмид

Нүүрсний хулгайг илрүүлж эздэд нь хариуцлага тооцохыг  шаардсан жагсаал үргэлжилж л байна. Эрх баригчдын зүгээс жагсагчдын тэмцлийг сааруулах арга зам хайсаар. Шинэ жилийн баяр тохиож тэдэнд яльгүйхэн аз болов. 

Гэвч иргэдийн уур хилэг, эсэргүүцэл юун баяр гэхтэй манатай л байна. 

Төр, засгийнхан эхэндээ жаахан сандарч одоо бол буруутнаа нуух хаах оролдлогоо лавшруулж сууцгаах шиг.  Сүхбаатарын талбайд суулт хийсэн, жагссан залуучуудын юу шаардаад байгааг гайхах юм ердөө байхгүй л дээ. Жирийн иргэд ч хэлж байна. ЖДҮ, Хөгжлийн банкны луйвар гэж нэг хэсэг ярьсан. Тэр газруудын мөнгийг эрх баригч МАН-ынхан албан тушаалаа ашиглан хувааж идсэнийг олон түмэн сайн мэдэж авсан. Мөрөөр нь хууль, хяналтынхан ямар арга хэмжээ авсан бэ гэвэл ганц нэг гарз багатай нөхөр юм уу, банкны захирлуудыг барьж хориод л олны хэл амыг таглаад өнгөрөх гэж байгаа.

Одоогоор ял авсан хүн байхгүй л дээ. Харин саяхнаас зарим хүнд ялын дүгнэлт танилцуулсан дуулданалээ.

Гэтэл яав. “Амташсан хэрээ арван гурав” гэдгийн үлгэр амжуулж 40 орчим их наяд хүртлээ томорсон нүүрсний хулгайн асуудал босч ирэв. Ёстой л зууны хулгай гэж нэрлэхэд болох байх. Булай гэж хэлэхэд багадах энэ хэргийн жинхэнэ эзэд нь мөн л эрх баригч намын нөхөд бүр тодруулах юм бол УИХ-ын гишүүд, сургаар бол зарим сайд нар ч холбогдож буй дуулдана.

Гүн ухааны үндэслэгч Г.Гегель "Эрх мэдэлтнүүд эх орныхоо эд баялагаас хулгай хийнэ гэдэг ёстой адгийн явдал, гутамшиг" гэж хэлсэн байдаг юм билээ.

Энэ ухагдахуунаар бодох юм бол ЖДҮ, Хөгжлийн банкны луйвар ч тэр, их наядаар яригдах нүүрсний хулгай үнэхээр монголдоо байтугай дэлхийд бузар булайгаа харуулсан гэмт хэрэг юм. Ард олон жигшиж аргаа барж байна. Ямар сайндаа Монголд өнчин ишиг хулгайлбал шоронд орно. Харин төмөр замыг вагонтой нь, вагоныг нүүрстэй нь хулгайлбал төрийн ордондоо  залардаг гэсэн хэлц үг гарч байхав дээ.

Хэдэн зуун хүнтэй хяналт, шалгалтын хэсэг ажиллаад байна л гэсэн. Жагсагчдын шаардлагаар 17 хүнийг хулгай хийсэнд тооцон нэрлээд амжсан. Тэдний долоо нь УИХ-ын гишүүн. Тэр гишүүдийн тав нь эрх баригч хүчин-МАН-ынх, 17-гийн 10 нь МАН-ын цагаан байранд суудаг эрхмүүд. Тэгэхээр тэд Ерөнхий сайд болоод УИХ-ын дарга бүр Ерөнхийлөгчийн “анд нөхөд”  болж таарч байгаа юм биш үү дээ. Харла.

Ер нь тэгээд энэ том хулгай зөвхөн одоо илрээд байгаа юм биш л дээ. Дээр доргүй мэдээд байсан ч нуугаад өдий хүрсэн юм байна.

Сонин хэвлэлийн хуудаснаас харахад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүр эрт мэдэж байсан шиг. Яагаад гэвэл өөрийг нь Ерөнхий сайдаас мултлах гээд УИХ дээр юм юм болж байхад тэр нэг биш хүнд хандсан маягтай “Нүүрсчид дуугүй бай”, “Та нарыг байранд нь тавина” ,”Бүхэл бүтэн 268 мянган тонн нүүрс алга болчихсон байна. Ямар хулгайч авчихав”, “Тэр хулгайчийг явуулах ёстой газар нь явуулна шүү” гэж аль 2017,2018 онд хэлж байсан баримт харагдана лээ.

Үүний гадна 2013 онд Гаалийн байцаагчийн дүгнэлтээр 2010-2011 оны долдугаар сар хүртэлх хугацаанд 3758 тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн 379 мянган тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүйгээр улсын хилээр гаргасан байж болзошгүй хэргийг эрүүгийн цагдаагийн албанд шилжүүлж байсан баримт бас бий.

Мөн 2013-2017 оны хооронд нүүрс тээвэрлэгч аж ахуйн нэгжийн 2527 тээврийн  хэрэгсэл 17 мянга гаруй удаа улсын хилээр хоосон гарсан бүртгэл байдаг.

Бас 595 мянган тонн нүүрсийг гэрээ хэлэлцээргүй экспортлосон гэдгийг нягтлан шалгуулахад болзошгүй байдал илэрч байж.

Гэтэл эдгээрийг өдий хүртэл нуун дарагдуулж иржээ гэдэг нь одоо тодорхой болж байна. Үүндээ эрх баригчид бантахдаа хөгөө чирч байх юм. 

УИХ-д суугаа МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нэг удаа:

-Манай намд л нүүрсний хулгайч байхгүй гэж хэлсэн. Тэр одоо амаа барьж байгаа байх. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар энэ талаар уг нь сайн мэдэх хүний нэг. Нүүрс хулгайлсан байж болзошгүйг шалгах УИХ-ын ажлын хэсгийг ахалж Тавантолгойд очоод “Мадлуулаад” ирж байсан нөхөр.

Одоо болохоор огт сэргэг хулгайтай тулж байгаа юм шиг зан гаргаж байх юм. Юм л бол жагсагчдад буруу өгөхийг оролдох нь энэ хүний албан тушаалаа хаацайлсан хэрэг юм болов уу.

Тэр нүүрсний хулгайн асуудлаар хийсэн нээллтэй сонсголын үед Төрийн ордны үүдэнд нүцгэлж эсэргүүцлээ илэрхийлсэн залуусын явдлыг далимдуулан эмнэлэгт аваачиж саатуулсан. Бас муур багшийн үлгэрээр жагсаал, цуглаанд оройлон оролцогчдыг ганц нэгээр нь шалтаг зааж хэрэг үүсгэсэн гээд энэ хүний хийж буй ажил олон түмэнд ил байгаа. Тэгээд ч нийтийн сонсгол ч олигтой юм болоогүй. Басхүү уг сонсголын протоколыг тагнуулынхан шалгаж байгаа гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлээтэхэв үү дээ.

Юуг нь тагнуулынхан шалгадаг юм бол . Хэн хэлэх ёсгүй  үг хэлж вэ гэдгийг мэдэх гэж үү. Сонин л юм.
Уг нь тэр нээлттэй сонсголоор хүмүүс хоёр чиглэлээр ярьж байна лээ. Нэгд нь хулгайн арга замыг үгүй хийх буюу эрхзүйн орчныг цэгцлэхийг нөгөө нь гэвэл ийм том хулгай олон жил үргэлжлээд байхад яагаад арга хэмжээ авалгүй өдий хүрэв гэж. Энэ чинь хэнд ч ойлгомжтой биз дээ.

Ер нь эрх баригчдын удаа дараагийн луйвар, хулгайнаас болж төр олон түмний хооронд итгэлцэл үгүй болж байна.

Жагсагчдын шаардлагын мөрөөр төр, засаг юу амжуулав гэвэл эрүүгийн хуульд яльгүй “мэс ажилбар” хийж авлига, албан тушаалын хэрэгт оноох ялыг хүндрүүлсэн гэх юм. Гэвч үүгээр шударга ёс ялж байна гэх яагаа ч үгүй ээ. Тэр хуулийг авлига,албан тушаалын гол хэрэгтнүүдийн оролцоотойгоор хэлэлцэж баталсан  гэхээр нэг сонин, бодол төрөөд байгаа юм. Бас нүүрсний хулгайч гэж 17 хүний нэр зарлагдсан. Гэтэл тэрэнд багтсан УИХ-ын гишүүн МАН-ын таван нөхөр “Бид шалгуулъя, нэрээ цэвэрлэе” гэхийн оронд “Би нүүрсийг зөвхөн түлж л үзсэн”, “Тавантолгой хаа байдгийг мэдэхгүй”, “Унтаж байгаа арсланг сэрээлээ” гэх зэрэг сонин шоунд оролцож байгаа юм шиг ярьж. Бид нүүрсний жинхэнэ хулгайчийг илрүүлэх лооби бүлэг байгуулж ажиллана гэдэг байгаа.

Хулгайчаар хулгайчийг бариулах юм гэнэ дээ гэмээр ч юм уу. Ийм хачин жүжгэрхүү юм ер нь болсоор л байна.

Хуулийг чангарууллаа гэж байна. Уг нь зөв л дөө. Гэхдээ уг хуулийг чинь буцаан хэрэглэж болдоггүй учраас нүүрсний хулгайч нарыг илрүүллээ гэхэд тэдэнд шинэ хууль  үйлчлэхгүй шүү дээ. Тэгэхээр нүүрсний хулгайч нар илэрчихдэг юм бол хуучин хуулиар  илүүлээд өнгөрнө. Нөгөө Б.Хаянхярваа шиг “Би хэрэг хийсэн нь үнэн. Хэргийг хөнгөвчилж шийдэж өгнө үү” гээд л торгуулсан болоод ял завшина даа гэж хөх инээд нь хүрч суугаа байлгүй.

Жагсагчдын шаардлагаар мөн есөн оффтейк гэрээг ил болгосон. Цаашид төрийн удирдлагаар хийх бүтээн байгуулалтын гэрээг цуцлахыг хориглохоор шийдвэрлэсэн. Мөн “Эрдэнэс-Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоогоод хоёр сар гаруй боллоо. Тэнд очсон Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбатын хэлж байгаагаар сүүлийн хоёр сард нүүрсний экспорт хоёр дахин, нүүрс тээврийг дөрөв дахин нэмэгдүүлсэн. Тэгснээр борлуулалтын орлого 11.1 тэрбум ам долларт хүрлээ гэж байх юм. Бага боловч амжилт.

Гэвч өмнө алдагдсан боломж хэзээ ч нөхөгдөхгүй ээ. Яагаад ингэж хэлэв гэвэл баримтаас харахад оффтейк гэрээнүүд, хоосон гэх тээвэр зэргээс улсад учирсан нийт 6.3 их наядын хөрөнгийг бүрэн нөхөж чадахгүй нь тодорхой юм.

Дээрх гэрээнүүдэд нүүрсийг зах зээлийн үнээс зарим нь бараг гурав дахин бага үнээр тооцож хийжээ. Тэр төлбөр барагдуулалт 2024 бүр 2027 он хүртэл үргэлжлэх юм билээ. Тиймээс “Эрдэнэс-Тавантолгой” компани 734 сая ам долларын орлогоо алдаж гэрээ дуусах хүртэл 350 сая ам долларын алдагдал хүлээнэ гэсэн үг юм.

Нөгөө гэвэл шалгалтын мэдээллээс харвал хилийн байгууллага 849 мянган машин хилээр гарсан гэдэг бол Гаалийн газрын бүртгэлээр 815 мянга гарсан гэжээ.

Тэгэхээр лав 34 мянган машины зөрүү байна аа даа. Ийм тооны машин нөгөө л хоосон гарсан гэж харагдаад байгаа юм билээ.

Ингэхээр нүүрсний хулгай хийгдэж үү, үгүй юу гэдгийг  нотлоход заавал хятадын талын мэдээ, тусламж хараад байх шаардлага байхгүй ч юм шиг.

АТГ-ын мэдээлэлд нүүрсний хулгайтай холбоотойгоор 50 гаруй хүнд хэрэг үүсгэн шалгаж байна гэжээ. Хууль, шүүхийнхэн тэдэнтэйгээ хуйвалдчихдаггүй л юм бол хүн бүр дор дороо юм хэлнэ биз дээ. Гэхдээ тэр дотор жинхэнэ хулгайч нь байна уу. Үгүй юу мэдэхгүй. Зарим хүний хэлэх нь том хулгайч “акул” нь нуугдчихаад жижиг жараахайнууд нь дэгээнд орчихоод байна л гэх юм. Тэр 50-д нэр зарлагдсан 17 хүн багтсан юм болов уу. Бараг л үгүй биз. УИХ-ынхан л лав бүрэн эрхээрээ далайлган бултаж суугаа  байх.

Ер нь тэгээд эх орныхоо ирээдүйг бузартуулсан улстөрчид төрийн ордонд бугшиж байгаа цагт шударга ёс гэж хичнээн яриад ч яах юм билээ. Нүүрсний хулгайчийг бүрэн илрүүлж хариуцлага тооцохуйц тийм “теорем” харагдахгүй л юм. “Хулгайч хулгайчийг бариарай” гэж хашгирдаг гэдэг үг бий. Тийм л дүр зураг олонтаа үзэгдээд байна. Бас дуулианыг далимдуулаад Үндсэн хуулинд өөрчлөлт хийж УИХ-ын гишүүдийн  тоог нэмэх, Ерөнхийлөгчийг ард түмнээс биш УИХ-аас сонгодог болох юм яриад эхэллээ. Тэгтлээ УИХ-ын гишүүний тоо нь цөөдөөд чанартай хууль баталж чадахгүй, чадамж нь сулраад байгаа ч юмуу улс орноо тоносон луйвар хулгай гараад байгаа нь ч юу л бол. Тиймээс нүүрсний хулгай үнэн зөвөөр бүрэн илэрнэ гэж төсөөлөхөд бэрх л санагдана. Энэ том хулгай, луйврыг мухарлаагүй цагт улс орны хөгжил гольдрилдоо орно гэж бодохын ч хэрэггүй юм. Нүүрсний жинхэнэ хулгайч энэ МАН-ынхан төр, засаг толгойлж байх явцад бараг илрэхгүй л янзтайдаг.

Эцэст нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж ахын ёсоор бяцхан захиас хэлэх гэсэн юм. Ерөнхий сайд минь нүүрсний хулгайтай өмнөх луйваруудтай тэмцэх тэмцлээсээ алхам ч ухрахгүй гэж хэлсэнд чинь баярладаг. Би өмнөх нийтлэлдээ өөрийг чинь алс нь нэлээн ганцаардаж мэднэ шүү гэж сануулснаа давтан хэлье. Ганц дайчин гандаарддаггүй. Тэр тусмаа зөв замд хэн ч ялж таардаг. Энэ бол амьдралын үнэн. Нүүрсний хулгайч нар бүгд чиний эсрэг байгаа. Жагсагчдын заримаар Засгийн газар огцор гэж хэлүүлдэг ч түүний л илрэл.

Тун туйлбартай ажилла. Зорьсондоо хүр. Зоригтой бай. Хэрэв чамайг хэлсэндээ хүрэлгүй нүүрсний хулгайч, банк тоногчдод бууж өгөх юм бол алсын зам чинь бүдгэрнэ шүү. Үүнийг л захия. Болгоогоорой.

Хутгыг махаар огтолно гэж хэзээ ч байдаггүйтэй адил зөв шулуун яваа хүнийг заяа нь түшдэг юм шүү дээ. Олон түмэн ч дэмжинэ ээ.

Эх сурвалж:  "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 2 (6987)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”
Эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй “гадаад элч нарын” томилгоо
“С.Зоригийн талбай” болгочих, Хотын дарга аа?
“Нутаг заагдсан” С.Зориг

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Гэмт хэрэг
  • •Эрүүл мэнд
  • •Гадаад харилцаа
  • •Боловсрол
  • •Яам, Агентлаг
  • •Намууд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Засгийн газрын ээлжит хуралдаан...
Дарга нарыг "хазаарлах" хуулийг...

Хар нүүрсний улаан хэрүүл-3

Kuzmo 2023-01-04

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”
Эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй “гадаад элч нарын” томилгоо
“С.Зоригийн талбай” болгочих, Хотын дарга аа?
“Нутаг заагдсан” С.Зориг
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
49 минутын өмнө өмнө

Д.Энхтуяа: Иргэдийн санал, хүсэлтийг салбарын бодлого, хууль тогтоомжид тусган бодит шийдэлд хүргэхийн төлөө ажиллана

54 минутын өмнө өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

57 минутын өмнө өмнө

Бороо орно, өдөртөө 24-26 хэм дулаан байна

16 цагийн өмнө өмнө

Монголын баг хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо

16 цагийн өмнө өмнө

Засгийн газраас хөнгөлөлттэй зээлээр дэмжсэний үр дүнд шатахуун хадгалах савнууд эхнээсээ ашиглалтад орж байна

16 цагийн өмнө өмнө

БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа

16 цагийн өмнө өмнө

“Цааснаас чөлөөлье” зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо

1 өдрийн өмнө өмнө

"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Воллейбол эрэгтэйчүүдийн шигшээ баг А хэсгийг тэргүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөх бар өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 30-32 хэм дулаан байна

Ноцтой зөрчил гаргасан автобусны жолоочийг ажлаас нь чөлөөлжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Ирландын алдарт Boyzone хамтлагийн гишүүн Ronan Keating Монголд анх удаа дуулна

2 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын волейболын шигшээ баг өнөөдөр Хятадын эсрэг тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашинтай иргэдэд шатахуун олгоно

2 өдрийн өмнө өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт Сутай хайрхны тэнгэрийг тахих тахилгад оролцлоо

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй харагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 28-30 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Бүх төрлийн шатахууны импортыг шуурхай тээвэрлэхэд гурван яам хамтран ажиллана

2 өдрийн өмнө өмнө

МИАТ ТӨХК “Боинг” компанитай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдийг хохироосон ААН-ийн нуугтмал хөрөнгийг битүүмжлэнэ

2 өдрийн өмнө өмнө

Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ

2026-08-06 өмнө

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинтай иргэдэд шатахуун олгоно

2026-08-06 өмнө

С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын тэмцээнд оролцож байгаа баг тамирчдад амжилт хүслээ

2026-08-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгдлээ

2026-08-06 өмнө

Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ

2026-08-06 өмнө

Санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй

САНАЛ БОЛГОХ
2026-08-04 өмнө

KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

2026-08-03 өмнө

Х.Нямбаатар: Ял авсан мань луйварчин Эрдэнэтээс төрсөн алдартан гээд сууж харагдсан

2026-08-03 өмнө

Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо

2026-08-03 өмнө

Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

2026-08-03 өмнө

Автомашинд улсын дугаарын тэгш, сондгойгоор шатахуун олгоно

2026-08-03 өмнө

“Нутаг заагдсан” С.Зориг

2026-08-03 өмнө

Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол боллоо

2026-08-03 өмнө

Хөшөө бүтсэн түүхийг өгүүлэх 7 баримт

2026-08-04 өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-н 2055 сурагч хамрагджээ

2026-08-06 өмнө

Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ

2026-08-06 өмнө

Санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй

2026-08-05 өмнө

Б.Энх-Амгалан: Би Монгол Улсын иргэн биш

2026-08-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгдлээ

2026-08-04 өмнө

“С.Зоригийн талбай” болгочих, Хотын дарга аа?

2026-08-04 өмнө

Энэ сард ОХУ, БНСУ, БНХАУ-аас шатахуун импортлоно

2026-08-06 өмнө

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

2026-08-05 өмнө

Сайд нар төсвөө хэрхэн зарцуулах вэ?

2026-08-03 өмнө

Стандартаас хэтэрсэн чанга дуу чимээтэй 72 тээврийн хэрэгслийн оншилгоог хүчингүй болголоо

2026-08-03 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-08-05 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

1 өдрийн өмнө өмнө

Ноцтой зөрчил гаргасан автобусны жолоочийг ажлаас нь чөлөөлжээ

2026-08-05 өмнө

Цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэл цахимаар зохион байгуулах жагсаалт

2 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт Сутай хайрхны тэнгэрийг тахих тахилгад оролцлоо

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын волейболын шигшээ баг өнөөдөр Хятадын эсрэг тоглоно

2026-08-05 өмнө

Үс засуулвал идээ ундаа элбэг олдоно

2026-08-05 өмнө

Эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй “гадаад элч нарын” томилгоо

2026-08-04 өмнө

Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай

2026-08-05 өмнө

Автомашины улсын дугаар нь 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол өнөөдөр шатахуун авна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах