• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Монголчууд аюулт өвчнөөс илүү архины өмнө хүчин мөхөстөж байна

Андын холбоос архи биш гэсэн агуулгыг Монголчууд нийтээрээ ойлгох, дор бүрдээ  ухамсарлахаас аргагүй цаг ирж. Алгуурлах хугацаа бараг үлдсэнгүй. Үгүй бол хэлж ирдэггүй өвчин, зовлонгоор  биш  архинаас болсон ахуйн ослоор л эрүүл чийрэг, ид насны иргэдээ хэдэн зуу, мянгаар нь зуурдаар алдаж дуусаж мэдэхээр боллоо. Нэг ёсондоо монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байгааг баримт хангалттай хэлж өгч байна. 

Албан ёсны статистикаас харвал манай улсын 21-ээс дээш насны нэг иргэнд жилд 55 литр архи, согтууруулах ундаа ногдож байна. Бүр нарийвчилбал, үүний 12 литр нь хатуулаг өндөртэй буюу спирт, 42 литр нь шар айраг болон бусад согтууруулах ундаа байгаа нь дэлхийн дунджаас даруй хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Уг нь ДЭМБ-аас тухайн улс орны нэг хүнд ногдох согтууруулах ундаа 8-9 литр байхад л үндэсний аюулгүй байдалд аюул учирч байна гэж үздэг. Гэтэл манай улсынх 12 литрт хүрсэн нь онц ноцтой гэж улаанаар тэмдэглэхээс аргагүй болсныг мэргэжлийн байгууллагууд хөндсөөр байгаа.

Гурван сая иргэний 100 мянган хүн амд ноогдох тоогоор авч үзвэл архины шалтгаант нас баралтаар дэлхийд бид тэргүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, хамгийн өндөр хэрэглээтэй нь Беларусь, Монгол Улс болж архинаас шалтгаалж нас барахаас гадна зохисгүй хэрэглээгээрээ мөн л дэлхийд хар тамга даруулах хэмжээнд хүрчээ. Гэтэл энэ үзүүлэлт буурах нь битгий хэл  согтууруулах ундааны хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь үндэсний аюулгүй байдалд аюулын харанга дэлдэж, туйлдаа хүрчээ. 

АРХИНААС БОЛСОН АХУЙН ОСЛООР 2800 ХҮН НАС БАРЖЭЭ

Монголчууд нийтээрээ нэг л том дайсантай болж. Түүнтэй ухамсар, хандлагаараа л тэмцэхгүй бол төр засаг архи уухыг мянга түмэн удаа хориглож төмөр нүүрээ харуулаад эцсийн шийдвэр иргэний “тархи”-нд л бий. Дээр хэлсэнчлэн, архи яагаад ардын дайсан болов гэж үү. Цагдаагийн байгууллагын бүртгэл дээрээс багахан тоо нэмж, хасахад л  бидний өнөөгийн дүр зураг ядах юмгүй гараад ирнэ. Тодруулбал, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хордлогод орж өдөрт нэг, сард 30, жилд 363  хүн амь насаа алдсаныг сүүлийн таван жилээр нь тоймлож харвал зөвхөн архины хордлогоор 1817 хүн нас барсан байна. Үүнээс гадна бас нэг харамсалтай тоо нь мөн л архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж сард долоо, жилд 89 хүн осгож амь насаа алдсан. Үүнийг сүүлийн таван жилээр нь харвал 447 хүн осгосон. Үүн дээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож амь насаа алдсан нь 600. Өөрөөр хэлбэл, 2864 хүн зөвхөн архитай холбоотой ахуйн ослоор амиа алдсан байх жишээтэй. Гэтэл тэдгээр хүмүүс хэн нэгэн шиг эдгэшгүй өвчин тусаж эмнэлгийн үүд сахиагүй. Ажил хөдөлмөр хийж амьдралын төлөө тэмцэж яваад үрэгдээгүй нь даанч харамсалтай. Эндээс харвал, архи хэтрүүлэн хэрэглэснээс болж хамгийн багаар бодоход арван мянган халуун ам бүлийн элэг эмтэрч, ах, дүү хамаатан садан нь гомдол, харуусал дүүрэн энэ хорвоод үлдэж байна. Архийг тааруулж хэрэглэсэн бол, огт хэрэглээгүй бол, магадгүй тэр өдөр найз нөхөд, ажлын хамтрагчид нь дуудаагүй бол гэсэн хэрвээгээр дүүрэн асуулттай  хоцорч байна. Тэгвэл архи согтууруулах ундаа нас баралтад хүргээд байгаа шалтгааны талаар Аддиктологийн төвийн донтолтын эмч Т.Түвшинжаргал “Нас баралтын гол шалтгаан нь архины хордлого буюу нэг дор их хэмжээгээр уух. Дараа нь хөлдөлт, осголт орно. Архи, согтууруулах ундааг нэг дор их хэмжээгээр хэрэглэснээс цоо эрүүл хүн нас барж байна. Байнгын тогтмол хэрэглээтэй бол хавсарсан өвчин, жишээлбэл, чихрийн шижин өвчинтэй хүн архи хэтрүүлэн хэрэглэснээс цусан дахь сахарын хэмжээ багассанаас шоконд орж нас бардаг. Эсвэл амьсгал боогдоод  зогсчихдог. Санамсаргүй тохиолдлын үед архи уухаараа ухаан алдсанаас бөөлжсөндөө огиж, хахна. Мөн тархи, зүрх, элэг зэрэг эд эрхтэн архинд хордсоноос дутагдалд ордог. Хүн хордлогод орсноор ухаан санаанд нь өөрчлөлт орж орон зай, орчноо мэдрэхээ больж ухаан алддаг. Олон төрлийн хордлого дундаас архиных маш хүчтэй, амь насанд хүрэх хэмжээний аюултай. Архины хордлогод орсон хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ аваад ч аврах боломж тааруу. Архи хүний эд эрхтнийг усгүйжүүлдэг учраас цусны өтгөрөл үүссэнээс цус харвах, зүрх зогсох өндөр эрсдэлтэй. Архи, согтууруулах ундаа хүний биед 60-70 өвчин үүсгэж байдаг. Эхэн үедээ мэдэгдэхгүй ч аажимдаа хордуулж, өвчин үүсгэдэг учраас хүмүүс мэддэггүй. Тэр бүр эмнэлэгт ханддаггүй” гэлээ. 

ХАГАС САЯ ХҮН ЭРҮҮЛЖҮҮЛЭГДЭЖ, 160 МЯНГАН СОГТУУ ЖОЛООЧ БҮРТГЭГДЖЭЭ

Ардын дайсан архидалт гэдгийг хэлж өгөх хоёр дахь баримт. Залуучууд ид хийж бүтээх насаа торны цаана өнгөрүүлж байгаагийн ихэнх нь бас л архины хорлол. Архи, согтууруулах ундаа хэрэглэж, бусдын биед өдөрт ес, сард 277, жилд 3326 хүн гэмтэл учруулжээ. Таван жилд 16.634 хүн ажил хийж гэр бүлээ халамжлах, улс орондоо баялаг бүтээх цаг хугацаагаа хуулийн байгууллагын үүд сахиж өнгөрүүлж байна. Үүнээс гадна эрүүлжүүлэгдсэн хүний тоо мөн л цочирдом. Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж өдөрт 231, сард 6935, жилд 83231 хүн эрүүлжүүлэгдсэнийг таван жилээр нь нэмбэл  416.159 хүн болж байна. Өөрөөр хэлбэл, хагас сая хүн халуун ам бүлтэйгээ биш хүйтэн торны цаана хоног төөрүүлжээ. Үүний цаана цагдаад бүртгэгдээгүй ч их бий. Үүн дээр архинаас үүдэлтэй осол гэмтлийн тоог нэмбэл муухайгаар зүйрлэвэл “дайн” самуунтай орон шиг л байна. Сүүлийн таван жилд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан хүн 5152, гэмтсэн 897, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 163582 байх юм. Энэ бүхнээс харвал монголчууд архинд живсэн гэж хэлэхэд ер хилсдэхээргүй болжээ. Хүний амь нас хохирсон, гэмт хэрэг үйлдсэн, эрүүлжүүлэгдсэн гээд архины хамаарлаас үүдэлтэй эдийн засгийн хохирлыг тооцож барахгүй биз.

Уг нь эрдэнэт хүний алтан амийг аюулт өвчин л дийлдэг бол одоо архи ядах юмгүй ялж, үлдсэнийх нь амьдралыг төмөр торны цаана суулгаж орвонгоор нь эргүүлж байна. Үндсэндээ нийтээрээ архийг жигшиж, бүр болохгүй юмаа гэхэд соёлтой боловсон хэрэглэж дадвал бидний хүсдэг аз жаргалтай нийгэм цогцлоход том ахиц гарахаар байна. Харин эцсийн эцэст амьдралаа бүтэн авч үлдэх ухаан хувь хүний зүрх сэтгэл, ухамсарт л бий. Өөр юунд ч найдаад нэмэргүй. Тиймээс ардын дайсан болсон архидалттай одоо л тэмцэхгүй бол хожимдох нь ээ.

Цагдаагийн байгууллагаас арваннэгдүгээр сар болон арванхоёрдугаар сарыг бүхэлд нь архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хорт зуршлаас ангид шинэ үеийг төлөвшүүлэх зорилготой “Намайг алгас” аяныг зарлаад байна. Энэ хүрээнд хамт олон найз нөхдийн архидалт, хавтгайрсан хэрэглээнээс залуу үеийг татгалзах, чөлөөт цагаа зөв болсон өнгөрүүлж гэр бүлдээ зарцуулах. Түүнчлэн бүх нийтэд хэрэглээний зөв соёл, хандлага, сонголтыг уриалж буй юм. Мөн архи согтууруулах ундаатай тэмцэх Төрийн тэргүүний зарлиг гарсан. Энэ талаар Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан “Архидалт, ажилгүйдлээс үүдэж айл гэр, нийгмийн амьдралд гарч байгаа сөрөг үр дагаварыг бууруулахын тулд аль алиныг нь орхигдуулж болохгүй.Хамтад нь цогц байдлаар хийнэ. Согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотойгоор архинд донтсон хүмүүс 6.2 хувьтай байна. 21-ээс дээш насныхны тархалтыг тоогоор нь харвал 90 мянга орчим байна. Хүн амины хэргийг авч үзэхэд согтууруулах ундааны шалтгаант гэмт хэрэг дунджаар 60 хувьтай байсан бол 2022 онд 88.7 хувь болж өссөн. Үүний цаана ихэвчлэн 38-40 градусын хатуулаг өндөртэй согтууруулах ундаа хэрэглэсэн шалтгаан өндөр хувийг эзэлж байгаа нь аюул юм. Архидалттай тэмцэх 10 жилийн цогц арга хэмжээ зарлаж байна гэсэн үг. Энэ хугацаанд хатуулгийг жил бүр хоёр хувиар бууруулна. Мөн боловсролын сургалтын агуулгад тусгаж өгөх зэргээр бодлогын цогц арга хэмжээг хэрэгжүүлэх бодит хүлээлттэй байгаа” гэж манай сонинд ярилаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 225 (6957)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно
Г.Дамдинням, О.Батнайрамдал нар ойлголцож, АН Засгийн газрыг огцруулах акц эхлүүлнэ гэв
Оюу толгойн гэрээ, охидын эрх, сонгуулийн нууц-Эпштейний файл
Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нээлттэй сонсгол
  • •E-Sport
  • •Сагсанбөмбөг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Гэмт хэрэг
  • •Ярилцлага
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Сэрэмжлүүлэг
  • •Гадаад харилцаа
  • •Степпе Арена
  • •Нийтлэл
ХУРААХ
Н.Удаанжаргалын 700 мянган...
Спортын гэмтлийн шинэ эмчилгээ,...

Монголчууд аюулт өвчнөөс илүү архины өмнө хүчин мөхөстөж байна

УЯНГА 2022-11-18

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно
Г.Дамдинням, О.Батнайрамдал нар ойлголцож, АН Засгийн газрыг огцруулах акц эхлүүлнэ гэв
Оюу толгойн гэрээ, охидын эрх, сонгуулийн нууц-Эпштейний файл
Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
12 цагийн өмнө өмнө

“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

13 цагийн өмнө өмнө

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна

13 цагийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Cologne Major 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

13 цагийн өмнө өмнө

Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ

13 цагийн өмнө өмнө

АТГ: Хотын төслүүдтэй холбоотойгоор найман хүнийг эрүүгийн хэрэгт татаж, гурван хүнийг цагдан хорьсон

14 цагийн өмнө өмнө

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

14 цагийн өмнө өмнө

Энхтайваны гүүрэн дээрээс автомашинтайгаа онхолджээ

14 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр

14 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 24-26 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" өнөөдөр "9z" багтай 20:00 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Долдугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

1 өдрийн өмнө өмнө

Агаар мандлын дээд үе давхаргыг судлах аэрологийн төвийн нээлт боллоо

1 өдрийн өмнө өмнө

Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ

1 өдрийн өмнө өмнө

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

1 өдрийн өмнө өмнө

“Ачит-Ихт” ХХК нь одоогоор 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

1 өдрийн өмнө өмнө

“Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын анхдугаар чуулган эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа

1 өдрийн өмнө өмнө

Н.Номтойбаяр Бао Гантай албан ёсны уулзалт хийлээ

1 өдрийн өмнө өмнө

Ulaanbaatar Amazons баг дэд байрт орлоо

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсаас 3 баг шатрын Дэлхийн аварга шалгаруулах багийн тэмцээнд өрсөлдөнө

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн хяналтын сонсгол өнөөдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бич өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орно, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тай албан ёсны хэлэлцээ хийв

2 өдрийн өмнө өмнө

“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2026-06-13 өмнө

Монгол Америкийн хоккейн нөхөрсөг тэмцээн боллоо

САНАЛ БОЛГОХ
2026-06-10 өмнө

Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө ажиллаж байна

2026-06-10 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2026-06-10 өмнө

Нэг цагаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр

2026-06-11 өмнө

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

2026-06-11 өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

2026-06-11 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 24-26 хэм дулаан байна

2026-06-12 өмнө

Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно

2026-06-12 өмнө

Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана

2026-06-12 өмнө

Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсооно

2026-06-12 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-06-12 өмнө

Бороо орно, өдөртөө 18-20 хэм дулаан байна

2026-06-13 өмнө

Долоон улаан мэнгэтэй шар морь өдөр

2026-06-13 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна

2026-06-12 өмнө

Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2026-06-10 өмнө

Малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлнэ

2026-06-11 өмнө

Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа

2026-06-10 өмнө

2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ

2026-06-10 өмнө

Г.Лувсанжамц:Хууль гарснаар асуудал шийдэгдэхгүй, олон нийтийн хандлага чухал

1 өдрийн өмнө өмнө

“Ачит-Ихт” ХХК нь одоогоор 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

2026-06-12 өмнө

Тэтгэврийн шударга тогтолцоог бүрдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ

2026-06-13 өмнө

У.Хүрэлсүх: Багш нар бол оюун санааны тусгаар тогтнолын баталгаа юм

2026-06-13 өмнө

Тост, тосон бумбын нурууг шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэлээ

1 өдрийн өмнө өмнө

Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ

2026-06-13 өмнө

Монгол Америкийн хоккейн нөхөрсөг тэмцээн боллоо

1 өдрийн өмнө өмнө

Долдугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бич өдөр

2026-06-10 өмнө

Том төслүүдийн худалдан авалтыг “нууцаар” хийхийг хуулиар хориглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах