• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Он дамнасан Үндэсний номын сангийн шинэ барилга дахин “гацав”

Дэлхийн жишигт нийцсэн гэх тодотголтой “Чингис хаан, хаад язгууртны музей” аравдугаар сарын 11-нд нээлтээ хийж, үзэгчдээ хүлээн авлаа. Тус музей ердөө гурав хүрэхгүй жилийн дотор сүндэрлэсэн юм. Музей үзэх, үзмэрүүдийг хүндэтгэн дээдлэх, түүхийн талаарх цогц мэдээллийг олж авахад тусалдаг газар нь номын сан. Манай улсад Үндэсний номын сан шаваа тавьж, олон мянган сэхээтний оюуны царааг тэлсээр 101 жил өнгөрлөө. Гэвч тус номын сан хуучин байрандаа үйл ажиллагаа явуулсан хэвээр. Үндэсний номын сангийн шинэ байр барих ерөнхийлөгчийн зарлиг 2008 онд гарсан ч 2014 онд барилгын сууриа анхлан тавьсан байдаг. Гэвч газрын маргаан, санхүүжилт зэргээс үүдэн ашиглалтад оролгүй  найман жил боллоо.  Энэ ондоо багтаан номын сангийн шинэ барилга нээлтээ хийнэ хэмээн хүлээж байсан ч барилгыг гүйцэтгэгч компанийн өмчлөлтэй холбоотой асуудал үүссэнээр барилгын ажил дахин хойшлохоор болжээ.

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны аравдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар Үндэсний номын сангийн барилгатай холбоотой Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах эсэх асуудлыг хэлэлцсэн.

Энэ үеэр Соёлын дэд сайд М.Батбаяр “Үндэсний номын сангийн барилгын гүйцэтгэгч компанийн захирал нь таалал төгсөж, компанийн өвлөгч /удирдлага/-ийн асуудлыг шийдвэрлээгүйгээс хэвийн үйл ажиллагаа алдагдаж, компани эрх зүйн чадамжгүй, санхүүгийн эх үүсвэргүй болсон. Соёлын яамнаас асуудлаа шуурхай шийдвэрлэж ажлаа явуулах талаар тус компанийн төлөөлөлтэй 10-аас дээш удаагийн уулзалт хийсэн ч эцсийн шийдэлд хүрсэнгүй. Мөн яамнаас энэ оны есдүгээр сарын 26-ны өдрийн 3/2479 тоот албан бичгээр гэрээ цуцлах тухай мэдэгдлийг “Акми Холдинг” ХХК-ийн холбогдох хүмүүст хүргүүлж, хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ болон үлдэгдэл ажлыг тооцож авах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна” гэж ярьсан. Ингэснээр Үндэсний номын сангийн шинэ барилга дахин хойшлох болсон юм.

Үндэсний номын сангийн шинэ барилгын угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас /хуучнаар/ “Акми Холдинг” ХХК-тай 2014 оны  наймдугаар сарын 21-ний өдөр 11 тэрбум 999 сая төгрөгийн гэрээ байгуулсан. Үүнээс хойш нийт таван удаа гэрээний үргэлжлэх хугацааг сунгасан байна.  Энэ оны төсвийн тухай хуулиар төсөвт өртөг нэг тэрбум төгрөгөөр нэмэгдэн, нийт төсөвт өртөг 19.9 тэрбум төгрөг болж, тухайн онд санхүүжих дүн хоёр тэрбум төгрөгөөр батлагдсан байдаг.

Одоогийн байдлаар барилгын А, Б, В блокуудын өрлөг, дээвэр, дотор шавар, хар шал, гадна бохир усны шугамын угсралтын ажил, шилэн фасад, халаалт салхивчны ажил, хөргөлтийн шугамын сүлжээ, гадна холбооны сувагчлал, гадна цахилгааны кабелын зэрэг ажлыг хийжээ.

ГУРВАН ЖИЛ ӨНГӨРСӨН Ч БАРИЛГЫН ЯВЦ 20 ХУВИАР УРАГШИЛЖЭЭ

Тухайн ард түмний оюуны суурь дархлаа, өвөрмөц дүр төрхийн тодорхой илрэл болсон бичиг соёлын их өв, үнэт бүтээлийг хадгалан хамгаалдаг Үндэсний номын сангийн одоогийн барилгыг 1951 онд 500 мянган номын даацтайгаар тооцоолж ашиглалтад оруулж байсан бол өнөөдрийн байдлаар гурван сая орчим номтой болж өргөжжээ.  Даац 5-6 дахин нэмэгдсэнээс барилгын төв хэсгийн ачаалал хэтэрч, барилгын хана гадна талаасаа хагарч цуурсан, тоосгон багануудын шавардлагад хэвтээ чиглэлтэй ан цавууд үүссэн дүр зурагтай байна. Шинэ байр ашиглалтад ороогүй учир МХЕГ-ын дөрвөн удаагийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн барилгад номын санчид ажиллаж байна. Тиймээс шинэ барилгатай болох зайлшгүй шаардлага үүссэн билээ.

Энэ талаар Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо “Номын сан зөвхөн ном уншуулдаг газар биш. Хүнийг өөрийгөө олоход нь тусалдаг, эрдэм дэлгэрүүлдэг, шинэ санаа өгдөг, шинэ соёл түгээдэг газар юм. Монголын номын санг дэлхийн жишигт хүргэх, олон улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг болох алхмыг бид хийх ёстой. Номын сангийн дараагийн үсрэнгүй хөгжил бол үндэсний цахим номын сангийн суурийг зөв тавихад оршино. Үндэсний цахим номын сангийн суурийг зөв тавьснаар бид дэлхийн боловсролтой хөл нийлсэн уншигчдыг төрүүлнэ. Гэвч он удаанаар хүлээж байгаа номын сангийн шинэ барилга хараахан ашиглалтад ороогүй байна” гэв.

“Зууны мэдээ” сонины 2019  оны аравдугаар сарын 23-ны дугаарт  “Үндэсний номын сангийн үнэн төрх” гарчигтай сурвалжлага нийтлэгдсэн. Бид тус сурвалжлагаа бичих үеэр номын сангийн шинэ барилга 70 гаруй хувьтай үргэлжилж байсан бөгөөд 2020 оны наймдугаар сард ашиглалтад орно гэсэн мэдээллийг өгч байв. Үүнээс хойш гурван жил өнгөрсөн ч барилгын явц 20 орчим хувиар л урагшилжээ. Энэ талаар Соёлын дэд сайд М.Батбаяр “Үндэсний номын сангийн бүтээн байгуулалт маань 2013 онд эхэлсэн. Одоогоор 90 хувийн гүйцэтгэлтэй байна” гэж “Зууны мэдээ” сонинд энэ оны аравдугаар сарын 27-нд өгсөн ярилцлагадаа дурдсан. Үүнээс гадна өнгөрсөн оны есдүгээр сарын дунд үеэр барилгын явц 87 хувьтай үргэлжилж байгааг Үндэсний номын сангийн удирдлагуудад мэдээлж байв. Тэгэхээр нэг жил гаруй хугацаанд барилгын явц ердөө гурван хувиар л ахисан уу гэсэн асуудал үүсч байгаа юм.

Эргэн сануулахад, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2019 онд Ерөнхий сайд байхдаа Үндэсний шинэ номын сангийн барилгын явцтай танилцах үеэрээ “Үндэсний номын сангийн шинэ барилгыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулна. Бид үр хүүхдэдээ өв, соёлоо үлдээх учиртай” хэмээн сэтгүүлчдэд мэдээлж байв. Гэвч дэлхийн жишигт нийцсэн музей гурван жилийн дотор ашиглалтад ордог атлаа дэлхийн жишигт нийцсэн номын сан нь арав орчим жил гацдагийн цаад учир юу бол...

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 1. МЯГМАР ГАРАГ. № 212 (6944)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө
Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна
Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Азийн АШТ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Эрүүл мэнд
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
  • •Уул уурхай
  • •Халуун сэдэв
ХУРААХ
“Эрдэнэт үйлдвэр”-ын албан...
Г.Тэмүүлэн: Төрийн...

Он дамнасан Үндэсний номын сангийн шинэ барилга дахин “гацав”

ДОЛЖИНЖАВ 2022-11-01

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө
Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна
Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
16 цагийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

16 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

17 цагийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

17 цагийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

17 цагийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

17 цагийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

17 цагийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

17 цагийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

17 цагийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

17 цагийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

17 цагийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

17 цагийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

17 цагийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

17 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

1 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах