• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Эрдэнэтийн 49 хувь”-ийн хэрэг шүүхэд шилжиж, улс төр бужигнах уу?!

Оросын мэдэлд байсан "Эрдэнэт"-ийн 49 хувийг “Монголын зэс корпораци” худалдаж авсан. Авчирсан гэвэл илүү зохино. Энэ наймаа 2016 онд хийгдэж дууссан юм. Ер нь бол "Монголын зэс корпораци"-ийхны Оросоос 400 сая ам.доллараар худалдаж авчирсан наймаанд ганцхан "Эрдэнэт"-ийн 49 хувь ирээгүй юм. "Монголросцветмет"-ийн 49 хувь бас багтдаг. "Монголросцветмет" нийт 31 лицензтэй. Хоёр нь хайгуулынх, үлдсэн 29 нь ашиглалтын лиценз юм байна. Увс аймаг дахь хайгуулын нэг лиценз нь 15 тонн алтны нөөцтэй гэсэн таамаг үнэлгээ гарсан. Ашиглалтын лицензүүдийн 14 нь жоншны, долоо нь алтных юм байна. "Монголросцветмет"-ийг авахад стратегийн ач холбогдол бүхий ордын жагсаалтын дээгүүрт бичигддэг Асгатын мөнгө, холимог металлын орд хамт ирсэн. Түүнчлэн хайлуур жоншны таван уурхайд олборлолт явуулдаг. Үүний гурав нь ил уурхай аж. Тодруулбал, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Баргилтын төмрийн хүдрийн орд, Зэрэгцээ алтны ордыг эзэмшдэг. Энэ утгаараа “Монголын зэс корпораци” Монголдоо овоо юм “чирээд” ирсэн байгаа юм.

Гэвч тухайн үеийн төр, засгийн удирдлагууд тус 49 хувийг худалдаж авах төрийн боломжийг "Монголын зэс корпораци"-д хууль бусаар шилжүүлж, ашиглуулсан нь удалгүй ил болсон. Албан тушаалын байдлаа ашиглаж, тус компанид хууль бусаар боломж олгосон асуудлаар тэр үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Сангийн сайд Б.Болор, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарын албан тушаалтнууд шалгагдаж байгаа гэх мэдээлэл бий. Мөн "Монголын зэс корпораци"-ийн Д.Эрдэнэбилэг, Ц.Пүрэвтүвшин, М.Мөнхбаатар нарыг "Эрдэнэт"-ийн 49 хувийг хууль бусаар худалдаж авсан, мөнгө угаасан хэмээн буруутган шалгаж байна. Түүнчлэн үүнд дэмжлэг болсон Монголбанк, Хөгжлийн банкны удирдлагуудыг шалгаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төрийн боломжийг төрийн хөрөнгөөр худалдаж авсан "Эрдэнэтийн 49 хувь"-ийн гэх хэргийг хууль хяналтын байгууллага шалгаад багагүй хугацааг өнгөрөөлөө.

Уг нь АТГ, ЦЕГ-аас “... “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авах ажиллагаа нь төрийн өмчийг хууль бусаар авсан, мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байх магадлалтай” хэмээн үзэж, хэрэг бүртгэл үүсгэн шалгах хүсэлтийг НПГ-т 2016 оноос хойш хоёр удаа хүргүүлсэн. Нийслэлийн прокурор ч татгалзсан хариу өгсөн байдаг. Харин 2019 оны хавраас хэрэг үүсгэж шалгахыг зөвшөөрсөн байна.

Тэр үеэр АТГ-аас “...”Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой 9.5 их наяд төгрөг асуудал яригдаж байгаа. “Эрдэнэт”-ийн 49 хувийг төр өөрөө мэдэлдээ авчихсан байгаа. Тэгэхээр 9.5 их наяд төгрөгийн хохирол бол битүүмжлэн хамгаалагдсан гэдэг ойлголтод хамаарна” гэсэн тайлбарыг өгч байв.

Улмаар АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг энэхүү “Эрдэнэтийн 49 хувь”-ийн гэх 152 хавтаст хэргийг 2019 оны долдугаар сарын 8-нд НПГ-т шилжүүлжээ. Тэгээд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны наймдугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/764 дугаартай шийтгэх тогтоолоор “…Шүүгдэгч Д.Эрдэнэбатыг 4.5 жилийн хорих ялаар, шүүгдэгч Б.Болорыг 3.5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэсэн. Харин Д.Ганбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Золжаргал, Д.Ганбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж нарт холбогдох хэргүүдэд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Д.Эрдэнэбатад оногдуулсан ялыг, 27 сая төгрөгөөр торгох, Б.Болорт оногдуулсан ялыг 13 сая төгрөгөөр торгох болгон өөрчилсөн юм.

Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Эрдэнэбат нарын долоон хүнд холбогдох дээрх хэргийг 2021 оны зургадугаар сарын 30-нд хэлэлцсэн. Хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байдаг.

Тэгвэл АТГ, ЦЕГ-ын хамтарсан мөрдөн шалгах баг уг хэргийг 2022 оны есдүгээр сарын сүүлчээр НПГ-т шилжүүлжээ. Прокурор өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хэрэгтэй танилцаж дууссан байна. Эх сурвалжийн мэдээллээр, уг хэрэгт 20 орчим хүн холбогдсон бөгөөд энэ долоо хоногт харьяа шүүхэд нь шилжүүлэхээр болжээ. Тиймээс нэр дурдагдсан хүмүүс сандралд орж, улс төрийн элдвийн акц эхлүүлж бужигнуулахаар зэхэж байгаа гэх мэдээлэл улс төрийн хүрээнд тархаж байна.

Дашрамд сануулахад  УИХ-ын дарга асан З.Энхболд 2019 оны зургадугаар сарын 26-нд АТГ-т гэрчийн мэдүүлэг өгсөн. Тэрбээр мэдүүлэг өгч гарч ирээд цахим хуудастаа “...Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “... “Эрдэнэт”-ийн 49 хувийг авахдаа тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан намайг болон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг мэдэж байсан” гэсэн мэдүүлэг өгсөн байна. Эрх мэдлээ хэтрүүлээд УИХ-д хэлэлгүйгээр авсан буруутай үйл ажиллагаандаа намайг хань татжээ. Тийм зүйл байхгүй. Байхгүй гэдгээ албан ёсоор хуулийн дагуу хэлээд, АТГ-аас гарч явна. "Эрдэнэт"-ийн 49 хувийг УИХ-д мэдэгдэлгүй авсан нь буруу. Энэ хэрэг хуулийн дагуу шийдэгдэх ёстой гэсэн миний гурван жилийн өмнөх байр суурь хэвээрээ. Эрх мэдлээ хэтрүүлсэн хүн нь Ч.Сайханбилэг болохоос би биш. АТГ-аас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг ирж мэдүүлэг өг гээд байгаа юм байна. Ирж мэдүүлгээ өгөөрэй. Ер нь бол "Эрдэнэт"-ийн 49 хувь Монголдоо ирэх нь зөв. Харин улс нь авах уу, хувийн компани авах уу гэдэг шийдвэрийг тухайн үед УИХ гаргах ёстой байсан. Одоогийн УИХ улсдаа авъя гэдэг шийдвэр гаргасныг иргэд ойлгосон байх. Ямар ч мөнгөтэй компани юугаа ч худалдаж авч болно. Гэхдээ бүх юм хуулийн дагуу явах ёстой. Тухайн үед Ч.Сайханбилэг Монгол Улсын эдлэх ёстой давуу эрхийг эдлүүлээгүй учраас одоо буруудаад байгаа. Түүнээс биш зарсан тал болох Орост буруу өгөх аргагүй. Мөн худалдаж авсан компани эх үүсвэрээ хуулийн дагуу бүрдүүлсэн бол бас буруу гэх юм алга. Тийм учраас хуулийнхан энэ хэргийн учрыг олох гээд ажиллаж байгаа юм байна” гэж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 17. ДАВАА ГАРАГ. № 201 (6933)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ярилцлага
  • •Гадаад харилцаа
  • •Степпе Арена
ХУРААХ
Туркийн их сургуулиас...
Монголд анх удаа нарийн сүлжмэл...

“Эрдэнэтийн 49 хувь”-ийн хэрэг шүүхэд шилжиж, улс төр бужигнах уу?!

ДАМДИН-ОЧИР 2022-10-17

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

9 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

10 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

10 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

10 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

10 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

10 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах