• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Нийслэлд найман өдрийн турш автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд оролцуулахаар боллоо

Шинэ хичээлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах болсон талаар Хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд  Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд, Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар нар оролцов.

Улаанбаатар  хотын хувьд авто замын оргил ачааллын үе ирээд байна. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс гаргасан судалгаанаас харахад энэ оны наймдугаар сарын байдлаар Монгол Улсад 1.3 сая тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа нь өмнөх оноос 5.96 хувиар өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн Улаанбаатар хотоос гарах тээврийн хэрэгслийн тоо сүүлийн гурван долоо хоногт 28.1 хувиар буурсан бол хот руу орох автомашины тоо 22.1 хувиар өссөн байна. Энэ бүхэн 2022 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотой юм. Тиймээс нийслэл хотод наймдугаар сарын 27-ноос эхлэн долоо хоног, найман өдрийн турш автомашинуудыг улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасныг Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар танилцуулсан. Энэхүү зохицуулалт есдүгээр сарын 3-ны өдрийг дуустал 08:00-20:00 цагийн хооронд үйлчилнэ.

ӨМНӨХ ЖИЛ ОРГИЛ АЧААЛЛЫН ҮЕД 418,800 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЗОРЧСОН БОЛ ЭНЭ ЖИЛ  443 МЯНГА ДАВСАН

Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адьяасүрэн:

-Хотын хэмжээнд зорчиж байгаа тээврийн хэрэгслийн тоо, замын даацын харьцаа хэтэрсэн, хүнд байдалтай байна. Жил бүр импортоор ирж буй тээврийн хэрэгслийн тоо, ашиглалтаас гарч байгаа тээврийн хэрэгслийн тоотой харьцуулахад харьцангуй их. Үүнээс үүдэн замын хөдөлгөөний эрчим оргил үедээ 8.7 км цагийн хурдтай болж, ачаалал илт ихсэж байна. Тиймээс нийслэлийн хэмжээнд долоо хоног буюу найман өдрийн хугацаанд тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Энэ нь хичээл сургуулийн бэлтгэл хангахтай холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа түр арга хэмжээ юм. Түрүү жил тээврийн хэрэгслийн тоо 418,800 давж байсан бол энэ жилийн байдлаар 443,000 давах судалгаа гарсан. Иймд замд зорчих хурд 8 км-ээс доош орж, тэг зогсож болзошгүй учир тодорхой хугацаанд хязгаарлахаас өөр боломжгүй. Хугацааны хувьд наймдугаар сарын 27, 29, 31, есдүгээр сарын 2-ны өдрүүдэд сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Харин наймдугаар сарын 28, 30, есдүгээр сарын 1, 3-ны өдрүүдэд тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм.

ХЯЗГААРЛАЛТЫН БҮС ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд:

-Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой замын ачаалал наймдугаар сарын 15-аас нэмэгддэг. 2019 оны үед буюу цар тахлаас өмнөх жилүүдэд хөдөө орон нутгаас 91 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрсэн. Энэ жил мөн тэр хэмжээний хэрэгсэл нэвтэрнэ гэсэн таамаг байна. Иймд ойролцоогоор 100 мянган тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотын хөдөлгөөнд ачаалал үүсгэж, хөдөлгөөнд нэмж оролцох нь. Мөн энэ үед зам тээврийн осол, дуудлага, зөрчил ихэсдэг. Үүнтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн албанаас Замын цагдаагийн алба хаагчдыг нэмэгдүүлэн ажиллуулж байна. Өмнөх жилүүдэд зөвхөн амралтын өдрүүдэд тэгш сондгойгоор зорчих хөдөлгөөнийг зохицуулж байсан бол энэ жил долоо хоногийн хугацаатай зохицуулалт хийхээр болсон. 2020 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар тогтоосон хязгаарлалтын хүрээнд зорчих хөдөлгөөнийг хязгаарлана. Хязгаарлалт эхлэх цэг нь хойд зүгт 32-ын тойрог, урд зүгт Тэмээтэй хөшөөний уулзвар, Баруун зүгт Саппорогийн тойрог, зүүн тийш Чулуун овооны пост хүртэл байна. Торгууль, шийтгэл биет болон телекамерийн тусламжтай дугаарын хязгаарлалтаар зорчсон зөрчлийг илрүүлж ажилладаг. Энэ чиглэлд жолооч нар дугаарын хязгаарлалттай өдөртөө хөдөлгөөнд оролцохгүй, бидний ажлыг дэмжин ажиллана гэж итгэж байна.

"CAR SHARING" ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА

Мэдээлэл өгсөн албан тушаалтнууд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Энэхүү хязгаарлалттай холбоотой нийтийн тээврийн үйлчилгээний ачаалал нэмэгдэх үү, мөн автобусны үйлчилгээнд өөрчлөлт орох уу?

-Автомашины дугаарын хязгаарлалттай холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээний ачаалал нэмэгдэнэ. Үүнтэй холбоотойгоор аль чиглэлд хэдий хэрийн ачаалал үүсэхийг тооцоолоод зохицуулалт хийгээд явах боломжтой. Иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхээс гадна "car sharing" үйлчилгээг нэвтрүүлэхийг зөвлөж байна. Нэг байгууллагын нэг зүгт гэртэй хүмүүс машиндаа хамт зорчих энэхүү үйлчилгээг дэлхийн олон улсад нэвтрүүлсэн байдаг. Улаанбаатар хотын иргэд энэ соёлд суралцахад илүүдэхгүй болов уу. Орон нутгаас 100 мянга орчим тээврийн хэрэгсэл богино хугацаанд орж ирдэг учир түр хугацаанд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ гэдгийг тодотгоё.

-Энэ онд шинээр нэмэгдсэн тээврийн хэрэгслийн тоо мэдээллийг өгнө үү?

-2022 он гарснаас хойш 58 мянган тээврийн хэрэгсэл нэмж Монгол Улсад бүртгэгдсэн. Үүний 30 гаруй мянган тээврийн хэрэгсэл нь Улаанбаатар хотод бүртгэгдээд байна. Жил тутамд 70-80 мянган тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотод бүртгэж, улсын дугаар олгодог. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 1.3 сая гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 640 орчим мянга нь нийслэлд бүртгэлтэй. Үүнээс 100 орчим мянга нь ямар нэг шалтгаанаар хөдөлгөөнд оролцдоггүй гэж үзвэл үндсэндээ хагас сая тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод өдөр тутам хөдөлгөөнд оролцож байна. Автомашины тоо нэмэгдэхийн хэрээр замын хүрэлцээ дутмаг болдог. Энэ жилийн хувьд шинээр зам тавих, зам засах ажлууд харьцангуй эрт эхэлж, эрт дууссан. Наймдугаар сарын 25-аас хойш хаалттай зам бараг байхгүй. Өнгөрсөн жил Зайсангийн чиглэлийн замд л гэхэд дулааны шугамын засвар орсон байснаас замын ачаалал өндөр байсан. Энэ ачаалал үүсгэхээр засварын ажил байхгүй гэсэн юм.  

“Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” энэхүү захирамжийг мэргэжлийн байгууллагын санал, тооцоо судалгаанд үндэслэн гаргасан юм. Захирамжид  дурдсанаар автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой тоо (1,3,5,7,9)-оор төгссөн бол наймдугаар сарын 27, 29, 31 болон есдүгээр сарын 2-ны өдөр замын хөдөлгөөнд оролцуулах аж. Харин автомашины сүүлчийн орон нь тэгш тоо (0,2,4,6,8)-гоор төгссөн бол наймдугаар сарын 28, 30, есдүгээр сарын 1, 3-ны өдөр 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалт хийж буйг дахин сануулъя. Түүнчлэн ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэл болон дипломат байгууллагын автомашин, зочид төлөөлөгчдийн цуваа, нийтийн тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэлд уг зохицуулалт хамаарахгүй юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Автомашингүй өдөр хаах замын хуваарь
Үс засуулвал өлзийтэй сайн
Бага зэргийн бороо орно
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Олимпизм
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Степпе Арена
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Халуун сэдэв
  • •Нийтлэл
  • •Сурвалжлага
  • •Фото мэдээ
  • •Ярилцлага
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Сонгинохайрхан уулын зүүн бэлд...
ТББХ: Монгол Улсын Үндсэн хуульд...

Нийслэлд найман өдрийн турш автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд оролцуулахаар боллоо

Kuzmo 2022-08-25

ФОТО:

Сэдвүүд : #Нийслэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Автомашингүй өдөр хаах замын хуваарь
Үс засуулвал өлзийтэй сайн
Бага зэргийн бороо орно
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
12 цагийн өмнө өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

12 цагийн өмнө өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

12 цагийн өмнө өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

12 цагийн өмнө өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

12 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

12 цагийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

12 цагийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

1 өдрийн өмнө өмнө

"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шилдгүүд тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

1 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

1 өдрийн өмнө өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

1 өдрийн өмнө өмнө

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

1 өдрийн өмнө өмнө

2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд мал арвидна

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 12-14 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа

2 өдрийн өмнө өмнө

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна

2 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2 өдрийн өмнө өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2 өдрийн өмнө өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

"..."Эрэл"-ийн Б.Эрдэнэбат цайчихжээ" гээд 174 тэрбумын өрийг нь өршөөж цайруулах уу?!

САНАЛ БОЛГОХ
2026-09-20 өмнө

3 аймгийн зарим сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө

2026-09-19 өмнө

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

2026-09-19 өмнө

2 хөршийн худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчидтэй уулзлаа

2026-09-21 өмнө

Иргэд ерөнхий сайдын 9 шийдвэрийг дэмжиж байна

2026-09-20 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

2026-09-22 өмнө

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-20 өмнө

“Арвайхээрийн дулааны станц” төслийн ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

2026-09-20 өмнө

Г.Хандсүрэн: Маргааш 20 дахь удаагийн Азийн Наадам дахь анхны тоглолтоо хийнэ

2026-09-20 өмнө

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардууллаа

2026-09-22 өмнө

"Ачит Ихт" компани Орхон аймгийн ЕБС-д Химийн кабинет байгуулж өглөө

2026-09-19 өмнө

Амари Робинсон 25 оноог авч багаа тэргүүллээ

2026-09-21 өмнө

Элсний волейболын баг хожигдлоо

2026-09-21 өмнө

Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Солонгост хожигдлоо

2026-09-19 өмнө

Монголын эмэгтэй волейболын баг хэсгийн анхны хожлоо байгууллаа

2026-09-22 өмнө

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

2026-09-23 өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

2026-09-23 өмнө

“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлт болно

2026-09-21 өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ 9-12 байрын төлөөх тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-19 өмнө

Д.Баньд: Иргэд нийслэлийн суурьшлын бүсэд баавгай харсан тохиолдолд 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

2026-09-22 өмнө

Б.Эрдэнэсүх эхнэр болон хүүхдийнхээ сэтгэцэд учирсан хохиролд 43 саяыг төлөхөөр болов

2026-09-21 өмнө

3х3 төрлийн эрэгтэй баг нэг хожиж, нэг хожигдлоо

2026-09-22 өмнө

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзын багтай тоглоно

2026-09-21 өмнө

Азийн наадмын хүрэл медальт С.Жамбалжамцад хүндэтгэл үзүүллээ

2026-09-21 өмнө

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд баавгай явж байгаа дуудлага иржээ

2026-09-22 өмнө

Татвар, НДШ-ийн өртэй ч зөвшөөрөл авах, сунгах эрх зүйн зохицуулалт бүрджээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-22 өмнө

Таван шар мэнгэтэй шарагчин гахай өдөр

2026-09-23 өмнө

Мөрөөдөл биелсэн 5 жил: Мөсөн Өргөөний түүхт ой

2 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах