• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хавдрын эмнэлгийн дотоод “амьдрал”-ыг сурвалжлахуй

Б.ДОЛЖИНЖАВ, Б.НЯМСҮРЭН

Яг өөдөөс нь хараад сууж байгаа энэ хаалгаар ороод зарим нь баяр хөөрөөр бялхаж, харин зарим нь нулимсандаа живээд гарч ирдэг. Харин заримдаа  хүн биш амьсгалахаа хэдийнэ больсон нэгэн бие л гарч ирэх нь бий. Хэсэг хүнд аз жаргал, хэсэг хүнд уй гуниг авчирдаг энэ газрыг Хавдар судлалын үндэсний төв хэмээнэ. Тус төвийн дотор ямар амьдрал буцалдгийг бид төдийлөн мэддэггүй. Тиймээс тус төвөөр үйлчлүүлэгчдийн дотоод сэтгэл рүү өнгийн, бодит түүхийг нь яриулснаа сурвалжлан уншигчиддаа хүргэе. Эрүүл мэндийн байдал нь хувь хүний нууцдаа ордог учир бид эх сурвалжуудынхаа нэрийг нууцаллаа.

ХАВДАРТАЙГАА МЭДЭЭД ХАГАЛГААНД ОРОХ ӨДРӨӨ 45 ХОНОГ ХҮЛЭЭВ

Улаанбаатараас 1000 гаруй км-т орших Завхан аймгийн захын нэгэн сумаас ирсэн 63 настай иргэн Н.Ж одоогоос нэг жилийн өмнө элэгний хорт хавдраар ХСҮТ-д оношлогдов. Тэрбээр аймгийнхаа эмнэлэгт үзүүлэхэд элэг, ходоодны хавсарсан хавдар хэмээх оношийг эмч нар хэлжээ. Харин ХСҮТ-д үзүүлэхэд ходоод биш элэгний хорт хавдартай хэмээн оношоо баталгаажуулсан нь энэ юм. Үүний дараа тэр 45 хоног буюу хоёр сар орчим хугацааг мэс засалд орох өдрөө хүлээн сэтгэлийн их шаналалд өнгөрүүлсэн юм. Энэ хугацаанд хавдрын хэмжээ хүрээгээ тэлж, бие нь улам муудаж байгааг анзаарч, түүндээ бухимдан сар гаруй хугацааг үдсэн байна. Эцэст нь элэг тайруулах мэс засалд орж, 24 цагийн турш үргэлжилсэн ч ямар нэгэн хүндрэлгүйгээр гарч иржээ. Гэвч түүнийг хүнд юм өргөх, гэнэтийн хүчтэй хөдөлгөөн хийхийг хориглосон учир гэрийн мухар сахьсан нэгэн болов. Тостой зүйл идэж болохгүйгээс эхлээд хоол, хүнсний тухайд ч хүссэн бүхнээ идэж чадахгүйд хүрлээ. Цагтаа малын эмч, ерөнхий нягтлан мэргэжилтэй гялалзаж явсан Ж-гийн хувьд амьдралын ийм нэгэн идэвхгүй байдал нь түүнийг улам шаналгах болжээ.

Элгээ тайруулснаас хойш тэрбээр гурван сар тутамд Улаанбаатарт ирж хяналтын үзлэгтээ орно. Үзүүлэх хугацаандаа таньдаг айлуудаараа байрлана. Энэ үеэрээ томографийн аппаратаар үзүүлье гэхээр 45 хоногийн дараа үзүүлэх хоосон цаг гардаг байна. Тиймээс хувийн эмнэлгийг зорьдог аж. Энэ тухайгаа иргэн Н.Ж “Хөдөө орон нутгийн бид 45 хоногийн турш хотод хүлээх боломжгүй. Тиймээс үзлэгтээ орохоор ирэх бүртээ “Бриллиант” эмнэлэгт нэг удаа 270 мянгаар томографикт үзүүлдэг. Сард 400 гаруй мянган төгрөгийг зөвхөн эмэндээ зарцуулдаг. Үүнээс гадна 1000 гаруй км-ийн цаанаас ирж, очих хоёр хүний зардал төлнө. Ингэхээр тэтгэврийн мөнгө  хаанаа ч хүрдэггүй. Заримдаа ингэж зүдэрч явахаар үхчих юмсан гэж бодох үе ч гарна.  Дараалал нь дийлдэхгүй учир төрөөс үнэгүй үйлчилгээ авч чаддаггүй. Үхчихгүйн тулд байгаа хэдийгээ бариад хувийн эмнэлэг рүү очдог. Эмч нарт буруу алга. Ганцхан аппараттай учир  их хугацаа зарцуулаад байна. Иргэдээс авсан нийгмийн, эрүүл мэндийн даатгалаараа хавдрын эмнэлгийн тоо, томографийн аппаратаа нэммээр байна. Ядуу, мөнгөгүй хүнд үхэхээс өөр сонголт үлдээгүй бололтой” хэмээн сэтгэл дотор бугласан асуудлаа бидэнтэй хуваалцлаа.

“ЭМЧ НАРЫНХАА ЧАДВАРЫГ БИШИРЛЭЭ”

Увс аймгийн Өндөрхангай сумын 71 настай иргэн Ө.Б дөрвөн жилийн өмнө  мөн элэгний хорт хавдраар аймагтаа оношлогджээ. Үүнээс хойш 2-3 сар тутамд ХСҮТ-д ирж түлэх, боох эмчилгээг хийлгэсэн байна. Үүний үр дүнд элгэн дээр нь үүссэн таван хавдар нь шохойжиж, дахин идэвхжсэнгүй.  Харин үлдсэн нэг хавдар нь томроод бөглөх болон түлэх эмчилгээ хийх боломжгүй учир энэ даваа гарагт элэг тайруулах мэс засалд орж, хавдартай хэсгээ бүхэлд нь авахуулсан юм. Энэ тухай түүний охин М “Ээж маань анх 2018 онд ирэхэд 2-3 сарын настай гэж байсан бол одоо дахин амьдрах боломжтой болсонд эмч нартаа баярлаж байна. Эмч нарынхаа чадварыг үнэхээр биширлээ. Нүүр нь харлаад тураад, ядраад байхаар нь аймгийн эмнэлэгт үзүүлээд оношлогдоод ирж байсан. Хавдрын шалтгаан нь 1978 онд хүүхэд төрүүлэхдээ шарлаж байсантай холбоотой юм билээ. Ээжийн насны хорт хавдраар оношлогдсон хүмүүсийн ихэнх нь тариурын шараар өвдөж байсан гэсэн. Тухайн үед нэг удаагийн тариур байгаагүй учир буцалгаж хэрэглэдэг байсан юм билээ. Мөн ивомек малын тариаг малчид хяналтгүй тарьж байгаатай холбоотойгоор хорт хавдар ихэссэн гэж мэргэжлийн хүн ярьж байсан” гэв.

Яг ижил оноштой ойролцоо насны хоёр хүн эмнэлгийн бодит нөхцөл байдалтай холбоотой хоёр өөр зүйлийг бидэнд ярилаа. Энэ нь юутай холбоотойг уншигч та өөрийнхөөрөө шүүн тунгаах буй за.

ШИНЖИЛГЭЭНИЙХЭЭ ХАРИУГ АВАХ ХҮМҮҮС ҮҮРИЙН 05:00 ЦАГТ ИРДЭГ

Үүний дараа бид ХСҮТ-д үзүүлэх дугаараа авахаар хүлээн зогсож байсан иргэдтэй уулзсан юм. Шинжилгээнийхээ хариуг авах хүмүүс үүрийн 05:00 цагт ирдэг бол хагалгаанд орох хүмүүс өглөө 06:00 цагт ирж дарааллаа хүлээдэг байна. Иргэн С-ийн ээж дөрөвдүгээр сараас хойш ХСҮТ-өөр үйлчлүүлсний эцэст саяхан ходоодны хагалгаанд оржээ. Энэ үеэр бүртгүүлэх, шинжилгээ өгөх, үзүүлэх гэсэн бүх үе шат чирэгдэлтэй байв.

Энэ тухай иргэн С “Өдөрт 50-60 хүнд дугаар олгодог. Гурван өдөр дарааллаад цаг аваад эмчдээ очтол системд шивээгүй байна гэсэн хариу өгсөн. Ийм тохиолдол их гардаг. Тиймээс Чанарын албатай уулзахад “Бид хүн хүчнийхээ чадлын хэрээр ажиллаж байна. Тоног төхөөрөмж хүрэлцдэггүй. Үзүүлэх дугаарыг цахимаар олгодог программгүй. Үүнийгээ шийдвэрлэе гэхээр төсөв байхгүй. Ийм программ 50-60 сая төгрөгийн өртөгтэй” гэсэн хариу өгсөн. Эмч нэг хүнээ их удаан үздэг тул бусад нь олон цаг хүлээдэг” гэсэн юм.

Тус төвийн дугаар олгодог системийн гацалттай холбоотой асуудлын талаар иргэн Х.О “Өглөө 08:30  цагт ирээд 200 гэсэн дугаар авсан. Гэтэл 10:00 цагийн үед систем нь гацаад дахин дугаарлаад номер авахад 278 дугаарт үзүүлэхээр байна. Одоо дуудаж буй дугаар 18,19 дээр  явж байна. Ийм утгагүй. Ганцхан цаг  үзүүлэхийн тулд олон цаг дугаарлан зогсож байна. Цахимаар цаг авах гэхээр утсаа авдаггүй. Энэ нь  үнэхээр хүндрэлтэй байна. Эмнэлгийн нөхцөл байдлыг сайжруулж,  хүрэлцээг нь нэмэх хэрэгтэй. Иргэдийг удаан хугацаагаар дугаарлуулдаг энэ төвөгтэй асуудлын шийдлийг олмоор байна” гэлээ.

Харин бамбай булчирхайн хорт хавдраар өвдөөд эмчлүүлэхээр ирсэн иргэн Ж.Т “Үзүүлэхийн тулд сар орчмын өмнө дугаар авдаг. Мөн үзүүлэхээсээ өмнө шинжилгээгээ өгсөн байх ёстой. Тогтмол үйлчлүүлдэг хүний хувьд эмч хүрэлцээгүйгээс өвчтөний үзүүлэх хугацаа хамаардаг гэсэн ойлголттой байдаг. Нэг тасагт хоёр эмч үзэж байна. Нэг эмч өдөрт 50-60 хүн үзэх боломжгүй. Тэд үнэхээр хүнд нөхцөлд ажилладаг. Тиймээс эмчийн тоог нэмэх шаардлагатай” гэж байсан юм.

ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ ЭМНЭЛГИЙН АЧААЛЛЫГ НЭМЭВ

Улсын хэмжээнд тавдугаар сарын 1-нээс эрт илрүүлгийн үзлэг эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор эмнэлгийн ачаалал ихэсчээ. Дүүргийн эмнэлэгтээ эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдахад хавдартай гэсэн онош гараагүй иргэн Ү бие нь өвдөөд хувийн эмнэлэгт үзүүлтэл хавдар байх магадлалтай гэжээ. Тиймээс оношоо тодруулахаар ХСҮТ-д үзүүлэхээр ирээд байв.

Тэрбээр “Хөдөөнөөс ирсэн хамаатнаа таньдаг хүнээрээ хэлүүлж байж эрт илрүүлэгт хамруулсан. Өөрөө үзүүлтэл зүгээр гэж хэлсэн ч хувийн эмнэлэгт хавдартай байж магадгүй гэсэн хариу гарсан. Ингэхээр эрт илрүүлэгт нь итгэж болохгүй ч юм шиг. Хөшөө барьж, хэрэгтэй хэрэггүй баяр тэмдэглэж  байснаас хавдрын эмнэлэг барьж ашиглалтад оруулмаар байна. Манай улс хавдрын тоогоороо дэлхийд тэргүүлж байхад  оновчтой арга хэмжээ авч ажиллахгүй байгаад үнэхээр гайхаж байна. Үзүүлэхгүй явсаар өвчин нь хүндрээд энд ирж буй хүмүүсийн ихэнх нь нас барах бололтой” гэсэн юм.

Иргэн Т.А мөн эрт илрүүлгийн үзлэгтээ хамрагдахаар иржээ. Тэрбээр “Төр, засгийн явуулж байгаа бодлого асуудалтай байна. Өндөр хөгжилтэй орны иргэд өвдөхөөсөө өмнө өөрсдийн эрүүл мэнддээ анхаардаг. Гэтэл бид  олон өдөр дугаарлаад, хоосон хаалга мөргөөд явж байна.  Энгийн үед ингээд дугаарлаж байгаа юм чинь эрт илрүүлэгт хамруулахаар хавдартай хүмүүсийн тоо нэмэгдэх байх. Эмнэлгийнхээ тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна” гэв.

Ийн хавдартай хүмүүст үйлчилгээ үзүүлдэг улсын ганцхан ХСҮТ хэмээх байгууллага ачааллаа дийлэхээ больсныг тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн яриагаар батлан харуулахыг зорилоо. Эмнэлгийн дотоод орчин нөхцөл сайжирсан ч хамгийн чухал дугаар олгодог систем нь гацаж, алдаа заадаг нь иргэдийг бухимдуулж байна. Төрөөс эрүүл мэндийн үйлчилгээгээ үнэгүй авах ёстой атал ачааллын улмаас мөнгөтэй нь хувийн эмнэлгийг зорьж, мөнгөгүй хэдэн мянган хүн хорт хавдраар хорвоогийн мөнх бусыг үзүүлж байгаа бол. Хоёр сарын дараа мэс засалдаа орно гээд буцсан орон нутгийн иргэдийн хэд нь эргэн ирж чадсан бол. Хэд нь мэс засалд орсон ч дахин хэдэн сар амьдарсан бол гэсэн үй олон асуулт хариултаа нэхсээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 22. ЛХАГВА ГАРАГ. № 122 (6854)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө
Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна
Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Фото мэдээ
  • •Азийн АШТ
  • •Эрүүл мэнд
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Халуун сэдэв
  • •Степпе Арена
  • •Байнгын хороо
ХУРААХ
Л.Ганбат: Шалгалтын оноогоо...
Маргасаар байтал наадам болох...

Хавдрын эмнэлгийн дотоод “амьдрал”-ыг сурвалжлахуй

ДОЛЖИНЖАВ 2022-06-22

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө
Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна
Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
16 цагийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

16 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

17 цагийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

17 цагийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

17 цагийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

17 цагийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

17 цагийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

17 цагийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

17 цагийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

17 цагийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

17 цагийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

17 цагийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

17 цагийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

17 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

1 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах