• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Үндсэн хуулийг өөрчлөх өөр шалтгаанууд

Засаглалын хямрал нүүрлэсэн тухай ярьсаар бид 30 гаруй жилийг хэдийнэ үдээд байна. Одоо ч үүнийгээ ярьсаар л... Энэ сэдэв үргэлж сөхөгдөж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурь тасрахгүй явсаар хагас жаран боллоо. Үнэхээр ч шилжилтийн үеийн гэгддэг 1992 оны Үндсэн хуульд өөрчлөх ёстой, цаг үедээ нийцүүлэх хэрэгтэй зохицуулалт дутагдсаар ирсэн нь нууц биш.

Харамсалтай нь, Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан үе, үеийн УИХ долоо хэмжиж, нэг огтолж байна гээд дандаа дутуудуулж байсан нь үнэн юмдаг. Тиймдээ ч засаглалын хямрал засагдахгүй явсаар дараагийн сонгуулийн босгонд тулж ирлээ. Бид Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын хоорондын эрх мэдлийн төлөөх зодооныг засаглалын хямрал гэж нэрлэсээр ирсэн. Яасан ч удаан хямардаг юм, яагаад ч түүнээсээ салчихаж болдоггүй юм гэж өдгөө гайхшрахад хүрч байна. 10 дахь жил дээр нь уг нь янзлах гэж оролдсон. Үндсэн хуульд оруулсан 2000 оны нэмэлт, өөрчлөлтийг хэлж байна л даа. Харамсалтай нь, энэ нь дордуулсан долоон өөрчлөлт гэгдэж үлдсэн. Ингээд түүнээс хойш дахиад 16 жил өнөөх хямарсан засагтайгаа өнхрөх гэж оролдов. Явдаггүй ээ. Урагшаа явах нь байтугай, улам яажийгаад салж бутрахдаа тулаад зогсож байна. Монгол гэдэг тэргэнд энэ дугуй тохирохгүй юм байна гэдгийг одоо л бүгдээрээ ойлгож ирэв. Зарим нь “Энэ чинь гурвалжин дугуй байсан байна” гэж нүд нээгдэж ч байх шиг. Юутай ч урт замын тэхий голд урагшгүй, бүтэлгүй, унхиагүй, хэрүүлтэй уруултай зогсож байгаагийнхаа учрыг нь Үндсэн хууль гэж ухаарав. Бүх болохгүй, бүтэхгүй бүхэн нэг ёзоортой байж. Өмнө нь Үндсэн хуулиа засаж, өөрчлөх тухай олонтаа яригдаж байсан ч 2016 оноос хойш илүү ажил хэргийн түвшинд, бодитой яригдаж эхэлсэн билээ. Ингээд 2019 онд зарим өөрчлөлт оруулсан. Гэвч бас л дутуудуулжээ. Тиймээс ч Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэсэн шаардлага одоо ч тасралтгүй үргэлжилж буй хэрэг.

Үндсэн хуулийг өөрчлөх өөр шалтгаануудУИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд

Бүх улс төрийн намууд сонгуулийн тогтолцоог өөрчлөх тал дээр нэг байр суурьтай байна. Олон жил ярилаа. Одоо үйлдэл хийх хэрэгтэй. ХҮНын зүгээс сонгуулийн тогтолцоо болон холбогдох Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн. Шаардлагыг хүлээн авснаа холбогдох Байнгын хороо мэдэгдээд байна. Энэ долоо хоногоос эхлээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах процессыг хуулийн дагуу эхлүүлнэ. Гишүүд дэмжихээ илэрхийлсэн. Энэ бол монголчууд өмнөх 30 жилийн амьдрал, стресс бухимдалтай нийгмээ үр хүүхдэдээ үлдээх үү эсвэл ирэх 30 жилдээ эрүүл нийгмийг үлдээх үү гэдэг сонголт дээр тулж ирээд байна. Үүнийг шийдэх цаг хугацаа нь яг одоо.

Монголын засаглалын болохгүй байгаа зүйлс юу вэ гэж захын хүнээс асуувал хариулт нь бэлэн. Давхар дээл, Засгийн газрын тогтворгүй байдал, улстөрчидтэй хариуцлага тооцох механизм байхгүй зэргийг юун түрүүнд нэрлэх биз.

1990 оноос хойш өнөөг хүртэл нийт 17 Засгийн газар солигдсон. 2012 оноос хойш нийтдээ найман удаа сайд, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ хэлэлцсэн. Зөвхөн энэ хоёр баримт юу илэрхийлнэ вэ. Гэтэл Англи улс 1990 оноос хойш дөрөв дэх Засгийн газартайгаа, Герман улс 1982 оноос хойш гурав дахь Засгийн газартайгаа өнөөдрийг хүртэл тогтвортой засаглаж байна. Тогтвортойгоор засаглахын давуу талыг эдгээр улс бүрэн илтгэж чадна. Сингапур улс л гэхэд 1960-1990 оны хооронд ганцхан Ерөнхий сайдын нүүрийг үзжээ. Гэтэл эдгээр он жилүүд нь үсрэнгүй хөгжсөн шинэ Сингапурыг бүтээсэн хугацаа юм. Тэд ялгаагүй л парламентын засаглалтай орнууд. Хүний л нийгэм болсон хойно Ерөнхий сайдаа огцруулаад, өөрөө оронд нь томилогдох атаа жөтөө, хэл ам, хэрүүл тэмцэл байдаг л байх. Гэвч тэр амбицыг нь хууль зүйн боломжоор хязгаарлаад өгчихсөнд л хэргийн учир бий.

Харин манайд энэ боломжийг Үндсэн хуулиараа нээгээд өгсөн. Ерөнхий сайд танхимын сайд нараа өөрөө сонгож томилох эрх байхгүй байлаа. Тэр эрхийг УИХ эдэлдэг. Сайд бүрийг УИХ-аас томилдог байсан тул гишүүн бүрээс хараат байх нөхцөл бүрдсэн гэсэн үг. УИХ-ын гишүүдэд сайд нарын томилгоогоор улс төр хийх, Засгийн газрыг шантаажлах, хүссэн хүнээ тулгах, хүсээгүй хүнээ огцруулах боломжийг олгосон. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүд яг л тэр боломжийн хүрээнд эрхээ мэдэж, ямбаа эдэлж байсан нь бас ч буруутгах аргагүй үзэгдэл. Иймд УИХ нь тулга тойрсон хэрүүл, томилох огцруулах тухай л ярьж суудаг газар болж хувирсан байсныг тэрхүү өөрчлөлтөөр тодорхой хэмжээнд хязгаарласан.

Тус хуулийн өөрчлөлтөөр одоогийн Ерөнхий сайд танхимаа 100 хувь өөрөө томилсон. Засгийн газрыг кабинетийн зарчмаар ажиллах ёстой гэж шахдаг.

Өмнө нь аль нэг сайд Засгийн газрын тэргүүнтэйгээ санал нийлэхгүй тохиолдолд зөрүүдлээд ажил хийхгүй суучихаж болдог байв. Засгийн газрынхаа эсрэг ганцаарчилсан тоглолт хийсэн олон жишээ өнгөрсөнд бий шүү дээ. Учир нь түүнийг УИХ томилдог байснаас тэр юм.

Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд тэрхүү эрх мэдлээ өөртөө авсан. Ерөнхий сайд өөрийн санаачлагаараа сайдаа огцруулж, сольж болно. Өөрөө эрх мэдэж, хариуцлага тооцож чадахгүй учраас Ерөнхий сайд хүчгүй, бяргүй харагддаг байсан нь одоо эсрэгээрээ хүчтэй, бяртай байх нөхцөл бүрдсэн. Өөрөө сайд нараа мэддэг, халдаг, сольдог эрх мэдэл гэдэг бол хүчирхэг байхын эхний нөхцөл.

Үүний дараа тэрхүү өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг мөн нэмэгдүүлсэн. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх үеэр Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэх санал хүртэл цухалзаж байсныг санах хэрэгтэй. Энэ бол шулуухан хэлэхэд УИХ-ыг бүрдүүлж буй 76 гишүүний чадамж, чансаанаас болж байгаа юм. Тэд парламентын нэр хүнд, үүрэг хариуцлагыг хэт унагаж орхисноос засаглалын нөгөө хоёр тулгууртаа монголчууд илүү найдах болсон гэсэн үг.

Өнөөдөр Монгол Улс хэдийгээр парламентын засаглалтай гэх боловч уг чанартаа Ерөнхийлөгчийн засаглалтай, парламентын засаглалтайн алин болох нь үл мэдэгдэнэ. 1990 онд анхны Үндсэн хуулийг батлахдаа Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог байхаар тусгаж оруулж ирсэн байжээ. Хэлэлцүүлгийн явцад төрийн тэргүүнээ өөрөө сонгодоггүй улс байж таарахгүй гэсэн үндэслэлээр өөрчлөгдсөн байна.

Гэвч анхны санал оруулсан хувилбар нь зөв байсан ч байж мэдэх. Монгол Улс олон сонгуулийн хөлд дарагдаж, төсөв мөнгө урсаж, сонгуулиас сонгуулийн хооронд тэвдсэн, уухичсан улс болж хувирлаа. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгосон. Гэвч Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа олон чухал зүйлийг орхигдуулсан нь одоо илэрч байна. Тухайлбал, он удаан шүүмжлэл дагуулсан давхар дээлийг тайлах өөрчлөлтийг Үндсэн хуульд л тусгах боломжтой. Үндсэн хуульдаа УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн байж болно гээд заачихсан учраас хэн ч хуулийн эрхээ эдлэхийн хүснэ. Энэ сонирхлыг хувь улстөрчийн мораль, нам хүчний үзэл баримтлалаар хязгаарлах оролдлогууд газар аваагүй, авах ч үгүй гэдэг нь нэгэнт тодорхой. Давхар дээлийг тайлуулахын цаана маш олон давуу тал гарч ирнэ. Наанадаж л чадалтай, мэргэжлийн боловсон хүчнээр Засгийн аппарат бүрдэнэ. Хууль тогтоох эрх мэдэл рүүгээ өнгөлзөхөө больж, зөвхөн хууль хэрэгжүүлэх үүргээ л анхаардаг болно. Төр бүхнийг чадагч болох гэж улайрахаа болино.

Тэгвэл үүний нөгөө талд Ерөнхий сайд дахиад л хүчгүйдэх, эрх мэдэл дутах бэрхшээл үүснэ. Энэ нь саяхан хэлэлцэж баталсан Засгийн газрын хэмнэлтийн бодлогыг УИХ бүрэн хүлээн авч дэмжээгүй үйл явцаар батлагдаж байх жишээтэй. Угтаа УИХ нь Засгийн газраа хянаж, шаардаж, хариуцлага тооцож ажиллах ёстой болохоос Засгийн газар ажлаа хийхэд УИХ чөдөр тушаа болох ёсгүй. Дээр дурдсан Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрын бие даасан байдлыг баталгаажуулсан гэх авч үнэн хэрэгтээ өнөөгийн Ерөнхий сайд бүрэн эрх мэдлээ хэрэгжүүлж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй. Та бид УИХ-аар асуудал хэлэлцүүлж буй сайд нарын байгаа байдлаас, УИХ-ын гишүүдийн авираас алган дээр тавьсан мэт бүхнийг харж байна. Давхар дээлтэй сайд нарын ажил урагшилж, дан дээлтэй сайд нар парламентын гишүүдэд “загнуулах ёстой” юм шиг л байна. Иймээс дан, давхар дээлийн яриаг цэглэхдээ зөвхөн нэг туйл руу нь зүтгээд байж болохгүй нь. Өнөөдөр Ерөнхий сайд нь эрх баригч намын дарга, Засгийн газрын тэргүүн, УИХ-ын гишүүн атлаа л хүчин мөхөсдөж, мэдэл дутаж байгааг бид харлаа. Тэгвэл энэ нь мөнөөх засаглал маань бас л болж өгөхгүй байгаагийн дохио тэмдэг юм. Өнөөдрийн нөхцөлд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ гэх гурван засаглал маань нэг намын гарт төвлөрч байгаа хэдий ч эрх мэдлийн зодоон, институцийн зөрчил хэвээр байна. Аль алиныгаа хянадаг, тэнцүү эрх мэдэлтэй ийм тогтолцоог бид мэдээж хүссэн. Гэвч ажил хийх, бодлогоо хэрэгжүүлэхийн тулд Ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүнд илүү эрх мэдэл хэрэгтэй байна. Нөгөө талд улс орны хөгжлийн бодлого, Үндсэн хуульд зайлшгүй шаардлагатай байгаа өөрчлөлтийг хийхийн тулд УИХ эрх баригч нам хийгээд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас хараат бусаар шийдвэр гаргах хэрэгцээ бас бий. Үүний зэрэгцээ улс орны аюулгүй байдлын шаардлага, тогтвортой засаглал, хүчтэй удирдагчийн хэрэгцээг бодоход бэлгэдлийн төдий Ерөнхийлөгчтэй байх хүсэл бас алга. Тиймд монголчууд одоо засаглалын хямралаа эцэслэх болсон. Хэн хэнийхээ эрх мэдлийг булаацалддаг, нэгнийхээ хамаарах хүрээ руу гар, хөл дүрдэг, нэг эрх ашиг дээр гурвын гурван ашиг сонирхол уралдуулдаг ийм тогтолцоо цаашид хэрэгтэй эсэх эргэлзээ нэмэгдсээр л байна.

Харин энэ бүхэнд цэг тавих боломж, бололцоо нь Үндсэн хуулийн өөрчлөлт. Ирэх сонгуулийн буухиа хэдийнэ эхэлсэн энэ үед эцэг хуульд өөрчлөлт оруулахад амаргүй. Гэвч нэгэнт улс төрийн намууд парламентад суудалтай, суудалгүй ялгаагүй өөрчлөлт шаардаж, УИХ-д ч бас хууль болоод хугацааны хайчин галд орчихоогүй байгаа үе яг одоо тохиож байна. Тиймээс ч долоодугаар сард Үндсэн хуулийг өөрчилнө гэсэн яриа ажил хэрэг болж, асуудлыг мухарласан шиг мухарлах ёстой юм. Түүнээс дахиад л дутуудуулж, дахиад л өөрчилнө гэж ярих аваас ард түмэн хүлээж авахгүй нь ойлгомжтой. Ямар боловч УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Үндсэн хуулийг өөрчлөх боломж хуулийн хувьд асуудал үүсгэхгүй гэдгийг мэдэгдээд байна. Сөрөг хүчин ч бас адилхан байр суурьтай байна.

Үндсэн хуулийг өөрчлөх өөр шалтгаануудУИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат

Сүүлийн үед Төрийн байгуулалтын байнгын хороонд ирж байгаа саналыг нэгтгээд үзвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, сонгуулийн тогтолцоог өөрчлөх, парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэхтэй саналууд байна. Өнөөдрийн Монгол Улсад байгаа Үндсэн хууль нь улс төр, нийгэм, эдийн засгийн харилцааг бүрэн утгаар нь зохицуулж чадахгүй байгаа гэдгийг хэлсээр ирсэн. Ерөнхийлөгчтэй зөвлөлдөж бусад улс төрийн намуудтай хамтран хэрэгжүүлэхэд цаг хугацааны хувьд боломжтой. Учир нь 2019 оны Үндсэн хуульд Сонгуулийн тухай хуулийг сонгууль болохоос өмнө нэг жилийн өмнө өөрчилж болохгүй гэж заасан. Энэ хугацаа 2023 оны тавдугаар сарын үед болно. Тэр хүртэл бүтэн нэг жилийн хугацаа байна. Хууль зөрчихгүйгээр хуулийн дагуу энэ асуудлыг хэлэлцэх боломжтой.

Үндсэн хуулийг өөрчлөх өөр шалтгаануудУИХ-ын дэд дарга С.Одонтуяа

Өнөөдөр манай улсад тулгамдаад буй улс төр, нийгмийн асуудлууд бүгд сонгуулийн тогтолцоотой холбоотой. Монгол Улс олон улсын нөхцөл байдалтай уялдуулж ардчилалтай, хүчтэй парламенттай болох ёстой. Улс төрийн нам нь төрийнхөө дээр гарчихсан, төртэйгөө холилдсон байдлыг өөрчлөх шаардлагатай. Иймээс өнөөдөр улс төрийн намууд дуу нэгтэйгээр сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой гэдэг зүйлийг ярьж байна. Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхийн тулд эхлээд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө
Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Степпе Арена
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Гадаад харилцаа
  • •Ерөнхийлөгч
  • •Эрүүл мэнд
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •ММ-ын тодруулга
  • •Нийслэл
  • •Ярилцлага
ХУРААХ
Өдөртөө дуу цахилгаантай аадар...
Өнөөдөр NBA-ын аваргын төлөөх...

Үндсэн хуулийг өөрчлөх өөр шалтгаанууд

Kuzmo 2022-06-03

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө
Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
15 цагийн өмнө өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

16 цагийн өмнө өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

16 цагийн өмнө өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

16 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно

16 цагийн өмнө өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

16 цагийн өмнө өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

16 цагийн өмнө өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

16 цагийн өмнө өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

16 цагийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

16 цагийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ

1 өдрийн өмнө өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

1 өдрийн өмнө өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

2 өдрийн өмнө өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

2 өдрийн өмнө өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

2 өдрийн өмнө өмнө

Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

МАОЭНХ болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2 өдрийн өмнө өмнө

Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл

2 өдрийн өмнө өмнө

Монголын охид Грекийг хожиж, олимпиадад 7-р байр эзэллээ

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Уулаараа ялимгүй хур тунадас орно

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

САНАЛ БОЛГОХ
2026-09-24 өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-24 өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-24 өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-24 өмнө

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг нь цайруулах уу?!

2026-09-27 өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-24 өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-24 өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2026-09-25 өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

2026-09-24 өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2026-09-24 өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

2026-09-25 өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2026-09-25 өмнө

Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2026-09-26 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-09-25 өмнө

2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-24 өмнө

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа

2026-09-24 өмнө

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна

2026-09-24 өмнө

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна

2026-09-25 өмнө

"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шилдгүүд тодорлоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах