• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Э.Минжинсор: Эх орондоо буух мэдрэмж хамгийн сайхан байсан

Ч.ГАНТУЛГА

Энэ удаагийн “Өөр зочин”-оор дуучин Э.Минжинсорыг урилаа. Тэрбээр АНУ-д ажиллаж, амьдарч байгаад эх орондоо ирээд байна. Нэгэн үе Монголын анхны охидын хамтлагт дуулж явсан түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Та эх орондоо ирээд багагүй хугацааг өнгөрүүллээ. Ирснээсээ хойш илүү нам гүм амьдралыг чухалчлах болж?

-Эх орондоо ирснээс хойш ээжийнхээ үүргийг л сайн биелүүлж байлаа. Охидоо сургуульд зөөхөөс эхлээд эх хүний үүрэг хариуцлага дуусашгүй их. Харин одооноос охид маань харьцангуй биеэ даасан. Тиймээс шинэ уран бүтээл болон хувийн бизнесээ эхлүүлэх гээд ойрд зав муутай байна.

-Үнэхээр сайхан мэдээ байна. Таныг уран бүтээл хийгээсэй гэж хүсдэг үнэнч сонсогчид тань баярлах байх даа?

-Энэ хугацаанд хүмүүс надаас үргэлж шинэ уран бүтээл нэхдэг. Шинэ дуу гаргаач, тоглолт хийгээч, цомог гаргаач гэсэн саналыг олон хүнээс сонссон. Намайг, миний дуу хоолойг хүсэж байгаа сонсогчдынхоо урмыг хугалах эрх надад байхгүй. Тиймээс удахгүй та бүхэндээ шинэ уран бүтээлээр бэлэг барих болно гэдгээ хэлье.

-Таны хувьд харь оронд нэлээд удсан. Эх орондоо ирэх мэдрэмж ямар байсан бэ?

-Мэдээж эх орон, төрсөн гэр гэдэг юугаар ч сольшгүй үнэтэй. Миний хувьд эх орноо үнэхээр их санасан байсан. Тиймээс эх орондоо буух мэдрэмж үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мөч байлаа. Гэхдээ хүн амьдарч байсан газартаа амархан дасчихдаг юм билээ. Одооноос л буцаад дасаж, Монголдоо амьдрах эвээ олж эхэлж байна. 

-Таныг АНУ-д юу хийж байсан бол гэж сонирхох уншигчид байгаа байх. Нууц биш бол та тэр үеийн тухай ярьж болох уу?

-Би АНУ-д байхдаа тэндэхийн алдартай хөгжмийн компанид туслах хийж байсан. Дэлхийн мундаг одуудыг дэргэдээс нь харж, үлгэр дууриал авч, хөгжмийн урлагт улам дурлаж явлаа. Даанч дэндүү даруухан хүн учир төдийлэн зураг татуулж амжаагүй юм байна. Ганц нэг уран бүтээлчидтэй зураг даруулснаа өөрийн цахим хуудастаа хийж байсныг зарим хүн санаж магад. Гэвч өмнөх цахим хуудсаа хакердуулсан учир эдгээр зураг, бичлэг дурсамж болоод л үлдэж дээ. 

-Таны хувьд тухайн үед Монголдоо уран бүтээл хийгээд, хүссэнээрээ амьдрах боломж хангалттай байсан байх. Ямар шалтгаанаар АНУ-ыг зорих болсон юм бэ? 

-Өөрийгөө хөгжүүлье, англи хэлний мэдлэгээ нэмье, Холливудаас яагаад тийм мундаг дуу гараад байгааг орчинд нь очиж судлая гэж л АНУ-г зорьж байсан. Би өөрийнхөө зорилгыг биелүүлсэн гэж боддог. Хүний хувь тавилан гэдэг сонин. Би АНУ-аас хоёр хөөрхөн охинтой болоод ирэх хувьтай байжээ. Тиймээс хэзээ ч харь орныг зорьсондоо харамсаж байгаагүй.

-Гэхдээ л та яг карьер хийх, дуулах насандаа явчихсан юм шиг санагддаг юм?

-Би АНУ-д амьдрах хугацаандаа олон зүйл сурсан. Дэлхийн соёлтой танилцаж, өөрийгөө хөгжүүлсэн, нэг ёсондоо нүд тайлсан. Мөн дэлхийн түвшинд сэтгэж сурлаа. Хамгийн сайхан нь энхрий хоёр үр минь байна. Хэрэв би АНУ-ыг зориогүй бол охидтойгоо учрахгүй байсан шүү дээ.

-Охид тань Монголд хэр дасаж байна. Ихэр охидоо ганцаараа өсгөсөн учир таныг үнэхээр хүчирхэг ээж гэж онцолмоор байна?

-Яг үнэндээ охидоо эх орондоо л өсгөнө гэж их эртнээс төлөвлөж байсан. Ээжийнхээ бага насаа өнгөрүүлсэн газрыг үзэж, мэдрэг гэж хүссэн. Монгол Улсад, монгол хүмүүстэй харилцаж байж л ээжийгээ илүү ойлгох байх гэж бодсон юм. Магадгүй ирээдүйг нь бодоод Америкт, америк хүн болгоод өсгөсөн бол хэл нэвтрэх, ойлголцохоос эхлээд олон асуудалтай тулгарах байсан байх. Охидоо зургаан нас өнгөрөнгүүт нь л аваад ирсэн. Одоо охид минь Монгол оронд үнэхээр хайртай. Санасныг бодвол их хурдан дасаж байгаа. Монголын бүх зүйлд хайртай гэж байнга хэлдэг юм.

-Охид тань ээжийгээ дуурайсан үнэхээр үзэсгэлэнтэй юм билээ?

-Охид минь “Ээжээ та эрлийз хүний зовлонг ойлгохгүй байна. Бид хоёрыг монгол биш, америк ч биш гээд хүүхдүүд шоолдог” гэж хэлдэг юм. Би охиддоо “Миний хоёр үр битгий санаа зов. Хүний сэтгэл зөв бол заяа нь зөв байдаг юм. Хүн болж төрнө гэдэг их хувь тавилан. Тиймээс  хэн, юу ч гэсэн битгий тоож байгаарай” гэж үргэлж захьдаг юм.

-Охидын тань хувьд удахгүй өсвөр насандаа очно. Таны хувьд хэр ярилцаж, зав гаргаж чаддаг вэ?

 -Миний хувьд ихрүүдтэйгээ их сайн ярилцдаг. Охид маань ээжийнхээ бага нас, түүхийг сонсох их дуртай. Намайг ярих бүрт “Ээжээ та яг кино шиг амьдралтай юм. Бид хоёр таны гүнж болж төрсөн үнэхээр азтай” гэж хэлдэг юм. Эдгээр үгийг нь сонсох бүртээ охид минь ээжээрээ бахархдаг юм байна гэдгийг мэдрэх л намайг хэмжээлэшгүй их аз жаргалтай болгодог шүү.

-Нэгэн цаг үед Монголын анхны охидын хамтлагт та “од” болж явсан. Магадгүй амьдралын тань хамгийн сайхан, гэгээн дурсамжийн нэг нь гарцаагүй  “Спайк” хамтлаг байх?

 -“Спайк” хамтлаг, хамтлагийн охид маань мэдээж надад одоо ч хамгийн эрхэм. Учир нь бид 17 насандаа анх учирч, нөхөрлөсөн. Тэр үед дөрвүүлээ сайхан дуу хийж, хүсэл мөрөөдлөө биелүүлье гэж зорьсноос од болж, мөнгөтэй болъё гэж нэг ч удаа зорьж байгаагүй. Дөрвүүлээ их даруухан, хүмүүжилтэй байсан. Олсон мөнгөө нэг хайрцагт хийж хадгалдаг байлаа. Хэн нь ч түүнээс авахгүй. Уран бүтээл хийх болохоороо л авч зарцуулдаг байсан гээд гэгээн дурсамж дэндүү их. Дөрвүүлээ сурдаг байсан учир хичээлээ цалгардуулахгүй, уран бүтээлээ ч хийнэ. Хоолтой хоолгүй, нойртой нойргүй байсан өдөр бидэнд дэндүү их бий. Одоо ч эдгээр дурсамжийг эргээд санахад хүүхэд насандаа очсон юм шиг сайхан мэдрэмж төрдөг юм.

-Хамтлаг байгуулах санаа хэнээс нь гарч, та дөрөв маань хэрхэн нэгдэж байв?

-Анх Б.Мөнхтуяа Д.Маралгуа хоёр маань “Камертон” хамтлагийн Болдоо Мээдээ хоёртой дуулдаг байсан юм.Удалгүй хөвгүүд нь хөвгүүдтэйгээ, охид нь охидтойгоо хамтлаг байгуулъя гэсэн шийдэлд хүрсэн юм билээ. Тухайн үед одоо АНУ-д байгаа Б.Уянга гээд найз маань надад  “Манай дүү нар хамтлаг байгуулах гэж байгаа. Чи сонирхох уу” гэж санал тавьснаар “Спайк” хамтлагтай анх холбогдсон. Гурвуулаа ярьж байгаад дөрөв дэх гишүүнээрээ Номиокодоо санал тавихад шууд зөвшөөрсөн. Ингэж л “Спайк” хамтлаг анх байгуулагдсан түүхтэй.

-Тухайн үед охидын хамтлаг гэхээр сонсогчид та нарыг их сонирхож, сонжиж хүлээж авдаг байсан уу?

-Юугаа ч мэдэхгүй дөрвөн жаахан охин дуугаа дуулсан чинь гэнэт фэнүүдтэй болчихсон байсан. Бид өөрсдөө ч “Хөөх ийм зүйл бас байдаг юм байх даа” гэж гайхдаг байлаа. Гэхдээ хэзээ ч биеэ тоож, уран бүтээлээ цалгардуулж, онгирч байсангүй. Их даруухан, хүмүүжилтэй өссөн. Сонсогчид алга таших бүрт үүнээс илүү хичээе, сайн гоё дуу гаргая гэж зорьдог байсан юм шүү.

-Хамгийн хит болж байсан дууныхаа тухай яриач?

-“Спайк” хамтлагийн гаргасан дуунууд аялгуу, найруулга их сайтай гэж тухайн үеийн мундаг ах эгч нар маань биднийг үнэлдэг байсан. Ер нь бүх дуу маань л сонсогчдод хүрсэн. Үүнээс “Мөрөөдөл” дууг онцолж болох юм. Аялгууг нь манай Маралаа хийж, шүлгийг нь би бичиж байлаа. Тухайн үедээ клип хүртэл хийгээд нэг хэсэг залуусыг доргиосон шүү.

-Хамтлагийнхаа охидтой одоо хэр холбоотой байдаг вэ?

-Охидтойгоо амьдралын сайхан найзууд болж үлдсэн. Фэйсбүүк гэж их буянтай зүйл байна. Байнга л охидынхоо зургийг харж, бие биедээ урам өгч байна. Одоо бүгд гэрийн сайн эзэгтэй, ээж нар болжээ. Б.Мөнхтуяа маань мундаг продюссер болсон. Олон сайхан аялгуу зохиосон, мундаг мэдлэг боловсролтой бүсгүй бий. н.Маралаа маань АНУ-д багшилж байгаа. Э.Номин-Эрдэнэ маань “Урт цагааны гудамж” нэвтрүүлэг хөтөлж байна. Уран бүтээлээ орхилгүй нийгэмд их идэвхтэй амьдарч байгаа. Ийм сайхан найзуудтай болж, энэ охидтой учирсан хувь заяандаа үргэлж талархаж явдаг. Магадгүй хүүхэд насны томоогүй зангаас болж тухайн үед найзуудаа гомдоож байсан бол Минжээгээ уучлаарай гэж гурван найздаа хэлье.

-Дахин хамтлагаараа дуулах хүсэл байдаг уу?

-Тэр гэгээн үеэ  санаж, охидтойгоо хамт дуулахсан гэсэн хүсэл мэдээж бий. Яагаад болохгүй гэж. Магадгүй энэ дөрөв хөгширч байж яах гээд байгаа юм гэж бодож магадгүй. Гэхдээ урлаг хэзээ ч хөгширдөггүй юм шүү. Тиймээс хэзээ нэгэн цагт дөрвүүлээ суугаад дуулахыг үгүйсгэхгүй.

-Таны хувьд хамтлаг тарсны дараа нэг хэсэг дуучин Э.Номин-Эрдэнэтэй хамтарч багагүй уран бүтээл хийсэн байх аа?

-Туяа маань Герман, Маралаа Польш руу мэргэжил дээшлүүлэхээр явсан юм. Тиймээс Номио бид хоёр уран бүтээлээ үргэлжлүүлэхээр шийдэж байлаа. Бидний хувьд цомог хүртэл гаргасан маань тухайн үед сонсогчдод их хүрсэн байдаг. Бүр багаасаа найзалсан учир бид хоёрын хувьд муухан хамаатнаас илүү дотно болж үлдсэн дээ. Байнга уулзаж амждаггүй ч үргэлж бие биедээ урам өгч дэмждэг. Нэг нь жаахан болохгүй бол зэмлэнэ, өмнөөс нь шанална гээд амьдралынхаа турш нэгнээ тулж, түшиж явна.

-Таны ганцаараа дуулсан дуунууд тухайн цаг үедээ жинхэнэ хит болдог байсныг санаж байна. Ялангуяа “Нүцгэн байхыг минь битгий хараарай” дуу тань?

-Олон уран бүтээл маань хит болж байсан. “Зүүдэнд ургасан тэр чинь”, “Чи мэдэхгүй”,  “Ганцаараа” гээд л. Тааралдсан хүн бүхэн надад “Нүцгэн байхыг минь битгий хараарай” дуу чинь караокены хит дуу шүү дээ гэдэг. Энэ дууны хувьд аялгууг нь хөгжмийн зохиолч, продюссер Н.Халиун ах, шүлгийг нь яруу найрагч, Ш.Гүрбазар ах маань бичсэн. Дуу эзнээ сонгож ирдэг гэж би бэлгэшээдэг. Их сайхан учралаар энэ дуу надад ирж, одоо ч эгшиглэсээр байгаад баярлаж явдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 96 (6828)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шилдгүүд тодорлоо
"Умард руу" роман нээлтээ хийлээ
"Умард руу" роман монгол уншигчдад хүрлээ
Хятадын уран бичлэг

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Гадаад харилцаа
  • •Чуулган
  • •Степпе Арена
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Азийн АШТ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Эрүүл мэнд
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
IPO хийхийг дэмжинэ, дэмжихгүй
Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Э.Минжинсор: Эх орондоо буух мэдрэмж хамгийн сайхан байсан

Kuzmo 2022-05-13

ФОТО:

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шилдгүүд тодорлоо
"Умард руу" роман нээлтээ хийлээ
"Умард руу" роман монгол уншигчдад хүрлээ
Хятадын уран бичлэг
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

5 цагийн өмнө өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

5 цагийн өмнө өмнө

АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна

5 цагийн өмнө өмнө

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдөлжээ

6 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

7 цагийн өмнө өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

7 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

7 цагийн өмнө өмнө

Нийтийн тээвэр хөгжсөнөөр хүлээгдэл, хөдөлгөөний ачаалал буурах боломжтой

8 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй шар бич өдөр

8 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

1 өдрийн өмнө өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

1 өдрийн өмнө өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

1 өдрийн өмнө өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

1 өдрийн өмнө өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх барьцаа нь “Меланж”-ийн уурхай

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

2 өдрийн өмнө өмнө

Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ

2 өдрийн өмнө өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

2 өдрийн өмнө өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

2 өдрийн өмнө өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

2 өдрийн өмнө өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

САНАЛ БОЛГОХ
2026-09-24 өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-24 өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-24 өмнө

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг нь цайруулах уу?!

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-24 өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-24 өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-24 өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2026-09-24 өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2026-09-25 өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

2026-09-24 өмнө

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа

2026-09-28 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2026-09-24 өмнө

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна

2026-09-24 өмнө

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна

2026-09-24 өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

2026-09-25 өмнө

Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой

2026-09-25 өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2026-09-25 өмнө

2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-26 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах