• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

IPO хийхийг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  өчигдөр  Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцүүлсэн нь маргаантай сэдвийн нэг байлаа. УИХ-аас өнгөрсөн онд  баталсан Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу системд нөлөө бүхий банкууд ирэх сарын 30-ны өдөрт багтан олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн байхаар зохицуулсан. Харин Эдийн засгийн байнгын хорооноос системд нөлөө бүхий банкуудыг нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлэх хугацааг сунгах саналыг Ерөнхий сайдад хүргүүлээд байгаа юм. Засгийн газар байнгын хорооны саналыг дэмжиж холбогдох шийдвэрийн төсөл боловсруулахдаа цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг дагасан үнийн өсөлт, сүүлийн үед олон улсад бий болсон цэрэг улс төрийн хурцадмал байдлаас шалтгаалан цаашид эдийн засаг, санхүү, төсвийн нөхцөл байдал хүндэрч, хөрөнгө оруулалтын орчин эрсдэлд орох хандлагатай. Энэ шалтгааны улмаас инфляцийн өсөлт тооцоолж байснаас өндөр гарч улс орнуудын төвбанкууд бодлогын хүүгээ өсгөж байна.

Нөхцөл байдлыг харгалзан Монголбанкнаас цар тахлын үед мөнгөний бодлогын хүүг зургаан хувь болгон бууруулсныг гуравдугаар сард есөн хувь болгож өсгөсөн. Дэлхий дахинд үүссэн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тасалдал, үнийн өсөлт нь инфляцид нөлөөлж байгаа тул Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ түр хугацаанд тогтвортой хадгалах, цаашлаад мөнгөний бодлогыг чангаруулах, ханшийн оновчтой бодлогыг дотоод гадаад үнийн өсөлттэй уялдуулах, санхүүгийн тогтвортой байдлыг ханган ажиллахын тулд анхдагч зах зээлд хувьцаагаа гаргахаар төлөвлөж байгаа системд нөлөө бүхий банкуудад активын чанарын үнэлгээг хийх шаардлагатай 11 асуудлыг онцлон авч үзжээ. Хуулийн төсөл батлагдсанаар банкуудын активын чанарын үнэлгээ бодитой гарах, ингэснээр хөрөнгө оруулагчдад үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах, дотоодын хөрөнгийн зах зээлийн өсөлтийг дэмжих, нийгэм, эдийн засаг, хууль зүйн таатай үр дагавар үүснэ гэж төсөл санаачлагчид  үзжээ.  Харин гишүүд төслийг дэмжинэ, дэмжихгүй гэсэн хоёр талд хуваагдаж, маргаан өрнүүлсэн юм.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Хуулийн төсөлд банкуудыг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт  шилжүүлэх хугацааг сунгахаар тусгасныг зарчмын хувьд дэмжиж байна. Олон улсын байгууллагын зөвлөмжийг хүлээн авч, Засгийн газрын санал санаачилгыг УИХ дэмжиж ажиллах нь Монгол Улсын эрх ашигт нийцнэ.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:

-Хуулийн төслийг батлуулах гэж 2021 оны нэгдүгээр сарын 28-нд бөөн юм болсон. Хэл ам болж баталсан хуулийг жилийн дараа хойшлуулъя гэх зохимжгүй. Энэ бол банкны салбарт хийх том реформ. Заавал хийх ёстой. Янз бүрийн  шалтгаанаар банкны IPO хийх үйл явцыг зогсоож болохгүй.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Хугацааг хойшлуулж буй биш, сунгаж буй өөрчлөлт юм.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Эдийн засгийн байнгын хороо ийм шийдвэр гаргаж байгаа нь харамсалтай. Эдийн засгийг “алаад” байгаа юм биш үү. УИХ дараа нь тарах ч нөхцөл үүсэж мэднэ. Олон банк хүнд байдалд орох байх.

УИХ-ын гишүүн Т.Аубакир:

-Орж ирж буй хуулийн төслийг дэмжихгүй. Парламентын гаргасан хууль, судалгаа шинжилгээтэй, оновчтой байх ёстой. Жилийн дараа болохгүй гээд буцаах нь. Монголбанкны ерөнхийлөгч хэдхэн хоногийн өмнө банкууд IPO гаргахад бэлэн гэж ярьж байсан.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Т.Аубакир гишүүн ээ, нэг хүний санал бус Засгийн газрын санал. Засгийн газар олон улсын байгууллагуудтай зөвлөлдөж, Монголбанк болон холбогдох газруудаас  санал авч оруулж ирж  байгаа. УИХ-аас 25 компанийн IPO 34 хувийг гаргахаар шийдвэрлэсэн. Зах зээлд зэрэгцэж хэрэгжих багтаамжгүй. Цар тахал, дайны нөхцөл байдалд бүх орон зай хумигдмал  байна.Түүнээс  биш   IPO гаргах шийдвэрээс ухрахгүй.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Гаргасан хуулиа хэрэгжүүл­дэггүй, буцаадаг жишиг тогтох вий. IPO гаргах асуудал хэдэн жилийн дараа хэрэгжиж дуусна гэж та бүхэн харж байна вэ. Уг нь энэ байдлаараа хөрөнгө оруулалтыг дэмжиж, эдийн засгийг тэлэх, санхүүгийн зах зээлийг эрүүл болгох ажлыг үе шаттай хийх учиртай.

Эдийн засгийн хөгжлийн дэд сайд С.Наранцогт:

 -Төрийн өмчит компаниудын IPO гаргах хугацааг 2023 оны зургадугаар сарын 30 гэж тохирсон.

 УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

 -Манай эдийн засаг 2.5 хувиар агшиж байна. Эдийн засгийн таатай бус нөхцөл байдалд IPO хийх хугацааг хэрэгжүүлнэ гээд явах эрсдэлтэй. Засгийн газраас оруулж ирсэн бодлогын арга хэмжээг бид дэмжих ёстой.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам:

 -Энэ асуудлыг дэмжихгүй. Хууль 2021 оны нэгдүгээр сард батлагдсан. 2022 оны зургадугаар сард хийе гэж ярьж тохирсон. Энэ хооронд Богд банк амжилттай IPO хийчихлээ. Таван банктай ярилцаад дарааллыг нь тогтоож чадахгүй юу хийж яваад байгаа юм. Олон улсын нөхцөл байдал энд ямар хамаатай юм.

УИХ-ын гишүүн Э.Батшугар:

 -Хуулийн төслийг дэмжиж байна. IPO хийх буюу капитал марктай хөгжүүлэх нь зөв. Харамсалтай нь өнөөдөр цаг хугацаа нь биш байна. Яагаад гэвэл дэлхий даяар эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. 2022 оны I улиралд дэлхий даяар нийт IPO 10 дахин багассан. Энэ жил 500 сая ам.доллараас дээшх IPO хоёр хийгдсэн. Том IPO хийх нь цаг хугацааны хувьд тохиромжгүй байна. Би Лондонд хоёр IPO хийж байсан. Хойшлуулдаг зүйл байдаг. Хамгийн чухал нь хөрөнгө оруулагчдаа хамгаалах ёстой. Макро эдийн засаг талдаа 500-600 тэрбум төгрөг банкуудын хадгаламжаас очно. Тэгээд тэнд гацчихсан байгаа юм.

 УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

 -Хуулийн төслийг дэмжихгүй. Анхнаасаа энэ хуулийн төслийг оруулж ирж байхад эргэлзэж байсан. Төрийн компаниудыг олон нийтийн болгох асуудал нэг өөр. Төр нь даварсаар бүхэл бүтэн салбарыг ямар өмчлөлийн хэлбэртэй болохыг заадаг болоод байгаагийн бодит илэрхийлэл нь энэ. Бүх банкийг та нар олон нийтийн өмчлөлийн хэлбэртэй бол гэж заах нь байна.

Гишүүд ийнхүү байр сууриа илэрхийлсэн ч Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 96 (6828)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд
“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ
Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Гадаад харилцаа
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Степпе Арена
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Азийн АШТ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Эрүүл мэнд
  • •Ярилцлага
ХУРААХ
Таван шар мэнгэтэй улаан бар...
Э.Минжинсор: Эх орондоо буух...

IPO хийхийг дэмжинэ, дэмжихгүй

Kuzmo 2022-05-13

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд
“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ
Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

4 цагийн өмнө өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

4 цагийн өмнө өмнө

АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна

4 цагийн өмнө өмнө

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдөлжээ

5 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

7 цагийн өмнө өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

7 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

7 цагийн өмнө өмнө

Нийтийн тээвэр хөгжсөнөөр хүлээгдэл, хөдөлгөөний ачаалал буурах боломжтой

7 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй шар бич өдөр

7 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

1 өдрийн өмнө өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

1 өдрийн өмнө өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

1 өдрийн өмнө өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

1 өдрийн өмнө өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх барьцаа нь “Меланж”-ийн уурхай

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

2 өдрийн өмнө өмнө

Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ

2 өдрийн өмнө өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

2 өдрийн өмнө өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

2 өдрийн өмнө өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

2 өдрийн өмнө өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

САНАЛ БОЛГОХ
2026-09-24 өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-24 өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-24 өмнө

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг нь цайруулах уу?!

2026-09-24 өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-24 өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-24 өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2026-09-25 өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

2026-09-28 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2026-09-24 өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2026-09-24 өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

2026-09-25 өмнө

Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой

2026-09-25 өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2026-09-24 өмнө

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа

2026-09-25 өмнө

2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-24 өмнө

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна

2026-09-26 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

2026-09-24 өмнө

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах