• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хятад улсын ядуурлыг бууруулсан туршлага ба цаашид авах арга хэмжээнүүд

Монгол Улсын боловсролын ухааны доктор (Ph.D), Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш, хятад судлаач Т.Чулуун-Эрдэнэ

Оршил

2022 оны гуравдугаар сарын 31-ний өдөр Хятадын Сангийн яам, Төрийн зөвлөлийн хөгжлийн судалгааны төв болон Дэлхий банкны хамтарсан судалгааны үр дүн болох “Хятад улс ядуурлыг бууруулсан 40 жил: Хөдөлгөгч хүч, ач холбогдол хийгээд цаашдын бодлого чиглэл” (Forty Years of Poverty Reduction in China: Driving Forces, Reference Significance and Future Policy Directions) тайланг олон нийтэд зарлав. Тус тайланд өгүүлснээр Дэлхийн банкнаас тогтоосон нэг хүний өдрийн 1.9 ам.долларын стандартаар Хятадын ядуу хүн амын тоо өнгөрсөн 40 жилийн хугацаанд 800 орчим саяаар багасаж, энэ нь дэлхийн нийт ядуурлаас ангижирсан хүн амын 75 хувийг эзэлж буй. Нэмж сонирхуулахад 1990 оноос хойш өнөөг хүртэл дэлхий дээр бараг нэг тэрбум хүн үнэмлэхүй буюу туйлын ядуурлаас ангижирсан аж. Ийнхүү Хятад улс дэлхий дээр хамгийн олон хүн амыг ядуурлаас ангижруулж, НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтыг бусдаас түрүүлэн биелүүлсэн улс болов.

Монгол Улсад сүүлийн жилүүдэд ядуу иргэдийн тоо улам нэмэгдэж байна. Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос 2020 онд Монголын ядуу иргэд хүн амын 27.8 хувь эзэлж байна гэсэн мэдээлэл хийсэн ч энэ тоо бодит байдал дээр их байх магадлалтай. Зэргэлдээ хөрш орны ядуурлыг бууруулж чадсан гайхам амжилт байхад бид тэрхүү туршлагаас нь шууд авахыг нь авч, нутагшуулахыг нь нутагшуулж авахад болохгүй гэх газаргүй. Өнөөдөр дэлхийн олон орны эрдэмтэн судлаачид энэ талаар судалж, бичиж түгээсээр байна.

Тиймээс энэ нийтлэлдээ Хятад улсын ядуурлыг бууруулахад авч хэрэгжүүлсэн бодлого, амжилтаа бататгахын тулд цаашид авах арга хэмжээний талаар өгүүлнэ.

Нэг. Хятад улс ядуурлыг бууруулахад авч хэрэгжүүлсэн бодлого

1. Ядуурлыг бууруулахад ашигласан бодлогын үндсэн хоёр багана

Дээр дурдсан тайлан [1] -д Хятад улс ядуурлыг бууруулах чиглэлд хоёр үндсэн бодлого авч хэрэгжүүлжээ. Нэгдүгээрт, ядуу иргэдээ эдийн засгийн шинэ боломжоор хангаж, дундаж орлогын түвшинг тасралтгүй нэмэгдүүлэх өргөн хүрээний эдийн засгийн шинэчлэлтийг хийсэн. Үүнд, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, аж үйлдвэржүүлж, хотжилт ба хөдөөгийн хүн амын шилжилтийг эрэмбэ дараатайгаар явуулж, дэд бүтцийн үүргийг өндөржүүлэв. Мөн Засгийн газар дэд бүтцэд их хэмжээний хөрөнгө оруулсан нь хөдөөгийн бүс нутгийн үйлдвэрлэл, амьдрах нөхцөлийг сайжруулж, хот-хөдөө-экспортын зах зээлийг харилцан холбож, харилцан нэвтрэлцэхэд томоохон үүд хаалгыг нээж өгчээ. Хоёрдугаарт, эзнээ олсон, зорилтот шинжтэй ядуусыг дэмжих, урт хугацааны ядуурлаас ангижруулах бодлого авч хэрэгжүүлсэн. Үүнд юуны өмнө газар зүйн хувьд алслагдмал, тааламжгүй бүс нутагт орших, хөгжлийн төрөл бүрийн боломжийг хүртэж чаддаггүй ядуу буурай бүс нутгийг эхэлж онилон хараалж, дараа нь сонгосон ядуу иргэддээ чиглэсэн оновчтой туслан дэмжих арга хэмжээ авчээ. Үүний зэрэгцээ боловсролд анхаарах, гадагш чиглэсэн шинжтэй хөгжлийг хөхиүлэн дэмжих, дэд бүтцэд ихээр хөрөнгө оруулах, зах зээлийн өрсөлдөөнд туслах бүтцийн шинжтэй бодлого авч хэрэгжүүлсэн байна [2].

2. Ядуучуудыг оновчтой дэмжих, ядуурлаас оновчтой ангижрах бодлого

Хятадын Засгийн газар хөдөө тосгодын ядуусыг ядуурлаас ангижруулах явдлыг “дундаж чинээлэг нийгмийг иж бүрэн байгуулах зорилт”-ынхоо үндсэн шалгуур болгож, ядуучуудыг оновчтой дэмжих, ядуурлаас оновчтой ангижруулах арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэл баримталсан аж.

Нэн ядуу буурай бүс нутгийг ядуурлаас ангижруулахдаа Намын төв хорооноос гаргасан нэгдсэн төлөвлөлтийн дагуу төвөөс төлөвлөж, муж ерөнхий хариуцлагыг хүлээж, хот, шянь(сум) гардан хэрэгжүүлэх удирдлагын тогтолцоог баримтлахаар зохион байгуулжээ. Өөрөөр хэлбэл, нам, засаг захиргааны удирдлагууд ерөнхий хариуцлагыг үүрч, тухайлсан дэмжлэг (special poverty alleviation), үйлдвэрлэлийн салбарын дэмжлэг (sectoral poverty alleviation), нийгмийн дэмжлэг (social poverty alleviation) гэсэн олон талын хүчин, олон зүйлийн арга хэмжээг хослуулахаар нарийн төлөвлөж хийсэн байна.

Энэ хүрээнд ядуу өрхүүдийг нэг бүрчлэн тусгайлан бүртгэж, карт нээн, ядуусыг дэмжин туслах оновчтой төлөвлөгөө боловсруулж, төлөвлөгөөтэй холбоотой хэрэгжилтийн байдлыг сар бүр хянан шалгаж, карт хөтөлж, түүнээ цахимжуулан дээш мэдэгдэж, хамтдаа задлан шинжилж удирдан зохион байгуулах тун оновчтой арга хэрэглэжээ.

Хятад улсын ядуусыг оновчтой дэмжих бодлого амжилттай хэрэгжсэн жишээ. Хунань мужийн Шянши бүс нутгийн Шибадун тосгоны Лизи гацаа (Зураг: Шинхуа агентлаг)
Эх сурвалж: http://www.uschinapress.com/static/content/SH/2022-03-31/959147785821753344.html

3. “Хоёр зүйлд санаа үл зовох, гурван зүйлийг баталгаажуулах” стандарт

Хятад улс ядуурлыг бууруулахдаа “Хоёр зүйлд санаа үл зовох, гурван зүйлийг баталгаажуулах” стандартыг барьж ажиллав. “Хоёр зүйлд санаа үл зовох” гэдэг нь ядуу хүн амд хангалттай хоол хүнс, хувцас хэрэглэлээр хангах бодлогыг, харин “Гурван зүйлийг баталгаажуулах” гэдэг нь албан боловсрол, эрүүл мэндийн үндсэн үйлчилгээ, орон сууцны аюулгүй байдлын баталгааг хэлж буй. Энэ стандартыг хэрэгжүүлснээр 2020 гэхэд ядуу шянь(сумд)-ийн албан боловсролын хамрагдалт 94.8 хувьд хүрч, ядуу иргэдийн 99.9 хувиас дээш нь эрүүл мэндийн үндсэн үйлчилгээгээр хангагдаж чаджээ.

4. Ядуурлыг бууруулахад дижитал технологийн үүрэг

Ядуурлыг бууруулахад дижитал технологийн давуу талуудыг ихээр ашиглав. Цахим дэлгүүр нь жижиг аж ахуйн нэгжүүдийн зах зээлд орох босгыг бууруулж, цаашлаад цахим худалдаа нь боловсруулалт, ложистик, сав баглаа боодол, үйлчилгээг үе шат бүхий ажил эрхлэлтийг шинээр бий болгожээ. Өнөөдөр Хятадад нийт ажлын байрны таван хувийг цахим худалдаа эзэлдэг [3].

Мөн Хятадад зайн сургалтыг өргөн хэмжээнд явуулж, ядуу буурай хөдөөгийн бүс нутагт интернэтийн сүлжээг бий болгон, мөн алсын зайнаас анагаан эмчлэх, цахим худалдааг амьдралд бүрэн хэрэгжүүлэн үнэмлэхүй ядуурлыг бууруулсан аж. Жишээ нь, 2020 он хүртэл Алибаба платформ дээр ядуу сумдын бараа бүтээгдэхүүний мөнгөн дүн 200 сая юаниас хэдийнэ давжээ. 2015 оны дөрөвдүгээр сараас 2017 оны гуравдугаар сар хүртэл нийт 765 урьдны ядуу сумдын 1.12 сая хүн Таобао-ын боловсролын 559 онлайн хичээлийн хөтөлбөрт хамрагдсан байна [4].

Хоёр. Хятад улс ядуурлыг бууруулсан туршлагаа бататган, цаашид авах арга хэмжээ

Ядуурлаас ангижирсан тэмцлийнхээ үр дүнг илүү бататгах үүднээс хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэргүй байдлыг багасгах, орлогын тэгш бус байдал болон эдийн засгийн тэгш бус боломжийн асуудлыг шийдвэрлэх, хөдөөг сэргээн хөгжүүлэх ажлыг сайн явуулах ёстой [5] гэж Хятадын Засгийн газар үзэж буй. Тодруулбал, туйлын ядуу гэсэн ангиллаас хасагдсан иргэдийг дахин ядуурахаас сэргийлж, ядуурах эрсдэлтэй бүлгийг тодорхойлж, ядуурлаас ангижирсан гэх тэр өдрөөс эхэлж цаашид таван жилийг шилжилтийн жил хэмээн тодорхойлоод, хөдөө тосгонд очиж ажиллах ажлын багийг үргэлжлүүлэн илгээн томилох аж.

1. Хөдөөг сэргээн хөгжүүлэх бодлого

Өнөөдөр Хятадын нийт хүн амын 36.1 хувь буюу барагцаагаар 509 гаруй сая хүн хөдөө тосгонд амьдарч байна. Хятадын удирдлага тус улсыг орчин үеийн хүчирхэг гүрэн болгон хөгжүүлэхэд хөдөө тосгодод хөгжлийн гацаа их оршиж байна гэж үзээд ХКН-ын XIX их хурлаар хөдөөг сэргээн хөгжүүлэх бодлогын талаар анхлан дэвшүүлжээ. Тус их хурлаар хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачны асуудал (三农问题) –ыг намын ажлын чухлын чухал байр сууринд тавих ёстой [6] гэж онцлов. Хөдөөг сэргээн хөгжүүлэх бодлого гэдгийг энгийнээр тайлбарлавал хөдөө аж ахуйг цэцэглэн хөгжсөн үйлдвэрлэл болгож, газар тариалан эрхлэлтийг хамгийн сэтгэл татам мэргэжил болгон, хөдөө тосгоныг амар амгалан амьдарч аж төрөх нутаг болгох төлөвлөгөө юм.

2013 онд Хятадын хот суурин газрын иргэдийн нэг хүнд ногдох ашиглах боломжтой орлого 26467 юань. Харин хөдөөгийн иргэдийн хувьд 9430 юань буюу хотын иргэдийн 35.6  хувь эзэлж байв. Харин 2020 он гэхэд хотын иргэдийн нэг хүнд ногдох ашиглах боломжтой орлого 66 хувиар нэмэгдэж, 43834 юань болсон бол хөдөөгийн иргэдийн орлогын өсөлт илүү хурдан буюу 80 хувийн өсөлтийг хангаж, 17131 юань болсон байна [7]. Энэ бүгдээс харахад хот, хөдөөгийн зөрүү аажмаар багасаж байгаа дүр төрхтэй харагдаж байна.

Хөдөөг хөгжүүлэхдээ орон нутагт өөрийн онцлогтой аж ахуй, соёлд тулгуурлан хөгжих боломжийг өгч, уян хатан хөгжлийн бодлого авч хэрэгжүүлж чаджээ. Жишээ нь, Мяо зураг бол мяо үндэстний амьралын хэв маягийг илэрхийлэгч, үндэстний зан заншил соёлын нэг төрлийн хэлбэр юм. Сүүлийн жилүүдэд Гүйжоу мужийн Лунли шянь(сум) нь Мяо зургийн үйлдвэрлэлийг ихээхэн хөгжүүлж, тус үндэстэн өөрсдийн үндэсний энэ зургийн урлагаар зах зээлд нэвтэрч, соёлоо түгээн дэлгэрүүлж, хөдөөгийн хөгжлийг урагшлуулах ажлын шилдэг, сайн жишээ болоод байгаа аж.

2022 оны гуравдугаар сарын 19 өдөр. Лунли шянь(сум)-ний Шима тосгоны иргэд мяо зураг зурж байгаа нь.
Эх сурвалж: https://www.sohu.com/a/536162802_117159

2. Хотжилтын үйл явцыг түргэтгэх

Өөрчлөлт, шинэчлэлт нээлттэй бодлого хэрэгжиж эхлэх үед хотжилт дөнгөж 20 хувьтай байсан бол 2017 онд 60 хувийг давж, хотжих үйл явц эрч хүчээ авчээ. 2001 онд хот суурин газрын хүн ам 37.66 хувь, 2011 онд 50 хувь болсноор хотын оршин суугчид анх удаа хөдөө тосгоны хүн амаас давав. Харин 2021 оны байдлаар хотын хүн ам 900 гаруй сая болж, хотжилт 63.89 хувь хүрсэн байна [8].

Эдүгээ хөдөөнөөс хотод 300 сая орчим тариачин ирж ажилладаг ба тэд тогтвортой ажлын байр, эрүүл мэнд, төрөл бүрийн нийгмийн даатгал, боловсрол хүртэх боломжоор хязгаарлагдмал мөн хотын орон сууцны үнэ өндөр тул урт хугацаанд хотод оршин суух аргагүй байдаг аж. Тиймээс Хятадын Засгийн газар 2022 оны гуравдугаар сард “2022 оны шинэ маягийн хотжилт ба хот хөдөөг нэгдэлтэйгээр хөгжүүлэх чухал үүрэг даалгавар”-ыг дэвшүүлэн, хотод шилжиж ирэх хүн ам хот суурин газарт төвлөрөн өрх гэрээ бий болгох явдлыг дэмжих бодлогыг түргэтгэж [9], цаашид хөдөө тосгодоос хот суурин газарт тогтвортой ажил эрхлэх, амьдрах боломжоор хангах, ингэснээр хөдөлмөрийн нийлүүлэлтийг тогтворжуулж нэмэгдүүлэх, үл хөдлөх хөрөнгийн зэрэг хэрэглээг өргөжүүлж, цаашлаад хот хөдөөгийн ялгааг арилгаж, хот хөдөөг хосолмол бүтэцтэй болгон хөдөө аж ахуйг өөрчлөн шинэчлэх үндсэн бодлогыг явуулж байна.

3. Хамтдаа чинээлэгжих зорилт

Хөгжлийн тэнцвэргүй, бүрэн бус байдал, баян ядуугийн ялгавар улам өргөжин тэлж байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд сүүлийн жилүүдэд ХКН хамтдаа чинээлэгжих улс төрийн хүсэл эрмэлзлийг илүүтэй товойлгон, өндөр байр сууринд тавих болов. Ши Жиньпин даргын хэлсэнчлэн өнөөдрөөс хойшх 30 жилд /2050 он хүртэл/ Хятад улс эдийн засгийн бүтээн байгуулалт болон хамтдаа чинээлэгжих явдлыг гол цөм болгож, бүх чадлаараа эдийн засгийг хөгжүүлэхийн зэрэгцээ бүх ард түмнийг хамтдад нь чинээлэгжүүлэхээр чармайн ажиллахаа мэдэгдсэн. Хамтдаа чинээлэгжих зорилтыг өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй бодлого хэрэгжиж эхлэх үед анхлан Дэн Шяопин дэвшүүлсэн. Харин Зян Зэмин, Ху Жиньтао хоёроор дамжин 40 жилийн хөгжлийг туулж, Ши Жиньпингийн үе ирэхэд хамтдаа чинээлэгжих ажлыг эхлүүлэхэд нөхцөл ийнхүү бүрджээ гэж үзэж байна. Энэ бүгдээс хамтдаа чинээлэгжих явдал нь ХКН-ын урт хугацааны зорилт гэдэг нь харагдана. Энэ талаар дараагийн нийтлэлд дэлгэрэнгүй өгүүлэх болно.

Дүгнэлт

Хятад улсын ядуурлыг бууруулсан хурд тодорхой хэмжээнд тус улсын эдийн засгийн өсөлтийн үйл явцыг илэрхийлж байна. Нэг үгээр хэлбэл, Хятад улсын ядуурлыг бууруулсан түүх бол тус улсын эдийн засгийн хөгжлийн түүх гэж болно.

Дүгнэвээс эдийн засгийн хурдацтай өсөлт нь Хятад улсын ядуурлыг бууруулах үндсэн материаллаг нөхцөлийг бүрдүүлж, үр дүнтэй засаглал нь ядуурлыг бууруулах үйл явцыг хурдасгаж, харин нийгмийн олон шатлалт баталгааны тогтолцоо нь ядуу ангиллаас мултарсан иргэдийг буцаж ядуурах эрсдэлээс хамгаалж байна. Мэдээж Хятад улс ядууралтай маш амжилттай тэмцэж чадаж байгаа нь Дэн Шяопин удирдагчийнхаа эхлүүлсэн өөрчлөлт, шинэчлэлт, нээлттэй бодлогыг урт хугацаанд, тууштай, нэгдсэн удирдлагын дор гүйцэтгэн хэрэгжүүлж байгаатай нягт холбоотой. Хөрш орны туршлага бидэнд аливаа нэгэн улс орон хөгжлийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө шийдвэр гаргах чадвар бүхий нэгдсэн удирдлагатай, хууль болон бодлогын сайн залгамж холбоотой, хуулийг чандлан хэрэгжүүлдэг, Засгийн газрын алба яамд, хувийн хэвшил хоорондын түншлэлийг сайн бэхжүүлсэн байх үндсэн нөхцөлийг бүрдүүлсэн байх шаардлагатайг харуулж байна.

Ашигласан эх сурвалж:

[1]《中国减贫四十年:驱动力量、借鉴意义和未来政策方向》报告发布

http://www.china-cer.com.cn/guwen/2022040217613.html

[2] 联合研究报告:8亿人摆脱贫困的中国经验 https://www.drc.gov.cn/DocView.aspx?chnid=381&leafid=1346&docid=2905200

[3] 中经评论:促进产业转型升级 掌握发展主动权http://views.ce.cn/view/ent/202204/20/t20220420_37512590.shtml

[4] 《中国减贫四十年》研究报告:中国超5%就业岗位来自电商 http://www.chinanews.com.cn/cj/2022/04-02/9718433.shtml

[5]人民财评:中国减贫成就彪炳人类史册https://www.xuancheng.gov.cn/News/show/1354001.html

[6]乡村振兴重大政策解读https://m.21jingji.com/article/20220413/herald/c611011aeecf9551b1f75f413947fc9f.html

 [7] 客座評論:中國如何實現共富,而不是共窮 https://today.line.me/tw/v2/article/KxaO5n

[8] http://www.news.cn/video/sjxw/2021-08/05/c_1211316706.htm

[9]新型城镇化今年的任务举措(经济新方位)http://finance.people.com.cn/n1/2022/0322/c1004-32380355.html

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 11. ЛХАГВА ГАРАГ. № 94 (6826)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Степпе Арена
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ярилцлага
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
ХУРААХ
Биржийн бус зах зээлээр хөрөнгө...
Монгол Улсын 3х3 багууд Азийн...

Хятад улсын ядуурлыг бууруулсан туршлага ба цаашид авах арга хэмжээнүүд

Kuzmo 2022-05-11

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
18 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

18 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

18 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

18 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

18 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

18 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

18 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

19 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах