• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Суурь реформын “сураг” дуулдав

Б.ГАРЬД

Хямрал нүүрлэжээ. Уг нь Монгол бол байгалийн асар их баялагтай улс. Гурван сая гаруйхан хүнтэй. Ингэтлээ ядрах учир бий гэж үү. Ийм шүүмжлэл бий. Гэхдээ COVID-19 хийгээд Орос Украины зөрчлөөс болоод дэлхийгээрээ хямарсан. Дэлхийгээс нүүж чадахгүйгээс хойш энэ хямралд их бага хэмжээгээр цохиулах нь тодорхой. Ийм “залруулга” байна.

Ямартай ч гадаад нөхцөл байдал Монголын эдийн засагт шууд нөлөөлж байгаа нь үнэн юм. Саяхнаас улс төрд ч нөлөөлсөн нь анзаарагдаад эхэллээ. Улс төрийн асар өндөр “мэдрэмж”-тэй ард түмний хувьд Монгол энэ сэдвээс болоод сэргэж ч, сөхөрч ч мэднэ. Хаа байсан Орос Украины асуудлаар далайн чанадаас шидсэн бодлого Монголын улс төрд маш идэвхтэй оролцоод эхэлсэн тухай хилийн цаана хүртэл яригдаж байх юм. Ядарсан эдийн засагтай, тэр нь хямралд улам дарлуулчихсан бидэнд ийм улстөржилт бол илүү л дээ. Ер нь бол хямралыг улам дэвэргэж байгаа гол хүчин зүйлүүдийн нэг нь энэ мөнөөс мөн. Гэвч Засгийн газар энэ мэт шалтаг шалтгаан хайгаад байх нь утгагүй. Нэгэнт л тамга атгаж, төр захирч суугаа хямралыг хэрхэн гэтлэх вэ, яаж хохирол бага гаргах вэ гэдгээ бодох ёстой. Угаасаа ийм хямрал нүүрлэхэд улс орнууд хямралаас гарах бодлогыг хоёр түвшинд хийдэг байна.

Эхлээд, хямралыг зөөллөх арга хэмжээ авдаг. Тэр нь нүүрлээд ирсэн хямралын хамгийн доод цэгт “ивээс” хийх буюу дээш өргөх гэж үздэг аж.

Дараа нь хямралын дараа арга хэмжээ авч, хямралын өмнөх үзүүлэлтэд буцааж аваачихыг зорьдог байна.  Энэ бол эдийн засгийг сэргээх ажиллагаа гэсэн үг. Тэгвэл Монгол Улсын хувьд энэ мэт онолын дагуу арга хэмжээ авах хэцүү. Үр дүнд хүрэхэд бүр хэцүү. Учир нь 1990-ээд оноос хойш “үндэсний онцлог”-оороо, буруу хөгжчихсөн тогтолцоо үүнтэй санал нийлэхгүй. Үүнд л учир байгаа юм. Тиймээс мөн л тийм "гаж" онцлогтой арга хэмжээ авахаас аргагүй нөхцөл үүссэн гэсэн үг.

COVID-19 гараад жил гаруй болсны дараа Монгол Улс хямралыг яавал хохирол багатай давах вэ гэдэг дээр учир мэдэх хүмүүс байр сууриа хэлж байжээ. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “...Монголбанк бодлогын хүүгээ үе шаттай бууруулсан ч бонд нь хоёр их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, мөнгөний нийлүүлэлтийг тэлэх орон зай хумигдсаар байна. Үүнд Засгийн газрын санаачилга дутаж байна. Бусад улс орны Засгийн газар нь зээлийн батлан даалт хийх арга хэмжээг хэрэгжүүлж байна. Засаг үүнд оролцохгүй учраас арилжааны банкууд эрсдэлээ бодоод зээлээ хумьчихаж байна. Ингээд үр дүнд нь аж ахуйн нэгжүүд бүр л хүнд байдалд орж байна” гэсэн юм.

Эдийн засгийн ухааны доктор Б.Отгонтөгс “...Хямралын үед Засгийн газар иргэдээ вирусийн халдвараас маш сайн сэргийлэх, гадаадаас иргэдээ авчрах, шинжлэх, эмчлэх, татвар, нийгмийн даатгалын төлбөрийн хөнгөлөлт, хөнгөлөлттэй зээл зэргээр бизнесээ дэмжих, УИХ-ын сонгуулийг зардал багатай, эрсдэлгүйгээр зохион байгуулж төрийн үйлчилгээг тасралтгүй хэрэгжүүлэх явдал юм” гэж байв. Тухайн үед Засгийн газар, Монголбанкнаас хүүхдийн мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх, эмзэг өрхүүдэд зориулсан хүнсний талон, НДШ-ийн хугацааг хойшлуулах, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, бодлогын хүүг буруулах, банкны заавал байлгах нөөцийн хэмжээг бууруулах зэрэг арга хэмжээнүүдийг гурван сараас нэг жил хүртэлх хугацаатайгаар авч байв. Гэвч МҮХАҮТ-ын судалгаагаар таагүй үр дүн гарчээ. Тухайлбал, 3500 орчим аж ахуйн нэгж 7645 хүнээ цомхотгосон байна.

Тэгвэл өнгөрсөн баасан гариг /2022.4.15-т/ Засгийн газар хямралын эсрэг, мөн өмнөх долоо хоногт нь Сүхбаатарын талбай дээр жагссан залуусын шаардлагын хүрээнд тодорхой арга хэмжээ авсан талаараа Ерөнхий сайд зарлалаа.

“...ТӨР ХЭМНЭНЭ” ГЭВ

Энэ шийдлийг шүүмжлэгсэд олон байна. Гэхдээ тэдгээр нь голдуу улс төрийн сөрөг хүчнийхэн болон олон нийтийн хэвлэл, цахим сүлжээнд сөрөг байр суурь илэрхийлдэг хүмүүс байгаа юм. Харин хямралыг гэтлэхэд хамгийн түрүүнд “..Төрийн хэмнэлт” хийх нь зүй ёсны гарц болно. Яагаад гэвэл төрийн алба, төрийн өмчит компаниуд нь байх ёстойгоосоо хэд дахин томорсон бүтэц, орон тоотой. Тэр хэрээр сэтэр зүүсэн бүр нь тансаг хэрэглээ шаарддаг. Тэгэхээр зөвхөн Монголд байдаг төрийн хэрэглээг хэмнэлтэд шилжих ёстой гэсэн үг.

Засгийн газар энэ талаар арга хэмжээ авч Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг УИХ-д өргөн барихаар тогтсон байна. Энэ хуульд:

-Төрийн өмчит нийт 39 аж ахуйн нэгжийг олон нийтийн шууд хяналтад оруулах, 10 компанийг нэгтгэн нийлүүлэх, цаашид төр оролцох шаардлагагүй санхүүгийн эрсдэлтэй 10 компанийг татан буулгах

-Төрийн 39 компанийн 34 хувьд IPO гаргах

-Хот суурин газарт зөвхөн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар суудлын жижиг оврын автомашин хэрэглэх

-Цаашид төрийн өмчид байгаа автомашинуудыг бусад тээврийн хэрэгслээс ялгах улсын дугаарын өнгөтэй болгох

-Чиг үүргийн давхардлыг арилгаж, төрийн бүтээмжийг дээшлүүлж, шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх

-Хэмнэх боломжтой бүхий л зардлыг 10-15 хувиар хэмнэх зэрэг агуулгуудыг багтаажээ.

НДШ, ЦАЛИН, ЦЭЦЭРЛЭГ...

Эдгээр чиглэлээр арга хэмжээ авна хэмээсэн нь бас л зарим талд нь таалагдсангүй. Тухайлбал, “...Ажилтны төлдөг НДШ-ийг буцаах нь зарим ажил олгогчийн эрх ашигт нийцэхгүй байна” гээд сөрөөд эхэлсэн байна лээ.  НДШ, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, цэцэрлэгийн асуудал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: НДШ-ийг бууруулахад УИХ-тай хамтран ажиллана.

-Төрийн байгууллага, газрын тос, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс бусад хувийн хэвшлийн ажилтны төлдөг НДШ-ийн 50 хувийг сар бүр буцаан олгох.

-Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх чиглэлд хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллах замаар хувьсах зардлыг хоёр дахин нэмнэ. Эхний ээлжинд цэцэрлэгийн хүртээмжийг дүүрэг, хороо бүрээр гаргаж, анхаарч ажиллана. Хувийн хэвшлийнхэн дэргэдээ цэцэрлэг ажиллуулбал татвараас чөлөөлөх.

-Төрийн тусгай албан хаагчдын цалингийн доод түвшинг үе шаттай нэмэгдүүлэх зэрэг асуудлаар УИХ-тай хамтран ажиллана гэж Ерөнхий сайд мэдэгдлээ.

“...ҮНИЙГ ИНГЭЖ ТОГТВОРЖУУЛНА” ГЭЛЭЭ

Ерөнхий сайд “...Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг УИХ-д өргөн барьж, өнөөдөр батлагдлаа. Энэ хууль хэрэгжсэнээр тодорхой үр дүнгүүд гарна” гэв. Түүний хүлээж буй, түүнчлэн хуульд орсон агуулгын дагуу:

- Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсч байгаа ч дотоодод шатахууны үнэ өсөхгүй байх боломж бүрдэнэ.

-Шатахуун импортлогчдод эргэлтийн хөрөнгө болон зээлийн хүүний татаас олгоно. Ингэснээр ААН-үүд шатахууны жижиглэнгийн үнийг боломжит дээд түвшинд барина. Үүнд нийт 100 гаруй сая ам.доллар зарцуулна. 

-Гурил, махны үнэ тогтворжино.

-Үйлдвэрлэгчид, тариаланчдад хөнгөлөлттэй зээл төрөөс олгоно гэж байна.

Түүнчлэн Засгийн газраас “..Цагаан будаа болон элсэн чихэр, ургамлын тосны импортын гаалийн албан татварын 5.0 хувийг түр хугацаанд тэглэх саналыг УИХ-д оруулахаар тогтлоо” гэв.

Засгийн газар эдгээр шийдвэрийг гаргасан байна. УИХ ч дэмжжээ. Үргэлжлээд гарах шийдвэрүүд  хүлээгдэж байгаа гэнэ. Юутай ч, үүгээр хямралын эсрэг суурь реформын сураг дуулдаж байгаа ажээ. Мэдээж, үүнтэй зэрэгцээд шүүмжлэлүүд явна. Эсэргүүцнэ. Гэвч манай улсын бололцоо боломж нь одоогоор ийм юм. Харин сүүлийн 30 гаруй жилд “үндэсний онцлог”-ийн дагуу бий болсон буруу тогтолцоог нураах нь энэ Засгийн газрын үүрэг болжээ. Учир нь энэ бол хямралын эсрэг авах суурь реформын гол ажил нь гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 77 (6809)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Үндэсний спорт
  • •Эрүүл мэнд
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
ХУРААХ
Миами Хит талбайдаа Атланта...
Үнэ тогтворжуулах хуулийн...

Суурь реформын “сураг” дуулдав

Kuzmo 2022-04-18

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

8 цагийн өмнө өмнө

“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

8 цагийн өмнө өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц гарц байгуулна

8 цагийн өмнө өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

8 цагийн өмнө өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

8 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

8 цагийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-05 өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

2 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-05 өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах