• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Их хотын шилдэг бүсгүйчүүдийг шалгаруулах ёслол боллоо

НЗДТГ-аас санаачлан Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Их хотын бүсгүйчүүд-2022” хүндэтгэлийн ёслол зохион байгуулж, их хотын шилдэг бүсгүйчүүдийг шалгаруулан, шагнал гардууллаа.

Гурав дахь жилдээ  зохион байгуулж буй хүндэтгэлийн ёслолыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө нээж, “Нийслэл хотын эмэгтэйчүүд үеийн үед, цаг цагийн хөгжилд соёл урлаг, хөгжлийн хувьслын тэргүүлэгчид байсан. Нийслэлд нийт хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн 46 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь хотын хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо эрчүүдтэй эн тэнцүү байгааг илтгэж байна. Хүүхдээ асарч хүмүүжүүлж, гэр бүлээ өөд татахын хажуугаар улс орныхоо хөгжилд боловсролтой, мэдлэгтэй, бүтээлч хойч үеийг төлөвшүүлэн өгч, өөрсдөө ч манлайлан хөдөлмөрлөж байгаа нь бахархал юм” хэмээн өгүүлсэн юм.  

Их хотын шилдэг бүсгүйчүүдийг дараах номинациар шалгарууллаа.  

  1. “Энхийн төлөө” номинаци-Баяраагийн Уранчимэг
  2. “Нийгмийн салбарын шилдэг” номинаци-Алтангэрэлийн Одончимэг
  3. “Бизнесийн салбарын шилдэг” номинаци-Цэндийн Зэс-Эрдэнэ
  4. “Спортын салбарын шилдэг” номинаци-Мөнхжанцангийн Анхцэцэг
  5. “Боловсролын салбарын шилдэг” номинаци-Дөрвөлжингийн Оюунцэцэг
  6. “Эрүүл мэндийн салбарын шилдэг” номинаци-Жалбуугийн Соёл
  7. “Алдарт эх” номинаци-Дамдинжавын Оюумаа
  8. “Үйлчилгээний салбарын шилдэг” номинаци-Долгорын Эрдэнэжаргал
  9. “Соёл урлагийн салбарын шилдэг” номинаци-Батцэнгэлийн Одончимэг нар тус тус шалгарав.

“Энхийн төлөө” номинацийн эзэн Б.Уранчимэг нь 1998 оноос одоог хүртэл 24 жил тасралтгүй зэвсэгт хүчний салбарт ажиллаж буй. 2013 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагааны Монгол Улсын Цэргийн багийн хоёрдугаар ээлжид үүрэг гүйцэтгэсэн. Тэрбээр Зэвсэгт хүчний Жанжин штабын 150 дугаар ангид нууцын дарга, архивын эрхлэгч албан тушаалтай бөгөөд тус  ангийн Тэргүүний эмэгтэй энхийг сахиулагч  нарын нэг юм. Б.Уранчимэг “Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсоны 20 жилийн ой тохиож буй онцлог жил тохиож байна. Энэ сайхан онд хотын шилдэг эмэгтэйчүүдийн нэгээр шалгарсандаа баяртай байна” гэсэн юм.

“Нийгмийн салбарын шилдэг” номинацийн эзэн А.Одончимэг нь “Монгол Жангүм” нэрээр олонд алдаршсан. Тэрбээр 25 жилийн турш  өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй бөгөөд өрхийн орлогоосоо илүүчлэн 2832 хүүхдийг тэргэнцэртэй болгож, 324 нярайд баривч оёж бэлэглэсэн төдийгүй өрх толгойлсон 48 ээж, аавд гэр өгчээ. Сүүлийн таван жилд Улаанчулуут, Цагаан давааны хогийн цэг дээр ажилладаг иргэдэд хоол хүнс, хувцас, бээлий, маскаар туслах болжээ.  Мөн Баянхонгор аймгийн Шаргалжуут сувилалд 25 жил саажилттай хүүхдүүдэд үнэгүй байр, хоол, тэргэнцэр, хувцас, памперс, тоглоомоор үйлчилж ирсэн байна. Түүний хөтөлдөг “Монгол Жангүм” фэйсбүүк хуудас эдүгээ 89 мянган дагагчтай. Шагнал гардах мөчдөө А.Одончимэг “Би нийслэлийн иргэн болоод нэг жил болж байна. Ийм сайхан шагналын эзэн болсондоо маш их баяртай байна. Энэ сайхан шагнал бол Нийслэлийн Засаг даргын зүгээс ээж хүн, эмэгтэй хүний нөр их ажлыг үнэлсэн анхны шагнал байлаа. Монголын үрсийн бие нь эрүүл, ухаан нь саруул байх болтугай” хэмээн ерөөлөө.

“Бизнесийн салбарын шилдэг”-ээр шалгарсан Ц.Зэс-Эрдэнэ айлын тав дахь хүүхэд бөгөөд төрөхийн хүндрэлээс үүдэн саажилттай болж, таван нас хүртлээ алхаж чаддаггүй, ээрч ярьдаг байжээ. Гэсэн хэдий ч тэрбээр хөгжлийн бэрхшээлийг аав ээж, ах эгч нарынхаа тусламжаар даван туулж,  117 дугаар цэцэрлэгт эрүүл хүүхдүүдтэй хамт суралцан, 2000 онд “Ирээдүй цогцолбор” сургуульд бага ангиа дүүргэж, 2010 онд 81 дүгээр сургуулийг төгссөн байна. 2011 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуульд суралцан бакалаврын боловсрол эзэмшиж, 2017 онд магистрын зэрэг хамгаалжээ.  Хөгжлийн бэрхшээлтэй учир ажилд орж чадахгүй байсан тул “Зэс брэнд” гар урлал хийн,  бизнесээ эхэлж байсан бол өдгөө олон хүнийг ажлын байраар хангадаг үндэсний брэнд бүтээгч болжээ.  “Зэс брэнд” монгол дарханы гараар урласан алт, мөнгө, монет, зэс гэх мэт тоноглолтой бүтээгдэхүүн гаргахаас гадна гаднын улс орнуудаас гоёлын тоноглолуудаа захиалан авч ирж, эх орондоо угсардаг байна. Түүнчлэн тус компани хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон гэртээ хүүхдээ хардаг ээжүүдийг ажлын байраар хангах зорилготой. Ц.Зэс-Эрдэнэ дэлхийд танигдсан монгол брэнд үйлдвэрлэнэ гэж “Их хотын бүсгүйчүүд-2022” хүндэтгэлийн ёслолын тайзан дээр амласан юм.

“Спортын салбарын шилдэг”  номинацийн эзэн  Монгол Улсын Гавьяат тамирчин М.Анхцэцэг нь дэлхийн аваргын хошой хүрэл медальт, дэлхийн цомын аварга, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин юм. Тэрбээр  Улаанбаатар хотын уугуул бөгөөд 10 настайгаасаа спортоор хичээллэж эхэлсэн. Анх 2009 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртэн, амжилтын буухиагаа эхлүүлжээ. 2010 онд спортын мастер, 2011 онд буюу 13 настайдаа Олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан байна. М.Анхцэцэг  Монгол Улсын дээд амжилтыг 70 гаруй удаа шинэчилсэн шилдэг тамирчин билээ. Түүний аав Т.Мөнхжанцан, ээж Д.Мөнхчимэг нар нь армийн хүмүүс бөгөөд  М.Анхцэцэг ч “Алдар" спорт хороонд данстай, эх орондоо тангараг өргөсөн цэргийн хүн юм.

“Боловсролын салбарын шилдэг” номинацид шалгарсан Д.Оюунцэцэг нь Монголын анхны хувийн сургууль болох “Хобби” сургуулийг үүсгэн байгуулсан бөгөөд боловсрол, соёл, урлагийн салбарт  28  жил тасралтгүй ажиллажээ. Тус сургуулийн  жил бүрийн төгсөгчдийн 70 гаруй хувь гадаадын их, дээд сургуулиас тэтгэлэгтэй суралцах урилга авдаг байна. Д.Оюунцэцэг 1971 онд П.И.Чайковскийн нэрэмжит Москва хотын Хөгжмийн их сургуулийн дэргэдэх хөгжмийн дунд сургууль, 1976 онд П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн их сургуулийг хөгжим судлаач мэргэжлээр тус тус дүүргэсэн байна. Тэрбээр Хөгжим бүжгийн дунд сургууль, МУИС, СУИС-д  багш, Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн хорооны орлогч даргаар ажиллаж байсан. Түүнчлэн 1976 оноос хойш өнөөг хүртэл олон тооны өгүүлэл хэвлэлд нийтлүүлж, улсын хэмжээний дуу хөгжмийн уралдаанд шүүгчээр, урлагийн хэд хэдэн байгууллагад ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж буй эрдэмтэн, судлаач юм. Д.Оюунцэцэг хүндэтгэх шалтгааны улмаас ёслолд оролцож амжаагүй тул Хобби сургуулийн нийгмийн ажилтан Ж.Майцэцэг шагналыг гардан авсан. 

“Эрүүл мэндийн салбарын шилдэг” номинацид шалгарсан Ж.Соёл Aнагаах ухааны коллеж, ЭМШҮИС-ийг төгсөж, эрүүл мэндийн салбарт хүний их эмч мэргэжлээр  18 дахь жилдээ ажиллаж байна.  Нийслэлийн яаралтай тусламжийн төв, Амгалан амаржих  газарт ажилласан бөгөөд өдгөө ЭХЭМҮТ-д  ковид эмчилгээний тасагт  ажиллаж байна.  Ажиллах хугацаандаа  6485 ээжийг эсэн мэнд амаржуулж,  2800 гаруй мэс засал, 2300 гаруй бусад ажилбарыг гардан гүйцэтгэсэн байна. 2019 оноос одоог хүртэл дэлхий нийтийг хамарсан цар тахлын эсрэг хамт олонтойгоо мөр зэрэгцэн зүтгэж буй юм.  2021 оны арваннэгдүгээр сараас Ковид эмчилгээний тасгийн эрхлэгчийн ажлыг гүйцэтгэн,  энэ  хугацаанд  1200 гаруй хүнд эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр тусламж үйлчилгээг  амжилттай үзүүлсэн байна. Мөн ковидын үеийн ажлын байрны сургалтад тогтмол хамрагдсаны сацуу цар тахлын нөхцөлд хэрхэн ажиллах талаарх сургалт явуулж буй аж.

“Алдарт эх” номинацийн эзэн Д.Оюумаа Архангай аймгийн Хангай сумын уугуул, айлын долоо дахь охин бөгөөд өдгөө долоон хүүхдийн ээж юм. Тэрбээр нярав, нягтлан бодогчийн мэргэжилтэй,  “Жагар интернэшнл” ХХК-д үйлдвэрийн цех болон “Нарантуул” ОУХТ-д тус тус ажиллаж байжээ.

2007 онд том хүү Н.Баянмонголыг төрүүлсэн бол түүнээс хойш гурван удаа ихэр хүүхэд төрүүлжээ. 2014 онд анхны ихэр Энхнамар, Энхнаранг, 2017 онд дунд ихэр Эрхэс, Мичид нарыг,  2021 онд бага  ихэр болох Мөнхдөл, Минжин нарыг төрүүлсэн байна. Нөхөр С.Нямсайхан  “Миний хань хичээнгүй, сайхан сэтгэлтэй. Ханьдаа болон Монголынхоо ээжүүд, эмэгтэйчүүд, охид та бүхэнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе” гэлээ.

“Үйлчилгээний салбарын шилдэг” номинацид шалгарсан Д.Эрдэнэжаргал нь Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазад троллейбусны  жолоочоор ажилладаг. 2010 онд анх “Сутайнбуянт” ХХК-д кондуктороор орж, нийтийн тээврийн салбарт ажиллаж эхэлсэн бол 2012 оноос жолоочоор ажиллах болсон байна. Харин 2014 оноос одоог хүртэл Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ийн хоёрдугаар баазад троллейбусны жолоочоор ажиллаж байна. Тэрбээр 2015 онд “Нийтийн тээврийн аварга”,  2016, 2018 онд шилдэг жолоочоор шалгарч,  Зам, тээврийн яамны жуухаар шагнуулж, 2021 онд “Онц тээвэрчин”,  2021 онд “Залуу аварга” жолоочоор шалгарч, хошой залуу аварга жолооч болсон тус компанийн шилдэг ажилтнуудын нэг юм. Д.Эрдэнэжаргал “Манай компани нийт 600 гаруй жолоочтойгоос 21 нь эмэгтэй. Тэднээсээ болон салбарын эмэгтэйчүүдээсээ шилдэгт шалгарсандаа, эмэгтэй хүн нийтийн тээврийн жолооч хийж чадна гэдгийг харуулж чадсандаа баяртай байна” гэлээ.

“Соёл урлагийн салбарын шилдэг” номинацийн эзнээр Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Одончимэг шалгарлаа. Тэрбээр Улаанбаатар хотод төрж, өссөн, хотын унаган иргэн юм. Тэрбээр 2008 онд Соёл урлагийн их сургуулийг жүжигчний мэргэжлээр төгссөн бөгөөд 2010 оноос одоог хүртэл Улсын драмын эрдмийн театрын жүжигчнээр ажиллаж байна. Анх тайзнаа Буротиногийн дүр бүтээж байснаас хойш “Яаж амьдрах юм бэ” жүжгийн Маша, “Тэнгэрийн хүү” жүжгийн Шагай гүнж, "Кихот ноён" жүжгийн Буурчийн газрын бүсгүй, "Би эндээс явахгүй" жүжгийн Сэржмаа, "Анна Каренина" жүжгийн Бэтсигийн найз гэхчлэн олон сайхан дүрийг чадварлаг бүтээжээ. Тэрбээр тайзны бүтээлээс гадна дэлгэцийн олон бүтээлд олны сэтгэлд үлдсэн дүрүүдийг бүтээсэн.  Б.Одончимэгийн өвөө нь МУГЖ Улаанхүүгийн Осор гуай юм. Удам дамжсан авьяаслаг жүжигчин бүсгүй өнгөрсөн онд Баянгол дүүргийн шилдэг эмэгтэйгээр шалгарч байсан бол энэ удаад их хотын шилдэг бүсгүйчүүдийн нэг боллоо.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгдлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Степпе Арена
  • •Фото мэдээ
  • •Нийтлэл
  • •Олимпизм
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Гадаад харилцаа
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Эрүүл мэнд
  • •Сурвалжлага
ХУРААХ
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч...
Коронавирусийн халдвараар 189...

Их хотын шилдэг бүсгүйчүүдийг шалгаруулах ёслол боллоо

Kuzmo 2022-03-08

ФОТО:

Сэдвүүд : #Фото мэдээ   #Нийслэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгдлээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
13 цагийн өмнө өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

13 цагийн өмнө өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

13 цагийн өмнө өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

20 цагийн өмнө өмнө

Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

21 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгдлээ

21 цагийн өмнө өмнө

МАОЭНХ болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

22 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

22 цагийн өмнө өмнө

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

22 цагийн өмнө өмнө

Монголын охид Грекийг хожиж, олимпиадад 7-р байр эзэллээ

22 цагийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр

22 цагийн өмнө өмнө

Уулаараа ялимгүй хур тунадас орно

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

1 өдрийн өмнө өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

1 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй хөх луу өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 13-15 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2 өдрийн өмнө өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2 өдрийн өмнө өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-25 өмнө

"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шилдгүүд тодорлоо

2026-09-25 өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

2026-09-25 өмнө

Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой

2026-09-25 өмнө

С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

САНАЛ БОЛГОХ
2026-09-22 өмнө

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-24 өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-23 өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

2026-09-24 өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2026-09-22 өмнө

Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийг бид төлж байна

2026-09-22 өмнө

"Ачит Ихт" компани Орхон аймгийн ЕБС-д Химийн кабинет байгуулж өглөө

2026-09-22 өмнө

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-23 өмнө

“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлт болно

2026-09-24 өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-22 өмнө

Б.Эрдэнэсүх эхнэр болон хүүхдийнхээ сэтгэцэд учирсан хохиролд 43 саяыг төлөхөөр болов

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-22 өмнө

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзын багтай тоглоно

2026-09-23 өмнө

Мөрөөдөл биелсэн 5 жил: Мөсөн Өргөөний түүхт ой

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2 өдрийн өмнө өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-22 өмнө

Татвар, НДШ-ийн өртэй ч зөвшөөрөл авах, сунгах эрх зүйн зохицуулалт бүрджээ

2026-09-24 өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

1 өдрийн өмнө өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-24 өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

2026-09-24 өмнө

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг нь цайруулах уу?!

2026-09-24 өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2 өдрийн өмнө өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-22 өмнө

Таван шар мэнгэтэй шарагчин гахай өдөр

2026-09-25 өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2026-09-24 өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

2026-09-22 өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багтай Нипалын багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах