• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хиллари Клинтон сонгуулийг орхих уу

АНУ-ын төрийн тэргүүн Барак Обамагийн бүрэн эрхийн хугацаа ирэх оны нэгдүгээр сард дуусч, тэрбээр арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан эрхэмд үүрэгт албаа хүлээлгэн өгөх учиртай.  Одоогоор АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд Ардчилсан намаас төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон,  Бүгд найрамдах намаас үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трамп нар нэр дэвшин өрсөлдөж байгаа юм.  Хамгийн сүүлд явуулсан олныг хамарсан судалгааны дүнгээс харахад, Хиллари Клинтон олонхийн дэмжлэгийг хүлээгээд буй.

Харин “Мексик АНУ-ын хилд битонон хана босгоно”, “Лалын шашинтнуудыг хил нэвтрүүлэхгүй”, “Хууль бус цагаачдыг нутаг буцаана” гэх зэргээр ширүүхэн мэдэгдлийг хийж, олны дургүйцлийг төрүүлсэн Доналд Трампын дэмжигчдийн хувьд өмнөхөөсөө унасан үзүүлэлттэй байгаа.  Гэвч сүүлийн үед тус улсын нэртэй эмэгтэй улстөрч болох Хиллари Клинтоны эрүүл мэндийн бай­дал америкчуудын санааг зо­воох болсон юм.  Улмаар энэ сарын 11-нд болсон 2011 оны тер­ро­ризмын гашуудлын үйл ажил­лагааны үеэр тэрбээр уушиг­ны хатгалгаа туссаныг эмч нь баталсан байдаг.

Тэгвэл энэ­хүү явдлыг өрсөлдөгч нь өл­гөн авч,  “Клинтон эрүүл мэн­дийн хувьд АНУ-ын Ерөн­хий­лөгчид тэнцэхгүй” гэх зэргээр мэдэгдэл хийж, сонгуулийн уур амьсгалыг өөрт ашигтайгаар эргүүлэхийг хичээж эхэлсэн.  Үүний улмаас олон улсын зарим эх сурвалж Хиллари Ерөнхийлөгчийн сонгуулийг орхих эсэх талаарх таамгийг аль хэдийнэ дэвшүүлж эхлэв. Хэрэв Ардчилсан нам АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуу­лиас нэр дэвшигчаа бу­цаан татвал, оронд нь хэнийг нэр дэвшүүлэх вэ. Энэ асуулт олны анхаарлыг хамгийн их татаж байна.  

Эдүгээ 68 настай нэр дэвшигч Хиллари Клинтон эрүүл мэндийн шалтгааны улмаас Нью Йорк мужийн Чаппак дахь гэртээ эмчилгээ хийлгэж буй бөгөөд тэрбээр энэ сарын 12, 13-ны өдөр  Калифорнид болох уулзалтуудаа цуцалсан. Энэ явдал эмэгтэй улстөрчийг сонгуулийн тулаанаас гарах таамгийг бүр лавшруулж орхив. АНУ-ын Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй эрхэм ямар тохиолдолд нэрээ татаж болох талаар тодорхой зүйл тусгагдаагүй ч, тухайн намын дүрэмд тусгасан байдаг ажээ.

Ардчилсан намын дүрмийн хоёрдугаар зүйлийн долоод, “Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны дарга нэр дэвшигчийн сул орон тоог нөхөх зорилгоор шуурхай хуралдааныг нээнэ” гэж заажээ. Бүгд найрамдах намын дүрэмд ч ийм заалт байдаг юм байна.  Ардчилсан намын тусгай хуралдаанд хамгийн их дэмжлэг авсан эрхэм хоосон орон тоонд нэр дэвших учиртай юм байна. Гэхдээ өмнөх сонгуульд ийм тохиолдол гарч байгаагүй гэнэ. 

Ямартай ч, одоогийн нөхцөлд Хиллари Клинтон эрүүл мэндийн шалтгааны улмаас сонгуулийн тулаанаас нэрээ татах магадлал тун өндөр байгаа бөгөөд зарим ажиглагчид аль хэдийнэ түүний оронд нэр дэвших эрхэм хэн байхыг таамаглаж эхэлсэн байна. Тэдний нэрлэж буйгаар хамгийн боломжит хэд хэдэн хувилбар бий аж. Үүнд,   сенатч Тим Кайне,  нам доторх сунгаанд өрсөлдсөн сенатч Берни Сандерс, одоогийн дэд Ерөнхийлөгч Иосеф Байден нарын нэр багтжээ.  Одоогоор нөхцөл байдлыг тааварлахад бэрх байгаа ч, Хиллари эрүүл мэндийн шалтгааны улмаас нэрээ татвал Ардчилсан намаас өөр хүн нэр дэвших бололтой. Гэхдээ түүний сонгуулийн штабынхан өнөөдрөөс Хиллариг кампанитаа дахин эхлүүлнэ гэх мэдэгдлийг хийгээд буй. 

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
ХУРААХ
Цалингийн доод хэмжээг нэмнэ
Зайрмаг зардаг хөгшин...

Хиллари Клинтон сонгуулийг орхих уу

Даваахүү 2016-09-15
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Хиллари Клинтон сонгуулийг орхих уу

АНУ-ын төрийн тэргүүн Барак Обамагийн бүрэн эрхийн хугацаа ирэх оны нэгдүгээр сард дуусч, тэрбээр арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан эрхэмд үүрэгт албаа хүлээлгэн өгөх учиртай.  Одоогоор АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд Ардчилсан намаас төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон,  Бүгд найрамдах намаас үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трамп нар нэр дэвшин өрсөлдөж байгаа юм.  Хамгийн сүүлд явуулсан олныг хамарсан судалгааны дүнгээс харахад, Хиллари Клинтон олонхийн дэмжлэгийг хүлээгээд буй.

Харин “Мексик АНУ-ын хилд битонон хана босгоно”, “Лалын шашинтнуудыг хил нэвтрүүлэхгүй”, “Хууль бус цагаачдыг нутаг буцаана” гэх зэргээр ширүүхэн мэдэгдлийг хийж, олны дургүйцлийг төрүүлсэн Доналд Трампын дэмжигчдийн хувьд өмнөхөөсөө унасан үзүүлэлттэй байгаа.  Гэвч сүүлийн үед тус улсын нэртэй эмэгтэй улстөрч болох Хиллари Клинтоны эрүүл мэндийн бай­дал америкчуудын санааг зо­воох болсон юм.  Улмаар энэ сарын 11-нд болсон 2011 оны тер­ро­ризмын гашуудлын үйл ажил­лагааны үеэр тэрбээр уушиг­ны хатгалгаа туссаныг эмч нь баталсан байдаг.

Тэгвэл энэ­хүү явдлыг өрсөлдөгч нь өл­гөн авч,  “Клинтон эрүүл мэн­дийн хувьд АНУ-ын Ерөн­хий­лөгчид тэнцэхгүй” гэх зэргээр мэдэгдэл хийж, сонгуулийн уур амьсгалыг өөрт ашигтайгаар эргүүлэхийг хичээж эхэлсэн.  Үүний улмаас олон улсын зарим эх сурвалж Хиллари Ерөнхийлөгчийн сонгуулийг орхих эсэх талаарх таамгийг аль хэдийнэ дэвшүүлж эхлэв. Хэрэв Ардчилсан нам АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуу­лиас нэр дэвшигчаа бу­цаан татвал, оронд нь хэнийг нэр дэвшүүлэх вэ. Энэ асуулт олны анхаарлыг хамгийн их татаж байна.  

Эдүгээ 68 настай нэр дэвшигч Хиллари Клинтон эрүүл мэндийн шалтгааны улмаас Нью Йорк мужийн Чаппак дахь гэртээ эмчилгээ хийлгэж буй бөгөөд тэрбээр энэ сарын 12, 13-ны өдөр  Калифорнид болох уулзалтуудаа цуцалсан. Энэ явдал эмэгтэй улстөрчийг сонгуулийн тулаанаас гарах таамгийг бүр лавшруулж орхив. АНУ-ын Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй эрхэм ямар тохиолдолд нэрээ татаж болох талаар тодорхой зүйл тусгагдаагүй ч, тухайн намын дүрэмд тусгасан байдаг ажээ.

Ардчилсан намын дүрмийн хоёрдугаар зүйлийн долоод, “Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны дарга нэр дэвшигчийн сул орон тоог нөхөх зорилгоор шуурхай хуралдааныг нээнэ” гэж заажээ. Бүгд найрамдах намын дүрэмд ч ийм заалт байдаг юм байна.  Ардчилсан намын тусгай хуралдаанд хамгийн их дэмжлэг авсан эрхэм хоосон орон тоонд нэр дэвших учиртай юм байна. Гэхдээ өмнөх сонгуульд ийм тохиолдол гарч байгаагүй гэнэ. 

Ямартай ч, одоогийн нөхцөлд Хиллари Клинтон эрүүл мэндийн шалтгааны улмаас сонгуулийн тулаанаас нэрээ татах магадлал тун өндөр байгаа бөгөөд зарим ажиглагчид аль хэдийнэ түүний оронд нэр дэвших эрхэм хэн байхыг таамаглаж эхэлсэн байна. Тэдний нэрлэж буйгаар хамгийн боломжит хэд хэдэн хувилбар бий аж. Үүнд,   сенатч Тим Кайне,  нам доторх сунгаанд өрсөлдсөн сенатч Берни Сандерс, одоогийн дэд Ерөнхийлөгч Иосеф Байден нарын нэр багтжээ.  Одоогоор нөхцөл байдлыг тааварлахад бэрх байгаа ч, Хиллари эрүүл мэндийн шалтгааны улмаас нэрээ татвал Ардчилсан намаас өөр хүн нэр дэвших бололтой. Гэхдээ түүний сонгуулийн штабынхан өнөөдрөөс Хиллариг кампанитаа дахин эхлүүлнэ гэх мэдэгдлийг хийгээд буй. 

Сэдвүүд : #Халуун цэг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

6 цагийн өмнө өмнө

“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

6 цагийн өмнө өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц гарц байгуулна

6 цагийн өмнө өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

6 цагийн өмнө өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

6 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

6 цагийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-05 өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-05 өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах