• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Сард 360 хүн БНСУ-д визны хугацаа хэтрүүлэн үлдэж байна

Хуучин Гадаад харилцааны яамнаас зохион байгуулдаг байсан “Мэдээллийн цаг”-ийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил үргэлжлүүлэхээр шийдсэн байна. Өөрөөр хэлбэл,  Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагааны талаар сард нэг удаа мэдээлэл хийх юм байна. Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-аар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Гадаад худалдаа эдийн засаг, хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд, Консулын газрын захирал Я.Ариунболд нар мэдээлэл хийлээ. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хэлэхдээ “2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр батлагдсан. Энэхүү хөтөлбөрт гадаад харилцааны чиглэлээр 13 асуудал тусгагдсан.

Монгол Улс дэлхийн 186 улстай дипломат харилцаатай байдаг. Энэхүү харилцааг эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чиглүүлэх зорилго тавьсан. Нэг ч гэсэн бизнес эрхлэгчдээ түнш олж өгөхийн төлөө ажиллах үүргийг дипломат төлөөлөгчийн газарт өгсөн. Дипломат төлөөлөгчийн газар ажиллаж байгаа хүмүүсийн ажлыг үүгээр дүгнэнэ. Хоёрдугаарт, Монгол Улсыг гадаадад сурталчлах, давтагдашгүй соёлын өвийг соёлын илч төлөөлөгчөөр дамжуулан сурталчлах ажилд онцгой анхаарах үүрэг даалгаврыг УИХ, Засгийн газраас өгсөн.

Гуравдугаарт, Гадаадад ажиллаж амьдарч байгаа 130 мянган иргэний эрх ашгийг хамгаалах асуудал юм. Ингэхдээ гадаадад байгаа Монгол хүн бүр Монгол төрийн хайр ивээлийг хүртдэг нөхцөл бололцоог бүрдүүлэх үүрэг даалгаврыг өгсөн. Эдгээр асуудлыг тусгасан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарна. Энэхүү төлөвлөгөөний дагуу ажил нэлээд эрчимтэй явагдаж байна.

Бид хоёр их гүрэнтэйгээ иж бүрэн стратегийн түншлэл хэрэгжүүлэх асуудал дээр онцгой анхаарч ажиллана. Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой гадаад иргэдийн итгэлийг сэргээх тал дээр ч ажиллана. Энэ чиглэлээр зохион байгуулсан ажлын үр дүнг, УИХ болон Засгийн газарт тайлагнах болно” гэлээ.

Хилийн чанадад 246 иргэн гэмт хэрэгт холбогджээ

Консулын газрын мэдээлж буйгаар хилийн чанадад түр болон удаан хугацаагаар ажиллаж, амьдарч буй иргэд, мөн хувийн болон албан хэргээр зорчсон монгол иргэд гэмт хэрэг зөрчилд холбогдох, аваар осолд өртөх, эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал гарсаар байгаа аж. Тодруулбал, Хилийн чанадад гэмт хэрэгт холбогдсон буюу ял эдэлж буй монгол иргэдийн тухайд  энэ оны нэгдүгээр сарын 1-нээс есдүгээр дүгээр сарын 12-ны байдлаар 246 иргэн гэмт хэрэгт холбогджээ.

Мөн өнөөдрийн байдлаар 13 улсад нийт 99 монгол иргэн ял эдэлж байгаа гэнэ. Харин Монголд гэмт хэрэгт холбогдсон буюу ял эдэлж буй гадаад иргэдийн тухайд Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас мэдээллийг нэгтгэсэн байна.

Энэ оны есдүгээр сарын 12-ны байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын 34 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдсаны дотор БНХАУ-ын 17, БНСУ-ын зургаа, ОХУ-ын дөрөв, АНУ-ын гурав, Вьетнам, Унгар, ХБНГУ, Израль улсын тус бүр нэг иргэн байгаа ажээ. Түүнчлэн өнөөдрийн байдлаар гадаадын 20 иргэн баривчлах, цагдан хорих байранд хоригдож байгаа бол долоон улсын 22 иргэн ял эдэлж буй юм байна.

Автобус нь шатсаны улмаас эд зүйлсээ алдсан иргэдийг асуудал юу болов

Бээжин-Замын-Үүд чиглэлд зорчиж байсан автобус шатсантай холбоотойгоор зорчиж явсан 37 монгол иргэний хохирлыг барагдуулах чиглэлээр Гадаад харилцааны яам Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-аар дамжуулан тээвэр гуйцэтгэж байсан “Есөн луу" компанитай тогтмол холбоотой ажиллаж байгаа аж.

Дээрх иргэдийн хувьд хохирлоо барагдуулахаар “Есөн луу” компанид өргөдөл гаргаж, галд шатсан эд зүйлсийнхээ үнийн дүнг баталгаажуулж өгөөд байсан бөгөөд үүний дагуу тус компанийг даатгагч компанийн зүгээс эдгээр иргэний хохирлыг бүрэн барагдуулах шийдвэр гаргажээ.

“Есөн луу” компанийн зүгээс хохирсон иргэдтэй холбогдож, Эрээн дэх салбараараа дамжуулан нөхөн төлбөр олгож эхэлсэн аж. Одоогийн байдлаар есөн иргэний хохирлыг барагдуулаад байгаа бөгөөд нөхөн төлбөр өгөх ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ.

ОХУ-д амиа алдсан иргэдийн цогцсыг олжээ

ОХУ-ын Красноярск хотноо өнгөрсөн наймдугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын хоёр иргэн усанд живж амь насаа алдсан хэрэг гарсан билээ.

Тэгвэл энэхүү хэрэг гарсан даруйд буюу есдүгээр сарын 01-нд Гадаад харилцааны яамны зүгээс Эрхүү дэх Ерөнхий консулын газраар дамжуулан ОХУ- ын ГХЯ-ны Красноярск дахь төлөөлөгчийн газарт эрлийн ажлыг шуурхай явуулах хүсэлт тавьсны дагуу нэг иргэний /талийгаач О/ цогцсыг олсон байна.

Харин нөгөө иргэний /талийгаач Д/ цогцсыг хайх ажиллагаа явагдаж байсан бөгөөд өчигдөр олсон тухай Оросын талаас урьдчилсан байдлаар мэдэгдсэн байна. Талийгаач О-гийн цогцсонд хийсэн задлан шинжилгээний дүгнэлт гарсан бөгөөд ямар нэгэн гадны нөлөөгүй болох нь тогтоогдсон байгаа ажээ.

Амиа алдсан уулчны хэрэгт хоёр хүнийг холбогдуулан шалгаж байна

Хангай нурууны оргилд гарах зорилгоор найзынхаа хамт Монголд ирсэн Их Британийн уулчин бусдад дээрэмдүүлж, амиа алдсан хэрэг гарсан. Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Хангай сумын Тэрх багийн нутаг Хандрагат гэх газарт амь насаа алдсан байдалтай олдсон.

Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр тэрээр ир, үзүүртэй зүйлээр цээжний хөндийд хатгагдаж нэвтэрсэн шархны улмаас гадна болон дотуур цус алдаж нас барсан байх магадлалтай гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан байна. Уг хэргийг Архангай аймгийн Цагдаагийн газар, Улсын Мөрдөн байцаах газрын онц ноцтой хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа аж.

Одоогоор хоёр хүнийг сэжигтнээр саатуулаад байгаа бөгөөд  хэргийн газраас олдсон нотлох баримтуудыг шинжилгээнд өгөөд байгаа юм байна. ГХЯ-ны Консулын газрын зүгээс дээрх хэрэгтэй холбоотойгоор ИБУИНВУ-ын ЭСЯ-тай тогтмол холбоотой ажиллаж, ЭСЯ-наас тавьсан хүсэлтийн дагуу талийгаачийн шарилыг эх оронд нь хэрхэн хүргүүлэх болон хэргийг мөрдөн байцаах үйл ажиллагаатай холбоотой шаардлагатай мэдээл­лийг тогтмол өгч байгаа аж.

БНСУ-д газар хөдлөлтөд Монгол иргэн өртөөгүй гэв

БНСУ-ын Онцгой байдлын газрын энэ сарын 13-ны өдрийн өглөөний 05:00 цагт гаргасан дүгнэлтээс үзвэл Кёнсанд найман хүн, Кёнбүгд тав, Тэгү хотод хоёр, Чоннам аймагт нэг хүн бэртсэн гэнэ. Гэхдээ Монгол иргэн газар хөдлөлтөд өртөж, гэмтээгүй юм байна.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа Консулын газрын дарга Я.Ариунболдоос зарим зүйлийг тодруулсан юм.

-Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх үүднээс Гадаад харилцааны яам ямар ажил хийх вэ?

-Сүүлийн 3-4 жил гадаадын хөрөнгө оруулагчдын тоо эрс буурсан. Харин энэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, орчноо сайжруулахаар төлөвлөсөн байгаа. Өнгөрсөн хугацаанд Монгол Канадын Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын хэлэлцээр олон жил хүлээлттэй байсан.

Сая Канад улсын парламентын нийтийн танхимын дарга айлчлах үеэр гарын үсэг зурагдсан. Ер нь бол гадны хөрөнгө оруулалтыг татах хамгийн чухал асуудал бол эрх зүйн орчин болоод хүний нөөц тогтвортой байх явдал юм. Түүнээс татварын хөнгөлөлт чухал биш.

-Өнгөрсөн долоо хоногт цахим ертөнцөөр Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрнө гэсэн утга бүхий мэдээлэл тархсан. Энэ талаар тодруулаач?

-1998 оноос хойш хилийн чанадад 4800 хүүхэд төржээ. Эдгээрийн 2181 хүүхэд давхар иргэншлийн асуудалтай байгаа аж. Тухайлбал эцэг, эх нь АНУ-д оршин суудгийн улмаас Америкт төрсөн хүүхэд автоматаар тухайн улсын иргэншилтэй болдог. Эдгээр хүүхдүүдийг Монгол Улсын иргэнээс хасмааргүй байгаа юм.

Тэгэхээр Монгол аав, ээжтэй гадаадад төрсөн монгол хүүхдүүдэд давхар иргэншлийг зөвшөөрөх, олгох асуудал яригдаж байгаа гэдгийг ойлгоорой. Мөн 1990-ээд оны эхээр манай баруун хязгаар оршин суудаг казах иргэд Казахстан улс руу нүүсэн. Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газрын статистик мэдээллээр Монголын 40 гаруй мянган иргэн Казахстаны харьяат болсон.

Монгол Улсынхаа харьяатаас гарч амжаагүй байхад тухайн улсын иргэн болох асуудлаа шийдүүлээд яваад байсан учир 90-ээд оны сүүлээр 25 мянган казах иргэн хоёрдмол харьяалалтай байсан. Казахстаны талтай зөвлөлдөх уулзалтыг хийсний үр дүнд дээрх тоог 2700 хүртэл бууруулж чадсан. Үүнээс гадна Казахстан, Монголын зөвлөлдөх уулзалтын үеэр хоёрдмол харьяаллыг арилгах, иргэншлээ солих асуудлыг хөнгөвчлөх асуудлаар хоёр талын хэлэлцээр байгуулахаар болсон.

-Өмнөд Солонгос улсын виз хөнгөвчлөгдсөнтэй холбог­дуулан визны хугацаа хэтрэлт нэлээд их байна. Үүнийг хэрхэн зохицуулж байна вэ?

-Солонгос улс руу гарах хүсэлтэй 50 мянган иргэн нэг жилд виз мэдүүлдэг. Үүнийг хариуцан ажиллаж байгаа Солонгосын Элчин сайдын яамнаас мэдээлж буйгаар 95 хувьд нь виз олгосон байгаа юм. Гэтэл өнөөдөр нэг сард дунджаар 360 хүн визны хугацаа хэтрүүлэн үлдэж байна.

Энэ нь Солонгос улсад хугацаа хэтрүүлэн үлдэж байгаа буюу харлаж байгаа үзүүлэлтээрээ Монгол Улс тэргүүлж байна гэсэн үг. Үүнээс болоод визны нөхцлийг хөнгөвчлөх асуудал ярвигтай болно. Өөрөөр хэлбэл, зөвхөн өнөөдөр маргаашаа бодож үлдээд байгаа хүмүүсийн нөлөөгөөр виз хөнгөвчлөх нөхцлийг удаан үргэлжлүүлэхэд амаргүй болж байна гэсэн үг юм.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Гурван хөх мэнгэтэй харагчин хонь өдөр
Бороо орохгүй, өдөртөө 14-16 хэм дулаан байна
Долоон жилийн хөдөлмөр-зургаан сая ам.долларын хөрөнгө оруулалт
Сургалт, судалгааны 10 лаборатори байгуулжээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Гадаад харилцаа
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сурвалжлага
  • •Чуулган
  • •Боловсрол
  • •Сонгууль
  • •ММ-ын тодруулга
  • •Шүүхийн танхимаас
  • •Яам, Агентлаг
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
ХУРААХ
Ё.Манлайбаяр: Дамжин өнгөрөх...
Загвар өмсөгч Н.Ану Хатан хааны...

Сард 360 хүн БНСУ-д визны хугацаа хэтрүүлэн үлдэж байна

Отгонмягмар 2016-09-14

Сэдвүүд : #ММ-ын тодруулга  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Гурван хөх мэнгэтэй харагчин хонь өдөр
Бороо орохгүй, өдөртөө 14-16 хэм дулаан байна
Долоон жилийн хөдөлмөр-зургаан сая ам.долларын хөрөнгө оруулалт
Сургалт, судалгааны 10 лаборатори байгуулжээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 минутын өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй харагчин хонь өдөр

15 минутын өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 14-16 хэм дулаан байна

17 цагийн өмнө өмнө

Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа сургалтын албаны даргаар томилогджээ

18 цагийн өмнө өмнө

Долоон жилийн хөдөлмөр-зургаан сая ам.долларын хөрөнгө оруулалт

18 цагийн өмнө өмнө

Сургалт, судалгааны 10 лаборатори байгуулжээ

23 цагийн өмнө өмнө

Шатахууны мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч ороод, 4.8 сая төгрөг залилуулжээ

23 цагийн өмнө өмнө

"Нээлтэй парламент" танхимд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара ажиллав

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хар морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Оройдоо бага зэргийн бороо орно

1 өдрийн өмнө өмнө

“Валют солиулах гээд залилуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн

1 өдрийн өмнө өмнө

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 94 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна

2 өдрийн өмнө өмнө

“BLAST Premier Open Ulaanbaatar 2027” тэмцээн манай улсын эдийн засагт ямар үр ашигтай вэ

2 өдрийн өмнө өмнө

Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

2 өдрийн өмнө өмнө

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа

2 өдрийн өмнө өмнө

Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ

2 өдрийн өмнө өмнө

Хүнд цаг үед түлш, шатахуун тогтвортой нийлүүлж буйд талархал илэрхийллээ

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

2 өдрийн өмнө өмнө

Үдээс өмнө бага зэргийн бороо орно

2 өдрийн өмнө өмнө

“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

2026-09-03 өмнө

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ

2026-09-03 өмнө

Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

2026-09-03 өмнө

Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл эхэллээ

2026-09-03 өмнө

Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд 4-5 жил хорих ял оноожээ

2026-09-03 өмнө

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

2026-09-03 өмнө

Чимээгүй баатруудын таван минутын стандарт

САНАЛ БОЛГОХ
2026-08-31 өмнө

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр Тайландын багтай тоглоно

2026-09-01 өмнө

Г.Жаргалсайхан: Улаанбаатарт гэрт ойр 21 сургуулийг шинээр байгуулж, 8739 хүүхэд суралцана

2026-08-31 өмнө

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

2026-09-02 өмнө

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

2026-09-02 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэд оролцлоо

2026-09-01 өмнө

Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ

2026-08-31 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгдлээ

2026-08-31 өмнө

Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэллээ

2026-08-31 өмнө

Маргааш буюу 9-р сарын 1-нд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2026-09-02 өмнө

УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 7-нд эхлүүлнэ

2026-08-31 өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2026-08-31 өмнө

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

2026-09-01 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

2026-08-31 өмнө

COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

2026-09-01 өмнө

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

2026-09-02 өмнө

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

2026-08-31 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2026-09-02 өмнө

Долоон улаан мэнгэтэй шарагчин туулай өдөр

2026-09-01 өмнө

Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ

2026-09-01 өмнө

Өнөөдөр есдүгээр сарын 1

2026-09-01 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа

2026-09-02 өмнө

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

2026-09-01 өмнө

Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо

2026-09-01 өмнө

Замын-Үүдийн гаалийн албаны дарга 88.5 сая төгрөгийн хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлэв

2026-09-03 өмнө

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ

2026-09-01 өмнө

Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

2026-09-03 өмнө

Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

“Валют солиулах гээд залилуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн

2026-09-02 өмнө

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах