• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон гардуулав

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүст Ардын багш, Монгол Улсын гавьяат багш цол хүртээлээ.

АРДЫН БАГШ ЦОЛЫГ:
  • Монгол Улсын дээд боловсролын салбарт 25 жил багшаас эхлэн ШУТИС-ийн ректор хүртэл ажиллахдаа тус сургуулийн хөгжлийн орчин үеийн чиг хандлага, бодлого, стратегийг боловсруулан хөгжүүлж, кредит системд шилжүүлэн, сургалтын агуулга, технологи, менежментийн шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж, Монгол Улсад нээлттэй, үр дүнд суурилсан боловсролын тогтолцоог нэвтрүүлэхэд манлайлан оролцож, улмаар Монгол Улсаас анх удаа НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-д 15 жил удирдах албан тушаалд ажиллахдаа Монгол төдийгүй Армен, Молдав, Азербайжан зэрэг улсад боловсрол, соёлын шинэчлэлийг манлайлан хэрэгжүүлсэн ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвийн дээд боловсролын судалгааны лабораторийн эрхлэгч, Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Дэндэвийн Бадарч;
  • Боловсрол, шинжлэх ухааны салбарт 40 жил ажиллахдаа Монгол Улсын Боловсролын их сургуульд кредит систем нэвтрүүлэн, сургалт, судалгааны чанарыг шинэ түвшинд шилжүүлэх ажлыг зохион байгуулж, олон улсын байгууллагын санхүүжилттэй боловсролын шинэчлэл болон багшийн хөгжлийн олон төслийг удирдан амжилттай хэрэгжүүлсэн, боловсрол судлалаар олон арвин бүтээл туурвиж, боловсрол, шинжлэх ухааны салбарт үнэтэй, бүтээлч, бодит хувь нэмэр оруулсан Монгол Улсын Боловсролын их сургуулийн Боловсролын суурь судалгааны төвийн эрхлэгч, Монгол Улсын гавьяат багш, академич Бадрахын Жадамбаа;
  • “Их Засаг” их сургуулийг үүсгэн байгуулан, хувийн хэвшлийн боловсролын байгууллагын тогтолцоог төлөвшүүлэхэд манлайлан оролцож, өсвөр залуу үеийг сурган хүмүүжүүлэх, олон мянган залуу боловсон хүчнийг бэлтгэн сургах их үйлсэд оройлон зүтгэж, олон арван бүтээл, зохиол туурвисан “Их Засаг” их сургуулийн ректор, Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Намсрайн Ням-Осор;
  • Боловсролын салбарт багш, сургалтын албаны дарга, захирал, аймгийн боловсролын төвийн захирлаар 49 жил ажиллахдаа математикийн сургалтын шинэ арга зүй боловсруулан нэвтрүүлэх, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги, сургууль үүсгэн байгуулж, олон мянган шавь бэлтгэсэн төдийгүй аймаг, улсын шилдэг олон багш бэлтгэж, математикийн заах арга зүйн тэргүүн туршлагаа улс даяар түгээн дэлгэрүүлж ирсэн зэрэг ерөнхий боловсролын сургалт, багшийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн ахмад багш, Монгол Улсын гавьяат багш Жигжидийн Нямжав нар хүртлээ.

Монголын ахмадын багш нарын холбооны тэргүүн, Монгол Улсын гавьяат багш Доржийн Амарыг Сүхбаатарын одонгоор шагналаа.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
  • Увс аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Доолиохүүгийн Алтанхүү,
  • Төв аймгийн “Эрдэнэ” Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал асан Цогбадрахын Батаа,
  • МУИС-ийн ректор асан, Гэгээрлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Рэгсүрэнгийн Бат-Эрдэнэ,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн математикийн багш Загдрагчаагийн Бат-Эрдэнэ,
  • Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ахмад багш Шарын Борчулуун,
  • “Шинэ Монгол эрдмийн хүрээлэн” ХХК-ийн ерөнхийлөгч Жанчивын Галбадрах,
  • Нийслэлийн Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн ахмад багш Пунцагдашийн Ганболд,
  • Говь-Алтай аймгийн Дарви сумын дунд сургуулийн ахмад багш Аюушийн Должмаа,
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн 122 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Гунгаагийн Мандалсүрэн,
  • Өмнөговь аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал асан Жамьяндоржийн Нямсан,
  • Өвөрхангай аймгийн Боловсрол, соёлын газрын ахмад арга зүйч, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн асан Довчингийн Отгонбаяр,
  • Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ахмад багш Шаравын Хоролсүрэн,
  • ШУТИС-ийн тэргүүлэх профессор Жамъянхорлоогийн Цэвэгмид,
  • Хэнтий аймгийн Биндэр сумын ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Гэлэгпилийн Цэгмид,
  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн ахмад багш Гомбосүрэнгийн Цэдэндамба,
  • Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын “Сант” сургуулийн багш Дамдины Ганчимэг нарыг шагналаа.
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

БШУЯ-ны Ерөнхий боловсролын хэлтсийн дарга Арьяагийн Цолмон,

Боловсролын хүрээлэнгийн дэд захирал Рэнцэнхандын Нямцэрэн нарыг,

АЛТАН ГАДАС ОДОНГООР:

Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн дизайн технологийн багш Сэмжидийн Эрдэнэтуяа,

БШУЯ-ны харьяа Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Чүлтэмшаравын Гажиддулам нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал хүртсэн эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгч нарт баяр хүргэлээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Ард түмнээ бичиг үсэгт сургах, төв суурин, хошуу сумдад сургууль тэнхим байгуулах, мэргэжилтэй үндэсний боловсон хүчнийг дотоод, гадаадад бэлтгэн сургах, бүх шатны боловсролын байгууллага бий болгох гээд төр, засгаас шат дараатай олон бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд Монголын хүн ам үндсэндээ бичиг үсэгт бүрэн тайлагдсан.

Үүний дүнд цэцэрлэг, бага, бүрэн бус ба бүрэн дунд сургууль, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, коллеж, их, дээд сургууль гэсэн боловсролын нэгдсэн тогтолцоотой болсон юм.

Өнгөрсөн 100 жилд гарсан боловсролын салбарын амжилт бол манай улсын хөгжил дэвшлийн тулгуур, ирээдүй хойч үеийн сайн сайхан амьдралын үндэс суурь юм.

Энэ ололт амжилтыг бүтээн бий болгосон үе үеийн соён гэгээрүүлэгчид, багш, сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын ажилтан, албан хаагчдад Монгол төрийн нэрийн өмнөөс гүн хүндэтгэл илэрхийлж, мэхийн ёслоё” гэлээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа
Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав
Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Халуун сэдэв
  • •Нийслэл
  • •Сагсанбөмбөг
  • •Байнгын хороо
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Олимпизм
  • •Эрүүл мэнд
  • •Боловсрол
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Ардын багш цолоор гурван хүнийг...
Лос Анжелес Лейкэрс хоёр...

Орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон гардуулав

Kuzmo 2021-11-11

ФОТО:

Сэдвүүд : #Ерөнхийлөгч   #Фото мэдээ   #Боловсрол  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа
Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав
Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

Монголын эмэгтэй волейболын баг хэсгийн анхны хожлоо байгууллаа

9 цагийн өмнө өмнө

Д.Баньд: Иргэд нийслэлийн суурьшлын бүсэд баавгай харсан тохиолдолд 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

9 цагийн өмнө өмнө

Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

9 цагийн өмнө өмнө

Амари Робинсон 25 оноог авч багаа тэргүүллээ

9 цагийн өмнө өмнө

Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орууллаа

9 цагийн өмнө өмнө

“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

9 цагийн өмнө өмнө

Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

10 цагийн өмнө өмнө

Үс засуулвал нас уртасна

10 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Волейболын эмэгтэй шигшээ өнөөдөр Кыргызстаны багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Эмэгтэй шигшээ баг өнөөдөр Тайваны багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүд болно

1 өдрийн өмнө өмнө

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

1 өдрийн өмнө өмнө

2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно

2 өдрийн өмнө өмнө

Сургууль, цэцэрлэгийн шаардлага хангаагүй барилгын компаниудыг хуулийн дагуу арга хэмжээ авна

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Л.Болдбаатар: "Муу уран бүтээл хийгээгүй юм байна” гэж өөрөөрөө жаахан ч гэсэн бахархах сэтгэл төрж байна

2 өдрийн өмнө өмнө

Монгол Хьюндай эмнэлгийн үүсгэн байгуулагч Ким Бү Соб Казахстан улсын Төрийн одон хүртлээ

2 өдрийн өмнө өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Хөрөнгө оруулах замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам

2 өдрийн өмнө өмнө

2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв

2 өдрийн өмнө өмнө

Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа

2 өдрийн өмнө өмнө

Орос улсад Алтайгаар дамжин Хятад руу чиглэсэн төмөр зам баригдаж магадгүй

2 өдрийн өмнө өмнө

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

САНАЛ БОЛГОХ
2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-15 өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-14 өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

2026-09-12 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-09-14 өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

2026-09-15 өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

2026-09-14 өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

2026-09-13 өмнө

Чэндүгийн олон улсын төмөр замын боомт дэлхийг холбосон логистикийн зангилаа болжээ

2026-09-14 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

2026-09-14 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

2026-09-14 өмнө

Л.Энх-Амгалан: А.Ариунзаяа нарын түгжилмаанууд Монголын төрийг харлуулж, хагалж байна

2 өдрийн өмнө өмнө

2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-14 өмнө

Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө

2026-09-14 өмнө

Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудлаар тохиролцжээ

2 өдрийн өмнө өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

2026-09-12 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 13-15 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Хөрөнгө оруулах замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам

2 өдрийн өмнө өмнө

Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа

2026-09-13 өмнө

Соёл, урлагийн ажилтны өдөр тохиож байна

2026-09-13 өмнө

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

2026-09-15 өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

2026-09-14 өмнө

КОЙКА байгууллага ШУТИС-ийн МТИС-д бодит хөрөнгө оруулалт хийлээ

2026-09-13 өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бар өдөр

2026-09-14 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

2026-09-13 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

2026-09-15 өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

2026-09-15 өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

2026-09-13 өмнө

Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өчигдөр дууслаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах