• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Б.Анхбаяр: Ээзгийтэй цай маань хэдийнэ дэлхийн монголчуудын хэрэглээ болсон

“Улаанбаатар түншлэл” үзэсгэлэн худалдааг  сонирхоод явж байтал  “Сайхан” нэрийн  ээзгийтэй, ааруултай, борцтой цай өөрийн эрхгүй нүдэнд туслаа. Амталгаа явагдаж байна.  Аяны нөхцөлд гэлтгүй  гэр орноосоо хол ажиллаж амьдарч буй монголчуудад  эх орныг нь бодогдуулах нуугисан хийцтэй цайны амт яанзтай. Хоёр аяга уухад л хөлс чийхарч, ядаргаа тайлагдахаар.  Уг бизнесийг гэр бүлийн хоёр эрхэлдэг аж. Хосууд  бизнесээ эрхлээд удаагүй ч  бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулах аргаа олжээ.  Савлагаа, баглаа боодол нь цаанаа л  донжлог. Залуучуудын тархи арай өөрөөр сэтгэж байна шүү гэх бодол зурс хийснийг нуугаад яах вэ.      “ECO MOOD” ХХК-ийн захирал    Баатарсүрэн овогтой Анхбаяр, Өнөрбаатар овогтой Халиун нарыг “ Монгол хүн, Монгол амжилт” буландаа урьлаа. 

-Юуны өмнө та хоёртоо баяр хүргэе. Танай компаний үйлдвэрлэж буй цайны жор  Монголд үйлдвэрлэж буй цайнаас тэс өөр юм байна.  Гайхалтай гэж хэлэхэд ч багадмаар? 

- Анхбаяр:  Энэ бол манай гэрийн   цайны жор. Ээжийн минь чанасан цай цаанаа л амттай. Өсөхөөс өдий хүртэл өглөө бүр уудаг цай минь бизнес болж биднийг тэжээнэ гэдэг бурханы хишиг  шүү. Хүн бүрийн ээж өөр өөрийн жор бүхий цай чанадаг. Харин миний ээжийнх тэс өөр, маш өвөрмөц амттай,  муухан хоолноос дээр.  Ээжийн маань  ээж ч ийм л цайг чанадаг байсан гэсэн. Оюутан болоод гадагшаа сургуульд явах болоход хуурай цайндаа шар тос багсараад өгч явуулна. Ядрах, гэрээ санах, ханиад хүрэх үедээ  ээжийнхээ цайг чанаад ууна. Бүх биений хөлс гараад л нойр хүрч эхэлнэ. Унтаад сэрэхэд эрүүл болсон байдаг, тийм шидтэй цай.   Бид хоёр гэр бүл болсныхоо дараа залуу хүний хувьд гадна, дотны маш олон цайг худалдан авч хэрэглэж үзсэн ч монгол цайны амтыг гүйцэхгүй байсан.  Монгол хүний бие организм будаа, загасхан иддэг бусад улс үндэстэнийхээс тэс өөр. Байгал цаг агаар нь ч эрс тэс. Тиймээс өвөг дээдэс минь тусгай жор бүхий цайг бий болгосон хэрэг. Уламжлалт жор шүү дээ, уг нь. Харин түүнийг бүтээгдэхүүн болгож зах зээлд гаргасан нь бидний санал санаачилга. Цайны бизнес бол ариун, өгөөжөө өгдөг бизнес. Идээний дээж шүү дээ. 

-Та хоёр хүнс  үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэшсэн  үү?

 -Халиун: Миний хань барилгын архитекторч  харин би эдийн засагч мэргэжилтэй. Хадам ээж маань  хүнсний салбарт олон жил ажилласан нэгэн. Тиймээс бид хоёрын бизнесийг дэмжин технологи тал дээр нь заавар, зөвлөгөө өгч,  бизнесийг маань хөл дээрээ босох хүртэл хамтдаа зүтгэсэн.  Одоо  бид  хоёр бараг л  мэргэжлийн хүмүүс болсон доо. 

-Залуу  гэр бүлд  бизнес эрхлэхэд гарааны асуудал хүнд байдаг.   Зээл тусламж авсан уу?

-Хамгийн анхны цайгаа яаж үйлдвэрлэж байв,  мөн  анхны захиалга нь   хаанаас ирсэн бэ?

-Халиун: Бэлдэц найруулдаг машин бидэнд байсан, хадам  аав маань савлагааны машин  худалдаж авч өгснөөр асуудал ерөнхийдөө шийдэгдсэн.  Ингээд л  ээжийнхээ жороор цайгаа ууталж  савласан. Хамгийн анхны захиалгыг БНСУ-д амьдардаг монголчуудаас  маань өгч, тэдэнд зориулж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсэн.

-Хүнсний бүтээгдэхүүн  хүний амь нас , эрүүл мэндтэй салшгүй холбоотой. Тиймээс  чанар,  стандарт , хадгалалтын горим, сав баглаа боодлын асуудал цайны жортой зэрэгцэхүйц зүйл болов уу?

-Тэгэлгүй яах вэ,   манай ээж хүнсний (нэрийг нь хэлхийг хүссэнгүй) компанитай. Тэр үйлдвэр стандарт, ариун цэвэр, эрүүл ахуй талаасаа үйлдвэрлэлийн шаардлагыг хангасан  газар.  Түүнд нь түшиглээд, тэр орчинд нь манайх бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн.  

- Компани хэдийд бие даав, өөрийн гэсэн үйлдвэртэй болж амжсан уу?

-Анхбаяр: Бид хоёр компаниа энэ оны тавдугаар сарын 21-нд  байгуулсан төдийгүй өөрийн гэсэн шинэ үйлдвэртэйгээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж  эхэлсэн. Шинэ үйлдвэрийн тухайд эхнэрийн минь аав маань машинаа зарж гадна, дотно талын сав баглаа боодол захиалхад, үйлдвэрээ үйлдвэрийн зориулалтаар тохижуулхад маш том тус хүргэсэн. Лабораторийн  шинжилгээ, хяналт шалгалт, наадам гэж бужигнаж байгаад  долдугаар сарын сүүлээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн.

-Бүтээгдэхүүндээ патент авч баталгаажуулсан уу?

-Ямар ч байсан хүнсний аюулгүй байдлын лабораторид шинжилгээ өгч баталгаажуулсан, мөн оюуны өмчийн газар хандаж эрхээ баталгаажуулсан одоо 

гарах хугацаа нь болсон. Бид хоёр ер нь үйлдвэрлэл эрхлэх, үйл ажиллагаа гээд бүх юмаа ном журмынх нь дагуу хийж гүйцэтгэж байгаа.

-Сав баглаа боодол харахад л нүдэнд тусахуйц гоё хийц загвартай  харагдаж байна?

-Анхбаяр: Тийм шүү, гоё дизайнтай байгаа биз, эхнэр маань гаргасан загвар. Манайх бүх юмаа дотооддоо  хийлгэе гэж шийдээд гаднах хайрцгаа Финпак үйлдвэрт, доторхи жижиг сав баглаа боодлоо Монлабель гэдэг компанид захиалдаг. Урд хөршид захиалж болно л доо. Нэг бүрийнх нь үнэ ч хямд байж мэднэ. Гэвч  цар тахлын энэ хүнд үед бид бие биенээ дэмжих ёстой гэдэг үүднээс дотооддоо хийлгэж байгаа.  Би өөрөө англи, хятад хэлтэй хүссэн юмаа захиалаад авчихдаг гэхдээ бүгдийг нь эх орондоо л хийлгэхийг хүссэн. Бас нэг анхаарсан зүйл гэвэл гадагшаа экспортод гаргахыг хүсч байгаа болохоор  сав баглаа боодол дээр  маш их  анхаарч байгаа.

-Хэрэглэгчдийн сэтгэгдлийг сонсов уу, юу гэж байх юм, зарим үйлдвэрүүд бүтээгдэхүүн нь хүнд танигдаад эхэлмэгц орц найрлага нь багасаад, үнэ нь нэмэгдээд ирдэг?

-Бүтээгдэхүүн  маань зах зээлд хөл тавиад удаагүй ч хэрэглэгчид мэддэг болсон гэж бодож байна. Манай бүтээгдэхүүнийг амталсан хэрэглэгчдийн “Энэ цайг уугаад ээжийгээ саначихлаа, ямар гоё цай вэ, яг л миний ээжийн цай байна, энэ чинь жинхэнэ эмээгийн цай юм биш үү, сайхан хийцтэй цай уух ийм амархан болчиж байгаа юм уу ”  гэх мэт сайшаасан үг бид хоёрт урам хайрлан улам хүчтэй болгож  өгдөг. Манайх аль болох амт чанараа алдахгүй, үнийн хувьд үндэслэлгүйгээр нэмэхгүй гэсэн чиг шугамтай ажиллаж байгаа. Хойшдоо ч тэгж ажиллана. 

-Гадуур ийм төрлийн савлагаатай цай их байдаг, тэдгээрээс танай бүтээгдэхүүн юугаараа онцлог вэ?

-Тийм ээ их байгаа, гэвч манайх шиг ааруултай, ээзгийтэй гэх төрөл одоогоор байхгүй. Уламжлагдаж ирсэн манай гэр бүлийн жор шүү дээ. Мөн малын гаралтай түүхий эдээр хийдэг. Сав баглаа боодол, үзэмжийн, амт чанарын хувьд ч бусдаас илүү содон, чанартай. Амт чанараа илүү сайжруулах тал дээр байнга ажиллаж байгаа. 

-Цэвэр түүхий эд гэж ярилаа, тэгвэл түүхий эдээс хаанаас авдаг вэ?

-Эрүүл хүнсийг хэрэглэгчдэд хүргэхийн тулд түүхий эдийг Хөвсгөлөөс авдаг, тэнд манай үнээний ферм байдаг. Бид үйлдвэрлэлдээ зориулж МАА-гаа фермер маягаар хөгжүүлж байна, тэндээсээ сүү цагаан идээ, ааруул, ээзгий, борцоо бэлтгэн нийлүүлдэг. Бэлтгэж байгаа түүхий эдээ маш сайн анхаарч, хатуу хяналттай өөрсдөө гардан бэлтгэн авч байгаа. Хэдийгээр жормаань  манай гэр бүлийнх ч гэсэн үндсэн түүхий эдмаань сайн байж, сайн цайг хэрэглэгчдэд  нийлүүлнэ шүү дээ.

- Үйлдвэрлэл болон борлуулалтын тухайд?

- Үйлдвэрийн маань чадал багадаа өдөрт гурван сая төгрөгийн бараа  бүтээгдэхүүн  үйлдвэрлэх боломжтой. Дөнгөж эхэлж байгаа болохоор хамгийн багаар нь л тооцож байна. Манай үйлдвэрийн хувьд бүрэн автомат тул одоогоор  цөөхөн хүнтэй ажилладаг. Харин борлуулалтын хэд хэдэн компаниуд бидэнд саналаа ирүүлсэн. Мэдээж эхлээд дотооддоо борлуулалт хийнэ. Томоохон сүлжээ дэлгүүрүүдээр борлуулалтаа хийж эхэлсэн. Эхний ээлжинд  Сансар супермаркетад нийлүүлсэн.  E-mart сүлжээ дэлгүүрээс бас хүсэлтийг маань зөвшөөрсөн. Өвөр Монголоос маш их санал ирж байна. Хил гааль гайгүй болохоор нийлүүлэхээр тохирсон. Манай бүтээгдэхүүн хэдийнээ хувь хүмүүсээр дамжин Америк, Англи, Солонгос, Герман, Австрали, Японд ажиллаж амьдарч байгаа монголчуудад хүрсэн. Бүр далайн орон болох Малдивт хүртэл оччихсон ааруултай цай ууж байгаа зургаа явуулж бидэнд  талархлын үгээ илгээснийг хүлээж аваад маш их баярласан. Их гоё санагдсан шүү. Ер нь гадаадад байдаг монголчууд илүү их хэрэглэдэг юм шиг санагдсан. Нэрийн барааны дэлгүүрээ нээхээр төлөвлөөд ажиллаж байна. Манай нэрийн барааны үнэт бүтээгдэхүүнд ээзгийтэй цай ордог, ээзгий маань өөрөө хичнээн литр сүүнээс хэр зэрэг багаар гардаг бмлээ мөн элэг цөс , ходоодонд сайн гэдэг утгаараа ч тэр. Ер нь борлуулалт, эрэлтээрээ арай илүү.Энэ хугацаанд нэлээдгүй хэдэн үнэнч хэрэглэгчтэй болсон.

#МонголынМэдээСонин #ЯрилцахТанхим

2021 оны аравдугаар сарын 12. Мягмар. №128 (5533)

  •  

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нийт нутгийн 45 хувьд цастай байна
Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгч шалгаруулах тендер зарлалаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгдлээ
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •E-Sport
  • •Намууд
  • •Сагсанбөмбөг
  • •Фото мэдээ
  • •Улсын Онцгой Комисс
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Видео мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •ММ-ын тодруулга
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
О.Цогтгэрэл: Дараа, маргааш гэж...
Өдөртөө 11-13 градус дулаан байна

Б.Анхбаяр: Ээзгийтэй цай маань хэдийнэ дэлхийн монголчуудын хэрэглээ болсон

Kuzmo 2021-10-12

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нийт нутгийн 45 хувьд цастай байна
Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгч шалгаруулах тендер зарлалаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгдлээ
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

Шэй Гилжус Александр 20-иос дээш оноог дараалж авсан тоглолтын тоогоор Уилтыг гүйцлээ

6 цагийн өмнө өмнө

Нийт нутгийн 45 хувьд цастай байна

6 цагийн өмнө өмнө

Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгч шалгаруулах тендер зарлалаа

6 цагийн өмнө өмнө

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал

8 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгдлээ

10 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "ESL Pro League S23" тэмцээний шигшээ шатанд "Navi" багтай тоглоно

10 цагийн өмнө өмнө

Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

10 цагийн өмнө өмнө

Хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв

10 цагийн өмнө өмнө

ХҮН нам боловсролын сайдаа өгч Эрчим хүчний яамыг авахаар ярьж эхэлжээ

10 цагийн өмнө өмнө

“Бодь”-ийн 500 мянган ам.долларын гэрч нь хэн байсан бэ?

10 цагийн өмнө өмнө

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь /2026.03.13/

10 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

10 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна

1 өдрийн өмнө өмнө

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг дэмжинэ

1 өдрийн өмнө өмнө

Г.Занданшатар:Иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, хаана ч хүрэхийг харууллаа

1 өдрийн өмнө өмнө

Федерико Вальверде хэт-трик хийж, Реал Мадрид хожлоо

1 өдрийн өмнө өмнө

“Нэг ч гэсэн монгол компани үйлдвэр барих хэрэгтэй, түүнийг бид бодлогоор дэмжинэ”

1 өдрийн өмнө өмнө

Туулын хурдны замын барилгын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Замын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг барина

1 өдрийн өмнө өмнө

Баянгол зочид буудлын ойр орчмоор цахилгааны хязгаарлалт хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Боловсролын асуудлыг бодитоор эрэмбэлэх хэрэгтэй

1 өдрийн өмнө өмнө

Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа

1 өдрийн өмнө өмнө

Д.Мөнх-Эрдэнэ: Хар тамхи тээвэрлэх, бусдыг хэрэглэхэд хүргэсэн үйлдэлд тооцох ялын бодлогыг чангатгана

1 өдрийн өмнө өмнө

Н.Алтанхуягийг цагаатгасан тогтоолуудыг хүчингүй болгож, шүүхээс тайлбар гаргажээ

1 өдрийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

1 өдрийн өмнө өмнө

Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна

2 өдрийн өмнө өмнө

"Шинэсаран" хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад орлоо

2 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хэсэгчилсэн их засварын ажил дууслаа

2 өдрийн өмнө өмнө

Адебайо 83 оноог авч NBA-ийн түүхэнд нэрээ бичлээ

САНАЛ БОЛГОХ
2026-03-06 өмнө

Их хотын шилдэг бүсгүйчүүдийг шалгарууллаа

2026-03-06 өмнө

Н.Учралд хүнд байсан байх, гэхдээ тэр чадлаа

2026-03-06 өмнө

АН-ын дарга жулдаж, намынх нь үйл ажиллагаа “жонхуураад” эхэллээ

2026-03-06 өмнө

Эцэг, эхчүүдийг насанд хүрээгүй хүүхдэдээ суррон худалдан авч өгөхгүй байхыг уриаллаа

2026-03-06 өмнө

Долоон улаан мэнгэтэй шарагчин туулай өдөр

2026-03-08 өмнө

Г.Занданшатар: Өсөлтийг хүртээх бодлогын тэргүүнд хүүхэд байна

2026-03-07 өмнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

2026-03-09 өмнө

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр (E-9 виз) ажиллах хүсэлтэй иргэдийн АНХААРАЛД

2026-03-09 өмнө

2027 оны сонгуулийг Т.Бадамжунай “чиглүүлж”, Ж.Мөнхбат удирдах уу?

2026-03-08 өмнө

У.Хүрэлсүх бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэв

2026-03-08 өмнө

Таван шар мэнгэтэй цагаагчин могой өдөр

2026-03-09 өмнө

49 хувьд маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг ирэхээр болжээ

2026-03-06 өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-03-07 өмнө

Ираны дайн Ойрхи Дорнод дахь агаарын тээврийг хэрхэн сүйтгэсэн бэ?

2 өдрийн өмнө өмнө

Хөдөөгийн эмэгтэйчүүдийн үүрч байгаа хүнд ачаа

2026-03-09 өмнө

"Том бүтээн байгуулалтад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр хэрэглэнэ"

2026-03-10 өмнө

Бага тэнгэр болон ойр орчмоор цахилгаан хязгаарлана

2026-03-06 өмнө

О.Алтангэрэл: Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн Н.Алтанхуяг гишүүнийг шүүх захиалгаар залхааж эхэллээ

2026-03-09 өмнө

Өчигдөр 88 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолооджээ

2026-03-10 өмнө

Дүүжин замын тээвэр төслийн нэмэлт гэрээг үзэглэлээ

2026-03-06 өмнө

Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ

2026-03-08 өмнө

"The MongolZ" баг "Aurora"-г хожиж, "MOUZ" багтай тоглохоор боллоо

2026-03-10 өмнө

АН “ардчиллын дайсан” болов уу?!

2026-03-06 өмнө

"The MongolZ" баг "ESL Pro League S23" тэмцээний эхний тоглолтоо өнөөдөр хийнэ

2026-03-10 өмнө

Үс засуулвал идээ ундаа элбэг олдоно

2026-03-10 өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм дулаан байна

2026-03-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм байна

2026-03-07 өмнө

Тэйтум гэмтлээс эргэн ирж, хожил байгууллаа

2026-03-09 өмнө

27 иргэний амь насыг авран хамгаалав

2026-03-06 өмнө

Метроны чиглэлээр БНСУ-д магистрт суралцах долоон оюутантай хариуцлагын гэрээ байгууллаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах