• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Г.Занданшатар: Олон цорготой данхаар улсын мөнгийг урсгаж байсан нь ийм нөхцөл байдал үүсгэсэн

УИХ-ын гишүүн Г.Занданшатартай ярилцлаа.

-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийг сонслоо. Төсөв алдагдалтай хүндхэн байна. Ер нь улс орны эдийн засгийг сайжруулах ямар гарц байх шиг байна?

-Төсвийн орлого бол тэгш татварын зарчимтай, нэг шатлалтай татвартай буюу илүү барууны чиглэлийн бодлоготой. Харин зарлага болохоор зүүний чиглэлийн бодлоготой. Дундах зөрүүг нь ашигт малтмалын үнийн өсөлтийн орлогоор нөхдөг. Ийм л төсөв байсан. Тиймээс одоо бодит байдал дээр гажуудал нь илүү тод харагдаж байна гэсэн үг. 

Гэхдээ одоо улсын төсвийн гол зардал бол хүүгийн зардал л байна. Тодруулбал, гадаадаас болон дотоодоос авсан зээлийн хүүгийн зардал нэг их наяд төгрөг байна. Ирэх жил төсвийн хүрээний мэдэгдэлд хүүгийн зарлага 1.5 их наяд болно. Энэ 1.5 их наядын хүү нь гадаадаас авсан 10.4 их наяд төгрөгийн Засгийн газрын зээлийн хүү, дотоодоос зээлсэн зээллэг буюу өрийн бичиг Засгийн газрын үнэт цаасууд, вексел, концесс нийлээд 1.3 их наяд төгрөгийн үнэт цаас, концессийн хэлцлүүдээс бүрдэж байгаа юм. Тэр дундаа Засгийн газрын тогтоолтой, тогтоолгүй 15-16 хувийн хүүтэй векселүүдийг гаргачихсан. Энэ бүх өрийн бичгийн болон Засгийн газрын зээллэгийн хүү нь 1.5 их наяд болж, гол ачаалал үүсгэж байна.

Гэхдээ дамжуулан зээлдүүлэх гэрээ, Хөгжлийн банкаар олгосон зээл, Монголбанкны олгосон дөрвөн их наяд төгрөгийн зээлүүд бол арилжааны банкуудтайгаа өрсөл­дөөд зах зээлийн банкны сис­темийг гажуудуулаад олгочих­сон зээлүүд байгаа юм. Эдгээр зээлийн зориулалт, үр ашиг нь юу байсан бэ гээд энэ бүх тоо баримтуудтай нь харьцуулаад харж байхад үндсэндээ манайх бол өрийн болоод хариуцлагын хямралыг л бий болгочихож. Хариуцлага гэдэг нь төсвийн сахилга батын хямрал.

Харин төсвийн сахилга бат гэдэг бол төсөвт суусан зүйлийг чанд үр ашигтай зарцуулах асуудал. Гэтэл тэгж чадаагүй. Төсөвтөө огт суулгаагүй зардлыг гаргаад ирсэн. Засгийн газар нь тогтоолоор зардал гаргаад ирсэн хэрэг. Тэгээд байр, байшин худалдаж аваад байсан. Тиймээс бидний тавьж байгаа шаардлага бол төсвийг эрүүлжүүлэхийн тулд хариуцлагын механизмыг л ажиллуулах юм.

-Тэгвэл хэн ийм болгочихсон юм гэдгийг тодруулах хэрэгтэй болно шүү дээ?

-Чуулганы анхны өдрөөс л хэн ийм болгов гэдэг асуултыг тавиад байгаа. Энэ нь хэн нэгний мууг үзэх гээд байгаа юм биш. Зүгээр л хүмүүст өгсөн мөнгөө буцааж авах хэрэгтэй. Ард түмний нуруунд ачаалал үүрүүлэх бус бодит байдал дээр үрэн таран хийснээ зөв зүйтэй ашиглах л асуудал юм. Тэр мөнгөөр үнэхээр байшин барьж босгосон бол түүнээс чинь өгөөж байх учиртай. Төсвийн өгөөжөөр төсвийн зээлийн ашиглалтын үр өгөөжийг тодруулах ёстой. Нэг тал нь 1.5 их наяд төгрөгийн хүүгийн зарлага гаргаад ирсэн. Тиймээс тэр хэмжээний өгөөжтэй байж гэмээнэ төсөв амьдрах ёстой шүү дээ. Гэтэл тэр өгөөж нь хаана байна гэдэг асуудал яригдаж байгаа.

Энэ бүх дүр зургийг нэгтгээд, ерөнхийдөө төрийн болон нийгмийн үйлчилгээг илүү хүртэж байгаа хүн илүү татвар төлөх ёстой гэсэн чиг шугам гарч ирж байгаа юм. Тухайлбал, АНУ-д хүн амын орлогын албан татвар гэхэд 45 хувь хүртэл байдаг. Харин Японд өв залгамжлалын татвар 80 хувь байдаг. Тэгвэл Шведэд бүр 65 хувь хүртэл татвар төлдөг. Өөрөөр хэлбэл, нийгмийн баялгаас их авч байгаа хүн нь илүү төлөх ёстой гэсэн зарчим үйлчилдэг. Тухайн хүн Хавайд ч юм уу, гадагшаа явж зугаалах зардлаа хэмнэж, 40-45 хувийн татвараа төлөх ёстой гэдэг. Энэ мэт татварын уян хатан системүүд байдаг. Нөгөө талдаа татварыг бууруулдаг.

Тухайлбал, бага орлоготой иргэн буюу сая хүртэл төгрөгийн орлоготой иргэн таван хувийн татвар төлж болно. Өнөөдөр бүх хүн 10 хувийг төлж байгаа. Тэгвэл 1-2 сая төгрөгийн орлоготой бол 10 хувь төлөх, хоёр сая төгрөгөөс дээш бол 15 хувь төлж болно. Харин гурван сая төгрөгөөс дээш орлоготой бол 20, 3.5 сая төгрөгөөс дээш орлоготой бол 25 хувийн татвар төлж байх жишээтэй. Ийм систем дэлхийн ихэнх улсад үйлчилдэг.

Их орлоготой байх тусмаа төрийн болон нийгмийн үйлчилгээг илүү хүртэж байгаа гэдэг үүднээс ачаалал үүрдэг систем байдаг. Гэхдээ ингэснээрээ ажилгүй иргэдээ ажилтай болгох, нийгмээ чирч явах гээд төсвийн ачаалал жигдэрч болно. Гэтэл одоо бол эдийн засаг маш хүндэрчихсэн, төсвийн алдагдал 20 хувьтай батлагдана гэдэг нь мөнгөний ханш эрс унана гэсэн үг. Эдийн засгийн том зургаар харвал мөнгөний, сангийн, татварын бодлогууд бүгд уялдах ёстой. Бодлогын хүүг өсгөнө гэдэг бол мөнгийг үнэтэй болгож байгаагаас гадна ховор болгож байна гэсэн үг. 

Өөрөөр хэлбэл, банкны мөнгийг татаж байгаа юм. Татвар ч ачаалал үзүүлнэ. Тиймээс дахин хуваарилалтын үүрэг бол төсвийн, сангийн, тат­ва­рын бодлого байдаг. Тэгэхээр энэ бүхнийг олон хэлбэрээр зөв зүй­тэй болгож, ухаалаг бодлого явуулж чадвал Монголын эдийн за­сагт гэрэл гэгээ авч ирэх хөрөн­гө оруулалт, концессийн үр өгөөжийг сайжруулах боломж бий. Харин үр өгөө­жийг дээшлүүлэхийн тулд хариуц­лага­тай байх хэрэгтэй. Хулгайг зогсоож, зарчимтай байх шаардлагатай. Төсвийн сахилга батыг сайжруулах хэрэгтэй бай­на. Ингэж чадвал жижиг эдийн засагт том өөрчлөл­тийг богино хугацаанд хийх бололцоотой.

-Өрийн таацыг нэмэх асуу­дал нэлээд шүүмжлэл дагуу­лаад байна. Өрийн таацыг нэмэхээс өөр гарц байхгүй байсан уу?

-Өрийн таац бол өөрөө үндсэндээ буруу тооцогдоод явж байсан байна. Уг нь өрийн таац 55 хувь байх ёстой. Гэтэл бодит байдал дээр гаргасан векселүүдээс болоод Засгийн газрын гадаад, дотоод өрүүдийг нийлүүлээд үзэхээр нэлээд өндөр тоо гарна. Тиймээс оны эцсийн үлдэгдлийн байдлаараа 81 хувь болчихоод байгаа юм. Тиймээс дахин зээл авахын тулд өрийн таацыг нэмэгдүүлээд байгаа юм биш. Харин бодит байдал нь буюу Засгийн газрын төлөхөөр хүлээгдэж байгаа өрийн гүйцэтгэл өндөр байгаа. Энд Серби улсын жишээг дурьдаж болох юм. “Стэнд бай” хөтөлбөрийг аваад, татвараа нэмээд, төсвийн зардлаа бууруулсан.

Гэтэл 16 хувийн хүүтэй байсан бонд нь өнөөдөр зургаан хувь болчихоод байна. Ердөө 4-5 жил хатуу чанга, хариуцлагатай бодлогыг шинэ Засгийн газар нь хэрэгжүүлээд зургаан хувийн хүүтэй болоод байгаа юм. Гэтэл өнөөдөр манайд дотоод зээлдээ 15-16 хувийн хүү төлж байна. Гадаадын зээлдээ 10.4 орчим хүү төлж, бондын хүү нь 8.4, 10.4 хувьд хэлбэлзэж байна. Тэгэхээр ингэж бууруулах нь төсвийн тогтвортой байдлын ирээдүйд хангах хамгийн гол чиглэл юм. Серби улс ийнхүү бууруулж чадсан байхад Монгол Улсын хүү хэлбэлзээд өсөөд байна.

Одоо 1.5 их наяд төгрөгийн хүүгийн төсвийн зарлага хамгийн үр ашиггүй зарлага болоод байгаа. Гэтэл энэ мөнгөөр хэчнээн сургууль, эмнэлэг барьж болох вэ. Гэтэл үүнийг л зээлийн хүүнд төлөөд байна. Хүнээр бол зээл авчихлаа. Нэг талдаа 1.5 их наядын хүү төлөөд байна. Харин талд нь авсан зээлээс нь орж ирдэг юм байхгүй. Юунд зээлээ зарцуулсан нь мэдэгдэхгүй, хашаагаа тохижуулчихсан ч юм уу. Мөнгө олдог зүйлд зарцуулаагүй тухайн айл хэцүүднэ биз дээ. Бодит байдал яг л ийм байна.

-Сөрөг хүчний зүгээс эрх баригчид өрийн таацыг нэмж, дахин бонд гаргаж, ганцхан улсаас хараат болох нь гэж яриад байгаа?

-1.5 их наядын хүү төлж байгаа, дөрвөн их наядын алдагдалтай компанийг хэн нэгэн авлаа гэж бодъё. Тэр хүн тухайн компанийг яаж сайжруулах вэ. Дотоодын нөөц бололцоо хязгаарлагдмал, дотоодын бүх нөөц бололцоогоо шавхахын зэрэгцээ гаднаас зээл авахаас өөр аргагүй байдалд хүрнэ. Зүгээр айлаар жишээд үзье. 1.5 их наядын хүү төлөх, цаана нь 10 их наядын өртэй, тэгсэн хэрнээ бизнес нь дөрвөн их наядын алдагдалтай. Тэгвэл энэ айл амьдралаа өөд нь татахын тулд дахиад зээл авна. Дотооддоо бүх шүүсээ шахна. Одоо Монгол Улс шүүсээ шахаад, татвар нэмсэн ч  ядарсан ард түмний халааснаас мөнгө гарч ирэхгүй. Нөгөө талдаа хэчнээн төсвийн зарлага хаслаа гээд, зайлшгүй олгох тэтгэвэр, тэтгэмжийг зогсоож болохгүй.

Тэгвэл өөр ямар боломж байж болох вэ гэхээр хөрөнгө оруулалтаа танах, том төслүүдээ өргөжүүлэх, зээл авах шаардлага тулгарна. Харин авсан зээлээ бодитой зүйлд л зарцуулах хэрэгтэй. Тиймээс Олон улсын валютын сангаас хэрэгжүүлдэг “Стэнд-бай” хөтөлбөрт хамрагдана гэдэг бол зээл авна гэсэн үг. Нэг бол бусад улсаас зээл авна. Энэ бол зайлшгүй хийгдэх ёстой л ажлын нэг. Гэхдээ эцсийн дүндээ зээл, хуулиасаа илүү засаглалын хариуцлага, төсвийн сахилга бат, хууль дээдлэх зарчмыг бий болгож байж л улс хөгжинө.

-Монгол Улс өнгөрсөн хугацаанд хэд  хэдэн төсөвтэй явж ирсэн гээд байгаа. Энэ ер нь юутай холбоотой юм бэ?

-Энэ удаагийн төсвийн алдаг­дал хэдий­гээр өндөр гарч байгаа ч гэлээ бүх тө­свийг нэгт­гэсэн. Тий­мээс ч асуу­дал гарч бай­гаа­гаас гадна өрийн таац зөв болж ирж бай­гаа юм. Тухайл­бал, Хөгж­лийн банк­ны нэр дээр ав­сан зээл бүрт­гэг­дэх­гүй, МИАТ-ийн нэр дээр бай­гаа зээл бүрт­гэл­гүй яваад байсан. Гэ­тэл улсын батал­гаа гар­гаад ав­сан зээл бүгд олон ул­сын стан­дарт зарч­маар бол өрийн таа­цад орж байх ёс­той. Бүг­дийг нь төсөв­төө оруу­лаа­гүй бай­сан учир өрийн таац бага юм шиг ха­раг­даад бай­сан хэрэг.

Тэг­вэл өнөө­дөр өрийн таац 81 хувь бо­лоод бай­гаа нь энэ олон тараа­чих­сан бай­сан зүй­лүү­дийг нэгт­гэж, бодит төсөв гар­гаж ирж бай­гаа юм. Хөгж­лийн банк тө­сөв мөн­гө нь тодор­хой­гүй зээл, хөрөн­гө оруу­лал­тын тө­сөл, Хүний хөгж­лийн сан гээд тө­сөл хэрэг­жүү­лээд бай­даг. Тэнд Монгол­банк нь арил­жаа­ны бан­кууд­тай өр­сөл­дөөд зээл ол­гоод бай­даг.

Энд ул­сын тө­сөв гээд баа­хан юм хийг­дээд бай­даг. Энэ мэт­чи­лэн улсын мөн­гө олон салаа­гаар урсч бай­сан. Харин өнөө­дөр бид түүнийг нэг болгож байгаагаараа бодит байдлыг харуулж байгаа юм. Энэ нь төсвийн тодотголын гол ололттой тал нь тэр. Угаасаа бусад улс орон нэг л төсөвтэй байдаг. Гэтэл Монгол Улс 4-5 төсөвтэй болчихсон. Дур, дураараа зарцуулдаг болчихсон. Тэр төсвүүдээ фракци, бүлгээрээ хуваагаад авчихсан байх жишээтэй. Ийм эмх замбараагүй гарын салаагаар буюу олон цорготой данхаар улсын сан хөмрөгийг урсгаж байсан учир өнөөдрийн ийм нөхцөл байдал үүсгээд байгаа юм.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
Энэ сард багтаан нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 нийлүүлэхээр тохиролцжээ
Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлэхийг үүрэг өгөв

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Боловсрол
  • •Уул уурхай
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Гадаад харилцаа
  • •Намууд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Будаа “булаад” буян болох нь юу...
Дэлхийг цочирдуулсан есдүгээр...

Г.Занданшатар: Олон цорготой данхаар улсын мөнгийг урсгаж байсан нь ийм нөхцөл байдал үүсгэсэн

Отгонмягмар 2016-09-12

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
Энэ сард багтаан нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 нийлүүлэхээр тохиролцжээ
Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлэхийг үүрэг өгөв
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
22 минутын өмнө өмнө

Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

24 минутын өмнө өмнө

Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

27 минутын өмнө өмнө

Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

30 минутын өмнө өмнө

Авто замын шинэчлэлт засвар, барилгын ажлын хүрээнд хэсэгчилсэн авто зам хаах төлөвлөгөө

32 минутын өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

34 минутын өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй шар морь өдөр

36 минутын өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 25-27 хэм дулаан байна

19 цагийн өмнө өмнө

Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил эхэллээ

20 цагийн өмнө өмнө

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо

22 цагийн өмнө өмнө

Нүүрс-пиролизын үйлдвэрийг 2028 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулна

22 цагийн өмнө өмнө

Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа

22 цагийн өмнө өмнө

“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

1 өдрийн өмнө өмнө

АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Энэ сард багтаан нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 нийлүүлэхээр тохиролцжээ

1 өдрийн өмнө өмнө

С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

1 өдрийн өмнө өмнө

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлэхийг үүрэг өгөв

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Балжиннямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай

1 өдрийн өмнө өмнө

Газрын тосны эрэл, хайгуулын ажилд АМГТГ анхаарал хандуулж ажиллахыг үүрэг өглөө

1 өдрийн өмнө өмнө

Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн замыг 07:00-21:00 цагийн хооронд хязгаарлана

1 өдрийн өмнө өмнө

Н.Номтойбаяр: Орон нутаг хөгжихөд чөдөр болж буй хууль, эрхзүйн орчныг шинэчилнэ

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалт 95 хувьтай хэрэгжиж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын Волейболын Үндэсний шигшээ баг хүрэл медаль хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын баг олон улсын мэдээлэл зүйн 38-р олимпиадад оролцохоор замд гарлаа

2 өдрийн өмнө өмнө

Цэцэрлэгийн элсэлтийн бүртгэл эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

САНАЛ БОЛГОХ
2026-08-06 өмнө

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

2026-08-06 өмнө

Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ

2026-08-07 өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

2026-08-05 өмнө

Б.Энх-Амгалан: Би Монгол Улсын иргэн биш

2026-08-06 өмнө

Санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй

2026-08-05 өмнө

Эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй “гадаад элч нарын” томилгоо

2026-08-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгдлээ

2026-08-07 өмнө

Ноцтой зөрчил гаргасан автобусны жолоочийг ажлаас нь чөлөөлжээ

2026-08-07 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт Сутай хайрхны тэнгэрийг тахих тахилгад оролцлоо

2026-08-07 өмнө

Монгол Улсын волейболын шигшээ баг өнөөдөр Хятадын эсрэг тоглоно

2026-08-05 өмнө

Сайд нар төсвөө хэрхэн зарцуулах вэ?

2026-08-07 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгдлээ

2026-08-06 өмнө

Воллейбол эрэгтэйчүүдийн шигшээ баг эхний хожлоо байгууллаа

2026-08-05 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-08-05 өмнө

Цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэл цахимаар зохион байгуулах жагсаалт

2026-08-07 өмнө

Ирландын алдарт Boyzone хамтлагийн гишүүн Ronan Keating Монголд анх удаа дуулна

2026-08-05 өмнө

Үс засуулвал идээ ундаа элбэг олдоно

2026-08-06 өмнө

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

2026-08-06 өмнө

Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ

2026-08-05 өмнө

Автомашины улсын дугаар нь 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол өнөөдөр шатахуун авна

2026-08-06 өмнө

С.Амарсайхан: Иргэдийг хохироосон ААН-ийн нуугтмал хөрөнгийг битүүмжлэнэ

2026-08-06 өмнө

Нөөцийн махны худалдаа, борлуулалтыг нээлттэй ил тод болгоно

2026-08-06 өмнө

С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын тэмцээнд оролцож байгаа баг тамирчдад амжилт хүслээ

2026-08-06 өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-08-07 өмнө

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашинтай иргэдэд шатахуун олгоно

2026-08-06 өмнө

Бүх төрлийн шатахууны импортыг шуурхай тээвэрлэхэд гурван яам хамтран ажиллана

2026-08-07 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 28-30 хэм дулаан байна

2026-08-07 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй харагчин үхэр өдөр

2026-08-06 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

2026-08-05 өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах