Ханийг минь “ноцож” л байгаа гэнэ. Худал хуурмаг бүхэнтэй хольж л байгаа гэнэ. Хайртай хүүхдүүдийн минь ээжийг гүтгэж л байгаа гэнэ. Хамаг залуу насны минь хайрыг гутааж л байгаа гэнэ. Гэнэхэн, гэгэлзсэн дурлалын минь түүхийг минь булшилж л байгаа гэнэ. Ай даа амьд байсан бол... Гэрэлт амрагаа өмөөрч, өмөлзөх дөө. Хорт хавдар өвчний улмаас хар залуугаараа хорвоог орхисон залуу сэрүүн тунгалаг байсан бол энэ үгийг бидэнд хэлэх байсан байх даа...
Өнөөдөр Монгол Улс дэлхийд хорт хавдрын өвчлөлөөр тэргүүлж байна. Бидний санаанд багтахгүй тоо энд бий. Хайртай аав, ээж, хань ижил, үр хүүхдээ хавдрын өвчлөлөөр алдаагүй айл өрх гэвэл арван хуруунд багтахаар үлдэж байна. Хавдар ханиад шиг хурдацтай, аймшигтай болсон гэдгийг мэргэжлийн эмч нар хэлсээр байгаа. Хамгийн гол нь хавдраас урьдчилан сэргийлэх, энэ өвчинтэй тэмцэх нь бидэнд үлдэж байгаа ганц гарц юм. Тиймээс хавдар өвчнөөр өвчлөхгүйн тулд бид соён гэгээрүүлэх ажил хийх, өвчлөлийн эсрэг хүчтэй тэмцэхэд урлаг соёлынхны оруулж буй хувь нэмэр их билээ. Энэ утгаараа бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “ Гэргий” киног бүтээжээ. Харамсалтай нь, энэ киног бүтээсний дараа МҮОНРТ-ийн хэсэг уран бүтээлчид хар хорын үгийг дайж эхлээд байгаа ажээ. Тухайлбал, тэд энэ киног МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц өөрийн нөхөртөө зориулж хийсэн, хавдар өвчний тухай биш, хувь хүний амьдралыг бусдад сурталчилсан гэж үзэж байгаа бололтой. Уг нь бол тухайн киноны уран бүтээлчид хорт хавдрын өвчлөлийн эсрэг кино хийлээ гэж бодсон чинь хором зуурт хувь хүний амьдрал руу ийнхүү “гулгаад” орчихсон хэрэг. Тэгвэл бодит үнэн юу байв. “ Гэргий” киног “ Хаан” банк ивээн тэтгэж, кино зохиолыг нь М.Эрдэнэбат, Ц.Баттуяа нар бичиж, найруулагч Ж.Сэнгэдорж найруулжээ. “ Гэргий” кино нь MNB-ийн төлөвлөгөөт кино байсан бөгөөд Улаанбаатар Олон улсын кино наадмаас шилдэг зохиолын шагнал авсан билээ. Өөрөөр хэлбэл, анхнаасаа бүх зүйл нь хууль дүрмийн дагуу болсон уран бүтээл аж. МҮОНРТ бол олон нийтийн өмч гэж явдаг учраас ямар ч захирал томилогдсон нэг ч төгрөгийг өөрийн эрх мэдлийн хүрээнд зарцуулах боломжгүй, тийм эрх байхгүй гэдгийг тэнд ажиллаж байгаа бүх хүмүүс мэддэг. Харамсалтай нь, яагаад ажлаа албан ёсоор өгсөн Л.Нинжжамцын араас үгэн сум дайгаад байгаад хэргийн учир байна. Хэрвээ Л.Нинжжамц захирал улсын мөнгөөр ингэж кино бүтээсэн бол буруу. Хамгийн гол нь энэ хүн уран бүтээлчдэд өөрийнхөө амьдралд тохиолдсон гунигт түүхээ ярьж, санаа өгсөн нь үнэн. Гэхдээ энэ санаа нь түүний амьдралд тохиолдсон болохоос миний амьдралын тухай кино хийгээдэх гэсэн үг огтхон ч биш юм. Тиймээс бүх зүйлийг зориудаар харлуулахыг хүсч байгаа хэсэг бүлэг эмэгтэйчүүд одоо энэ бүхнээ зогсоовол яасан юм бэ. Харалган төрийн хажуугаар хүн чанаргүй хүмүүсийн “овоолго” болж дууслаа. Асуух зүйл, хариулт авахаар зүйл байвал хуулийн хаалга бүгдэд нээлттэй байгаа даа уг нь.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.