• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ц.Ишдорж: Бусдын төлөө “хохирч” чаддаг бол эмч боллоо гэсэн үг

Хийж бүтээснээ төрдөө үнэлүүлж, түмэндээ хүндлүүлэх шиг бахдам зүйл үгүй. Энэ л торгон агшныг мэдэрч, Монгол Улсын хүний гавьяат эмч цолыг энгэртээ гялалзуулаад удаагүй байгаа Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэс заслын их эмч,  Анагаах ухааны магистр, клиникийн профессор Ц.Ишдоржийг “Зууны мэдээ” сонин “Төрийн хишигтэн” буландаа урилаа.
 
“БАГШТАЙГАА НЭГ ӨДӨР, НЭГ ЦАГТ ТӨРИЙНХӨӨ ХИШГИЙГ ХҮРТСЭНДЭЭ БАЯРЛАЖ, БАС ИХ БИЛЭГШЭЭЛЭЭ”
 
Шинэхэн гавьяаттай уулзах санал тавьбал “Жижүүрт хононо. Хэдийд ч хамаагүй хүрээд ир дээ. Хагалгаанд орсон байж магадгүй шүү” гэж байна. Бид ч ажил тарах үе тааруулаад очтол “Өнөөдөр гурван ч хагалгаатай байлаа. Хонох юм чинь гээд нүдний хор гаргах санаатай сууна” гэсээр өрөөндөө угтаж кофе аягалав. Юуны өмнө төрдөө үнэлүүлэх үеийн баярын сэтгэгдлийг хуваалцахад “Нэг эмнэлэг, нэг тасагт ажиллаж, нэг өрөөнд, ширээгээ нийлүүлээд суудаг багштайгаа нэг өдөр, нэг цагт төрийнхөө хишгийг хүртсэндээ туйлын баярлаж, бас их билэгшээлээ.
 
Мөн эрүүл мэндийн салбарт маш олон чадварлаг мэргэжилтэн, гавьяат болоогүй олон ахмад  бий. Тэднээсээ түрүүлээд, харьцангуй залуугаараа гавьяат цол хүртсэндээ зарим талаараа санаа зовлоо. Эмч  бол хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа тангарагладаг. Тиймээс өвчтөнөө эдгээхийг чармайна. Чадахгүй бол зовиурыг нь багасгахыг хичээнэ. Бүр болохгүй бол ганц, хоёр хоног ч болтугай насыг нь уртасгахын төлөө л хамаг чадлаа шавхана. Эмчийн ажил сэтгэлзүйн хувьд шаналгаатай, зүдэргээтэй, санаа зовсон, өрөвдсөн олон “өнгийн” мэдрэмж сүлэлдэж байдаг даа” гэсэн юм. Нээрэн л Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Мэс заслын тасгаас хоёр гавьяат төрсөн нь Анагаах ухааны магистр, Клиникийн профессор О.Ганбат болон манай нийтлэлийн зочин Ц.Ишдорж нар юм. Шинэхэн гавьяатуудын 10 гаруй жил хамт сууж буй эгэл даруухан өрөө, хос гавьяатын ширээний дэргэд бидний яриа өрнөсөн нь ч билэгшээлтэй байлаа.
 
Ярианы эхлэхийн өмнө Ц.Ишдорж гавьяат “Эмч нар тангараг өргөсөн ажлаа л хийж байна. Түүнээс эмчийн хийж байгаа үйлдэл бүрийг хүний алтан амь аварлаа гэж хөөргөөд хэрэггүй. Багш хүн хичээлээ заахтай адил үүргээ л биелүүлж байгаа хэрэг. Хүнээ зөв оношилж чиглүүлээд явах ёстой. Тиймээс намайг магтаж болохгүй гэсэн зарчим дээр тохирлоо” шүү гэдгийг хатуухан хэрнээ түс тас хэлснээр бид гол яриандаа орсон юм.
 
 Ц.Ишдоржийнх ёстой л үр удам, гэр бүлээрээ хүн ардын эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн хүмүүс аж. Аав Ш.Цэдэн-Иш 1964 онд Анагаах ухааны дээд сургуулийг төгсөөд Төв аймгийн Өнжүүл, Дундговьд эмчээр ажилласан.1957 онд Дорноговь говийн Улаанбадрах суманд ажиллаж тэндээ 30 гаруй жил эрүүл мэндийн салбарын удирдах ажил хийсэн 87 настай сайхан буурай бий. Харин ээж Г.Цэвэлмаа багш хүн байж. Зочин маань дөрвөн хүүхэдтэй айлын ууган хүү бөгөөд нэг дүү Монгол Японы эмнэлэгт эмч, анагаах ухааны доктор, эхнэр нь Улаанбаатар-Сонгдо эмнэлгийн Дотрын тасгийн эрхлэгч, уушигны эмч Н.Нарьяа гэж бүсгүй бий. Мөн охин ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албанд халдвар судлаач эмч, нагац нар ч мөн л эмч гэнэ.
 
Ц.Ишдорж гавьяатын цэцэрлэгээс эхлээд ажил, амьдралын бүх гараа Дорноговь аймгаас эхлэлтэй. Тийм ч учраас Дорноговийнхон эдгээр өдрүүдэд шинэхэн гавьяаттай боллоо хэмээн хөөрцөглөцгөөсөн. Тэрээр 1990 онд Анагаах ухааны дээд сургуулийг төгссөнөөс хойш 30 гаруй жил эрүүл мэндийн салбарт ажиллаж байна. Анх Улаанбадрах суманд томилогдож ажлын гараагаа эхэлсэн талаараа “Сум сайхан. Тэмээ хөтөлж ирээд дуудлаганд авч явж байлаа. Тухайн үед тэмээ унаж үзээгүй. 20 гаруй км яваад хамаг бие хөндүүр болсон. Эргээд бодоход сайхан дурсамж болж үлдсэн” гэлээ. Ийнхүү сумандаа гурван жил ажиллаад Анагаах ухааны дээд сургуулийн мэс заслын тэнхимийн багшаар ирэхдээ одоогийн Улсын нэгдүгээр төв эмнэлэг буюу тухайн үеийн Улсын клиникийн төв эмнэлгийн мэс заслын тасагт ажиллаж эхэлсэн байна. Түүнээс хойш 18 жил багш, эмчээ хослуулж байгаад 2011 оноос багшлахаа больж эмнэлэгтээ мэс заслын их эмчээр ажиллаж байгаа юм. Энэ хугацаанд олон шавь бэлтгэжээ гэхэд “100 оюутанд лекц уншаад гарах, мэс заслын өрөөнд хэдэн жил дагуулсан шавь ялгаатай. Ер нь хүн  энэ яваа насандаа олон шавь бэлтгэж чаддаггүй бололтой. Хичээл заасан болгоноо шавь гэвэл арвин тоо гарах байх. Гэхдээ жинхэнэ шавь бэлтгэнэ гэдэг бол өөрөө ч нэлээн уншиж судалж, мэдэж байж заах ёстой. Зургаан жил анагаахын дээд сургуульд сурч төгсөөд, мэс заслын эмчийнхээ курсыг хийж, дор хаяж 10 жил ажиллаж байж хүнд юм хэлэхтэйгээ болох болов уу. Ингээд бодвол миний хувьд 2003-2004 оны үеэс шавь бэлтгэж эхэлсэн гэж боддог. Нэг шавь бэлтгэхэд 2-5 жил, заримдаа долоон жил шаардагдах байх. Тэгэхээр амьдралынхаа туршид таваас илүү шавь бэлтгэж чадахгүй юм шиг. Багшаа гэж хүндэлж хүлээж авдаг хүмүүс олон. Тэр дунд гарын шавь гэвэл одоогоор 3-4 л байна даа. Хамаг хүчээ дайчилж, тамираа барагдтал бэлтгэх ёстой” гэлээ.
 
Түүний ажил мэргэжилдээ баримталдаг зарчим энэ. Хувийн эрх ашгаа хоёрдугаарт, өвчтөнөө эхэнд тавьж чадвал жинхэнэ эмч. Харин ямар ч тохиолдолд үнэн сэтгэлээ зориулах учиртай. Нэг үгээр бол, бусдын төлөө “хохирч” чаддаг бол жинхэнэ хүн буюу эмч болно хэмээн Ц.Ишдорж гавьяатын багш Монгол Улсын Төрийн соёрхолт гавьяат эмч, Анагаах ухааны доктор профессор Н.Даваацэрэн сургасан тухай дурслаа.
 
ӨВЧТӨНИЙ АР ГЭРИЙНХНИЙ ИТГЭЖ НАЙДСАН ХАРЦ, ХӨДӨЛГӨӨН БҮРИЙГ ЭМЧ ХҮН МЭДЭРДЭГ
 
Гавьяат Дотоод шүүрлийн булчирхайн мэргэжлийн мэс заслын эмч. Түүнээс 30 гаруй жилийн хугацаанд хэр олон удаа хагалгааны өрөөнд орсныг нь сонирхвол “Барагцаа тоо гарах л байх. Гэхдээ чамбай хүмүүсийн дэргэд бол тэг дундуур нь л яваа хүн. Өвчүүний ард байрладаг сэрээ булчирхай гэж өвчин бий. Энэ өвчин жилд нэг, заримдаа гурван жилд нэг тохиолддог.Бөөрний дээд булчирхай 200-300 мянган хүнд нэг тохионо. Арваад жилд 100, 20 жилд 200 гаруйг л хийнэ. Бамбай булчирхайн хагалгаа бол 20 жилд 5000-аас хэтрэхгүй. Цөсний хагалгаа жилд 100 хавьцаа л хийнэ. Өөр бусад хүн ажил хийхгүй юм шиг тоо хэлж болохгүй.Бусад олон эмнэлэг, эмч нар бий шүү дээ. Яахав тусалж байсан хагалгаанууд бий. Одоо манай залуучууд, шавь нар шижигнэтэл мэс засал хийгээд   сайхан байна. Зарим нэг нарийн төвөгтэй асуудлууд дээр би орно” хэмээн даруухан хариуллаа.
 
Хүний амь насыг аварсан хүн л тэрхүү торгон мэдрэмжийг хэлж чадах биз. Тиймээс олон мянган удаа хагалгааны ширээний ард зогссон мэдрэмжийг нь хуваалцахыг хүсэхэд “Өвчтөний ар гэрийнхний итгэж найдсан харц, хөдөлгөөн бүрийг эмч хүн мэдэрдэг. Өвчтөнөө авраад гарч ирэх шиг жаргал үгүй. Тэр үед л эмч болсныхоо утга учрыг бүрэн дүүрэн мэдэрдэг дээ. Гэтэл хагалсан болгон хүний амь аварч чадахгүй шүү дээ. Амь тэнссэн үе гэж бий. Тухайлбал, нойр булчирхайн хүчилт өвчин өндөр эрсдэлтэй. Аврах боломж тааруу. Үхэжсэн нойр булчирхайн өвчлөл хэцүү. Бараг 10-20 хувь нь л амьдрах боломжтой. 30 гаруй жилийн хугацаанд хэчнээн аврах гэж чармайсан ч чадаагүй хүмүүс бий. Тэр бүх хүмүүсийн ар гэр, ах дүү хамаатан саднаас дахин дахин уучлал гуймаар санагддаг. Ялангуяа, хагалгааны ширээн дээр өвчтөнөө алдаад гарах шиг харуусал байдаггүй. Гарч ирээд ар гэрт нь юу гэж хэлэх вэ гэж хамгийн түрүүнд бодож халширч, сэтгэл өмөрнө. Бүх энерги, мэдрэмжээ алдаж шантардаг. Надад шантарч байсан үе бий. Гэхдээ больж чаддаггүй юм байна” гэсэн юм.
 
“ЭХИЙГ ЭНДҮҮЛЭХГҮЙ АВААД ГАРНА ГЭДЭГ Л МИНИЙ ОРУУЛЖ БАЙГАА ХУВЬ НЭМЭР”
 
-Хүний гавьяат эмч Ц.Ишдорж салбарынхантайгаа хамтран арваад ном гаргажээ. Мөн тэрээр Улсын нэгдүгээр төв эмнэлгээс гадна Сөүл, Улаанбаатар-Сонгдо эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн төрөх эмэгтэйчүүдийн тасгийн зөвлөх эмчээр ажилладаг. Тэр дундаа эхийн эндэгдлийг бууруулахад онцгой хувь нэмэртэй ажиллаж буйг онцлох нь зүйтэй. Тэрээр энэ тухай “Төрөх эмэгтэйчүүдтэй холбоотой янз бүрийн хүндрэл гарна. Хавсарсан өвчтэй жирэмсэн эмэгтэйчүүдтэй сүүлийн 10 жил зууралдаж байна. Гэдэсний түгжрэлтэй, цөсний чулуутай, наалдацтай, бөөрний дээд булчирхай, дэлүү хагарсан, мухар олгой өвдсөн гээд олон янзын хүндрэлтэй жирэмсэн байдаг. Тэр болгонд эхийг эндүүлэхгүй аваад гарна гэдэг л миний оруулж байгаа хувь нэмэр юм даа. Үүнийг төр үнэлсэн байх. Намайг эмч болж байх үед ихэвчлэн гараараа тэмтэрч оношилдог байлаа. Одоогийнх шиг эхо, шинжилгээ байсан биш. Мухар олгойн өвчний үед илрэх шинж тэмдэг гэхэд маш олон. Тэр дунд Ичинхорлоо, гоош анаргүль гэсэн мухар олгойны үеийн шинж тэмдгийг манай багш нар дэлхийн шинжлэх ухаанд оруулсан. Одоо бол оношилгоо, урьдчилан сэргийлэх үзлэг  сайжирсан учраас өвчлөл нэмэгдсэн юм шиг санагдаж магадгүй. Хүн амын тоо ч өссөн шүү дээ.
 
Би 26 жил уншиж, судалж эмчилж, хагалгаа хийж байж дөнгөж 10 гаруй төрлийн өвчинг гадарлаж байна. Гэтэл нойр булчирхайн ганцхан эс дээр байгаа цэг төдийхөн чихрийн шижин өвчнийг эмчлэх гэж дэлхий нийтээрээ хөөцөлдөөд барахгүй байна шүү дээ. Харин миний эмчилдэг нойр булчирхай бол архи дарс хоол ундтай холбоотой хэлбэр нь. Өвчин гэдэг ийм айхтар. Ер нь хүн дэндүү тансаг амьдраад хэрэггүй. Аль болох энгийн бай. Манай гэр хаана ч байсан би алхчихдаг. Өдөрт 10 мянга алхахгүй юм бол ямар ч хэрэггүй. Хамгийн чухал нь хөдөлгөөн. Мөн аль болох бага идэх хэрэгтэй. Өглөө өлөн явж болохгүй. Амнаас гарсан шүлс, элэгнээс гарсан цөс, ходоод, нойр булчирхайнаас гарсан шүүс гээд арваад литр шингэн гэдсэн дотор хуралдсан байдаг. Үүнийг жаахан ч гэсэн юм идэж байж гаргах хэрэгтэй. Тэгж байж эрүүл байх юм. Өглөөний хоолыг өөртөө зориулдгийн учир нь тэр. Өөрөөр хэлбэл, усанд ордог шигээ дотор талаа ч гэсэн угаагаад гарч байх учиртай юм. Энийг л амьдралын зөв хэвшил гэж байгаа юм.
 
Хүн амын эрүүл мэндийн боловсрол их чухал байна. Би бол боорцог, гурилтай хоолыг жижиг аягаар иддэг. Гэтэл хүмүүс хүүхдүүддээ том аяга л бэлдээд байх юм. Буруу хайрлаад байна. Одооны хүмүүс тахиа, гахай ямар ч их иддэг болсон юм. Таван хошуу мал  жилд нэг л удаа төл өгдөг. Эмэгтэй хүн ч гэсэн хүүхэд төрүүлэхэд даавар ялгарч хамаг бие өөрчлөгддөг. Тахиа жилд 250-300 орчим өндөг гаргахын тулд тахианы даавар гормоны систем маш их ажиллана. Зүүн өмнөд Ази, Япон, Солонгос, Тайвань тахианы махнаас татгалзаж эхэлж байна. Дааваржсан юм хэрэглэхээр эрчүүд нь эмэгтэйлэг болж эхэлж байна. Гахай байнга хэвтээстэй. Нэг төллөхдөө 10-20 тоорой гаргадаг. Дэлхий ертөнц хүн амынхаа уургийн хэрэгцээг хангахын тулд тахиа, гахайг ашиглаж байна. Хэзээ Монгол хүн кимчи иддэг байв. Хүнсний аюулгүй байдал үнэхээр алдагдаж байна” хэмээн их л шүүмжлэнгүй өнгө аястай хэлж байна. Үргэлжлүүлэн салбарын хөгжилд сэтгэлд дундуур байгаа тухайгаа “Нэг зүйлд эмзэглэж явдаг. Намайг оюутан байхад Монгол Улс ганцхан анагаах ухааны дээд сургуультай байсан. Жилд 200 гаруй оюутан  элсүүлдэг гэхээр мөн ч хатуу шалгууртай байж. Анагаахын дунд сургууль 2-3 байлаа. Эрүүл мэндийн тогтолцооны гажуудал ердөө л энэ. Одоо эрүүл мэндийн салбарын ажилтан, их эмч бэлтгэдэг сургуулийн тоо утгаа алдлаа. Түүнд сурч байгаа оюутнуудын чанар ямар байна.
 
Ганц эрүүл мэнд ч биш багш, хуульч, хөдөө аж ахуй гээд бусад салбар яг адилхан. Бүх хүн дээд боловсролтой болчихоор хэн нь ТҮЦ-нд сууж, замаа барих юм бэ. Ажил хийх хүн олдохоо болилоо. Энэ бол нийгмийн асар том дутагдал, буруу шийдвэр юм. Үүний горыг нийгмээрээ амсана” гэсэн юм. Ийнхүү бидний яриа өрнөх зуурт утсанд нь тасралтгүй дуудлага ирэх аж. Арга ч үгүй биз түргэний тэрэгтэйгээ 21 аймгийг бүтэн тойрсон гавъяатын баяр бахадлыг хуваалцах хүн дэндүү олон. Бүрэнхий ч болж бид улсын төв эмнэлгийн хариуцлагатай жижүүрийг хэтэрхий удаан саатуулчихлаа гэхэд “Залуу байхад сард 10 гаруй, жилийн 100 гаруй хоногт нь жижүүрлэнэ. 20 жилээр тооцвол зургаан жилд нь жижүүрт хоносон байх нь. Одоо бол залуучууд орж ирээд харьцангуй цөөн удаа жижүүрт гарч байна. Бараг л ажилгүйтэй ялгаагүй. Маргааш оройхон жижүүрээс бууна даа” гэсээр үдэж өглөө.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
 
2021.5.21 БААСАН № 104 (6581)
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ
Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр
Ялимгүй хур тунадас орно
Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Степпе Арена
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Олимпизм
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Гадаад харилцаа
  • •Ярилцлага
  • •E-Sport
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Тойм: Түүхэн шийдвэрүүдтэй...
С.Ганбаатар: НДШ бол иргэд...

Ц.Ишдорж: Бусдын төлөө “хохирч” чаддаг бол эмч боллоо гэсэн үг

Kuzmo 2021-05-21

ФОТО:

Сэдвүүд : #Ярилцлага   #Эрүүл мэнд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ
Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр
Ялимгүй хур тунадас орно
Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

13 цагийн өмнө өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

13 цагийн өмнө өмнө

Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ

13 цагийн өмнө өмнө

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

13 цагийн өмнө өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

13 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

13 цагийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

1 өдрийн өмнө өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

1 өдрийн өмнө өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

1 өдрийн өмнө өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

1 өдрийн өмнө өмнө

Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

МАОЭНХ болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

1 өдрийн өмнө өмнө

Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл

1 өдрийн өмнө өмнө

Монголын охид Грекийг хожиж, олимпиадад 7-р байр эзэллээ

1 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Уулаараа ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2 өдрийн өмнө өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй хөх луу өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 13-15 хэм дулаан байна

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-26 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-09-26 өмнө

Бага зэргийн бороо орно

САНАЛ БОЛГОХ
2026-09-22 өмнө

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-24 өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-22 өмнө

Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийг бид төлж байна

2026-09-23 өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

2026-09-22 өмнө

"Ачит Ихт" компани Орхон аймгийн ЕБС-д Химийн кабинет байгуулж өглөө

2026-09-24 өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2026-09-22 өмнө

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-23 өмнө

“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлт болно

2026-09-24 өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-22 өмнө

Б.Эрдэнэсүх эхнэр болон хүүхдийнхээ сэтгэцэд учирсан хохиролд 43 саяыг төлөхөөр болов

2026-09-22 өмнө

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзын багтай тоглоно

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-22 өмнө

Татвар, НДШ-ийн өртэй ч зөвшөөрөл авах, сунгах эрх зүйн зохицуулалт бүрджээ

2026-09-22 өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багтай Нипалын багтай тоглоно

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-24 өмнө

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг нь цайруулах уу?!

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-23 өмнө

Мөрөөдөл биелсэн 5 жил: Мөсөн Өргөөний түүхт ой

2026-09-22 өмнө

Таван шар мэнгэтэй шарагчин гахай өдөр

2026-09-24 өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2 өдрийн өмнө өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-24 өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

2026-09-24 өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2026-09-25 өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2026-09-23 өмнө

О.Цогтгэрэл: “Төрөө хямралаас гаргая, түмнээ ядуурлаас аваръя” гэж хэлсний 26 жилийн ой болж байна.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах