• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Тойм: Түүхэн шийдвэрүүдтэй долоо хоног

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улс төрийн халуун сэдэв, намуудын “нүүдэл”-тэй долоо хоног улирч байна. Тодруулбал, Монгол Улсын ууган хүчнүүд болох МАХН, МАН нэгдэж Ерөнхийлөгчийн сонгуульд орохоор болсон. Энэ түүхэн үйл явдалтай холбоотойгоор МАХН ээлжит бус Их чуулганаа хуралдуулж, МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нар намын туг солилцож, намын гишүүд  хоёр намын даргад хүндэтгэл үзүүллээ.
 
Мөн нийслэлчүүдийг хамгийн их бухимдуулж байгаа авто замын түгжрэлийг бууруулахад Монгол Улсын Засгийн газар түүхэн шийдвэр гаргаснаа зарлалаа. Хотын дарга болон Засгийн газрын сайд нар хот төлөвлөлтийн шийдлээ Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар танилцуулж манай улс анх удаа түгжрэлийг бууруулахад жил бүр 420 тэрбум төгрөг төсөвлөхөөр болсон юм. Ийнхүү долоо хоногийн онцлох үйл явдлыг Улс төр, шуурхай мэдээллийн www.polit.mn тоймлон хүргэж байна.
 
05.16 МАХН ИХ ЧУУЛГАНАА ХУРАЛДУУЛЖ, 10 ЖИЛИЙН ОЛОЛТ, АМЖИЛТАА ДҮГНЭН ХЭЛЭЛЦЛЭЭ
 
МАХН-ын ээлжит бус Их чуулган ням гаригт Тусгаар тогтнолын ордонд боллоо.  Ээлжит бус Их чуулганд 757 төлөөлөгч оролцлоо.  Чуулганы тэргүүлэгчдээр МАХН-ын анхны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, намын дэд дарга Ц.Оюунбаатар, Гүйцэтгэх товчооны гишүүн  Д.Дуламсүрэн, Сэлэнгэ аймгийн Түмтийн дарга А.Энхболд,  Хэнтий аймгийн Түмтийн дарга С.Ононбаяр  нар сонгогдон оролцлоо.  Ээлжит бус Их чуулганаар МАХН-ын гүйцэтгэх товчоо, бага чуулганы үйл ажиллагааны тайлан, хоёр намын нэгдэн нийлэх Ажлын хэсгийн тайланг намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, МАХН-ын Хяналт, ёс зүйн хорооны ажлын тайланг Г.Давааням нар танилцуулав.  Түүнчлэн  МАХН-ын дарга Н.Энхбаяр “МАХН-ын 10 жилийн тэмцлийн үр дүн” илтгэлээ хүргэж, намын  гишүүдээрээ хэлэлцүүллээ.  Мөн энэ жил МАХН, МАН хоёр нам нэгдэн нийлэх ажиллагаа эрчимтэй үргэлжилж, хоёр нам ажлын хэсэг байгуулан, намын гишүүдийнхээ олонхийн саналаар нэгдэж үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулсан.  Тэгвэл  МАХН-ын Ээлжит их хуралд Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд,   МАН-ын дарга У.Хүрэлсүх оролцож, намын туг солилцож, намын гишүүд  хоёр намын даргад хүндэтгэл үзүүлэв. 
 
05:17: М.ТУЛГАТЫН АН-ЫН ТАМГА ХҮЧИН ТӨГӨЛДӨР ГЭЖ ҮЗЭВ
 
Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлаас  АН-ын тамгатай холбоотой анхан шатны шүүхийн захирамжийг түдгэлзүүллээ. Тодруулбал, Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор хянан хэлэлцэв.
 
Шүүх бүрэлдэхүүн М.Тулгатын Ардчилсан намын ашиглаж байгаа тамгыг хүчин төгөлдөр гэж үзжээ. Харин Ц.Тувааны тал буюу О.Цогтгэрэлийн ашиглаж буй АН-ын тамгыг хүчин төгөлдөр бус гэж шийдвэрлэсэн байна.
 
05.19: ТҮГЖРЭЛД ЖИЛ БҮР 420 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖ БАЙХААР БОЛЛОО
 
Засгийн газрын хуралдаан нийслэлийн удирдлагуудтай хамтран өргөтгөсөн байдлаар хуралдаж хэд хэдэн чухал шийдвэр гаргалаа.  Нийслэлийн иргэдийн дунд явуулсан судалгаагаар 85 хувь нь түгжрэлийг яаралтай бууруулах ёстой гэсэн санал илэрхийлээд буй. Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарын өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан мэдээллээр Улаанбаатар тэг зогсолтод ороход ойрхон болсон, нийслэлчүүд жилдээ 35 өдөртэй тэнцэх хугацааг зам дээр өнгөрөөж байгаа тухай танилцуулсан юм.
 
Түгжрэлээс болж алдсан боломжийн нийт өртөг 2.7 их наяд төгрөг, байдал энэ хэвээр байвал 2025 он гэхэд энэ тоо 24 их наяд болох тооцоо гарчээ. Тэгвэл нийслэлийн өмнө тулгамдаад байсан санхүүгийн асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас дэмжлээ. Ингэснээр жил бүр 420 тэрбум төгрөгийг улсын төсвөөс нийслэлийн түгжрэлийг бууруулахад зарцуулах түүхэн шийдвэр гаргалаа. Мөн энэ өдөр Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатарын өмнө тулгамдсан орон сууцжуулах асуудал, дулаан, цахилгааны V эх үүсвэр, Богдхаан төмөр замын асуудал зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэж тодорхой үүргүүдийг Ерөнхий сайд холбогдох хүмүүст өглөө. Иргэдийг орон сууцжуулах асуудалд тухайлбал, иргэдийн хамгийн хүнд асуудал байдаг орон сууцны зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийн тодорхой хэсгийг Зээлийн батлан даалтын сангаар гаргуулах гэх мэт асуудлыг судалж шийдэх үүргийг Ерөнхий сайд өгөв.
 
05.19: С.БАЯРЦОГТЫГ ХОРИХООР БОЛЖ, Д.ГАНБОЛД, Б.БЯМБАСАЙХАН НАРЫГ СУЛЛАВ
 
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим Сангийн сайд асан С.Бямбацогт нарын таван хүнд холбогдох хэргийг хянан хэлэлцэж, шийдвэрээ гаргалаа. Анхан шатны шүүхээс С.Баярцогтод нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасаж, 10 жил хорих ял оноон, үл хөдлөх эд хөрөнгүүд, оффшор бүсээс Швейцарын банкаар дамжуулан угаасан 1.3 сая ам.долларыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, дөрвөн жил, Б.Ариунсан, Б.Бадрал нарыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, нэг жил зургаан сар хорих ял оноосон юм. Давж заалдах шатны шүүх өнгөрсөн арванхоёрдугаар сарын 4-нд уг хэргийг хэлэлцээд Анхан шатны шүүхээс оноосон ялыг бууруулж, С.Баярцогтыг дөрвөн жил найман сар, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг нэг жил гурван сар, Б.Ариунсан Б.Бадрал нарыг нэг жил хорихоор болсон билээ.
 
Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүх бүрэлдэхүүн хэргийг хянаад С.Баярцогтод нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хасаж, дөрвөн жил найман сар хорих ял оноож, 1.3 сая ам.долларыг улсын төсөвт шилжүүлэх хүртэл үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн хэвээр байхаар болов. Харин Д.Ганболд, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Б.Бадрал нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Учир нь уг дөрвөн хүний үйлдэл 2015 онд гарч, түүнээс хойш таван жилийн хугацаа өнгөрсөн тул ийнхүү суллахаар болсон байна.
 
05.21: УИХ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭН АВСАНГҮЙ
 
Пүрэв гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.
 
Үндсэн хуулийн цэцээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэснээр өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй болсон билээ. УИХ цэцийн дүгнэлтийг хүлээн авч, уг хуульд өөрчлөлт оруулан баталсан.  Ийнхүү өөрчлөлт оруулсан хуульд Ерөнхийлөгч Х.Баттулга бүхэлд нь хориг тавьсан юм. Төрийн байгуулалт болон Хууль зүйн байнгын хороодоор хоригийг хэлэлцээд хүлээн авах боломжгүй гэж үзсэн юм. Ингээд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэдэг байнгын хорооны дүгнэлтийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон гишүүдийн 86.4 хувийн саналаар хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал
Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Олимпизм
  • •Степпе Арена
  • •Сагсанбөмбөг
  • •Фото мэдээ
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Халуун сэдэв
  • •Гадаад харилцаа
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Ярилцлага
  • •E-Sport
ХУРААХ
Нийслэлчүүдийн 98 хувь нь эхний...
Ц.Ишдорж: Бусдын төлөө “хохирч”...

Тойм: Түүхэн шийдвэрүүдтэй долоо хоног

САРУУЛ 2021-05-21

ФОТО:

Сэдвүүд : #Мэдээ  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал
Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

1 цагийн өмнө өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

1 цагийн өмнө өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

9 цагийн өмнө өмнө

Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

МАОЭНХ болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

10 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

10 цагийн өмнө өмнө

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

10 цагийн өмнө өмнө

Монголын охид Грекийг хожиж, олимпиадад 7-р байр эзэллээ

10 цагийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр

10 цагийн өмнө өмнө

Уулаараа ялимгүй хур тунадас орно

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

1 өдрийн өмнө өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

1 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй хөх луу өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 13-15 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2 өдрийн өмнө өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2 өдрийн өмнө өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-25 өмнө

"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шилдгүүд тодорлоо

2026-09-25 өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

2026-09-25 өмнө

Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой

2026-09-25 өмнө

С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

САНАЛ БОЛГОХ
2026-09-22 өмнө

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-21 өмнө

Иргэд ерөнхий сайдын 9 шийдвэрийг дэмжиж байна

2026-09-24 өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-23 өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

2026-09-24 өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2026-09-22 өмнө

"Ачит Ихт" компани Орхон аймгийн ЕБС-д Химийн кабинет байгуулж өглөө

2026-09-21 өмнө

Элсний волейболын баг хожигдлоо

2026-09-22 өмнө

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

2026-09-22 өмнө

Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийг бид төлж байна

2026-09-23 өмнө

“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлт болно

2026-09-21 өмнө

Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Солонгост хожигдлоо

2026-09-21 өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ 9-12 байрын төлөөх тоглолтоо хийнэ

2026-09-24 өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-22 өмнө

Б.Эрдэнэсүх эхнэр болон хүүхдийнхээ сэтгэцэд учирсан хохиролд 43 саяыг төлөхөөр болов

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-23 өмнө

Мөрөөдөл биелсэн 5 жил: Мөсөн Өргөөний түүхт ой

2026-09-21 өмнө

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд баавгай явж байгаа дуудлага иржээ

2026-09-21 өмнө

3х3 төрлийн эрэгтэй баг нэг хожиж, нэг хожигдлоо

2026-09-22 өмнө

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзын багтай тоглоно

2026-09-21 өмнө

Азийн наадмын хүрэл медальт С.Жамбалжамцад хүндэтгэл үзүүллээ

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-22 өмнө

Татвар, НДШ-ийн өртэй ч зөвшөөрөл авах, сунгах эрх зүйн зохицуулалт бүрджээ

2026-09-24 өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2026-09-24 өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2026-09-21 өмнө

Номын ертөнцийн олон өнгө алагласан гурван өдөр өнгөрлөө

2026-09-22 өмнө

Таван шар мэнгэтэй шарагчин гахай өдөр

1 өдрийн өмнө өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-24 өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах