• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Б.Жавхлан: 10 их наядын цогц төлөвлөгөөний үр дүн эхнээсээ гарч байна

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” болон эдийн засгийн нөхцөл байдлын талаар  УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлантай ярилцлаа.

-COVID-19 цар тахлын эсрэг вакцины санхүүжилтын асуудал олон нийтийн дунд нэлээд эргэлзээ төрүүлж байна.  Энэ талаар та тодорхой тайлбар өгөхгүй юу?

-Засгийн газар нэн тэргүүнд СOVID-19 цар тахлын эсрэг вакцинаар хүн амаа яаралтай дархлаажуулах зорилтыг тавьж байна. Үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг Улсын төсөв болон Япон улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банктай яриа, хэлэлцээ хийж бүрдүүлсэн. Мөн вакцины санхүүжилттэй холбогдуулан КОВАКС (COVAX) хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Гэхдээ цар тахлын эсрэг вакцины хөгжүүлэлт, үйлдвэрлэлт нь эрэлт хэрэгцээг тэр бүр гүйцэхгүй байгаа.

Тиймээс улс орнуудыг өндөр хөгжилтэй, хөгжиж байгаа ангиллаас үл хамааран хүн амын 20 хувьд ногдох хэмжээний вакциныг үнэ төлбөргүй, тэгш хуваарилах зорилго бүхий КОВАКС хөтөлбөрийг ДЭМБ, ЮНИСЕФ, Дэлхийн банк болон “Билл&Мелинда Гэйтс” сан хамтран санаачилж эхлүүлсэн.

Монгол Улс 2020 оны долдугаар сарын 16-ны өдөр КОВАКС хөтөлбөрт нэгдсэн. Хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд вакцин хүлээж авах 18 улсын нэг болсон. Мөн цар тахлын хүнд нөхцөл байдалд хөрш, найрсаг харилцаатай, вакцин үйлдвэрлэгч томоохон улсууд цаг үеэ олсон тусламж үзүүлж байна. Тодруулбал, БНХАУ-ын Вероселл вакцин 300 мянган тун, БНЭУ-ын Астразенека  150 мянган тун, ОХУ-ын Спутник В вакцин 10 мянган тунг  хүлээн аваад байна.

-Засгийн газар 10 их наядын хөтөлбөрийг баталсан. Мөн өмнө нь 5.1 их наяд төгрөгийн дэмжлэг үзүүлсэн гээд төсвийн хүрээнд нэлээдгүй их мөнгө зарцуулж байна. Зарцуулалтын тайланг мэдээллээгүй байна. Ер нь эдгээр хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын макро эдийн засагт гарах өөрчлөлт, гол үр дүнг юу гэж харж байна вэ?

- Дэлхий нийтээр 2020 оны эхнээс тахалтай нүүр тулж, эдийн засгийн хүндхэн сорилтой тулгарч байна.  Хөл хорио тогтоох зэрэг хязгаарлалтын арга хэмжээг хэрэгжүүлснээр цар тахлын хүний эрүүл мэндэд үзүүлж болох хор хөнөөлийг тодорхой хэмжээгээр хязгаарласан. Мөн цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг зөөллөхөд төсөв, санхүүгийн нөөц боломжоо бүрэн дайчлан ажиллаж байна. Тухайлбал, Засгийн газраас өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас энэ оны долдугаар сарын 1-н хүртэл нийтдээ 5.1 их наяд төгрөгийн өртөгтэй төсвийн арга хэмжээнүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлж байна. Ингэснээр иргэдийн амьжиргааг хамгаалах, олон аж ахуйн нэгжийг хаалгаа барихаас сэргийлэхэд тодорхой дэмжлэг болсон. 5.1 их наяд төгрөгийн төсвийн дэмжлэг гэдэг бол 2020 оны эдийн засгийн хэмжээтэй харьцуулахад 13.7 хувьтай тэнцэж байгаа нь бусад оронтой харьцуулахад, ялангуяа бүс нутагтаа харьцангуй өндөр үзүүлэлт. Тухайлбал, Дэлхийн банкны судалгаанаас харахад Зүүн өмнөд Азийн орнууд эдийн засгийнхаа  тав орчим хувьтай тэнцэх хэмжээний төсвийн арга хэмжээг 2020 онд авч хэрэгжүүлсэн бол харин бид аль хэдийн 14 орчим хувь буюу бараг дахин гаруй дахин өндөр хэмжээний дэмжлэг үзүүлээд явж байна. Гэсэн хэдий ч цар тахлын нөлөө даамжирч, бичил бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн дутагдал үүсэх, ажлын байраа үргэлжлүүлэн хадгалахад хүндрэлтэй хэвээр байгаа тул “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-г Засгийн газар, Төвбанк хамтран хэрэгжүүлж байна.

-Цар тахлын улмаас манай эдийн  засаг 5.3 хувиар агшиж  олон аж ахуйн нэгж, иргэд  ажлын байраа алдаж дампуурлаа зарлаж, ГШХО 29 хувиар буурсан. Одоо эдийн засгаа сэргээхэд юунд анхаарч ажиллах вэ?

-Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг цар тахлын өмнөх түвшинд буюу эдийн засгийн өсөлтийг 5.0 орчим хувьд хүргэн сэргээж, ажлын байрыг дэмжихийн зэрэгцээ инфляц, гадаад валютын албан нөөцийн зохистой түвшинд хадгалж, төлөвлөгөөний хэрэгжилт мөнгөний бодлогын зорилтуудтэй нийцтэй байхад онцгой анхаарна. Төлөвлөгөөний хэрэгжилттэй холбоотойгоор зарим эерэг үр дүн ажиглагдаж эхлээд байна. Тухайлбал, Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2021 оны гуравдугаар сарын гүйцэтгэлээр 2.8 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 30 орчим хувиар буюу 651.5 тэрбум төгрөгөөр өндөр байна. Эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 420.6 тэрбум төгрөг төсөвт төвлөрсөн нь өмнөх оны мөн үеэс 27 хувиар, НӨАТ-аар 651.3 тэрбум төгрөг төвлөрсөн нь 66 хувиар тус тус илүү . Үүнээс оны эхнээс дөрөвдүгээр сарын 26-ийг хүртэл хугацаанд Е-баримт системд бүртгэгдсэн НӨАТ-ын баримтын тоо 180.2 сая болж жилийн өмнөх үеийн төвшингээс  5.2 хувиар өссөн байна. Мөн зөвхөн шинээр НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн тоо дээрх хугацаанд 3.389 болж өмнөх оны мөн үеэс 133 хувиар нэмэгдээд байна. Энэ нь 10 их наядын төлөвлөгөө тодорхой бодитой үр дүн үзүүлж байгааг харуулж буйг илтгэж байна. Түүнчлэн, ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд нийт 3.500 аж ахуйн нэгж, 20 мянган  иргэнд зээл олгож 120 мянган  ажлын байрыг дэмжихээр төлөвлөн ажиллаж байна. Төлөвлөгөөнд тусгагдсан ажлын байрыг дэмжих зээл, Төвбанкны репо санхүүжилтийн зээл болон ипотекийн зээлээр нийт нэг  их наяд 197 тэрбум төгрөгийн зээлийг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн байдлаар олгоод байна. Ажлын байрыг дэмжих зээл болон репо санхүүжилттэй зээлд хамрагдсан нийт 10.844 зээлдэгчийн 39 мянган ажлын байрыг хамгаалж, 3.155 зээлдэгч 231.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл авч орон сууцтай болсон .

-Гурван хувийн хүүтэй зээлийг хүртээмжтэй болгоход хэрхэн анхаарч байна. Хэрэгжилтын явцад нугалаа үүсгэхгүй байхаас хэрхэн сэргийлж байна вэ?

-Хүртээмжтэй байх нь энэ 10 их наядын төлөвлөгөөний гол зорилтуудын нэг. Бид зээлийн шаардлага, нөхцлийг аль болох уян хатан байлгаж иргэд, аж ахуй нэгжүүдэд ямар нэгэн чирэгдэл учруулахгүй байхад онцгой анхаарч байгаа. Банкуудтай ч мөн тогтмол хамтран ажиллаж, зээлийн нөхцлүүдийг уян хатан байлгах, зээл шийдвэрлэх хугацааг богиносгох гээд олон талаар анхаарч ажиллаж байна. Зарим зээлдэгчдийн хувьд банкнаас тавьж буй барьцаа хөрөнгийн шаардлагыг хангахгүй нөхцөл байдал үүсдэг бол ажлын байрыг дэмжих зээлийн хувьд Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан барьцаа хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн. Хэрэгжилтийн шатанд алдаа гаргахгүй  байлгахын тулдТөв банк, Засгийн газар, мөн олон нийтийн оролцоог тэгш ханган хамтран нягт хяналт тавин ажиллаж байна. Түүнчлэн учирч болох эрсдэлийг бууруулах зорилгоор Олон нийтийн зөвлөлийг байгуулан идэвхтэй ажиллаж байна.

-Та өмнө нь Төсвийн байнгын хорооны дарга байхдаа төсвийн шинэчлэлээр чухал санал гаргаж байсан.Төсвийн шинэчлэлийн гол чиглэлүүд юу байх вэ?

-Өнөөдөр татвар төлөгч иргэд төрөөс юу хүсэж байна вэ гэдгийг зөв мэдэрч, оновчтой шийдэл бүхий санхүүжилтийн тогтолцоог шинээр бүрдүүлэх асуудлыг ярих хэрэгтэй болоод байна. Иргэдийн бухимдаад байгаа зүйл нь тэдний төлсөн татварын мөнгөөр санхүүжүүлж байгаа төрийн үйлчилгээ нь хүнд сурталтай, чанаргүй байгаа гэх шүүмжлэл нэлээд явдаг. Тухайлбал, нийгмийн суурь үйлчилгээ болон эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал байна. Энэ гурван салбарт зарцуулж байгаа төсөв нийт төсвийн 70 хувийг эзэлж байна.Гэтэл эдгээр салбарт ч гэлтгүй өнөөдрийг хүртэл явж ирсэн нийтлэг төсвийн хуваарилалт нь төрийн албан хаагчдыг цалинтай, орлоготой байлгах талаас нь эсхүл төрийн албан контор, эмнэлэг, сургуулийг байртай байлгах талаас нь харж ирснээс бус төрийн үйлчилгээ иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байхаар өртөг зардал нь тооцогдож уу, тэдгээр үйлчилгээг хүргэх механизм нь оновчтой байж чадаж байна уу гэдэг талаас нь сайтар анхаарах шаардлагатай байна. Нэгэнт санхүүжилтийн механизм нь орц талыг нь хэт барьсан, дээрээс нь бодит өртөгтэй нь сайн уялдаагүй санхүүжилтийг хуваарилаад байхаар төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах боломж, сэдэл, сэтгэлгүй хангалтгүй байх талтай. Ингэж хуваарилсан төсвийн нэг төгрөг бүр үр ашигтай байж чадахгүй. Тэгэхээр бид төсвийн хуваарилалтыг хийх тогтолцоондоо өөрчлөлт хийх шаардлагатай байгаа юм. Үүний тулд төрийн үйлчилгээ бүрийг чанартай, хүртээмжтэй хүргэхэд тулгарч байгаа асуудлуудыг тодорхойлж түүнийг нь санхүүжилтийн механизмаар нь дамжуулж шийдвэрлэх замаар зарлагын хуваарилалтад шинэчлэл хийхийг зорьж байна. Төсвийн шинэчлэлийг энэ удаад нэлээн өргөн хүрээтэй томъёолж, дорвитой шинэчлэлүүд хийхээр төлөвлөж байна. Төлөвлөж буй төсвийн гол шинэчлэлийн зарчмуудаас, төсөв мөнгөний бодлогын уялдааг хангаж, шинэ түвшинд хүргэх, далд эдийн засгийг хумьж, татварын бааз суурийг өргөтгөх, төсвийн нэг төгрөг бүрийн үр ашгийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг цахимжуулж, ил тод болгох, иргэдийн цаг зав, зардлыг хэмнэсэн төсвийн зарлагын шинэчлэлийг хэрэгжүүлэх юм. Мөн уул уурхайн экспорт, логистикийн татварын орлогыг бүрэн хурааж, ил тод, нээлттэй болгох, ТӨК-иудын ашигт ажиллагаа, ил тод байдал, засаглалыг дорвитой шинэчлэх болон, улсын хөрөнгө оруулалтыг ач холбогдлоор нь эрэмбэлэн бодитой, үр ашигтай төлөвлөх зэрэг юм. Дээр дурдсан шинэчлэлүүдийг хэрэгжүүлснээр эдийн засаг, төсвийн хувьд дараах үр дүнгүүдэд хүрэхийг зорьж байна. Тухайлбал, ирэх гурван жилд эдийн засгийг дунджаар 4-6 хувиар өсгөх, ажилгүйдлийн түвшинг зохистой хэмжээнд хадгалах, салбар хоорондын уялдаа, тэнцлийг сайжруулж, макро эдийн засагт төлбөрийн тэнцлийн үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахаар зорьж байна. Мөн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2024 оны эцэс гэхэд ДНБ-ий 2.0 хувьд хүргэн үе шаттай бууруулж, өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувийг 60 хувиас хэтрүүлэхгүй байхаар төлөвлөсөн. Мөн төр, хувийн хэвшил болон ГШХО-ын зөв хослолыг баримталж бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг дэмжихэд мөн онцгой анхаарна.

-Дараа оны төсвийн хүрээний мэдэгдлийг өмнөх оны эхний хагас жилд УИХ-д өргөн барьдаг. Ирэх жил болон 2023-2024 оны  төсвийн төлөв ямар байхаар тусгаж байна вэ?

-Юуны түрүүнд төсвийн хүрээний мэдэгдэл нь ирэх  гурван жилийн эдийн засгийн нөхцөл байдлын төсөөлөлд суурилан дунд хугацаанд баримтлах төсвийн бодлогын зорилтуудыг тодорхойлдог бөгөөд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагуудыг хэрхэн хангах болон төсвийн орлого, зарлагад баримтлах тэргүүлэх чиглэлүүдийг танилцуулдаг. Дээр хэлсэнчлэн Ковид-19 цар тахалтай холбоотойгоор төсвийн орлого тасалдсан, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлийн арга хэмжээнээс голлон шалтгаалж зардал нэмэгдсэн зэргээс төсвийн алдагдал 2020 онд өссөн. Тиймээс төсвийн алдагдлыг цаашид шат дараатай бууруулах, өрийг зохистой түвшинд байлгах, мөн төрийн үйлчилгээг чанар, үр дүн, гүйцэтгэлд суурилан хүртээмжийг сайжруулах, хөрөнгө, оруулалтын үр ашигт онцгой анхаарч, эдийн засгийн сэргэлт, цаашдын нийгэм, эдийн засгийн тогтвортой өсөлт, хөгжлийг дэмжих зорилгуудын хүрээнд төсвийн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулан Засгийн газраас  УИХ-д хуулийн хугацаанд багтаан өргөн бариад байна. Ирэх жилүүдийн төсвийн гол зарчим нь цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг түргэтгэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, мөчлөг сөрсөн төсвийн бодлогыг хэрэгжүүлнэ. Мөн өмнө дурдсан төсвийн шинэчлэлүүдийг хэрэгжүүлэх замаар төсвийн сахилга бат, үр ашиг болон ил тод байдлыг мэдэгдэхүйц сайжруулахаар зорьж байна.

-Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн хэлэлцээ үргэлжилж байна. Төслийг Монголд үр ашигтай болгох талаар та ямар байр суурьтай байна вэ?

- Оюутолгойн хувьд бид юуны өмнө татвараа бүрэн төлөх шаардлагыг нэн тэргүүнд тавьж байна. Татвар тогтоох эрх нь аль ч тусгаар улсын дотоодын бүрэн эрхийн асуудал байдаг. Иймд татварыг бүрэн төлдөг байх, Монгол Улсын татварын хууль тогтоомжийг дагаж мөрддөг, хүндэтгэлтэй ханддаг байх, татвараас зайлсхийх, зугтаах аливаа үйл ажиллагаа хэрэгжүүлдэггүй байх нь цаашдын яриа хэлцлийн үндсэн шаардлага байх учиртай. Татварын асуудлаар  аливаа хэлцэл хийх боломжгүй, зөвхөн УИХ-аас баталсан хуулийн хүрээнд нэг мөр зохицуулагддаг байх шаардлагатай. “Оюу толгой” ХХК бол Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон мянган аж ахуйн нэгжийн нэг. Бид татварын асуудлаар тус компанид онцгойлж тусад нь хандах боломжгүй. Төслийн үр ашгийн хувьд харилцан үр ашигтай байх, Монголын тал дийлэнх үр өгөөжийг хүртдэг байх үндсэн зарчим хэрэгжих шаардлагатай бөгөөд УИХ-аас өгөгдсөн үүрэг чиглэлийн хүрээнд Засгийн газраас яриа хэлцлийг хийх болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.4 МЯГМАР № 89 (6566)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Учрал: Жагсаалтад ороход гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
У.Хүрэлсүх: Тэмээ хоёр дахин өссөн нь малчид, тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн
Х.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солих уу
"Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар зодуулсан цэрэг эмнэлэгт хүргэгджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Гадаад харилцаа
  • •Чуулган
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийслэл
  • •Намууд
  • •Фото мэдээ
  • •Сагсанбөмбөг
  • •Ипотекийн зээл
  • •Шүүхийн танхимаас
  • •Гэмт хэрэг
  • •Боловсрол
  • •Видео мэдээ
ХУРААХ
Засгийн газар хөл хориог...
С.Эрдэнэ дахиад л хэрүүл тарив...

Б.Жавхлан: 10 их наядын цогц төлөвлөгөөний үр дүн эхнээсээ гарч байна

Kuzmo 2021-05-05

ФОТО:

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Учрал: Жагсаалтад ороход гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
У.Хүрэлсүх: Тэмээ хоёр дахин өссөн нь малчид, тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн
Х.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солих уу
"Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар зодуулсан цэрэг эмнэлэгт хүргэгджээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Түргэн тусламжийн автомашинуудад хотхоны бүх хаалтыг нээдэг тоноглол суулгаж өгөхөөр болов

4 цагийн өмнө өмнө

Таксины жолоочтой маргалдаж, нүүр толгойн тус газар нь цохиж амь насыг нь хохироожээ

4 цагийн өмнө өмнө

Шүүх: "Хүнийг алах” гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх хангалттай нотлох баримт тогтоогдоогүй

5 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Жагсаалтад ороход гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина

6 цагийн өмнө өмнө

“Улаанбаатарын өвлийн наадам – 2026” болно

6 цагийн өмнө өмнө

Толгойт орчимд агаар бохирдолтой байна

6 цагийн өмнө өмнө

Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

6 цагийн өмнө өмнө

“Алдар” спорт хорооны баг, тамирчид холимог багийн улсын аварга боллоо

7 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Тэмээ хоёр дахин өссөн нь малчид, тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн

7 цагийн өмнө өмнө

Х.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солих уу

7 цагийн өмнө өмнө

АН-ын залуус “ах нар”-тайгаа өрсөлдөхөөр бэлдээд эхэлжээ

7 цагийн өмнө өмнө

Үс засуулвал нас уртасна

7 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

С.Баяр: Цаашдаа ийм юмнуудыг засаг төрийн ажлаас хол байлгахыг би сануулах үүрэгтэй

1 өдрийн өмнө өмнө

"Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар зодуулсан цэрэг эмнэлэгт хүргэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Жүдо бөхийн УАШТ-ны энэ жилийн аваргууд

1 өдрийн өмнө өмнө

Г.Занданшатар: Гэрээний үүргээ биелүүлэн цахилгаан эрчим хүчээ найдвартай үйлдвэрлэх хэрэгтэй

1 өдрийн өмнө өмнө

"ДЦС-4"-ийн зууханд гарсан гэмтлийг 18 цагийн дотор засварлаж, өнөө орой залгах гэж байна

1 өдрийн өмнө өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөлжээ

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин гахай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө дулаарч 11-13 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Жүдо бөхийн УАШТ Чингис хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Ариунзаяа насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа түрүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Дулааны IV цахилгаан станцад ажиллана

2 өдрийн өмнө өмнө

Ц.Дагвадоржид шүүхээс бүх насаар нь хорих ял оноолоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Ц.Цогтбаатар Улсын аваргад долоо дахиа түрүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Волейболын дээд лигийн аваргын төлөө өрсөлдөх багууд тодорлоо

2 өдрийн өмнө өмнө

Ж.Галбадрах: Сургалтын орчин аль ч шатанд хангалтгүй байна

САНАЛ БОЛГОХ
2026-01-21 өмнө

“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа

2026-01-20 өмнө

Шархад орчимд агаарын бохирдол маш их байна

2026-01-20 өмнө

Н.Батсуурь: Хүчээр зодог тайлуулах гэсэн оролдлого юм уу

2026-01-21 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 36 зөрчил бүртгэгдлээ

2026-01-20 өмнө

Барьцаа хөрөнгө чөлөөлөх үйл явц

2026-01-19 өмнө

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ

2026-01-22 өмнө

Б.Чойжилсүрэнг “буцаах” цаг нь болжээ

2026-01-22 өмнө

Ипотекийн зээлтэй иргэн ажлаа сольж болох уу

2026-01-21 өмнө

Бага насны хүүхэд хүчирхийлж, оргон зайлсан этгээдийг албадан авчирчээ

2026-01-19 өмнө

Цусны хавдартай хүүхдэд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг анх удаа амжилттай хийлээ

2026-01-22 өмнө

338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо

2026-01-21 өмнө

Цахилгааны хязгаарлалт өнөөдөр үргэлжилнэ

2026-01-22 өмнө

Үс засуулвал бие эрхтний хүч сайжирна

2026-01-23 өмнө

Г.Түвшинсанаа: Цахилгаан тасарвал дүүжин замын тээвэр нөөц генератораар ажиллана

2026-01-22 өмнө

16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнөөдөр болно

2026-01-22 өмнө

Цас орохгүй, өдөртөө 20-22 хэм хүйтэн байна

2026-01-20 өмнө

А.Баяр: Эмээлт, Партизан, Хонхрын замд дундаж хурдны стандартыг мөрдүүлнэ

2026-01-22 өмнө

Тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна

2026-01-21 өмнө

Ж.Дуламсүрэн: Нөөцийн махны борлуулалтыг өнгөрсөн жилээс эрт эхлүүлж байна

2026-01-23 өмнө

Т.Доржханд улс төрөөс явбал Монгол Улс сүйрнэ гэв үү?!

2026-01-23 өмнө

АН-ын түүхэнд ийм “аядуу зөөлөн” дарга байсан уу?

2026-01-23 өмнө

Ханын материал хот орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлтийн явц 98 хувьтай байна

2026-01-19 өмнө

Ипотекийн зээлийн гэрээг хэзээ шинэчлэх хэрэгтэй вэ

2026-01-23 өмнө

Нийслэлийн 117-р сургуулийн түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, хийн түлшинд шилжүүллээ

2026-01-20 өмнө

15-р сургуулийг нурааж, шинэ сургууль барина

2026-01-20 өмнө

Дулаан хангамжаа бие даан бүрэн шийдсэн “Неосити” хотхон

2026-01-21 өмнө

Хүннү хот төслийн цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 10 хувьтай үргэлжилж байна

2026-01-19 өмнө

Осгосон гурван дуудлага бүртгэгдсэн

2026-01-20 өмнө

Нөөцийн махыг өнөөдрөөс 410 цэгээр худалдаална

2026-01-23 өмнө

Нийт нутгийн 87 хувьд цастай байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах