• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

2021 оны хаврын улс төр: У.Хүрэлсүхийн үг, Х.Баттулгын үйлдэл

У.ХҮРЭЛСҮХ: ЕРӨНХИЙЛӨГЧ АН-ЫГ САМАРСАН, ЗАСГИЙГ САМАРЛАА, ЦААШДАА МОНГОЛЫГ САМРАХ ЮМ БАЙНА

2021 оны нэгдүгээр сарын 20. Лхагва гараг. COVID19-ийн  халдвар авсан эх нярай хоёрыг өмнөх орой нь төрөх эмнэлгээс ХӨСҮТ рүү дулаан хувцас өмсгөлгүй тээвэрлэсэн бичлэг цахим сүлжээг эзлэв. Улмаар Сүхбаатарын талбай дээр залуус гарч ирж эсэргүүцлээ илэрхийлсэн. Орой нь Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох болсноо мэдэгдэв.

2021 оны нэгдүгээр сарын 21. Пүрэв гараг. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өглөө эртлэн Засгийн газрын ээлжит бус хуралдааныг зарлаж, огцрох шийдвэр гаргаснаа зарлав. Өдөр нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад мэдээлэл өгч, олон нийтэд хандаж мэдэгдэл хийсэн.

Тэгэхдээ “...Манай улсын иргэд ээ, та бүхэнд хандаж, Ерөнхий сайд таагүй мэдэгдэл хийж байгаадаа хүлцэл өчиж байна. Хоёр хоногийн өмнө дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ рүү зөөхдөө хариуцлагагүй, хүнлэг бус үйл явдал болсон. Би эцэг хүн. Энэ үйл явдал эцэг хүний хувьд, Ерөнхий сайдын хувьд сэтгэлийг маань эмзэглүүлсэн үйл явдал болсон.

...Алдаа гарвал төр засаг үүрч чаддаг байх ёстой. Би үүнийг байнга сануулж ирсэн ч бид тэр эмэгтэйг элэг шимшрэм байдалтай авч явсанд дахин гүнээ хүлцэл өчиж байна. Энэ алдаанаас болж хоёр сайд огцрох өргөдлөө өгсөн. Би элэг бүтэн бүрэлдэхүүнээрээ ажиллана гэж төлөвлөсөн ч харамсалтай нь болсонгүй. Иргэд, залуучууд талбай дээр цуглаж, жагсаал хийсэн. Энэ маш зөв зүйл байсан. Ерөнхий сайдаасаа хариуцлага нэхсэнийг би үүрч байна” гэв. Ингээд огцорсон. Өнгөн дээрээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх, түүний кабинет ийм шалтгаанаар огцорсон юм. Гэвч энэ нь шалтгаан бус шалтаг байв. Учир нь тухайн үед У.Хүрэлсүх дээрх үгийг хэлчихээд араас нь маш ноцтой мэдэгдэл хийсэн.

У.Хүрэлсүх “...Ард түмний жагсаал цуглааныг далимдуулж, улс төрийн үйл ажиллагаа явагдсан. Миний итгэж, найдаж, хамтарч явсан Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, ард түмний тайвнаар илэрхийлсэн жагсаалыг улстөржүүлсэн. Цаашид гудамж, талбайн жагсаалыг зохион байгуулалттай хийж, Засгийн газрын тогтворгүй байдлыг бий болгож, ард түмнийг өдөөн турхирахыг үгүйсгэхгүй. Би улсынхаа эрх ашгийг дээдэлдэг Ерөнхий сайдын хувьд Ерөнхийлөгч, Засгийн газар гэсэн институцийн хооронд улс төрийн зүй бус харьцаа үүсэх вий. Үүнээс болж үймээн самуун үүсч, монгол хүний амь нас хохирох вий гэхээс урьдчилсан сэргийлж байна. Бид долдугаар сарын 1-нийг мартаагүй, дахин ийм зүйл гаргахгүй байх ёстой. Тиймээс миний шийдвэр ч бас үүнтэй холбоотой. Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, ард түмний аюулгүй байдлын хангах үүрэгтэй ч үүнийг хийж чадахгүй, зөвхөн өөрийнхөө сонгуульд зориулсан улс төрийн оноо авах гэсэн, ард түмний сэтгэл санааг үймүүлсэн ийм мэдээ, мэдээллүүдийг өөрийн харьяа хэвлэлээр дамжуулж явуулж байгаа. Цаашид Монгол Улсын ард түмний эрх ашгийг хамгаалах хүн ийм зохисгүй үйлдэл битгий гаргаасай гэж хүсч байна. Дээрээс нь Ерөнхийлөгчид Үндсэн хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд үзэж байгаа.

Монгол Улсын шүүх прокурорын байгууллага хараат бус байгаасай гэж хүсдэг. Би ҮАБЗ-ийн хурал дээр гишүүдэд болон холбогдох хүмүүст хэлж байсан. Наад албан тушаалууд чинь мөнхийн биш шүү. Та бүхэн хэзээ нэгэн цагт төрийн өмнө шалгагдана шүү. ҮАБЗ хэзээ ч хууль зөрчиж болохгүй, Ерөнхийлөгч өө. Хэрэв та бид нар хууль зөрчвөл энэ Монголын төрд хууль биелүүлдэг газар үгүй болно шүү гэдгийг удаа дараа хэлсэн, сануулсан. З.Энхболд даргыг Тамгын газрын дарга байхад нь удаа дараа сануулж байсан. Одоогийн шинэ залуу дарга байхад ч би удаа дараа сануулж байсан. ҮАБЗ-ийн ажлын албаны дарга А.Гансүхэд удаа дараа сануулж хэлсэн” гэв. Түүнчлэн “...Монгол Улсын Ерөнхийлөгч хууль зөрчиж байгаа. Энэ хүн бол нам бус хүн. Намаасаа татгалздаг. Дандаа намын ажил хийж байгаа. Танай намынхан ч гэсэн өөрсдөө үүнийг шүүмжилдэг. АН-ыг самарсан, одоо ардын Засгийг самарлаа, цаашдаа Монголыг самрах юм байна гэж би бодож байгаа” гэсэн.

Огцорч буй Ерөнхий сайдын энэ мэдэгдлийг үг бүрээр нь задалбал маш ноцтой дүгнэлтэд хүрнэ.

Х.БАТТУЛГА: ЦЭЦ, ДЭЭД ШҮҮХ, АН, МАН,...

...Маш ноцтой нь Ерөнхийлөгч Төрийн ордны гадна гарч ирж “илгээлт” уншихдаа “...Монгол төрийг нэг намын дарлалаас чөлөөлж, хамгаалахад монгол хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй болоод байна” гэсэн нь ард түмнийг юунд уриалаад байна вэ гэдэг эргэлзээ төрүүлсэн үйлдэл болов.

Цэц 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ныг дуустал Ерөнхийлөгч Х.Баттулгын онцгой анхааралд байв. Цэц түүний дахин нэр дэвших эрхтэй эсэхийг шийдэх байсан юм.

2021 оны хоёрдугаар сарын 4. Пүрэв гараг. Тэр өдрийн үд дунд гэхэд Цэцийн гишүүн Ц.Нанзаддоржтой уулзсан. Энэ мэтчилэнгээр Цэцийн гишүүдтэй ганцаарчилсан уулзалт хийгээд байна гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр гарч байв. 

2021 оны хоёрдугаар сарын 10. Лхагва гараг. Ерөнхийлөгч Х.Баттулга Цэц дээр “урилгагүй” зочилж очсон. Тэрбээр Цэцэд хандаж хүсэлт бичжээ. Авлигын эсрэг хуульд орсон өөрчлөлт, Шүүхийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалт Үндсэн хуульд нийцээгүй гэсэн хүсэлт гаргасан байна.

2021 оны хоёрдугаар сарын 24. Лхагва гараг. Ерөнхийлөгч Цэц дээр дахин очив. Ингэхдээ авч очсон албан би­чиг­тээ “...Ерөнхийлөгч  Цэцийн гишүү­ний хянаж буй асуудлыг Үнд­сэн хуу­лийн цэц 1997 онд эцэслэн шийд­вэрлэж, хууль зүйн хувьд ямар ч эргэл­­зээгүй бөгөөд маргаангүй жишиг тог­тоо­сон байна,  ...Цэцийн энэ дүгнэлт өнөө­­дөр ч хүчин төгөлдөр байна”  гэд­гийг албан бичигтээ дурджээ. Өөрөөр хэлбэл, өөрийг нь нэр дэвших эрх­тэй эсэх асуудлыг 1997 онд анхны Ерөн­хийлөгч П.Очирбат гуайн асуудал дээр нэгмөр болгосон гэжээ. Тиймээс да­хин дэвших эрхтэй гэсэн агуулга байв.

2021 оны дөрөвдүгээр сарын 15. Пүрэв гараг. Маргааш болох Цэцийн хуралд оролцох гишүүдийн утсанд “дуудлага” очиж, зарим гишүүн “нүүр тулсан” уулзалтуудыг хийсэн гэдэг. Мөн Цэцийн гадна АН-ын зарим гишүүн, МоАХ-ны голдуу хүмүүс жагсав.

2021 оны дөрөвдүгээр сарын 16. Баасан гараг. Цэцийн дунд суудлын хуралдаанд Ц.Нанзаддорж очсонгүй. Цэцийн 29 жилийн түүхэнд гишүүн нь хуралдаанаа бойкотолсон анхны тохиолдол болов. Ингээд Цэцийн хуралдаан үдээс хойш нь бүрэлдэхүүнээ өөрчилж хуралдав. Тэндээс Ерөнхийлөгчөөр ажилласан, ажиллаж байгаа хүмүүс дахин нэр дэвших эрхгүй гэж шийдэв.

2021 оны дөрөвдүгээр сарын 19. Даваа гараг. Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордонд “Есөн хөлт цагаан туг”-ийн өмнө гэнэтийн мэдэгдэл хийв. Тэрбээр МАН-ыг тараах тухай захирамж гаргаснаа танилцууллаа. Энэ захирамжаа Дээд шүүхэд хүргүүлнэ гэв. Харамсалтай нь улс төрийн намыг тараахад оролцох субьект нь Ерөнхийлөгч биш болж таарав. Ерөнхийлөгч ингэж мэдэгдэл хийчихээд ЗХЖШ дээр очсон. Энэ талаар ЗХЖШ-ын дарга маргааш нь мэдээлсэн юм.

2021 оны дөрөвдүгээр сарын 22. Пүрэв гараг. Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордны өмнөх Чингисийн хөшөөний өмнө гарч ирэв. Энэ удаад МАН-ыг тараах тухай захирамж гаргасантайгаа холбогдуулан ард түмэнд хандаж гаргасан илгээлт уншив. Тэгэхдээ “...Монголчууд мөнх төрийнхөө дээр улс төрийн намыг залах учиргүй. Үүний тулд нийтээрээ нэгдэн нягтрах, Монгол төрөө хамгаалах цаг иржээ. Монгол төрийг нэг намын дарлалаас чөлөөлж, хамгаалахад монгол хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй болоод байна” гэлээ.

Үдээс хойш нь ЕТГ-аас “...Үүнийхээ дагуу маргааш нь буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 11:00 цагт Дээд шүүхэд өөрийн биеэр очиж, МАН-ыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгөхөөр боллоо” гэсэн мэдээлэл түгээв.

2021 оны дөрөвдүгээр сарын 23. Баасан гараг. Дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Амардэлгэр  ЕТГ-ын дарга Ө.Шижиртэй уулзаж, Дээд шүүхийн байранд COVID19-ийн  халдварын тохиолдол бүртгэгдсэн тул нийт шүүгчид цуглах боломжгүйг уламжилжээ. Орой нь бизнесийн болоод залуусын төлөөлөл гэх хүмүүс “..Хөл хориог эсэргүүцэж байна” хэмээн төв талбайд “жагсаал” хийв.

У.ХҮРЭЛСҮХИЙН ҮГИЙГ Х.БАТТУЛГЫН ҮЙЛДЭЛ НОТЛООД БАЙНА УУ

Ерөнхийлөгч Х.Баттулгын үйлдлүүд сүүл рүүгээ дүрэмгүй болж эхэлж байна. Улс төрийн намыг тараах нь хуулиараа Ерөнхийлөгчид хамааралгүй. Үүнийг ардчилагчид ч шүүмжилж байна. Э.Бат-Үүл “...Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцсэн байх ёстой. Ерөнхийлөгч уурлахаараа нам тараадаг, Үндсэн хууль, хуульд нийцээгүй жишиг тогтвол Ардчилал устаж байгаа нь тэр” гэж жиргэх жишээтэй. Маш ноцтой нь Ерөнхийлөгч Төрийн ордны гадна гарч ирж “илгээлт” уншихдаа “...Монгол төрийг нэг намын дарлалаас чөлөөлж, хамгаалахад монгол хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй болоод байна” гэсэн нь ард түмнийг юунд уриалаад байна вэ гэдэг эргэлзээ төрүүлсэн үйлдэл болов. Мань эр Цэцийн шийдийн дараа дахин хоёр жил сунгах талаар оролдож үзсэн гэдэг. Бүтээгүй.

Ер нь бол хашир улстөрчид, ажиглагчид Ерөнхийлөгч Х.Баттулгыг үтэр түргэн дараагийн Ерөнхийлөгчтэй ам хэлээ ололцвол зохистой гэж байна. Эс тэгвээс Ерөнхийлөгчийн суудлаас буугаад хаачих вэ гэдэг айхавтар онцгүй хариулттай асуулт ч өөрт нь тавигдаад байгаа юм. Учир нь түүнтэй холбоотой түмэн асуудал бий.

Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгч Х.Баттулгын дахин нэр дэвших эсэх асуудал бусад улс төрийн хүчнүүдийн гэхээсээ АН-ынхны хувьд чухал үйл явдал болжээ. Цэцийн шийдвэр гарсан орой АН-ынхан гурван хэсэг болж баяр хөөр болцгоосон мэдээлэл бий. Улмаар дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвших найман хүн тодорсон. Тэдний зарим нь “...АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшинэ” гэдгээ олон нийтэд мэдэгдчихээд байна. Гэхдээ АН албан ёсоор хоёр хуваагдчихсан. Энэ нь “сиамын ихэр” гэсэн үг. Тэгэхээр нэг болж, улс төрийн дараагийн алхмаа хийхгүй бол хоёулаа хууль бус болж ч мэдэх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.26 ДАВАА № 83 (6560)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!
Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл
"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг нь цайруулах уу?!
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийг бид төлж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Степпе Арена
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Уул уурхай
  • •Нийтлэл
  • •Гадаад харилцаа
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ярилцлага
  • •Сурвалжлага
  • •Аймгуудын мэдээлэл
  • •E-Sport
ХУРААХ
Үйлчилгээний байгууллагууд...
Арван хоёр хоногийн хатуу хөл...

2021 оны хаврын улс төр: У.Хүрэлсүхийн үг, Х.Баттулгын үйлдэл

ДАМДИН-ОЧИР 2021-04-26

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!
Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл
"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг нь цайруулах уу?!
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийг бид төлж байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
14 цагийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

20 цагийн өмнө өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

21 цагийн өмнө өмнө

Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ

21 цагийн өмнө өмнө

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

21 цагийн өмнө өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

21 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

21 цагийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

1 өдрийн өмнө өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

1 өдрийн өмнө өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

1 өдрийн өмнө өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

1 өдрийн өмнө өмнө

Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

МАОЭНХ болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

1 өдрийн өмнө өмнө

Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл

1 өдрийн өмнө өмнө

Монголын охид Грекийг хожиж, олимпиадад 7-р байр эзэллээ

1 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Уулаараа ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2 өдрийн өмнө өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй хөх луу өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 13-15 хэм дулаан байна

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-26 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-09-26 өмнө

Бага зэргийн бороо орно

САНАЛ БОЛГОХ
2026-09-24 өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-23 өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

2026-09-24 өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-24 өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-23 өмнө

“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлт болно

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-24 өмнө

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг нь цайруулах уу?!

2 өдрийн өмнө өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-23 өмнө

Мөрөөдөл биелсэн 5 жил: Мөсөн Өргөөний түүхт ой

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-24 өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2026-09-24 өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

2026-09-23 өмнө

О.Цогтгэрэл: “Төрөө хямралаас гаргая, түмнээ ядуурлаас аваръя” гэж хэлсний 26 жилийн ой болж байна.

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-25 өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

2026-09-24 өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2026-09-23 өмнө

Засгийн газар "Гэрт ойрхон эмч, ойрхон эм" бодлого хэрэгжүүлнэ

2026-09-23 өмнө

Зөвшөөрөл авахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

2026-09-23 өмнө

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

2026-09-24 өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

2026-09-25 өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2026-09-26 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах