• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ядаж шинжилгээг нь үнэгүй болгочих

Есдүгээр сарын 1 боллоо. Энэ өдөр оюутан сурагчдын хувьд хамгийн их хүсч хүлээдэг өдөр байх. Харин манай гэр бүлийн хувьд юутай ч зүйрлэх аргагүй тийм нэгэн гуниг харууслын өдөр байдаг юм. Одоогоос яг дөрвөн жилийн өмнө тулах ганц багана болсон “ханхар уул” нурж байлаа. Айлын хүн өвдсөн гэнэ гэж сонсч байснаас биш, өөрт тохиолдоно гэж зүүдлээ ч үгүй явсан элэгний хорт хавдар өвчнөөр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн  хадам эцгээ уултай зүйрлэн ингэж бичлээ. Одоо бидний дэргэд тэр хүн үгүй.

Түүний хоосон орон зай сэтгэлд үгүйлэгдсэн хэвээрээ л байна. Чимээгүй өвчилж, хүнд шатанд орсон хойноо л илрэх элэгний хорт хавдрын улмаас өнчрөл хагацал үзсэн бидэнтэй адилхан гэр бүл Монголд цөөн биш шүү.

Одоо ч төрөл төрөгсөд, танилын хүрээнд  элэгний хавдартай, гал унтраах байдлаар түр аргацаасан эмчилгээ хийлгэж, өдөр хоногийг өнгөрүүлж яваа хүн олон байна. Анагаах ухаан хөгжсөн өнөө үед өвчинд шаналсан нэгнээ зүгээр харж байгаад нүдэн дээрээ үхүүлж чадахгүй учир хамаатан саднаараа халаасаа хоосолж байгаа дүр зураг эргэн тойронд өрнөсөн хэвээр.  

Ерөнхийдөө сүүлийн 10 жилд элэгний хавдрын нас баралт Монгол Улсад улам бүр өсөн нэмэгдэж байгаа бөгөөд жилд 1900 гаруй хүн оношлогддог гэсэн сэтгэл сэрдхийлгэм тоо баримт байна.  Түүнчлэн, Монгол Улс дахь жилийн нийт нас баралтын 15 хувийг зөвхөн элэгний эмгэгийн нас баралт дангаараа эзэлж байна. Өөрөөр хэлбэл, нэг хоногт долоон хүн элэгний эмгэгээр нас барж, өдөрт долоон гэр бүл өнчрөл хагацал үздэг гэсэн үг юм. Энэ үзүүлэлтээрээ бид аль хэдийнэ дэлхийд цойлж явна.  100 мянган хүн тутам дахь элэгний хавдрын нас баралтаар дэлхийд манайх нэгдүгээрт бичигдэх болжээ. 

Өвчлөл өндөр байгаатай холбоотойгоор бид энэ өвчнийг үүсгэгч вирүсүүд хүний биед байдаг, байх ёстой мэт бодоцгоох болж. Тэр дундаа халдварт шар өвчнөөр өвчилсөн хүн л элэгний вирүстэй,  өвчлөөгүй хүн вирүсгүй гэх бичигдээгүй хууль ч амьдралд үйлчилж байх шиг. Гэтэл  халдварт шар өвчнөөр өвчлөөгүй ч, архаг В, С, Д вирүст хепатитын халдвартай хэн нэгнээс цусаар, бэлгийн замаар, шпризнээс  халдвар авсан 400 гаруй мянган хүн бидний дунд амьдарч байна. 

Шүдээ эмчлүүлэх, зүү төөнүүр тавиулах, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх гэх мэт ямар нэг байдлаар архаг В, С, Д  вирүсийн халдвар дамжсаар байдаг аж. Гуравхан сая хүн амтай. Тэднээс насанд хүрсэн хүн нь хоёр сая хүрэхтэй үгүйтэй байгаа манай улсад 400 мянга гэдэг бол дэндүү ахадсан тоо. Хамгийн харамсалтай нь тэдний 70 хувь нь халдвартай гэдгээ огт мэддэггүй байх юм.  Элэгний В, С вирүсийн халдвар дамжих явцыг ДОХ-той адилтгаж болно.

Гэхдээ архаг С хепатит вирүс ДОХ-оос 10 дахин хурдан,  В вирүс 100 дахин илүү халд­вар­ламтгай бэлгийн замын халдварт өвчинд тооцогддог гэд­гийг тэр бүр мэдэхгүй. Үүгээрээ ДОХ-той адил аюулт өвчин юм.  Нэгэн үе С, В хепатит вирүс эмчилгээгүй байв. Харин анагаах ухааны хөгжлийн явцад С вирүсийг устгах боломж бүрдсэн, В вирүсийн халдвараас сэргийлэх вакцин ч гарлаа. Гэхдээ үнэ нь иргэдийн халаасыг тэмтчинэ. Ийм үед  төрөөс иргэдийн эрүүл мэнд рүү  чиглэсэн бодлого өгүүлэгдсээр байгааг нуугаад яах вэ. 

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр манайд ДОХ-ын халдвартай 200 орчим хүн бүртгэгдсэн байна билээ. Тэдний эмчилгээ,  оношилгоог 100 хувь төрөөс даана. Харин тэрхүү өвчнөөс ч илүү өргөн тархалттай байгаа В, С, Д хепатит вирүсийн эсрэг эмчилгээнд бодитой хөнгө­лөлт үзүүлж чадахгүй л байна. 

Хон­ги­лын үзүүрт гэрэл харагдана гэг­чээр Оном сангаас санаачлан хэрэгжүүлж буй элэгний өвчлөлтэй тэмцэх хөтөлбөр шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт суусан байна билээ. Энэ оны төсвийн тодотголд элэгний С вирүсийн эмчилгээг Эрүүл мэндийн даатгалд хамруулж, 40 хувиар хөнгөлөхөөр 23.4 тэрбум төгрөгийг суулгасан гэсэн ганц эерэг мэдээ бий. Үүндээ 30 мянган хүнийг хамруулна гэж тооцсон гэх.  Гэвч дэндүү чамламаар юм.

Зика, Эбола гэх мэт хаа хол дуулдах вирүсийн халдварлал, ДОХ-оос үхтлээ айх хэрнээ аль хэдийнэ айл бүрт шургалчихсан элэгний өвчлөлийг хөсөр хаясаар. Засгийн газраас айл бүрээ элэг бүтэн байлгахын төлөө дорвитой өөрчлөлт хийхийн төлөө ажиллах л  гэж байгаа юм  бол элэгний эмийн хөнгөлөлтөө 80 хувь болгочихооч. Эс бөгөөс ядаж вирүс илрүүлэх шинжилгээг нь үнэгүй болгоод өгөөч, гишүүд ээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж
Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх барьцаа нь “Меланж”-ийн уурхай
Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!
Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Гадаад харилцаа
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Степпе Арена
  • •Эрүүл мэнд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Азийн АШТ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
ХУРААХ
Г.Эрдэнэбат: Дагалдах хуулиудыг...
65 жилийн түүхт МУБИС-ийн...

Ядаж шинжилгээг нь үнэгүй болгочих

Даваахүү 2016-09-02
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Ядаж шинжилгээг нь  үнэгүй болгочих

Есдүгээр сарын 1 боллоо. Энэ өдөр оюутан сурагчдын хувьд хамгийн их хүсч хүлээдэг өдөр байх. Харин манай гэр бүлийн хувьд юутай ч зүйрлэх аргагүй тийм нэгэн гуниг харууслын өдөр байдаг юм. Одоогоос яг дөрвөн жилийн өмнө тулах ганц багана болсон “ханхар уул” нурж байлаа. Айлын хүн өвдсөн гэнэ гэж сонсч байснаас биш, өөрт тохиолдоно гэж зүүдлээ ч үгүй явсан элэгний хорт хавдар өвчнөөр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн  хадам эцгээ уултай зүйрлэн ингэж бичлээ. Одоо бидний дэргэд тэр хүн үгүй.

Түүний хоосон орон зай сэтгэлд үгүйлэгдсэн хэвээрээ л байна. Чимээгүй өвчилж, хүнд шатанд орсон хойноо л илрэх элэгний хорт хавдрын улмаас өнчрөл хагацал үзсэн бидэнтэй адилхан гэр бүл Монголд цөөн биш шүү.

Одоо ч төрөл төрөгсөд, танилын хүрээнд  элэгний хавдартай, гал унтраах байдлаар түр аргацаасан эмчилгээ хийлгэж, өдөр хоногийг өнгөрүүлж яваа хүн олон байна. Анагаах ухаан хөгжсөн өнөө үед өвчинд шаналсан нэгнээ зүгээр харж байгаад нүдэн дээрээ үхүүлж чадахгүй учир хамаатан саднаараа халаасаа хоосолж байгаа дүр зураг эргэн тойронд өрнөсөн хэвээр.  

Ерөнхийдөө сүүлийн 10 жилд элэгний хавдрын нас баралт Монгол Улсад улам бүр өсөн нэмэгдэж байгаа бөгөөд жилд 1900 гаруй хүн оношлогддог гэсэн сэтгэл сэрдхийлгэм тоо баримт байна.  Түүнчлэн, Монгол Улс дахь жилийн нийт нас баралтын 15 хувийг зөвхөн элэгний эмгэгийн нас баралт дангаараа эзэлж байна. Өөрөөр хэлбэл, нэг хоногт долоон хүн элэгний эмгэгээр нас барж, өдөрт долоон гэр бүл өнчрөл хагацал үздэг гэсэн үг юм. Энэ үзүүлэлтээрээ бид аль хэдийнэ дэлхийд цойлж явна.  100 мянган хүн тутам дахь элэгний хавдрын нас баралтаар дэлхийд манайх нэгдүгээрт бичигдэх болжээ. 

Өвчлөл өндөр байгаатай холбоотойгоор бид энэ өвчнийг үүсгэгч вирүсүүд хүний биед байдаг, байх ёстой мэт бодоцгоох болж. Тэр дундаа халдварт шар өвчнөөр өвчилсөн хүн л элэгний вирүстэй,  өвчлөөгүй хүн вирүсгүй гэх бичигдээгүй хууль ч амьдралд үйлчилж байх шиг. Гэтэл  халдварт шар өвчнөөр өвчлөөгүй ч, архаг В, С, Д вирүст хепатитын халдвартай хэн нэгнээс цусаар, бэлгийн замаар, шпризнээс  халдвар авсан 400 гаруй мянган хүн бидний дунд амьдарч байна. 

Шүдээ эмчлүүлэх, зүү төөнүүр тавиулах, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх гэх мэт ямар нэг байдлаар архаг В, С, Д  вирүсийн халдвар дамжсаар байдаг аж. Гуравхан сая хүн амтай. Тэднээс насанд хүрсэн хүн нь хоёр сая хүрэхтэй үгүйтэй байгаа манай улсад 400 мянга гэдэг бол дэндүү ахадсан тоо. Хамгийн харамсалтай нь тэдний 70 хувь нь халдвартай гэдгээ огт мэддэггүй байх юм.  Элэгний В, С вирүсийн халдвар дамжих явцыг ДОХ-той адилтгаж болно.

Гэхдээ архаг С хепатит вирүс ДОХ-оос 10 дахин хурдан,  В вирүс 100 дахин илүү халд­вар­ламтгай бэлгийн замын халдварт өвчинд тооцогддог гэд­гийг тэр бүр мэдэхгүй. Үүгээрээ ДОХ-той адил аюулт өвчин юм.  Нэгэн үе С, В хепатит вирүс эмчилгээгүй байв. Харин анагаах ухааны хөгжлийн явцад С вирүсийг устгах боломж бүрдсэн, В вирүсийн халдвараас сэргийлэх вакцин ч гарлаа. Гэхдээ үнэ нь иргэдийн халаасыг тэмтчинэ. Ийм үед  төрөөс иргэдийн эрүүл мэнд рүү  чиглэсэн бодлого өгүүлэгдсээр байгааг нуугаад яах вэ. 

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр манайд ДОХ-ын халдвартай 200 орчим хүн бүртгэгдсэн байна билээ. Тэдний эмчилгээ,  оношилгоог 100 хувь төрөөс даана. Харин тэрхүү өвчнөөс ч илүү өргөн тархалттай байгаа В, С, Д хепатит вирүсийн эсрэг эмчилгээнд бодитой хөнгө­лөлт үзүүлж чадахгүй л байна. 

Хон­ги­лын үзүүрт гэрэл харагдана гэг­чээр Оном сангаас санаачлан хэрэгжүүлж буй элэгний өвчлөлтэй тэмцэх хөтөлбөр шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт суусан байна билээ. Энэ оны төсвийн тодотголд элэгний С вирүсийн эмчилгээг Эрүүл мэндийн даатгалд хамруулж, 40 хувиар хөнгөлөхөөр 23.4 тэрбум төгрөгийг суулгасан гэсэн ганц эерэг мэдээ бий. Үүндээ 30 мянган хүнийг хамруулна гэж тооцсон гэх.  Гэвч дэндүү чамламаар юм.

Зика, Эбола гэх мэт хаа хол дуулдах вирүсийн халдварлал, ДОХ-оос үхтлээ айх хэрнээ аль хэдийнэ айл бүрт шургалчихсан элэгний өвчлөлийг хөсөр хаясаар. Засгийн газраас айл бүрээ элэг бүтэн байлгахын төлөө дорвитой өөрчлөлт хийхийн төлөө ажиллах л  гэж байгаа юм  бол элэгний эмийн хөнгөлөлтөө 80 хувь болгочихооч. Эс бөгөөс ядаж вирүс илрүүлэх шинжилгээг нь үнэгүй болгоод өгөөч, гишүүд ээ.

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж
Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх барьцаа нь “Меланж”-ийн уурхай
Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!
Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

1 цагийн өмнө өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

1 цагийн өмнө өмнө

АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна

1 цагийн өмнө өмнө

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдөлжээ

2 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

3 цагийн өмнө өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

4 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

4 цагийн өмнө өмнө

Нийтийн тээвэр хөгжсөнөөр хүлээгдэл, хөдөлгөөний ачаалал буурах боломжтой

4 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй шар бич өдөр

4 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

1 өдрийн өмнө өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

1 өдрийн өмнө өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

1 өдрийн өмнө өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

1 өдрийн өмнө өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх барьцаа нь “Меланж”-ийн уурхай

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

2 өдрийн өмнө өмнө

Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ

2 өдрийн өмнө өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

2 өдрийн өмнө өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

2 өдрийн өмнө өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

2 өдрийн өмнө өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

САНАЛ БОЛГОХ
2026-09-24 өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-24 өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-24 өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-24 өмнө

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг нь цайруулах уу?!

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-24 өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-24 өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2026-09-25 өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

2026-09-24 өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2026-09-28 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2026-09-24 өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

2026-09-25 өмнө

Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой

2026-09-25 өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2026-09-24 өмнө

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа

2026-09-25 өмнө

2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-26 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-09-24 өмнө

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна

2026-09-24 өмнө

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна

1 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах