• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Оюутны “халамжийг” хассан нь зөв, харин одоо...

Оюутнуудад 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгох асуудал нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сонгуулийн шоу байсан. Үнэндээ оюутан бүрт энэ тэтгэлгийг олгох нь төсөвт маш их дарамт учруулдаг байсан нь дамжиггүй. Тэгвэл оюутнуудын саналыг авах гэсэн арга хэмээн үргэлж шүүмжлэл дагуулдаг байсан оюутны тэтгэлгийг “Мэргэжлийн” гэх тодотголтой Ж.Эрдэнбатын Засгийн газар зогсоохоор болоод байгаа гэсэн сайхан мэдээ дуулдсан. Түүнчлэн нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ ирж, буцахдаа зайлшгүй зорчих оюутны зорчих төлбөрийн хэмжээг 50 хувийг нь төр хариуцаж, бусад хэсгийг тухайн оюутан өөрөө хариуцдаг болох нь. Төсөв хүндрэлтэй байхад оюутнуудын дэмий сэлгүүцэх зардал, шоудах мөнгийг төр хариуцах албагүй гэх хүн олон байна.
 
Ингэж хэлүүлэх болсон шалтгаан нь оюутны тэтгэлэг дансанд нь орсон өдөр баар цэнгээний газар хөл тавих зайгүй оюутнуудаар дүүрдэгтэй шууд холбоотой. Мэдээж бүх оюутан тэтгэлгээрээ шоуддаг гэсэн үг биш. Тэтгэлгээ цуглуулаад төлбөртөө нэмэрлэдэг, хичээлийн хэрэглэлээ авдаг оюутан олон бий. Гэхдээ нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр гэдэг шиг зарим нэг ухамсар муутай “оюунтан”-гуудаас болж үндэсний тэтгэлэг хараар будагдаж ирсэн. “Бүр боловсролын салбар энэ байдлаар цааш явбал Монгол орныг хөгжүүлэх бус, харин харанхуй ангал руу татаж унагах нь байна. 
 
Төр нь хүүхэд, залууст эрдэм сургах бус, харин тэтгэлэг гэх бэлэн хоолыг тараадаг халамжийн газар болж хувирлаа. Одоо үүнийг дагаад монгол залуус бэлэн хоол хүлээн хэвтэх мал амьтны уураг тархитай хүн сүрэг болон хувирч байна. Ийм хүмүүс манай ирээдүй болно гэж үү” хэмээн халаглаж байсан цаг саяхан. Тэгвэл одоо энэхүү “халамжийг” хүссэн ч,  эс хүссэн ч төр нь өгөх чадалгүй болж данс нь улайчихсан. Уг нь оюутнууд тэтгэлэг авахгүй, автобусанд ч мөнгөө төлөөд яваад, сураад болж л байсан. Одоо ч болох л учиртай. 
 
Нэгэнт тэтгэлэг болоод автобусны хөнгөлөлтийг ийнхүү зогсоож, хасч байгаа юм чинь оюутнуудыг орлоготой болгох, цагийн ажил гаргах, нийтийн үйл хэрэгт зүтгүүлэх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Орлоготой оюутан” хөтөлбөриийн хүрээнд суралцахын хажуугаар ажил хөдөлмөр эрхэлж, сургалтандаа дэм болох боломжтой гэдгийг амлаж байсан шүү дээ.
 
Тиймээс суралцахын хажуугаар хийж болох хамгийн тохиромжтой ажлын байр, цагийн ажлыг бүр бодлогоор дэмжиж өгөх хэрэгтэй байна. Учир нь оюутан залуус сурч байх хугацаандаа давхар ажил хийх сонирхол ихтэй байдаг. Гэтэл хичээлийн цаг минутад нь таарсан цагийн ажил Монголын нөхцөлд тэр бүр олдоод байдаггүй. Энэ нь аж ахуйн нэгжүүд үндсэн ажилтан авч их мөнгө зарцуулахгүй цагийн ажлын системд шилжиж оюутан залуусыг ажлын байраар хангаж сураагүй, хэвшээгүйн хар гай.
 
Тиймээс бодлогоор цагийн ажлын орчин нөхцлийг бий болгоод өгчихвөл оюутан залуус маань хийх ажилгүй байна гээд биеийн амрыг хараад, угжуулаад суухгүй л байлгүй. Түүнээс амьдралын хичээлд суралцаж байх үед нь буюу оюутан байхаас нь угжны хурга шиг тэжээгээд байвал юу сурах вэ. Угаасаа оюутан байхдаа л ургац хураалт, намрын ажил, аль л хөгжил өрнөж буй газарт очиж ажиллан, ажлын амтыг мэдэрч, анхны хайртай учирдаг гээд л ах эгч нар ярьдаг байсан шүү дээ. Тиймээс ч одоогийн оюутнуудыг тэжээгээд байлгүй ургац хураалтад явуулсан ч болж байна. Хоосон дипломын гол, хий дэмий сэлгүүцсэн “дипломтой зөөгч” нарыг бэлтгэхийн оронд ажлын арга ухаанд сургаж, хөдөлмөрийн амтыг мэдрүүлэх ажлыг л хийлгэмээр байгаа юм. Тиймээс үүнийг л хамгийн ихээр “цэцэглүүлээд” өгөөч дарга нараа.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Сэрэмжлүүлэг
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
ХУРААХ
Монголын 50 сая мал “Хаан”-ы бус...
М.Бөхбат: Х.Баттулгыг баатарт...

Оюутны “халамжийг” хассан нь зөв, харин одоо...

Отгонмягмар 2016-09-01
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Оюутны “халамжийг” хассан нь зөв, харин одоо...
Оюутнуудад 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгох асуудал нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сонгуулийн шоу байсан. Үнэндээ оюутан бүрт энэ тэтгэлгийг олгох нь төсөвт маш их дарамт учруулдаг байсан нь дамжиггүй. Тэгвэл оюутнуудын саналыг авах гэсэн арга хэмээн үргэлж шүүмжлэл дагуулдаг байсан оюутны тэтгэлгийг “Мэргэжлийн” гэх тодотголтой Ж.Эрдэнбатын Засгийн газар зогсоохоор болоод байгаа гэсэн сайхан мэдээ дуулдсан. Түүнчлэн нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ ирж, буцахдаа зайлшгүй зорчих оюутны зорчих төлбөрийн хэмжээг 50 хувийг нь төр хариуцаж, бусад хэсгийг тухайн оюутан өөрөө хариуцдаг болох нь. Төсөв хүндрэлтэй байхад оюутнуудын дэмий сэлгүүцэх зардал, шоудах мөнгийг төр хариуцах албагүй гэх хүн олон байна.
 
Ингэж хэлүүлэх болсон шалтгаан нь оюутны тэтгэлэг дансанд нь орсон өдөр баар цэнгээний газар хөл тавих зайгүй оюутнуудаар дүүрдэгтэй шууд холбоотой. Мэдээж бүх оюутан тэтгэлгээрээ шоуддаг гэсэн үг биш. Тэтгэлгээ цуглуулаад төлбөртөө нэмэрлэдэг, хичээлийн хэрэглэлээ авдаг оюутан олон бий. Гэхдээ нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр гэдэг шиг зарим нэг ухамсар муутай “оюунтан”-гуудаас болж үндэсний тэтгэлэг хараар будагдаж ирсэн. “Бүр боловсролын салбар энэ байдлаар цааш явбал Монгол орныг хөгжүүлэх бус, харин харанхуй ангал руу татаж унагах нь байна. 
 
Төр нь хүүхэд, залууст эрдэм сургах бус, харин тэтгэлэг гэх бэлэн хоолыг тараадаг халамжийн газар болж хувирлаа. Одоо үүнийг дагаад монгол залуус бэлэн хоол хүлээн хэвтэх мал амьтны уураг тархитай хүн сүрэг болон хувирч байна. Ийм хүмүүс манай ирээдүй болно гэж үү” хэмээн халаглаж байсан цаг саяхан. Тэгвэл одоо энэхүү “халамжийг” хүссэн ч,  эс хүссэн ч төр нь өгөх чадалгүй болж данс нь улайчихсан. Уг нь оюутнууд тэтгэлэг авахгүй, автобусанд ч мөнгөө төлөөд яваад, сураад болж л байсан. Одоо ч болох л учиртай. 
 
Нэгэнт тэтгэлэг болоод автобусны хөнгөлөлтийг ийнхүү зогсоож, хасч байгаа юм чинь оюутнуудыг орлоготой болгох, цагийн ажил гаргах, нийтийн үйл хэрэгт зүтгүүлэх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Орлоготой оюутан” хөтөлбөриийн хүрээнд суралцахын хажуугаар ажил хөдөлмөр эрхэлж, сургалтандаа дэм болох боломжтой гэдгийг амлаж байсан шүү дээ.
 
Тиймээс суралцахын хажуугаар хийж болох хамгийн тохиромжтой ажлын байр, цагийн ажлыг бүр бодлогоор дэмжиж өгөх хэрэгтэй байна. Учир нь оюутан залуус сурч байх хугацаандаа давхар ажил хийх сонирхол ихтэй байдаг. Гэтэл хичээлийн цаг минутад нь таарсан цагийн ажил Монголын нөхцөлд тэр бүр олдоод байдаггүй. Энэ нь аж ахуйн нэгжүүд үндсэн ажилтан авч их мөнгө зарцуулахгүй цагийн ажлын системд шилжиж оюутан залуусыг ажлын байраар хангаж сураагүй, хэвшээгүйн хар гай.
 
Тиймээс бодлогоор цагийн ажлын орчин нөхцлийг бий болгоод өгчихвөл оюутан залуус маань хийх ажилгүй байна гээд биеийн амрыг хараад, угжуулаад суухгүй л байлгүй. Түүнээс амьдралын хичээлд суралцаж байх үед нь буюу оюутан байхаас нь угжны хурга шиг тэжээгээд байвал юу сурах вэ. Угаасаа оюутан байхдаа л ургац хураалт, намрын ажил, аль л хөгжил өрнөж буй газарт очиж ажиллан, ажлын амтыг мэдэрч, анхны хайртай учирдаг гээд л ах эгч нар ярьдаг байсан шүү дээ. Тиймээс ч одоогийн оюутнуудыг тэжээгээд байлгүй ургац хураалтад явуулсан ч болж байна. Хоосон дипломын гол, хий дэмий сэлгүүцсэн “дипломтой зөөгч” нарыг бэлтгэхийн оронд ажлын арга ухаанд сургаж, хөдөлмөрийн амтыг мэдрүүлэх ажлыг л хийлгэмээр байгаа юм. Тиймээс үүнийг л хамгийн ихээр “цэцэглүүлээд” өгөөч дарга нараа.
Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
21 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

21 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

21 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

21 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

21 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

21 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

21 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

21 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах