• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хэн нь “чонын арьс” нөмөрсөн байсныг цаг хугацаа харуулна

Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнгөрсөн долоо хоногт Монгол Улс ирэх сард төрийн албан хаагчдын цалинг тавихад маш хүнд байна, “Сайн хөтөлбөр”-үүдийг бүгдийг нь зогсооно, валютын нөөц дууссан гэдгийг олон нийтэд зарласан. Энэхүү мэдэгдлийн дараа  тэртэй тэргүй хүндэрчихсэн  эдийн засгийг бүр дэвэргэлээ  хэмээн шүүмжлэх хүн олон гарч ирэв. Тэгвэл  уг асуудлын хүрээнд уржигдар Ерөн­хий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар дахин хамтран мэдээлэл хийсэн нь олон түмнийг, тэр дундаа төрийн албан хаагчдыг бухимдуулаад авлаа. Гэтэл УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар Төрийн ордонд өчигдөр хэвлэлийн бага хурал зарлан, ерөнхий сайд болон Сангийн сайдын хийсэн мэдээллийг үгүйсгэсэн юм. 
 
ЭСРЭГ ТЭСРЭГ БАЙР СУУРЬ
 
Б.Чойжилсүрэн: “Сайн хөтөлбөр”-үүд хууль зөрчиж байгаа тул зогсоосон
 
/Сангийн сайд/
 
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар төсвийн асуудлаар мэдээлэл хийхдээ ийн ярив. 
Сангийн сайд Б.Чойжилсүрэн: 2016 оны төсвийг батлахдаа орлогыг долоон их наяд 13 тэрбум, зарлагыг долоон их наяд 953 тэрбум төгрөг байхаар тооцож оруулсан. Гэвч орлого нэг их наяд 10 тэрбум орчмоор буурч, таван их наяд хоёр тэрбум орчим болсон. Гэтэл зарлага 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүний алдаа нь экспортын бараа бүтээгдэхүүний үнийг буруу тооцсонтой холбоотой. Зарлагыг дэлгэрүүлбэл, тэтгэврийн нэмэгдэлд 61 тэрбум, шинээр батлагдсан хууль тогтоомж хэрэгжүүлэхэд 6.8 тэрбум, цалин нэмэгдүүлэх шийдвэрийн хүрээнд 97 тэрбум төгрөг гэх мэтээр нэмэгдсэн. Тодруулбал, хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт өгнө гэсэн боловч бүгдэд нь өгсөн учир одоо 143 тэрбум төгрөг дутаад байна. Үүнээс гадна төсөвт суулгаагүй Засгийн газрын хөтөлбөрийг олноор хэрэгжүүлсэн нь төсөвт маш их хүндрэл учруулсан. Бид “Сайн хөтөлбөр”-үүдийн үр дүнг ойлгож байгаа. Гэхдээ санхүүжүүлэх эх үүсвэр байхгүй дээрээс нь Монгол Улсын Төсвийн тогтвортой байдлын тухай, Өрийн удирдлагын тухай зэрэг хэд хэдэн хуулийг зөрчиж байгаа тул “Сайн хашаа”, “Сайн оюутан”, “Сайн малчин”, “Сайн хувьцаа” хөтөлбөрийг зогсоосон. Өмнөх Засгийн газар “Сайн хөтөлбөр”-үүдийг санхүүжилтийн эх үүсвэрийг 2016 оны улсын төсөвт тусгаагүй байсан. Ерөнхийдөө сонгуульд санал авах зорилгоор Монгол Улсын холбогдох хуулиудыг зөрчин хэрэгжүүлж эхэлсэн эдгээр хөтөлбөрт 596 тэрбум төгрөг зарцуулсан байсан.
 
Ж.Эрдэнэбат: Зарим төрийн албан хаагчдын цалинг бууруулна   
 
/Монгол Улсын Ерөнхий сайд/
 
-Эдийн засгийн нөхцөл байдал нэлээд хүндхэн байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Бид худлаа хэлээд хэрэггүй, өөрсдийгөө хуураад явах шаардлагагүй гэж бодсон. Хэзээ ч бид гадны хөрөнгө оруулагчдыг хуурч чадахгүй. Үнэн бодит байдлаа мэдээлж байж эх үүсвэр босгож авдаг. Аливаа тоон мэдээллийг засч залруулснаар эдийн засагт учрах хохирол нь маш их. Тийм учраас бид эхний ээлжинд тоон мэдээллээ үнэн зөв, бодитойгоор гаргаж тавьсан. Цаашдаа гаргасан тоон мэдээлэлдээ үндэслээд эдийн засгаа эрүүлжүүлэх эмчилгээ хийнэ. Эдийн засгийг сэргээхийн тулд  олон улсын хөрөнгө оруулагчдыг татах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ипотекийн зээлийг үргэлжлүүлэх, төрийн албан хаагчдын цалинг бууруулж, төрийн албаны зардлыг багасгах гээд бүх зардлыг танана. Хүүхдийн мөнгөний тухайд анх төсөвт тусгахдаа зорилтот бүлэгт өгнө гэж тусгасан. Гэтэл сонгуулийн өмнө нийтэд нь хавтгайруулан өгснөөр одоо хүүхдийн мөнгө олгож чадахгүйд хүрээд байна. Төсвийн тодотголын хүрээнд  халамжуудыг тодорхой зорилтот бүлгүүдэд өгөх чиглэлийг Засгийн газраас барьж ажиллана. 
 
З.Нарантуяа: “Сайн хөтөлбөр”-үүдийг зогсоосон нь бодлогын алдаа 
 
/УИХ-ын гишүүн/
 
-Засгийн газар “Сайн хөтөлбөр”-үүдийг зогсоосон нь бодлогын алдаа. Учир нь эдгээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд Монголбанк  арилжааны банкуудад 553.8 тэрбум төгрөгийн зээл олгож хэрэгжүүлсэн. Гэтэл энэ оны төсөвт тодотгол хийхдээ МАН-ын удирдлагууд дээрх зээлийг төсөвт тусгах гэж байна. Учир нь арилжааны банкууд Монголбанкнаас зээлсэн дээрх мөнгийг зээлдэгчдэд өгөхдөө бүх эрсдлийг өөрсдөө хүлээсэн. Бизнесийн зарчмаар хэрэгжүүлж байсан дээрх хөтөлбөрүүдийг зогсоох нь буруу. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6.4.2-ийг зөрчсөн үйлдэл. Гэтэл өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд нар мэдээлэл хийхдээ өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдлыг дэлхийн зах зээлийн үнэ ханшийн хэлбэлзлээс гадна АН-ын явуулж байсан алдаатай бодлогын үр дагавар  хэмээсэн.  Гэтэл эдийн засагт үүссэн энэ хямрал нь үндсэндээ олон жилийн туршид үргэлжилсээр ирсэн нь манай эдийн засгийн буруу бүтцээс улбаатай. 
 
С.Эрдэнэ: Төрийн албан хаагчдын цалинг бууруулна гэдэг хууль зөрчсөн болчимгүй үйлдэл
 
/УИХ-ын гишүүн/
 
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  “Төрийн албан хаагчдын цалинг бууруулна” гэж, хууль зөрчсөн болчимгүй мэдээлэл хийлээ. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2-т заасан “Төрийн албаны зардлыг бууруулах арга хэмжээ авч төсвийн санхүүжилтийг хорогдуулах нь төрөөс олгож байгаа төрийн албан хаагчдад олгох төлбөрийг түр буюу бүрмөсөн зогсоох, тэдний цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бууруулах үндэслэл болохгүй” гэсэн заалтыг зөрчихөөр байна. Үүнээс гадна олонхи болсон МАН-ын мөрийн хөтөлбөрийн 1.4.7-т заасан “Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар өрхийн дундаж орлогыг өсгөх бодлого баримтална” гэсэн амлалтаа зөрчиж байна. Түүнчлэн бидэнд ирсэн мэдээллээр, нийслэлийн харьяа төрийн байгууллагад 2012 оноос хойш ажилд орсон хүмүүсийн судалгааг гаргаж эхэлсэн байна. Энэ нь судалгаанд хамрагдсан бүх ажилчид халагдана гэсэн үг. Өнөөдөр Монгол Улс 180 гаруй мянган төрийн албан хаагчтай.  Тэдний ард гэр бүл, үр хүүхэд, аав ээж нь  амьдарч буй.  Тиймээс Ерөнхий сайд тэвчиж болохгүй төрийн албан хаагчдын цалинг бууруулахын оронд тэвчиж болох дэд сайдуудын зардал, том жийпүүд, Ерөнхий сайдын өрөөний засвар зэрэг зардлуудаас эхэлж таналтаа хийх нь зөв. УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс УИХ-ын даргад шаардлага хүргүүлэхээр болсон. Уг шаардлагад УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, төсвийн тодотгол болон эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд авч, хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээ тодорхой болгох асуудлыг тусгасан. Угтаа шинэ Засгийн газар дэндүү удаан, яг л яст мэлхий шиг байна. Сөрөг хүчний зүгээс эрх баригчдын үйл ажиллагаанд ямар нэгэн саад, тотгор болоогүй. Тэгэх боломж ч байхгүй. Бүтэн 65 хүнтэй, хүчирхэг бүлэгтэй, дэмжлэгтэй Засгийн газар. Харин бид бол хэт цөөнх.  Тийм байхад Засгийн газар байгуулагдаад нэг сар гаруй хугацаа өнгөрчихөөд байхад эдийн засгийн хүндрэл, хямралыг даван туулах талаар нэг ч тодорхой бодлого ярьсангүй. Харин албан тушаал, томилгоонууд болон төрийн албан хаагчдыг хоморголон халах асуудалд илүү анхаарал хандуулж байх шиг байна.
 
СЭТГҮҮЛЧИЙН ӨНЦӨГ
 
 Намууд хэт  улстөржиж улсаа унагаах вий дээ 
 
МАН-ын Засгийн газар байгуулаг­даад сар гаруйн хугацаа өнгөрч байгаа  ч  томилгооноос хэтэрсэнгүй. Томилгоо  эдүгээ ч үргэлжилж буй. Хийх ажилгүй, авдаг цалингүй, цаашид үргэлжлүүлэн ажиллах эсэх нь тодорхойгүй төрийн албан хаагчид  эзгүй хойгуур ажлаас халчих байх гэж эмээгээд зуны дэлгэр цагт амарсан юмгүй чөдөртэй морь шиг ажил гэр хоёрын хооронд эрэгцэж өнгөрөөв.  
 
Дээр нь цалингүй.  Цалингүй учраас орон сууцны зээлээ төлөх аргагүйд хүрч эхнээсээ  байр сав, унаа тэргээ банкинд хураалгаад эхэлж.  Ийн хямарч  ядаж байтал Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдсон Н.Баяртсайхан Төв банкны дэд ерөнхийлөгчийг томилох  тухай асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн  хуралдааны үеэр “Монгол Улсын валютын нөөц -400 сая ам.доллар байна” гэж мэдэгдсэн нь ард түмнийг мэл гайхаж, цэл хөхөрхөд хүргэв. Эргэлзэж ядаж байтал Сангийн сайд Б.Чойжилсүрэн үргэлжлүүлээд маш болчимгүй гэмээр  мэдээллийг олон нийтэд зарлаж орхих нь тэр. Хариуцлага бүхий албан тушаалтнууд юу гэж хэлснийг дээр өгүүлсэн тул дахин нурших нь илүүц.  
 
Асуудал үүгээр дуусаагүй.  УИХ-ын дарга асан З.Энхболд, Хотын дарга асан Э.Бат-Үүл нар  “АН-ын барьж байсан Засгийн газар одоогийн гүйцэтгэх засаглалд валютын 1.3 тэрбум ам.долларын нөөцтэй дансыг хүлээлгэж өгсөн. Харин үүнийг харлуулж, бүр -400 гаруй сая ам.доллар байна хэмээн олон нийтэд мэдэгдэл хийдэг Сангийн сайдыг анх удаа харлаа. Түүний энэ мэдэгдлээс болоод валютын ханш 150 төгрөгөөр өслөө. Үүнээс болж монголчууд хохирч байна. Хоёрдугаарт, улсын төсөв гэдэг бол өөр зүйл. “Сайн хөтөлбөр”-үүд бас өөр зүйл. Гэтэл улсын төсөвт хамааралгүй явж байсан ажлыг хамаатуулж, улс төрийн зорилгоор зогсоолоо. Шинэ Засгийн газар, Монголбанкны шинэ ерөнхийлөгч энэ мэтээр ажиллаж болохгүй” хэмээсэн нь ард түмнийг төөрөгдүүлж орхисон төдийгүй  улс төрийн намууд мэдэгдлээр өөр хоорондоо  хэрэлдэж эхэллээ. 
 
Өчигдөр гэхэд л Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ, УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны гишүүн З.Нарантуяа нар  хэрүүлийг   үргэлжлүүлэв. Маргааш  асуудлыг хэн нэг нь дахин сөхөх биз.  Эцсийн дүнд  улс төрийн намуудын утгагүй улстөржилтөөс иргэд л хохи­рох юм даа.  Цаг цагаараа байдаггүй. Хэн нь  үнэн ярьж, хэн нь шоу хийж,  хэн нь хонины арьс нөмөрсөн чоно байсан юм  бэ гэдгийг ялгаад өгөх нь дамжиггүй.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна
Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн
Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Степпе Арена
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Сэрэмжлүүлэг
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
ХУРААХ
Монгол буурай орон мөн үү
Сургалтын төлбөр өрхийн төсвийг...

Хэн нь “чонын арьс” нөмөрсөн байсныг цаг хугацаа харуулна

Отгонмягмар 2016-08-17

Сэдвүүд : #Шүүхийн танхимаас  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна
Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн
Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
17 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

17 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

17 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

17 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

17 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

17 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

17 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

17 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах