Монголчуудын уламжлалт баяр болох Цагаан сар болоход яг 10 хоног үлдээд байна. Томоохон худалдааны төв, захуудад түм түжигнэж, бум бужигнасан өдрүүд үргэлжилсээр. Нийслэлийн иргэдээс гадна хөдөө орон нутгаас Цагаан сарын баярын бэлтгэлээ базаахаар ирсэн хүмүүс ч олон байгаа бололтой. Хүн бүр, айл өрх бүр аятайхан бүхнээр идээ ундаагаа өнгөлөх, таваг сэлтээ бэлтгэх гээд дор бүрнээ л хичээцгээж байгаа нь мэдээж. Энэ баяр нь монголчуудын хувьд зайлшгүй тэмдэглэх, Үндэсний томоохон баяр учраас тэмдэглэхгүй өнгөрүүлдэг айл өрх гэж бараг ховор байдаг байх. Ингэж өргөн дэлгэр тэмдэглэхийн хэрээрээ өртөг өндөртэй баяр гэгддэг. Зорьж ирсэн зочид гийчдийнхээ гар цайлгах бэлэг сэлтнээс гадна баярын ширээ засахад асар их мөнгө зарцуулдаг. Цагаан сарын бэлтгэл хангаж байгаа энэ үеэр ахмадын тэтгэврийн болон цалингийн зээл хүсэгчдийн тоо эрс нэмэгддэг гэх судалгаа ч байдаг юм билээ. Тэглээ гээд энэ баярыг хэн ч төвөгшөөдөггүй. Аль боломж бүхнээ эрэлхийлж, чадлаараа сайхан тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Ингээд энэ баяраар жирийн нэгэн өрх зөвхөн ширээ засахдаа хэдэн төгрөг зарцуулдаг талаар төсвийн бяцхан судалгаа хийснээ уншигч танд хүргэе.
-Хэвийн боов 1ш нь 2100-2700 төгрөг /15-21ш дунджаар/ 62500 төгрөг
Суурь еэвэн / 1 ширхэг/ 5500-8000
Бурхны идээний боов / багцаараа/ 6000
Бурхны идээний орой /1ширхэг/ 1500
-Тогооны өрөм /1 тогооны өрөм/ 7000-12000
-Аруул /1кг/ 12000-20000
-Цагаан самар /1кг/ 8000
- Ёотон / 1 хайрцаг/ 1800-2500
-Зөөхий /1 кг/
-Айраг /1литр/
-Өвчүү /1кг 6500/ 120000-160000
-Ууц 120000-200000
-Чихэр /1кг/ 8000-30000
-Хатаасан жимс, чавга /1кг/ 10000-12000
- Архи / 1 шил/ 16000-34000
-Литр сүү /1 л савлагаатай/ 2200
-Ундаа /1-2 литр/ 2200-6000
-Алим /1 кг/ 6500-8500
-Банана /1кг/ 4500-12000
-Усан үзэм /1кг/ 8000-15000
-Маракко /1 кг/ 3500-6000
Бууз, салатанд
-Үхрийн мах /буузны/ /1кг/ 7500-8500
-Гурил /1кг/ 1800
-Хиам /зочин 1ш/ 6500
-Дарсан огурцы /хэмжээнээс шалтгаалаад/ 2500-12000
-Майонез /1л/ 4500-8000
-Төмс /1кг/ 750
-Лууван /1кг/ 1200
-Сонгино /1кг/ 1200
-Вандуй 1500-3000
-Эрдэнэшиш 1500-3000
Ширээ засах наад захын хэрэглээг захын нэг худалдааны төвөөс орж харахад ийм ханштай байгаа. Үүнд зөвхөн ширхгийн үнийн бичсэн болно. Тодруулбал, нэг айл ганц литр сүү авахгүй шүү дээ. Доор тал 10-15 литр сүү авна гээд гэж бодох хэрэгтэй. Үүнээс үзэхэд нэг айл бууз, өвчүү болон ширээ засахад шаардлагатай бусад зүйлдээ доод тал нь 600-800 гаруй мянган төгрөг зарцуулах нь харагдаж байгаа юм. Илүү нэмэлт зүйлийг оруулаагүй болно. Тухайлбал, энд зөвхөн нийслэл салатны төмс, лууван лууван, вандуй, майонез зэргийг оруулсан болно. Одоо цагт баярын ширээн дээрээ ганц төрлийн салаттай байх айл цөөхөн байгаа байх. /Гэхдээ бүгд гэж хэлээгүй/ тиймээс илүү нэмэлт зүйлсийг багтаавал баярын ширээний төсөв дахин нэмэгдэх юм.
Сайхан ширээ засчихаад, ирсэн зочдоо хоосон үдэхгүй нь мэдээж. Тиймээс хол ойрын ахан дүүсийнхээ алгыг өөд харуулах сэтгэлийн бэлгийг бэлддэг. Үүнийг айл өрх бүр өөрийн бэл бэнчинд тааруулан бэлтгэдэг учраас үүнийг бичихэд илүүц биз ээ. Үүнээс үзэхэд монголчууд энэ баярт багагүй мөнгө зарцуулдаг. Гэсэн ч үндэсний баярынхаа утгыг алдагдуулахгүй гэдэг сайхан ард түмэн юм шүү.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.