• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

О.Саранчулуун: Боломжийг олж харахаа байтлаа туйлдаж ядарсан хүмүүст туслахыг хичээдэг

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирэх сарын есөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор хичээллэхийг дэмжин мөн нийт иргэдээ спортоор хичээллэхийг уриалан “Итгэл найдвар, боломж Улаанбаатар-2017” хандивын гүйлт болох юм байна. Энэхүү арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Ахиллис Монгол” ТББ-ын захирал О.Саранчулуунтай ярилцлаа. Тэрбээр энэхүү гүйлтийн ач холбогдол, зорилгын талаар ийн ярьсан юм.   

-“Итгэл найдвар, боломж Улаанбаатар-2017” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хандивын гүйлтийг зохион байгуулах гэж буй юм байна. Энэ марафоныг хэд дэх удаагаа зохион байгуулж байна вэ. Гүйлт зохион байгуулах нь ямар ач холбогдолтой вэ?

-Энэ марафоныг гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэхүү гүйлт нь гурван том зорилго, ач холбогдолтой. Нэгдүгээрт, энэхүү марафон нь хандивын арга хэмжээ. Эндээс боссон мөнгөөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан спортын төслүүдийг санхүүжүүлнэ. Хоёрдугаарт, бүх нийтийг эрүүл амьдралын хэв маягт уриалж байгаагаараа ач холбогдолтой. Гуравдугаарт, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж байгууллагуудыг олон нийтэд таниулан сурталчлах, тэднийг татан оролцуулах зорилготой.

-Ер нь нийгмийн хариуцлагатай компани, аж ахуйн нэгж, албан байгууллага хэр олон байна вэ. Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх маш их зөрчигддөг шүү дээ. Наад зах нь ажил хөдөлмөр эрхлэх боломж олддоггүй?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусламж үзүүлэх буюу эд материал тараах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ илүү зонхилдог. Гэтэл нөгөө талд нь хувь хүний хөгжил, хувь хүний итгэл, ялгаварлан гадуурхалт, үл тооход чиглэсэн нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа дутагдалтай байдаг тал бий. Үүнийг спортоор бий болгож болно гэж үзсэний хүрээнд бид энэ арга хэмжээг зохион байгуулдаг. Манайхтай хамтран ажилладаг нийгмийн хариуцлагатай төрийн болон хувийн хэвшлийн 35 компани, аж ахуйн нэгж бий.

-Уг нь тэдэн хүнтэй газар тийм тооны хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулна гээд хуульчлаад заачихсан байдаг юм билээ. Даанч энэ нь амьдрал дээр хэрэгждэггүй. Хөгжлийн бэрхшээл гэдэг чинь оюуны хомсдол биш. Өөрийнхөө чадвар чансаанд тохирсон ажил хөдөлмөрийг эрхлэх боломжтой гэж үздэг. Тухайлбал, 50 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай байлаа гэхэд хагас өдрөөр ажиллаад тохирсон цалин хөлсөө авах ч юм уу. Ингэж ярьдаг хэдий ч энэ бодитоороо хэр боломжтой зүйл вэ. Та юу гэж бодож байна?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцооны асуудлыг хоёр ангилж болно. Нэг талаасаа ажил олгогчид тэр хүмүүсийг чадна, энэ ажлыг хийх боломжтой гэж үзэн тохиромжтой ажлыг хуваарилах мэдлэг тааруу, энэ талын ойлголтгүй байна. Нөгөөтэйгүүр, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөртөө итгэх итгэлгүй, би үүнийг чадахгүй, гаргүй, хөлгүй, суумгай болчихсон юм чинь гэсэн бодолтой болдог. Ер нь ямар нэг осол гэмтлийн дараа эргэж сэргэхэд тийм амар биш. Тиймээс нөхөн сэргээх эмчилгээнээс гадна сэтгэлзүйн нөхөн сэргээлт их чухал юм. Энэ гүйлтийн зорилго ч энэ асуудал дээр аль аль талынх нь анхаарлыг хандуулахад чиглэгдэж байгаа.

-Өмнө нь энэхүү гүйлтийг хоёр удаа зохион байгуулжээ. Хандивын орлогоороо ямар арга хэмжээ зохион байгуулсан бэ?

-“Ахиллис Монгол” ТББ маань дөрвөн төслийг хэрэгжүүлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг спортоор дамжуулж нийгэмшүүлэх “Ахиллис хүүхэд” гэдэг төсөл бий. Үүнд зориулаад бид эхний жилдээ туршилтын журмаар 29 дүгээр сургууль дээр 116 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг гүйлтээр дамжуулан чийрэгжүүлэх, өөртөө итгэлтэй байдлыг дэмжих төслийг хэрэгжүүлсэн. Хоёр дахь жилдээ 312 хүүхэдтэй ажилласан байгаа. Мөн тусгай сургуулиудынхаа тоог нэмж зургаа болгосон юм. Нөгөөтэйгүүр, бид нийгэмд үлгэрлэл, манлайлал бий болгох үүднээс хөгжлийн бэрхшээлтэй есөн хүнийг олон улсын марафон тэмцээнд оруулсан. Гуравдахь нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг дэмждэг дасгалжуулагч хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд тэргэнцэртэй иргэдийг зээрэнцэг, бөөрөнцөг шидэлтийн тэмцээн уралдаанд бэлдэх санхүүжилтийг өгч байлаа. Хамгийн сүүлчийнх нь “Даван туулагч” гэдэг хөтөлбөр. Үүгээр саяхан буюу сүүлийн зургаан сарын дотор хөгжлийн бэрхшээлтэй болж хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүст дэмжих бүлгийн үйл ажиллагаа явуулдаг. Ийм дөрвөн төслөөс гадна энэхүү зохион байгуулж буй арга хэмжээгээрээ дамжуулаад нийгэмд нөлөөлөл үзүүлэх, гэрэл зургийн үзэсгэлэн гаргах, мөн хооронд нь холбох ажлыг хийдэг л дээ.

-Эрүүл саруул явж байсан хүн гэнэт осолд орох эсвэл эдгэнэ гэж итгэж байсан өвчин нь хүндэрч хөдөлмөрийн чадвар алдалтын акт тогтоогдоход зарим хүн хүлээн зөвшөөрч чаддаггүй шүү дээ. Тэр хүмүүсийг яаж дэмждэг юм бэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй болсон хүн ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн чадвараа алдах тухайн агшинд, тэгээд түүнээс хойших хугацаанд маш их сэтгэлийн дарамт, хямралыг даван туулдаг. Энэ нь магадгүй зургаан сар, 1-2 жил байж болно. Яг тэр үед үзүүлэх нөхөн сэргээх үйлчилгээ Монголд дутагдалтай байна л даа. Одоохондоо эмнэлгийн сэргээн засалт хийгдэж байна. Давын өмнө хөл, гарыг нь орлуулаад өгчихье гээд бие махбодод эмчилгээ хийдэг. Түүнээс биш сэтгэл санаанд нь анхаарч, тухайн хүнд өөртөө итгэх итгэлийг эргүүлэн өгч, урам хайрладаг зүйл дутагдалтай байгаад байгаа юм. Бид энэ чиглэлээр хоёр эмнэлэг дээр ажиллаж байна. Үүний нэг нь ХСҮТ-д хөхний мэс засалд орсон хүмүүст “Даван туулагч” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төслөө 11, хоёр, дөрөвдүгээр сард хэрэгжүүлнэ. Энэ төсөлд хамрагдаж, “Даван туулагч” бүлэгт орохын тулд тодорхой шалгууртай. Нөгөө нэг нь чихрийн шижингийн улмаас хөлөө тайруулсан хүмүүст зориулаад П.Н.Шастины нэрэмжит III эмнэлэгт “Боломж” бүлгийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Гэхдээ үүнийг 10, дөрөвдүгээр сард гээд жилд хоёр удаа хийдэг юм. Насанд хүрэгчдийн хувьд дээрх боломжууд бий. Харин хүүхдүүдийн хувьд сургуульд л илүү суурилж ажилладаг. Яагаад гэвэл, сургуулийн эмч, нийгмийн ажилтан, эцэг эхчүүдээр дамжуулан тухайн хүүхдийг хөтөлбөрт хамруулдаг юм. Өөрөөр хэлбэл, сургуульд хамрагдаагүй хүүхдүүдтэй ажиллах боломж хараахан байхгүй.

-“Даван туулах” хөтөлбөрөөр яг юуг даван туулахад тусалж байна вэ?

-Гэнэтийн осол гэмтэл, өвчин эмгэгийг дараах сэтгэл санааны болон биеийн хямралыг даван туулж, нийгмийн амьдралд өөрийнхөө боломжтой эд эрхтэнээрээ оролцох хүчийг эргэж авахын төлөөх тэр үйл явцыг даван туулахад нь тусалдаг юм. Ер нь хүн мэс засалд орсны дараа болон ямар нэгэн хүнд өвчний онош сонссоны дараа шоконд орчихдог. Үүнийхээ дараа боломж байгаа гэдгийг харах сөхөөгүй болтлоо туйлдаж ядардаг л даа. Тиймээс тэрхүү боломжийг олж харахад нь бид тусалж энэ үйлчилгээг үзүүлдэг.           

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ
Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ярилцлага
  • •Гадаад харилцаа
  • •Степпе Арена
ХУРААХ
Г.Отгонцэцэг төрийнхөө далбаанд...
ОХУ, Монголын төрийн тэргүүнүүд...

О.Саранчулуун: Боломжийг олж харахаа байтлаа туйлдаж ядарсан хүмүүст туслахыг хичээдэг

Ганчимэг 2017-08-29

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ
Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

3 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

3 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

3 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

3 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч Беларусьд айлчилж, Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-24 өмнө

Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч Беларусьд айлчилж, Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах