• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Н.Цэвэгням: Ядаж Налайхдаа ямар нэг зүйл хийж өгөх юмсан гэж бодож явдаг

Японы 2000 жилийн түүхт мэргэжлийн сүмогийн ертөнцөд гадны улс орны бөхчүүд хүч бяраа шавхан өрсөлдөж буй. Тэдний дундаас монгол бөхчүүд тэсвэр хатуужил, ур ухаанаараа хэдийнэ ялгараад амжсан ч, өнөөдрийг хүртэл нэг ч дэвжээний багш төрөөгүй байлаа. Харин Кёкүтэнхо Цэвэгням 2015 онд Монголоос гаралтай анхны ояката болж, энэ оны зургадугаар сард Томозүна дэвжээгээ залгамжлан авсан юм. Одоо тэр өөрийн гэсэн дэвжээтэй, өөрийн гэсэн шавь нартай багш болсон билээ. Түүний хувьд өнгөрөгч башё Томозүна дэмжээний багш болсноос хойших анхны чухал тэмцээн байсан юм.

Тэгвэл Кёкүтэнхо Цэвэгнямыг ояката болсноос хойших анхны ярилцлагыг “reuters” авчээ. 30 насандаа буюу 2005 онд Японы иргэншил авсан тэрбээр анх сүмогоор хичээллэж эхэлсэн тухайн үе, тулгарч байсан бэрхшээл, ялан дийлсэн туршлагаасаа хуваалцаж, сонирхолтой ярилцлага өрнүүлснийг уншигчиддаа орчуулан хүргэж байна.

Түүний туулсан зам хэдий дардан байгаагүй ч, ирээдүйд ояката болно гэсэн хүсэл мөрөөдлийнхөө төлөө Японы сүмогийн холбооноос тавьсан нөхцлийг биелүүлж, тус улсын иргэн болсон байдаг. Түүний эхнэр нь ч япон бөгөөд нэг хүү, хоёр охинтой ажээ. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.

-1992 онд Монголоос зургаан өсвөр насны хүү Японд ирж, мэргэжлийн сүмогоор хичээллэсний нэг нь та. 16-хан настайдаа Японд ирж суралцахад хам­гийн хэцүү нь юу байв даа?  

-Соёл уламжлал, бэлтгэл сургуулилт, хоол, өөрөөсөө ахмад болон дүү хүмүүстэй харилцах харилцаа. Хэл усгүй бас хэцүү юм билээ. Уурласан ч ойлгохгүй, сайшааж магтсан ч ойлгохгүй. Дуртай хоолоо ч идэж чадахгүй, сургуулилтын талбайд, хооллохдоо  бухимдаад л, амармаар байвч тийм боломж байдаггүй байсан. Орой хамгийн сүүлд унтаж, өглөө бүгдээс түрүүлж босохгүй л бол болдоггүй байж билээ. Энэ л хамгийн хэцүү. 16 настай хүүхэд учрыг нь ойлгохгүй шүү дээ.

-Тэгээд тэвчиж чадалгүй  нэг удаа өрөөнөөсөө зугтаж байсан гэсэн. Тэр тухайгаа одоо дурсаач?

-Бид зургаагийн нэг “ерөөсөө болих уу” гэж хэлэх үед бусад нь бас зөвшөөрсөн юм. Башё дуусаад бүсийн барилдаанууд руу явчихсан хүн ч цөөхөн байсан үе. Бид “Кёошюүжёо” гэх сүмогийн сургуульд явдаг байсан юм. Тэгээд “энэ хичээл дуусчихвал бүр л хэцүүднэ” гэж бодоцгоосон байлаа. Яг тэр үед манай дээд үеийнхэн бүсийн барилдаанд яваагүй байсан юм. Тэгээд л оргосон доо. Шөнө дундын үед өрөөнөөсөө оргоод өглөө Монголын Элчин сайдын яаманд очсон. Бид тавуулаа зугтаасан байсан юм. Тэндээс хоёр нь дэвжээ рүүгээ буцаж, гурав нь Монгол руу явсан. Монголд очоод хоёр сар орчим болж байтал манай дэвжээний ояката ирдэг юм байна. Тэр үед  “Буцаж очоод илүү хүчтэй болох хэрэгтэй” гэж хэлэхэд нь би “ойлголоо” гээд л хамтдаа Япон руу буцаж байлаа. Ингэж л хоёр дахь удаагаа сүмод ирж байсан юм. Тэр үед өмнө нь нэг удаа ирчихсэн байсан учраас анхныгаа бодвол сүмо гэж ямар ертөнц болохыг ойлгодог болсон байв. Тиймээс арай амар байсан.

-Түүнээс хойш сүмо бөхийн спортоор энэ  олон жил хичээллэхэд хүргэсэн мотиваци нь чухам юу байсан юм бол?

-Аав өвдсөн, би гэрлэсэн ч байлаа. Дараа нь хүүхэд ч төрж, янз бүрийн л шалтгаан цаг тутамд гарч ирж байсан даа. Харин сүүлдээ башёд түрүүлсний дараа сүмог орхих тухай бодохоо больсон.

-2014 онд та түрүүлсэн. Тэр үед таныг улам их хүчтэй болгож байсан гол хүчин зүйл нь юу байсан юм бэ?

-Дэвжээгээ сольсон минь маш том нөлөө үзүүлсэн юм болов уу гэж боддог. Оошима дэвжээнээс Томозүнад шил­жиж очсоны дараах анхны башёд надад зодог тайлаад ояката болох сонголт байсан ч, үргэлжлүүлэн барилдахыг нь сонгосон. Гэтэл тэр үед хүмүүс “Олигтой амжилт гаргаагүй байж, больсон нь дээр байсан юм даа” гэж хэлж билээ. Тэр үг надад хүнд туссан. Тэгээд л заавал ялна гэж бодоод орсон. Юунаас болсон гэдгийг нь сайн мэдэхгүй ч тэр башёд түрүүлчихсэн.

-Тамирчин хүний хамгийн том айдас нь бэртэл гэмтэл байдаг. Гэтэл та нэг ч удаа бэртэж гэмтэлгүй 40 нас хүртлээ барилдсан шүү дээ. Үүний нууц нь юу вэ?

-Уг гарвал, төрүүлж өсгөсөн ээж аавын минь ач юм уу даа. Хүмүүсийн өгсөн зөвлөгөөг дагаж, бас өөрөө мэдэрч бэлтгэл сургуулилтаа хийдэг байсан. Янз бүрийн л хүчин зүйл нөлөөлсөн байх. Нууц нь энэ гээд хэлж чадахгүй нь. Ганц зүйлээс шалтгаалаагүй учраас тэр.

-Сүмо гэдэг спортыг ояката хүний байр сууринаас тайлбарлаач гэвэл та юу хэлэх вэ?

-Хүнийг хөгжүүлдэг спорт. Үр дүн нь цаг тутамд харагддаг. Тухайн хүний тэсвэр хатуужил ямар байхаас хамаарч, энэ спортод хязгаар үгүй. Багийн спортод нэг хүн хэчнээн сайн байлаа ч, амжилт гаргахад бэрх. Харин сүмод бол тийм биш. Ганц хүнээс л шалтгаалдаг. Тийм учраас зогсолтгүй хичээх хэрэгтэй. Дөнгөж өчигдөр дэмжээнд ирсэн хүүхэд 10, 20 жил барилдсан хүнтэй нэг газарт хамт амьдрах боломжтой байдаг учраас суралцах зүйл маш их.

-Японы талаар та одоо ямар бодолтой байдаг вэ. Анх ирж байсан тэр үеэс хойш Японы талаархи таны үзэл бодол өөрчлөгдсөн үү?

-Хүмүүс нь нөхөрсөг, хичээл зүтгэлтэй. Сүмогийн ертөнцөд бидэн шиг монголчууд гарч ирээд дээгүүр байр суурийг нь эзэлсэн ч, адил тэгш ханддаг. Энэ магадгүй зөвхөн япон хүнд л байх зан чанар юм болов уу гэж боддог. Бусад спортод ч ийм зүйл байх хэдий ч, гадаадын аль нэг улсаас ирээд, тэр спортынхоо төлөө зүтгэж яваа хүнд тэгш боломж олгодог улс дэлхийд ганц Япон л байдаг байх. Шүүмжлэе гэвэл яаж бол яаж л шүүмжилж болно. Гэхдээ надад одоо шүүмжлэх зүйл алга. Гайхалтай л гэж бодож байна. Сүмогийн ертөнцөд энэ олон жил амьдрахдаа үүнийг л их бодлоо.

-Таны дараагийн зорилго?

-Шинэ бөхчүүдийг гаргаж ирмээр байна. Нагояа миний ояката болсноос хойших анхны башё учраас амжилттай дуусгачихмаар байна. Нэг, хоёр башё өнгөрөөд ирэхээр аандаа зүг чигээ олчих болов уу гэж бодож байна даа.

-Та Монголоос спортын цол хүртсэн шүү дээ. Эх орондоо ямар хувь нэмэр оруулъя гэж боддог вэ?

-Миний төрж өссөн нутаг Налайх дүүрэгт аав минь бурхан болсон юм. Тиймээс дүүргийнхээ эмнэлэгт таван ширхэг гемодиализын аппарат, ор, тэргэнцэр хандивласан. Монгол өргөн уудам нутаг учраас бүгдэд нь туслая гэхэд миний хүч хүрэхгүй байх. Гэхдээ ядаж Налайхдаа ямар нэг зүйл хийж өгөх юмсан гэж бодож явдаг.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ
Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзыг хожиж, хасагдах шатанд шалгарлаа
Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багтай Нипалын багтай тоглоно
Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзын багтай тоглоно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Степпе Арена
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Уул уурхай
  • •Нийтлэл
  • •Гадаад харилцаа
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ярилцлага
  • •Сурвалжлага
  • •Аймгуудын мэдээлэл
  • •E-Sport
ХУРААХ
Жеймс Хардены өнгөрсөн улирлын...
Барселонад халдлага болж, 13 хүн...

Н.Цэвэгням: Ядаж Налайхдаа ямар нэг зүйл хийж өгөх юмсан гэж бодож явдаг

Даваахүү 2017-08-18

Сэдвүүд : #Ярилцлага   #Бөхийн төрлүүд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ
Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзыг хожиж, хасагдах шатанд шалгарлаа
Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багтай Нипалын багтай тоглоно
Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзын багтай тоглоно
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
16 цагийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

22 цагийн өмнө өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

23 цагийн өмнө өмнө

Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ

23 цагийн өмнө өмнө

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

23 цагийн өмнө өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

23 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

23 цагийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

1 өдрийн өмнө өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

1 өдрийн өмнө өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

1 өдрийн өмнө өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

1 өдрийн өмнө өмнө

Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

МАОЭНХ болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

1 өдрийн өмнө өмнө

Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл

1 өдрийн өмнө өмнө

Монголын охид Грекийг хожиж, олимпиадад 7-р байр эзэллээ

1 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Уулаараа ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2 өдрийн өмнө өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй хөх луу өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 13-15 хэм дулаан байна

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-26 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-09-26 өмнө

Бага зэргийн бороо орно

САНАЛ БОЛГОХ
2026-09-24 өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-23 өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

2026-09-24 өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-24 өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-23 өмнө

“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлт болно

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-24 өмнө

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг нь цайруулах уу?!

2 өдрийн өмнө өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-23 өмнө

Мөрөөдөл биелсэн 5 жил: Мөсөн Өргөөний түүхт ой

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-23 өмнө

О.Цогтгэрэл: “Төрөө хямралаас гаргая, түмнээ ядуурлаас аваръя” гэж хэлсний 26 жилийн ой болж байна.

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-24 өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

2026-09-24 өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-25 өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

2026-09-23 өмнө

Засгийн газар "Гэрт ойрхон эмч, ойрхон эм" бодлого хэрэгжүүлнэ

2026-09-24 өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2026-09-23 өмнө

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

2026-09-23 өмнө

Зөвшөөрөл авахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

2026-09-24 өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

2026-09-25 өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2026-09-26 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах