• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

НҮБ Хойд Солонгосын эсрэг хоригоо чангатгаж, Ш.Абэ Засгийн газраа шинэчилсэн долоо хоног

Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинаа өрнөсөн онцлох үйл явдлын талаар тоймлон хүргэе.

ХОЙД СОЛОНГОСЫН АШИГТ МАЛТМАЛЫН ЭКСПОРТОД ХОРИГ ТАВИЛАА

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ сарын 05-ны өдрийн хуралдаанаараа Хойд Солонгосын нүүрс, төмөр, төмрийн хүдэр, хар тугалга зэрэг ашигт малтмалын бүх экспортод хориг тавих тухай АНУ-ын саналыг хэлэлцэж, 100 хувь дэмжлээ.

Мөн тус улсын гадаад худалдааны банкны дансыг царцааж, тэнгисийн цэргийн хөлөг онгоцыг нь бүх улсын боомт руу орохыг хориглосон байна. Түүнчлэн, энэ шийдвэрийн хүрээнд НҮБ-ын гишүүн орнууд нутаг дэвсгэртээ Хойд Солонгосын ажилтнуудын тоог нэмэхгүй байх, тус улсын үйлдвэрүүдийг нь өргөжүүлэхгүй байх, шинээр хамтарсан үйлдвэр барихгүй байх үүрэг хүлээлээ. Пхеньян дээр дурьдсан ашигт малтмалын экспортоосоо жилд гурван тэрбум ам.долларын ашиг орлого олдог байна.

Харин хориг арга хэмжээ хэрэгжиж эхэлснээр, жилийн орлого нь тэрбум орчим ам.доллароор буурна гэж тооцжээ. Энэ жилийн нэгдүгээр сард Доналд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр томилогдсоноос хойш Пхеньяны эсрэг хориг арга хэмжээг анх удаагаа чангатгаж буй нь энэ юм. БНХАУ ч холбоотон Хойд Солонгос улсын эсрэг хоригийг биелүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлээд байна.

Өнгөрсөн сарын 4-нд Пхеньян тив алгасагч баллистик пуужингийн туршилт хийсэнтэй холбоотойгоор АНУ тус улсын эсрэг дахин шинэ хориг тавих талаар БНХАУ-тай хэлэлцээр хийж эхэлсэн байдаг. Гэтэл үүний дараа буюу мөн сарын 28-нд ч Пхеньян дахин  тив алгасагч пуужин туршсан юм. 

Тиймээс НҮБ-ын Аюулгүйн зөвлөл цөмийн зэвсгийн хөгжүүлэлтийн эсрэг тэмцлийн арга барилаа дахин шинэчлэхэд хүрчээ. НҮБ дахь АНУ-ын төлөөлөгч Никки Хале “Хойд Солонгос баллистик пуужин туршсантай холбоотойгоор тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээгээ чангатгаж, шинэ шатанд аваачихад хүргэсэн. Энэ удаагийн шийдвэр Ким Жон Унд анхааруулга болох байх” гэж хэвлэлд ярьсан байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүд 100 хувь хориг арга хэмжээг чангатгахад санал нэгдсэний дараа Хале “Энэ удаагийн шийдвэр сүүлийн жилүүдэд авсан хоригоос хамгийн чанга нь” гэдгийг онцолжээ.

НҮБ-ын гишүүн орнууд хоригийг хэрэгжүүлснээр, баллис­тик пуужин, цөмийн зэвсгийн хөг­жүү­лэл­тээ үргэлж­лүүлж буй Хойд Солонгос улсын эдийн засагт ноцтой үр дагавар учруулна гэж шинжээчид тооцож байна.

ШИНЗО АБЭ ГУРАВ ДАХЬ ЗАСГИЙН ГАЗРАА БАЙГУУЛЛАА

Дуулиан шуугиантай холбоо­той­гоор Засгийн газарт итгэх иргэдийн итгэлийг сэргээх зорилгоор Японы Ерөнхий сайд Шинзо Абэ танхимдаа шинэчлэлт хийв. Тэрбээр 19 сайдынхаа 14-ийг нь шинээр томилон, бүрэлдэхүүнийг баталжээ.  Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн тухайд гурав дахь удаагаа Засгийн газрынхаа сайд нарыг огцруулан шинээр томилж буй нь энэ юм.

Энэ удаагийн халаа сэлгээгээр түүний ойрын нөхөд гэгддэг Сангийн сайд Таро Асо, Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүга, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Хирошигэ Сэко нар албан тушаалдаа хэвээр үлдсэн байна. Харин шинээр Гадаад хэргийн сайдаар  Таро Коно томилогджээ.Таро Коно 2015-2016 онуудад тус яамны захиргааны шинэчлэл, нийтийн аюулгүй байдлын асуудлыг хариуцан ажиллаж байжээ. Харин баримт мэдээллийг нуун дарагдуулсан гэх дуулианаар огцорсон Батлан хамгаалахын сайдын суудалд Ицүнори Нонодэрэ дахин томилогдсон байна.

Тэрбээр 2012-2014 онд энэ албан тушаалд ажиллаж байжээ. И.Онодэрэ нь Японы батлан хамгаалах хүчнийг зузаатгах бодлого баримталдаг улстөрч юм. Засгийн газрын голлох албан тушаалын нэг болох Захиргааны хэргийн сайдаар Японы Либерал ардчилсан намын Ерөнхий зөвлөлийн дарга асан Сэйко Нода томилогдсон бол Эдийн засгийг сэргээн босгох яамны сайдаар Эдийн засгийн яамны тэргүүн асан Тосимицу Мотэги нар тус тус  томилогдсон байна. Түүний шинээр бүрдүүлсэн гурав дахь удаагийн Засгийн газар хоёр эмэгтэй сайд багтжээ.

Тэдний нэг нь Сейко Нода. Тэрбээр шинэ Засгийн газарт Дотоод хэрэг, харилцаа холбооны сайдаар томилогдсон нь хамгийн их анхаарал татсан томилгоо байсан юм. Нода сайд болсныхоо дараа 2018 оны эрх баригч намын даргын сонгуульд нэр дэвшинэ гэдгээ ч илэрхийлээд амжсан. Мөн нэг сонирхолтой мэдээлэл байгаа нь Сейко Нода Токиогийн парламентын сонгуульд ялалт байгуулсан сөрөг хүчний лидер Юрико Койкэгийн дотны найз гэнэ.

Ямартай ч, Шинзо Абэгийн Засгийн газрын шинэчлэлт, халаа сэлгээний дараа ард иргэдийн итгэл сэргэж эхэлсэн дүн гарчээ. Тухайлбал, “Кёодо” агентлагийн явуулсан санал асуулгад оролцогсдын 44.4 хувь нь Засгийн газрын шинэчлэлийг эергээр үнэлсэн байна. Өмнө нь сайд нарын танхимын үйл ажиллагааг дэмжигчдийн хувь 35 хүртлээ унасан байсан юм.  Мөн сайдуудын томилгоог 55 хувь нь дэмжиж буйгаа илэрхийлжээ.

В.ПУТИН, Д.ТРАМП НАР АМРАЛТАА АВЛАА

Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинаа хамгийн их анхаарал татсан үйл явдал нь дэлхийн хүчирхэг хоёр гүрний төрийн тэргүүнүүдийн зуны амралт байлаа.  АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд өнгөрсөн долоо хоногоос эхлэн амралтаа авсан юм.  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ сарын 4-нөөс эхлэн 17 хоногийн амралт авч, Нью Жерси мужийн Бедминстер дэх өөрийн эзэмшлийн гольфын ресорт руугаа явсан бол ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин Сибирийн Тувад загасчлан амарчээ. Түүнтэй хамт тус улсын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нарын сайд нар амарсан байна.

Д.Трампын тухайд өмнөх  Ерөнхийлөгч Барак Обамаг амралтаа авахад нь  шүүмжилж, өөрөө хэрэв Ерөнхийлөгч болбол амрахгүй хэмээж байсан  ч, эхний жилдээ 17 хоногийн амралт авсан нь хэвлэлийнхний шүүмжлэлд өртсөн. Гэсэн ч, Цагаан ордноос “Ерөнхийлөгч ажиллангаа амарсантай ялгаагүй” гэж тайлбарласны зэрэгцээ Вашингтон ДС хот дахь Ерөнхийлөгчийн ордны баруун жигүүрийн агаар­жуу­лал­тын системийг шинэч­лэ­хээр болсныг мэдэгджээ.  2012 онд Трамп твиттер хуудастаа “Ажил чинь уйтгартай санаг­даж байвал, тохирохгүй л байна гэсэн үг дээ” хэмээн жиргэн шүүмжилж байсан юм.

Гэхдээ Вашингтон пост сонинд бичсэнээр тэрбээр тангаргаа өргөснөөсөө хойш наймдугаар сарын сүүлч хүртэл Трамп 53 өдөр амрах бол өмнөх төрийн тэргүүн Барак Обама 2009 онд ердөө 15 хоног л амарч байжээ. АНУ-ын төрийн тэргүүний тухайд ийнхүү өмнө нь хэлсэн үгнээсээ болж шүүмж­лэлд өртсөн бол ОХУ-ын Ерөн­хий­лөгчийн амарч буй зурагнууд олны анхаарлыг татсан юм.

2028 ОНЫ ОЛИМПИЙН БАМБАР ЛОС-АНЖЕЛЕСТ АСНА

Лос-Анжелес хот Олон улсын олимпийн хороотой тохиролцоонд хүрснээ өнгөрөгч даваа гарагт зарласан. Тус шийдвэрийн дагуу 2024 оны олимп Францын нийслэл Парис хотноо, харин 2028 оны олимпийн бамбар АНУ-ын Лос-Анжелес хотод асах нь тодорхой боллоо. 2020 оны олимп Японы нийслэл Токио хотод болно. Харин 2024 болон 2028 оны олимпийн наадмыг аль улс зохион байгуулахыг ОУОХ хамтад нь тодруулсан нь тодорхойгүй нөхцөл байдал үүсгээд байв. 

Угтаа 2024 оны олимпыг зохион байгуулахаар АНУ болон Европын хэд хэдэн хот саналаа өгсөн байдаг ч, Лос-Анжелес, Парис хоёр үлдсэн. Гэвч, Парис өмнө нь хэдэнтээ санал өгөөд татгалзсан хариу авч байсан учир цаашид өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэнээр  талууд тохиролцон Лос-Анжелес 2028 оны олимпийг зохион байгуулахаар болсон байна. 

Хэрэв хоёр хот тохиролцоонд хүрээгүй бол аль нь эхэлж 2024 оны Олимпын тоглолтыг зохион байгуулах вэ гэдгийг энэ оны есдүгээр сард Перу улсын нийслэл Лима хотод болох ОУОХ-ны 131 дүгээр чуулганы үеэр тодруулах байжээ. Парис болон Лос-Анжелесын хувьд өмнө нь тус бүр хоёр удаа Олимпын наадмыг зохион байгуулж байсан туршлагатай хотууд. Тодруулбал, Парис хот 1900 болон 1920 онд Олимпыг хүлээн авч байсан бол Лос-Анжелес хот 1932 он болон 1984 онд Олимпын наадам зохион байгуулж байжээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код
Хөрш орны засаглалын нууц: ХКН-ын 105 жилийн туршлагаас суралцах нь

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Олимпизм
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Халуун сэдэв
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Сурвалжлага
  • •Нийслэл
  • •Степпе Арена
  • •Кино, театр
  • •Байнгын хороо
ХУРААХ
Ерөнхийлөгч өө, энэ эрчээрээ...
Дэлхийн баг хожлоо

НҮБ Хойд Солонгосын эсрэг хоригоо чангатгаж, Ш.Абэ Засгийн газраа шинэчилсэн долоо хоног

Даваахүү 2017-08-07

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код
Хөрш орны засаглалын нууц: ХКН-ын 105 жилийн туршлагаас суралцах нь
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

"Умард руу" роман нээлтээ хийлээ

2 цагийн өмнө өмнө

"Умард руу" роман монгол уншигчдад хүрлээ

2 цагийн өмнө өмнө

Зөвшөөрөл авахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

2 цагийн өмнө өмнө

Хятадын уран бичлэг

2 цагийн өмнө өмнө

Засгийн газар "Гэрт ойрхон эмч, ойрхон эм" бодлого хэрэгжүүлнэ

5 цагийн өмнө өмнө

"Хятад улсыг танин мэдэх" Өвөрмонголын соёлын өдрүүд

7 цагийн өмнө өмнө

Хятадын кино өдрүүд "Панда ажиллагаа"-гаар эхэлнэ

7 цагийн өмнө өмнө

Г.Тэмүүлэнг засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа

7 цагийн өмнө өмнө

Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, НОУ-ХАУ нутагшуулах зэрэг хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов

8 цагийн өмнө өмнө

"Сэлбэ ухаалаг хот”-ын барилгууд энэ онд халаалтаа авна

8 цагийн өмнө өмнө

“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлт болно

8 цагийн өмнө өмнө

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзыг хожиж, хасагдах шатанд шалгарлаа

10 цагийн өмнө өмнө

О.Цогтгэрэл: “Төрөө хямралаас гаргая, түмнээ ядуурлаас аваръя” гэж хэлсний 26 жилийн ой болж байна.

11 цагийн өмнө өмнө

“Хятадын кино долоо хоног” болно

11 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

11 цагийн өмнө өмнө

Мөрөөдөл биелсэн 5 жил: Мөсөн Өргөөний түүхт ой

11 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

11 цагийн өмнө өмнө

2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

11 цагийн өмнө өмнө

Нийтийн тээврийн хүртээмж Монгол болон бусад улсад

11 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

11 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй цагаан хулгана өдөр

11 цагийн өмнө өмнө

Оройдоо бага зэргийн бороо орно

1 өдрийн өмнө өмнө

Б.Эрдэнэсүх эхнэр болон хүүхдийнхээ сэтгэцэд учирсан хохиролд 43 саяыг төлөхөөр болов

1 өдрийн өмнө өмнө

Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багтай Нипалын багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани Орхон аймгийн ЕБС-д Химийн кабинет байгуулж өглөө

1 өдрийн өмнө өмнө

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзын багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Татвар, НДШ-ийн өртэй ч зөвшөөрөл авах, сунгах эрх зүйн зохицуулалт бүрджээ

1 өдрийн өмнө өмнө

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

САНАЛ БОЛГОХ
2026-09-17 өмнө

Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа

2026-09-17 өмнө

2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-16 өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

2026-09-17 өмнө

Н.Учрал:Хөрөнгө оруулах замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам

2026-09-16 өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

2026-09-17 өмнө

С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?

2026-09-16 өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

2026-09-18 өмнө

2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-16 өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

2026-09-18 өмнө

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

2026-09-17 өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

2026-09-18 өмнө

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

2026-09-19 өмнө

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

2026-09-20 өмнө

3 аймгийн зарим сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө

2026-09-16 өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

2026-09-16 өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2026-09-17 өмнө

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

2026-09-17 өмнө

Орос улсад Алтайгаар дамжин Хятад руу чиглэсэн төмөр зам баригдаж магадгүй

2026-09-19 өмнө

2 хөршийн худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчидтэй уулзлаа

2026-09-17 өмнө

Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв

2026-09-16 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

2026-09-16 өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2026-09-20 өмнө

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардууллаа

2026-09-20 өмнө

Г.Хандсүрэн: Маргааш 20 дахь удаагийн Азийн Наадам дахь анхны тоглолтоо хийнэ

2026-09-17 өмнө

Сургууль, цэцэрлэгийн шаардлага хангаагүй барилгын компаниудыг хуулийн дагуу арга хэмжээ авна

2026-09-20 өмнө

“Арвайхээрийн дулааны станц” төслийн ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

2026-09-16 өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2026-09-18 өмнө

Волейболын эмэгтэй шигшээ өнөөдөр Кыргызстаны багтай тоглоно

2026-09-20 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

2026-09-18 өмнө

Эмэгтэй шигшээ баг өнөөдөр Тайваны багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах