• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Нэг сэтгэл, нэг хүслээр жигүүрлэсэн хоймор нутгийн нэгэн үеийнхэн

Өдгөөгөөс 10 жилийн өмнө буюу 2007 онд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож байсан нэгэн үеийн залуус тэмцээнээ дуусгаад жижигхэн зоогийн газар хоол идэхээр цуглажээ. Тэд нутаг орныхоо өмнөөс тэмцээнд оролцож  ялж, ялагдсан сэтгэгдлээ хуваалцан шар айраг шимэн суухдаа чухам яагаад хөвсгөл нутгийн нэгэн үеийн залуус хамтдаа эвлэлдэн нэгдэж, нутаг орныхоо хөгжлийн төлөө сэтгэл зүрхээрээ хамтдаа хийж бүтээж болохгүй гэж хэмээн санал бодлоо хуваалцсан гэдэг. 
Тиймдээ ч “Хөвсгөл- Нэг үе” хэмээх найзуудын клуб байгуулж, спортын уралдаан тэмцээнийг ивээн тэтгэдэг, спортын залуу үеээ бэлтгэх чин сэтгэлээр нэгдэн нийлж байсан түүхтэй ажээ. Клубын анхны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг томилж байсан түүхийг анхдагчид энэ өдрүүдэд дурсч байсан юм. Харин одоо тус клубыг хоймор нутгийн унаган хүү  Д.Батхуяг удирдан авч явна. 1987 оны нэгэн үеийн төгсөгчдийн байгуулсан энэхүү клуб цөөхөн хэдхэн ангийн андуудын хүсэл зоригоор байгуулагдаж байсан бол өдгөө үе үеийн төгсөгч, нэгэн үеийн найзуудын хүсэл зорилгоороо нэгддэг томоохон төрийн бус байгууллага болтлоо өргөжжээ. 
Сагсан бөмбөгийн спортыг дэмжих гэж байгуулсан тэдний үйл хэрэг 10 жилийн хугацаанд улам бүр цар хүрээгээ тэлсээр аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшилд гар бие оролцдог, хүмүүнлэгийн үйлс хийдэг, бүтээн байгуулдаг, урлаг, спортын залуусыг дэмждэг, урамшуулдаг томоохон хэмжээний Төрийн бус байгууллагын статустай болсон аж. 
 
Мөрөн хот жуулчдын хөлд дарагдав 
 
Тэгвэл энэ сарын 20, 21-нд Мөрөн хотноо “Хөвсгөл-Нэг үе” Төрийн бус байгууллагын 10 жилийн ой амжилттай зохион байгуулагдаж, энэ хүрээнд “Нэг дэлхий-Нэг Хөвсгөл” аялал жуулчлын фестивалийг анх удаа зохион байгуулсан юм. Өөрөөр хэлбэл, хөвсгөл нутгаас төрөн гарсан олон олон алдартан, нэгэн үеийн найзуудыг нэг дор цуглуулсан тэдний 10 жилийн ой хүлээн авалт, найр наадам шоу цэнгээн болоод өнгөрсөнгүй. 
Тэд 10 жилийнхээ түүхэн ойг Хөвсгөл аймгийн ЗДТГ-тай хамтран өргөн хүрээнд зохион байгуулж, анх удаа Хөвсгөлийн бүх сумдын брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг Төв гудамжиндаа зохион байгуулав. Мөн нэгэн үеийн 10 жилийн түүхийг бичилцэж яваа эрхмүүдийн дунд нөхөрсөг сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, 10 жилийн амжилтаа дүгнэн баярын хурал зохион байгуулсан юм. Хөвсгөл аймаг бол аялал жуулчлалын томоохон бүс нутаг. Тиймдээ ч жил жилийн энэ үеүүдэд хоймор нутаг тэр чигтээ гадаад, дотоодын жуулчдын хөлд дарагддаг уламжлалтай. Тэр ч ёсоор үзэсгэлэн худалдаа, баярын шоу тоглолтыг үзэх гэсэн жуулчдын хөлд Мөрөн хот бүтэн хоёр өдөр дарагдав. 
Энэ сарын 20-нд нөхөрсөг спортын тэмцээн уралдаан зохион байгуулж аваргуудаа тодруулсан бол, 21-нд үзэсгэлэн худалдаа, авьяаслаг жуулчин шалгаруулах тэмцээн, 24 сумдын ардын авьяастануудын урлагийн тоглолт, Хөвсгөл нутгаас төрөн гарсан урлагийн оддын тоглолт, үдшийн доргио шоугаар үргэлжиллээ. Хөвсгөл нутаг олон ястаны өлгий нутаг. Тиймдээ ч дархад, хотгойд, цаатан, халх зэрэг олон үндэстэний дуу хуур төв гудамжинд зассан тайзнаас эгшиглэж, тэдний хийж бүтээсэн гайхалтай өв соёл, эсгий,  арьс шир, мод модон бүтээгдэхүүнийг худалдан авах хүмүүс ч олон байлаа. 
Мөн “Хөвсгөл хүнс”, “Титаник” зэрэг Хөвсгөл аймгийн шилдэг хүнсний үйлдвэрүүдийн талх, нарийн боов, жимс жимсгэнэ, байгалийн органик бүтээгдэхүүнийг худалдан авсан иргэд тун сэтгэл хангалуун байсан юм. Нэгэн үеийн залуусын зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэн худалдааг цаашдаа уламжлал болгон зохион байгуулна гэдгээ “Хөвсгөл-Нэг үе” клубын гүйцэтгэх захирал Г.Чингүүнжав онцоллоо. Анх удаа гадаадын жуулчдад зориулсан томоохон хэмжээний фестиваль зохион байгуулж буй нэгэн үеийн залуустаа Аймгийн Засаг дарга Л.Ганболд талархал илэрхийлж, хоймор нутгийн хөгжил дэвшлийн төлөө олон зүйлд хамтран ажиллаж, тусалж дэмжиж, тэдний хийж хэрэгжүүлсэн, эхлүүлсэн ажлыг Засаг даргаар ажиллах хугацаандаа дэмжиж ажиллахаа ч мөн энэ үеэр онцолж байлаа. Тэрбээр, “Хөвсгөл нутгийн ард түмний хөгжил  дэвшлийн төлөө хамтдаа зүтгэж яваа та бүхэндээ баярын мэнд хүргэе. Та бүхний хийж бүтээсэн зүйл чамгүй их бий. “Хөвсгөл-Нэг үе” клубын анхдагчид энэ клубээр овоглож яваа хэн бүхний баярын өдөр өнөөдөр тохиож байна. Хоймор нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө сэтгэл зүрхээ зориулж яваа та бүхний хийж бүтээсэн бүхнээр бид бахархах болно. Өнөөдөр бидний зогсч байгаа Чингүнжавын талбайг ч та бүхэн сэтгэл зүрхээрээ дэмжиж, хөрөнгө оруулж хамтдаа бүтээснийг бахархан дурсах сайхан байна” хэмээгээд энэхүү клубыг үүсгэн байгуулсан анхны Ерөнхийлөгч Л.Энх-Амгалан, өдгөө удирдаж буй Д.Батхуяг нарын хүмүүст аймгийн Засаг даргын талархал, дурсгалын зүйл гардуулсан юм. Мөн энэхүү аялал жуулчлалын фестивалийг дэмжиж, идэвхтэй оролцсон Их-Уул, Тариалан зэрэг сумдыг Аймгийн Засаг даргын өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа. 
 
Нарантай, Чонотой үдэш 
 
Мөрөн хотын ажлын нэг өдөр дуусч, ажлын цаг өндөрлөхөд Хотгойдын Шадар ван Чингүнжавын талбайг тойрсон машин зогсоол машинаар дүүрч эхэлсэн юм. Тэд хэдийнэ үдшийн шоу цэнгээнтэй гэдгийг дуулцгаасан учраас ийн ажлаа дуусгаад л Төв талбайгаа зорьсон нь энэ аж. Хэдийгээр үдшийн шоу 21.00 цаг өнгөрч эхлэх байсан ч эртлэн ирсэн хөвсгөлчүүд талбай тойрон байрлуулсан цагаан асраар зочилж, хүүхэд багачууд дугуй, ролик унан цагийг тун ч зугаатай өнгөрүүлж байв. Драмын театрынх нь өмнөхөн байрлуулсан цагаан асарт нийтийн цэнгээнт бүжигт оролцохоор ирсэн ахмадууд гоёлын хувцсаа өмсөн сууцгааж харагдана. Товлосон цагаасаа өмнө яаран ирсэн тэд залуу насаа дурсаж, Мөрөн хотынхоо хөгжил дэвшлээр бахархаж, хүүхэд залуусын инээдэнд нэгэн өдрийг тун ч зугаатай өнгөрүүлсэн нь дамжиггүй. 
Хүсэн хүлээсэн 20.00 цаг болж Төв талбайн хойморт Зэвсэгт хүчний жанжин штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимчид гарч ирцгээсэн юм. Анх удаа тэд хөдөө орон нутагт ийн бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглолт хийж байгаа гэнэ лээ. Алтан гадаст, Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бие бүрэлдэхүүн өөрсдийн тоглолтоо сонирхуулсны дараа хоймор нутгийнхан Хотгойдын вангийнхаа хөшөөний өмнө бүх нийтээрээ нийтийн цэнгээнт бүжиг хийцгээлээ. Энгэртээ дүүрэн одон гялалзуулсан өвөө, эмээ нараас эхлээд амьдралд дөнгөж хөл тавьж буй охид залуус хүртэл нийтээр бүжиглэж байгааг харах тун ч сонин. Нийтийн бүжгийг соёлын төв, бүжгийн зааланд бүжиж байсныг харснаас биш цэлийсэн том талбайд бүжиглэж байгааг огт хараагүй учраас сонин харагдаж байсан хэрэг биз. 
“Хөвсгөл- Нэг үе” яах аргагүй үе үеийн төлөөллийг цуглуулж, тэднийг нэгтгэж чаддаг гэдэг нь яах аргагүй эндээс харагдаж байсан юм. Ахмадууд нийтийн бүжиг хийж байх зуур Төв талбайд хүмүүс нэмэгдэж ирсээр л байлаа. Талбайг тойрсон машин зогсоол пиг дүүрч, хүмүүс ч машин тэргээ алсхан зогсоолд байршуулан алхаж ирцгээсээр. Ингэсээр 22.30 цагийн үед үдшийн шоу эхэллээ. Тоглолтын эхэнд залуу дуучид 60, 70-аад оны дурсамж сэдрээсэн сайхан аялгуугаар ая дууны мэндчилгээ дэвшүүлэв. Улмаар өнөө цагийн шилдэг хамтлагуудын нэг болох “Чоно” хамтлагийн залуус “Хурд” хамтлагийн ах нарынхаа дуунаас дуулж, хурсан олныг доргиов. “Цэргийн бодол”, “Би чамд хайртай”, “Чамд таалагдахын тулд”, “Сэтгэлийн жигүүр” зэрэг олон сайхан сэтгэлд хоногшсон дуунууд энэ үдэш амьд хөгжимтэй эгшиглэсэн юм. Хөвсгөл нутгаас олон сайхан уран бүтээлчид төрөн гарсан. Тэр дундаа рок поп, сонгодог урлагийн ертөнцөд хөвсгөлчүүдийн хүчирхэг хоолойг хэдийнэ хүлээн зөвшөөрсөн. Тэдний төлөөлөл болж МУГЖ Ө.Уянга, монголын поп дива нарын нэг МУСТА С.Наран, “Номин талст” хамтлагийн дуучин, МУСТА Т.Дэлгэрмөрөн, МУСТА О.Баянмөнх, залуу дуучин Д.Найдандорж, Б.Монголхүү, Я.Гэрэлчулуун, н.Амартүвшин гээд хоймор нутгаар овоглодог олон уран бүтээлчид энэ үдшийн шоуны нэгэн эд эс болцгоож байв. Баярын салют, нүргэлсэн хөгжим, хүчирхэг хоолойтой уран бүтээлчдээрээ бахархсан амьд шоуг жил бүхэн зохион байгуулахаар болсныг уншигч таньд дуулгахад таатай байна. Аялал жуулчлалын тулгуур төв болсон Хөвсгөл нутаг руу та жил болгоны энэ үед зорин очиж, дурсамж дүүрэн аялал хийгээрэй. 
 
“Хөвсгөл-Нэг үе”-ийнхэнд баярлалаа 
 
Энэ үгийг би биш хөвсгөлчүүд дамжуулахыг хүссэн юм. Нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө нэгэн сэтгэл, нэгэн хүслээр ажиллаж, сайн дураар нэгдэж яваа нэгэн үеийн залуусаараа тэд бахархаж сууна лээ. Энэхүү сурвалжлагыг хийж явахдаа уулзсан хүн бүхэн клубын залуус, нэгэн үеийнхнээр бахархаж байгаагаа дамжуулахыг хүсч байсныг онцлох нь зүйн хэрэг юм. Ингээд уншигч таныг хөвсгөлчүүдийн болон “Хөвсгөл-Нэг үе”-ийн төлөөлөлтэй уулзуулъя. 
 
Г.Батхүү: Нутгийнхаа хөгжлийн төлөө нэгэн сэтгэлээр нэгдэж чаддаг 
 
/“Хөвсгөл-Нэг үе” клубын Удирдах зөвлөлийн гишүүн/ 
 
-Ахмад, дунд, залуу гэсэн гурван үеийн дундын холбоог бататгах үүднээс спортын олон арга хэмжээг дэмжиж, сурталчилж, зохион байгуулдаг. Спортын тэмцээн зохион байгуулснаар нутгийнхаа нэрийг гаргах, мөн залуу үеэ спортод сонирхолтой болгохыг хүссэн. Энэ клубт харьяалагддаг бүх хүн орон нутагтаа амьдардаг юм биш. Аймаг орон нутгаасаа гадна гадаад дотоод, бусад аймаг, сум, нийслэл хотод ажиллаж амьдардаг. Гэвч бидний нутгаа гэсэн сэтгэл нэг байдаг учраас зовсон, жаргасан аль ч үедээ нэгдэж нягтарч, нутаг орныхоо хөгжлийн төлөө сэтгэл зүрхээ зориулж чаддаг юм. 10 жилийн хугацаанд маш олон үйл ажиллагаа зохион байгуулсан. Тэр тусмаа сагсан бөмбөгийн спортыг бид дэмжиж ирлээ. Эхлээд ганцхан тэмцээн зохион байгуулж байсан бол сүүлдээ гурван үеийг хамарсан таван төрлийн тэмцээнийг Улаанбаатар хотод Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулдаг болоод байна. Энэ мэтээр бидний хийж хэрэгжүүлсэн ажил чамгүй их. Бүх төрлийн спортыг дэмжиж байна. Манай клуб дэргэдээ боксын клуб ажиллуулдаг. Бидний дэмжсэн тамирчин н.Отгондалай дэлхийн аваргаас хүрэл медальтай ирлээ. Сагсан бөмбөгийн спортоор манай аймгаас гурван ч олон улсын хэмжээний мастер төрлөө. Лигийн тэргүүн тоглогчид гурав байна. Энэ мэтээр олон алдартай тамирчдын залгамж халаа төрөөсэй гэж хүссэн учраас “Хөвсгөл-Нэг үе” сагсан бөмбөгийн спортыг илүүтэй дэмжиж явдаг. 
 
П.Тунгалаг: Гадаад, дотоодын жуулчид маш их сонирхож байна 
 
/“Хөвсгөл-Хангайн хишиг” компанийн менежер/ 
 
-Аялалд явж байгаа иргэдийн хувьд олон хоногоор явахад хүнсний ногоо нь муудах гэх мэтээр олон бэрхшээлтэй асуудалтай тулгардаг. Тэгвэл манай компанийн бүтээгдэхүүн аялалын үед хамгийн тохиромжтой. Маш их эрэлт хэрэгцээтэй байдаг. Манай компани хүнсний ногоог дэвшилтэд технологиор хатааж эко уутанд хийж худалдаанд гаргадаг. Тухайлбал, нэг кг ягаан манжинг хатаахад 100 гр болдог. Төмс нь 1200, харин манжин, байцаа зэрэг ногоо 1800 төгрөгөөр зарагддаг. Мөн хүмүүсийн хүссэн хэмжээгээр зарах үүднээс задгайгаар зарна. Нярай хүүхдийн хоол тэжээлд зориулж хүнсний ногоог нунтаг байдлаар ч зардаг. Манай компани 2012 онд байгуулагдсан. Аймгийнхаа зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Орон нутагтаа ажлын байр гаргаад явж байгаа. Гадаад, дотоодын жуулчид бидний бүтээгдэхүүнийг маш их сонирхож худалдан авалт хийж байна. 
 
Х.Болорзаяа: Монгол брэнд бүтээх нь миний мөрөөдөл 
 
/Алаг-Эрдэнэ сумын чөлөөт уран бүтээлч/  
 
-Би Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумаас оролцож байна. Би  2014 онд СУИС-ийг зураач, дизайнерийн ангийг төгссөн. Улаанбаатар хотод гурван ч удаа үзэсгэлэнгээ гаргаж байсан. Одоо бол сумандаа өөрийн хувцас загварын урлан нээгээд ажиллаж амьдарч явна. Би том зураг их зурдаг. Мэдээж худалдан авагч цөөхөн байдаг ч үнэ тохирч чадвал зарчихдаг. Жижиг сувинер их хийж байгаа. Хамгийн гол нь үндэсний бүтээгдэхүүнээ сурталчлах нь миний хүсэл. Хятадын шүр сувд гэхээс илүүтэй монгол хонины ноос, ноолуурыг ашиглан бүтээл хийхийг хүсдэг юм. Уран зургаа ч би байгаль, монголын түүх, өв соёлтой уялдуулж зурдаг. Өнгөрсөн хугацаанд би олон талаар судалгаа хийж үзсэн. Тэгээд монголын хаад, хатдын, эгэл жирийн иргэдийн хүүхэлдэй хийх нь зүгээр юм гэж бодоод одоо ажлаа эхэлж байгаа. Яагаад гэхээр, гадны жуулчид Монголд ирээд монголын бүтээл худалдаж авахыг хүсдэг. Гэтэл үйлдвэрлэсэн улс нь Хятад гээд биччихсэн байдаг талаар олон хүн надад ярьсан. Тиймээс гар урлалын, яг монголын брэнд болсон бүтээгдэхүүн гаргах нь миний мөрөөдөл. Тэр мөрөөдлөө биелүүлэх гээд л хичээж явна даа. Үзэсгэлэн худалдаанд оролцсоноор олон ч хүмүүстэй танилцаж шинэ зүйлийг сурч мэдэж байна. Миний бодож явсныг тэнд нэг хүн хийчихсэн байна даа, эсвэл би ийм зүйл хийвэл, зурвал гоё юм байна гэх мэтээр нэг нэгнээсээ бид суралцаж, бас туршлага солилцож байгаа нь сайхан санагдлаа. 
 
Д.Цэнгэлдорж: Яах аргагүй нүдээ олсон арга хэмжээ боллоо 
 
/Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёлын төвийн эрхлэгч/ 
 
-Би сумандаа Соёлын төвийн эрхлэгчээр ажилладаг. Төрийн байгууллагад тасралтгүй 24 жил ажиллаж байна. Энэ удаагийн аялал жуулчлалын фестивальд орон нутгийнхаа онцлогийг харуулсан урлагийн дөрвөн номер үзүүллээ. Дархад ардын харилцаа дуу, бэсрэг уртын дуугаар оролцсон. Жуулчид маш их сонирхож байна. Аймгийн хэмжээнд зохион байгуулсан энэ арга хэмжээ яах аргагүй нүдээ олж байгааг онцлох нь зөв байх. Аялал жуулчлалын бүс нутаг гэдэг утгаараа өөрийн аймаг орон нутгийнхаа онцлог, олон ястаны өв соёлыг сурталчилж чадсанд баяртай байна. Энэ үйл ажиллагааг “Хөвсгөл-Нэг үе” клуб санаачилсан гэсэн. Тэдэнд баярлалаа гэж танай сайтаар дамжуулан уламжилъя. Хөвсгөлийн брэнд болсон бүтээгдэхүүнийг нэг дороос худалдан авч байгаадаа ч иргэн хүний хувьд баяртай байгаа. 
 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Сэлбэ ухаалаг хот”-ын барилгууд энэ онд халаалтаа авна
“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлт болно
Нийтийн тээврийн хүртээмж Монгол болон бусад улсад
Дөрвөн ногоон мэнгэтэй цагаан хулгана өдөр

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Олимпизм
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Халуун сэдэв
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Фото мэдээ
  • •Степпе Арена
  • •Сурвалжлага
  • •Нийслэл
  • •ММ-ын тодруулга
  • •Боловсрол
ХУРААХ
Хөвсгөлчүүд төв талбайдаа...
2017 оны шилдэг 100 шагай...

Нэг сэтгэл, нэг хүслээр жигүүрлэсэн хоймор нутгийн нэгэн үеийнхэн

Өнөртогтох 2017-07-22

Сэдвүүд : #Аймгуудын мэдээлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Сэлбэ ухаалаг хот”-ын барилгууд энэ онд халаалтаа авна
“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлт болно
Нийтийн тээврийн хүртээмж Монгол болон бусад улсад
Дөрвөн ногоон мэнгэтэй цагаан хулгана өдөр
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

"Хятад улсыг танин мэдэх" Өвөрмонголын соёлын өдрүүд

3 цагийн өмнө өмнө

Хятадын кино өдрүүд "Панда ажиллагаа"-гаар эхэлнэ

4 цагийн өмнө өмнө

Г.Тэмүүлэнг засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа

4 цагийн өмнө өмнө

Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, НОУ-ХАУ нутагшуулах зэрэг хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов

4 цагийн өмнө өмнө

"Сэлбэ ухаалаг хот”-ын барилгууд энэ онд халаалтаа авна

4 цагийн өмнө өмнө

“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлт болно

5 цагийн өмнө өмнө

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзыг хожиж, хасагдах шатанд шалгарлаа

7 цагийн өмнө өмнө

О.Цогтгэрэл: “Төрөө хямралаас гаргая, түмнээ ядуурлаас аваръя” гэж хэлсний 26 жилийн ой болж байна.

7 цагийн өмнө өмнө

“Хятадын кино долоо хоног” болно

8 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

8 цагийн өмнө өмнө

Мөрөөдөл биелсэн 5 жил: Мөсөн Өргөөний түүхт ой

8 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

8 цагийн өмнө өмнө

2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

8 цагийн өмнө өмнө

Нийтийн тээврийн хүртээмж Монгол болон бусад улсад

8 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

8 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй цагаан хулгана өдөр

8 цагийн өмнө өмнө

Оройдоо бага зэргийн бороо орно

1 өдрийн өмнө өмнө

Б.Эрдэнэсүх эхнэр болон хүүхдийнхээ сэтгэцэд учирсан хохиролд 43 саяыг төлөхөөр болов

1 өдрийн өмнө өмнө

Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багтай Нипалын багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани Орхон аймгийн ЕБС-д Химийн кабинет байгуулж өглөө

1 өдрийн өмнө өмнө

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзын багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Татвар, НДШ-ийн өртэй ч зөвшөөрөл авах, сунгах эрх зүйн зохицуулалт бүрджээ

1 өдрийн өмнө өмнө

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

1 өдрийн өмнө өмнө

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй шарагчин гахай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд баавгай явж байгаа дуудлага иржээ

2 өдрийн өмнө өмнө

Азийн наадмын хүрэл медальт С.Жамбалжамцад хүндэтгэл үзүүллээ

САНАЛ БОЛГОХ
2026-09-17 өмнө

Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа

2026-09-17 өмнө

2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-17 өмнө

Н.Учрал:Хөрөнгө оруулах замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам

2026-09-16 өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

2026-09-17 өмнө

С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?

2026-09-18 өмнө

2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-18 өмнө

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

2026-09-16 өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

2026-09-16 өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

2026-09-17 өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

2026-09-18 өмнө

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

2026-09-19 өмнө

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

2026-09-20 өмнө

3 аймгийн зарим сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө

2026-09-17 өмнө

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

2026-09-16 өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2026-09-16 өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

2026-09-17 өмнө

Орос улсад Алтайгаар дамжин Хятад руу чиглэсэн төмөр зам баригдаж магадгүй

2026-09-19 өмнө

2 хөршийн худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчидтэй уулзлаа

2026-09-17 өмнө

Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв

2026-09-16 өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2026-09-20 өмнө

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардууллаа

2026-09-17 өмнө

Сургууль, цэцэрлэгийн шаардлага хангаагүй барилгын компаниудыг хуулийн дагуу арга хэмжээ авна

2026-09-16 өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

2026-09-20 өмнө

“Арвайхээрийн дулааны станц” төслийн ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

2 өдрийн өмнө өмнө

Г.Хандсүрэн: Маргааш 20 дахь удаагийн Азийн Наадам дахь анхны тоглолтоо хийнэ

2026-09-18 өмнө

Волейболын эмэгтэй шигшээ өнөөдөр Кыргызстаны багтай тоглоно

2026-09-16 өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2026-09-16 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

2026-09-20 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

2026-09-18 өмнө

Эмэгтэй шигшээ баг өнөөдөр Тайваны багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах