• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хойд Солонгос АНУ-д сануулга өгөв үү

Өчигдөр АНУ Их Британийн колончлолоос тус­гаар тогт­нолоо олсны 241 жи­лийн түүхт ой тохиосон. Ерөнхийлөгчийн ээлжит сон­гуульд ялалт байгуулж, АНУ-ын Ерөнхийлөгч болсон Доналд Трампын тухайд ажлаа авснаас хойшхи анхны Тус­гаар тогтнолын баярын үйл ажиллагаа зохион бай­гуулагдсан юм.

Тэгвэл энэ өдрийн өглөө тус улсад БНАСАУ сануулга өглөө. Өмнө нь Ерөнхийлөгч Доналд Трампын улс төрийн бодлогыг Нацист Германы дарангуйлагч Адольф Гитлерийнхтэй төстэй хэмээн буруушаасан мэдэгдэл хийж байсан Хойд Солонгос улс энэ удаа тив алгасагч баллис­тик пуужингаа амжилттай турш­санаа бахархалтайгаар зар­лалаа.

Долдугаар сарын 4 буюу АНУ-ын Тусгаар тогтнолын баярын өдрийн орон нутгийн цагаар 09:40 цагийн үед  БНХАУ-тай хиллэдэг хойд Пёнган мужийн Банхёны ойролцоогоос Пхеньян тив алгасагч пуужинг Япон тэнгисийн зүг хөөргөжээ.

Пуужин  40 минут орчим нисч,  Японы эдийн засгийн тусгай бүсэд унасан байна.  Харин Пхеньян үүний дараахан мэдэгдэл хийсэн юм. Тус улсын төрийн өмчит KCNA агентлагийн өчигдрийн Онцлох мэдээгээр Үндэсний хувцастай эмэгтэй нэвтрүүлэгч тив алгасагч “Hwasong 14” пуужингийн “түүхэн” туршилтыг тус улсын удирдагч Ким Жон Ун өөрийн биеэр үзэж сонирхсон тухай мэдээлэв.  Пуужин 2802 км-ын өндөрт хөөрч, 933 км зайд тусчээ.

Улмаар Хойд Солонгос улс хамгийн хүчирхэг цөмийн зэвсэгтэй орон төдийгүй дэлхийн хаана ч хүрэх хүчин чадалтай тив алгасагч пуужинг эзэмшиж буйг онцолжээ. Өнөөдрийг хүртэл Ким Жон Ун цөмийн цэнэгт хошуу бүхий АНУ-ын эх газарт тусах чадалтай пуужингийн хөгжүүлэлтэд гол анхаарлаа хандуулж ирсэн билээ. Тиймдээ ч, энэ удаагийн туршилт зүгээр ч нэг алхам биш гэдгийг ажиглагчид онцолж байгаа юм. Энэ он гарсаар тус улс 11 дэх удаа пуужингийн туршилт  хийжээ.

Ким Жон Уны өчигдрийн сануулгад АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ч өөрийн байр сууриа илэрхийлээд амжив. Хэдийнээс твиттер сүлжээний идэвхтэй хэрэглэгч гэгддэг тэрбээр “Хойд Солонгос дахин пуужин харвалаа. Энэ залууд хийх илүү дээр ажил байхгүй гэж үү. Өмнөд Солонгос, Япон улсууд үүнтэй удаан эвлэрнэ гэдэгт итгэхэд бэрх. Магадгүй Хятад улс Хойд Солонгосын эсрэг том алхам хийж, энэ утгагүй явдлыг нэг мөр дуусгах байх” хэмээн жиргэж, бухимдлаа илэрхийлжээ. АНУ-Хойд Солонгосын харилцаа эдүгээ хурцадмал байгаа. Саяхан Хойд Солонгост хоригдож байсан оюутан нас барсны дараагаас улам хурцадсан юм.

Доналд Трампын тухайд БНХАУ-ын даргатай тохиролцсон Хойд Солонгосыг асуудлыг зохицуулах төлөвлөгөө нь бүтэлгүйтсэнийг хүлээн зөвшөөрсөн. Тиймдээ ч, шинэ төлөвлөгөө боловсруулахыг Үндэсний аюулгүй байдлын зөв­лөх­дөө даалгасан гэх мэдээлэл бий. Түүнчлэн, өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын шинэ Ерөн­хий­лөгч Мүн Жэ Инийг Цагаан ордонд хүлээн авч уулзсан бөгөөд энэ үеэр мөн Хойд Солонгосын асууд­лыг хэлэлцсэн байдаг.

Гэвч, Мүн Жэ Ин  Пхеньянтай яриа хэлэлцээр хийх саналтай байгаагаа илэрхийлсэн ч, Д.Трамп түүнээс өөр бодолтой байснаар нэгдсэн ойлголцолд хүрч чадаагүй гэдэг. Харин ням гарагт Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй Д.Трамп утсаар ярьж, Хойд Солонгост үзүүлэх шахалтыг улам чангатгахад санал солилцсон удаатай. Мөн удахгүй БНСУ-Япон-АНУ-ын гурван талт уулзалт болж магадгүй талаар Японы мэдээллийн агентлаг дамжуулжээ. Тэдний ярилцах гол сэдэв нь мөн л Хойд Солонгосын эсрэг авах арга хэмжээ бололтой.

Энэ мэтээр АНУ  Хойд Солонгосын эсрэг авах арга хэмжээгээ чангатгахыг эрмэлзэж байх зуурт Пхеньян тус улсын Тусгаар тогтнолын тэмдэглэлт өдрийнх нь өглөө тив алгасагч пуужин харваж, сануулга өгөөд байна.

Дашрамд сонирхуулахад, 1776 оны долдугаар сарын 4-нд Умард Америк дахь Британийн колониуд Пенсильвани муж улсын Филадельфи хотод болсон Америк тивийн хоёрдугаар конгресс дээр Их Британиас тусгаар тогтнохоо зарласан түүхэн баримт бичиг баталж байжээ.  АНУ  гэсэн нэрийг албан ёсоор анх удаа хэрэглэсэн энэ өдөр ийнхүү АНУ-ын Тусгаар тогтнолын өдөр болсон түүхтэй.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код
Хөрш орны засаглалын нууц: ХКН-ын 105 жилийн туршлагаас суралцах нь

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Степпе Арена
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Гадаад харилцаа
  • •Ерөнхийлөгч
  • •Эрүүл мэнд
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •ММ-ын тодруулга
  • •Нийслэл
  • •Ярилцлага
ХУРААХ
Д.Эрдэнэбат: Японы технологи,...
Төрийн өмчит компаниудыг...

Хойд Солонгос АНУ-д сануулга өгөв үү

Даваахүү 2017-07-05
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Хойд Солонгос АНУ-д сануулга өгөв үү

Өчигдөр АНУ Их Британийн колончлолоос тус­гаар тогт­нолоо олсны 241 жи­лийн түүхт ой тохиосон. Ерөнхийлөгчийн ээлжит сон­гуульд ялалт байгуулж, АНУ-ын Ерөнхийлөгч болсон Доналд Трампын тухайд ажлаа авснаас хойшхи анхны Тус­гаар тогтнолын баярын үйл ажиллагаа зохион бай­гуулагдсан юм.

Тэгвэл энэ өдрийн өглөө тус улсад БНАСАУ сануулга өглөө. Өмнө нь Ерөнхийлөгч Доналд Трампын улс төрийн бодлогыг Нацист Германы дарангуйлагч Адольф Гитлерийнхтэй төстэй хэмээн буруушаасан мэдэгдэл хийж байсан Хойд Солонгос улс энэ удаа тив алгасагч баллис­тик пуужингаа амжилттай турш­санаа бахархалтайгаар зар­лалаа.

Долдугаар сарын 4 буюу АНУ-ын Тусгаар тогтнолын баярын өдрийн орон нутгийн цагаар 09:40 цагийн үед  БНХАУ-тай хиллэдэг хойд Пёнган мужийн Банхёны ойролцоогоос Пхеньян тив алгасагч пуужинг Япон тэнгисийн зүг хөөргөжээ.

Пуужин  40 минут орчим нисч,  Японы эдийн засгийн тусгай бүсэд унасан байна.  Харин Пхеньян үүний дараахан мэдэгдэл хийсэн юм. Тус улсын төрийн өмчит KCNA агентлагийн өчигдрийн Онцлох мэдээгээр Үндэсний хувцастай эмэгтэй нэвтрүүлэгч тив алгасагч “Hwasong 14” пуужингийн “түүхэн” туршилтыг тус улсын удирдагч Ким Жон Ун өөрийн биеэр үзэж сонирхсон тухай мэдээлэв.  Пуужин 2802 км-ын өндөрт хөөрч, 933 км зайд тусчээ.

Улмаар Хойд Солонгос улс хамгийн хүчирхэг цөмийн зэвсэгтэй орон төдийгүй дэлхийн хаана ч хүрэх хүчин чадалтай тив алгасагч пуужинг эзэмшиж буйг онцолжээ. Өнөөдрийг хүртэл Ким Жон Ун цөмийн цэнэгт хошуу бүхий АНУ-ын эх газарт тусах чадалтай пуужингийн хөгжүүлэлтэд гол анхаарлаа хандуулж ирсэн билээ. Тиймдээ ч, энэ удаагийн туршилт зүгээр ч нэг алхам биш гэдгийг ажиглагчид онцолж байгаа юм. Энэ он гарсаар тус улс 11 дэх удаа пуужингийн туршилт  хийжээ.

Ким Жон Уны өчигдрийн сануулгад АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ч өөрийн байр сууриа илэрхийлээд амжив. Хэдийнээс твиттер сүлжээний идэвхтэй хэрэглэгч гэгддэг тэрбээр “Хойд Солонгос дахин пуужин харвалаа. Энэ залууд хийх илүү дээр ажил байхгүй гэж үү. Өмнөд Солонгос, Япон улсууд үүнтэй удаан эвлэрнэ гэдэгт итгэхэд бэрх. Магадгүй Хятад улс Хойд Солонгосын эсрэг том алхам хийж, энэ утгагүй явдлыг нэг мөр дуусгах байх” хэмээн жиргэж, бухимдлаа илэрхийлжээ. АНУ-Хойд Солонгосын харилцаа эдүгээ хурцадмал байгаа. Саяхан Хойд Солонгост хоригдож байсан оюутан нас барсны дараагаас улам хурцадсан юм.

Доналд Трампын тухайд БНХАУ-ын даргатай тохиролцсон Хойд Солонгосыг асуудлыг зохицуулах төлөвлөгөө нь бүтэлгүйтсэнийг хүлээн зөвшөөрсөн. Тиймдээ ч, шинэ төлөвлөгөө боловсруулахыг Үндэсний аюулгүй байдлын зөв­лөх­дөө даалгасан гэх мэдээлэл бий. Түүнчлэн, өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын шинэ Ерөн­хий­лөгч Мүн Жэ Инийг Цагаан ордонд хүлээн авч уулзсан бөгөөд энэ үеэр мөн Хойд Солонгосын асууд­лыг хэлэлцсэн байдаг.

Гэвч, Мүн Жэ Ин  Пхеньянтай яриа хэлэлцээр хийх саналтай байгаагаа илэрхийлсэн ч, Д.Трамп түүнээс өөр бодолтой байснаар нэгдсэн ойлголцолд хүрч чадаагүй гэдэг. Харин ням гарагт Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй Д.Трамп утсаар ярьж, Хойд Солонгост үзүүлэх шахалтыг улам чангатгахад санал солилцсон удаатай. Мөн удахгүй БНСУ-Япон-АНУ-ын гурван талт уулзалт болж магадгүй талаар Японы мэдээллийн агентлаг дамжуулжээ. Тэдний ярилцах гол сэдэв нь мөн л Хойд Солонгосын эсрэг авах арга хэмжээ бололтой.

Энэ мэтээр АНУ  Хойд Солонгосын эсрэг авах арга хэмжээгээ чангатгахыг эрмэлзэж байх зуурт Пхеньян тус улсын Тусгаар тогтнолын тэмдэглэлт өдрийнх нь өглөө тив алгасагч пуужин харваж, сануулга өгөөд байна.

Дашрамд сонирхуулахад, 1776 оны долдугаар сарын 4-нд Умард Америк дахь Британийн колониуд Пенсильвани муж улсын Филадельфи хотод болсон Америк тивийн хоёрдугаар конгресс дээр Их Британиас тусгаар тогтнохоо зарласан түүхэн баримт бичиг баталж байжээ.  АНУ  гэсэн нэрийг албан ёсоор анх удаа хэрэглэсэн энэ өдөр ийнхүү АНУ-ын Тусгаар тогтнолын өдөр болсон түүхтэй.

Сэдвүүд : #Нийслэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код
Хөрш орны засаглалын нууц: ХКН-ын 105 жилийн туршлагаас суралцах нь
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
14 цагийн өмнө өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

14 цагийн өмнө өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

14 цагийн өмнө өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

14 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно

14 цагийн өмнө өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

14 цагийн өмнө өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

14 цагийн өмнө өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

14 цагийн өмнө өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

14 цагийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

14 цагийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ

1 өдрийн өмнө өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

1 өдрийн өмнө өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

2 өдрийн өмнө өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

2 өдрийн өмнө өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

2 өдрийн өмнө өмнө

Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

МАОЭНХ болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2 өдрийн өмнө өмнө

Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл

2 өдрийн өмнө өмнө

Монголын охид Грекийг хожиж, олимпиадад 7-р байр эзэллээ

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Уулаараа ялимгүй хур тунадас орно

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

САНАЛ БОЛГОХ
2026-09-24 өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-24 өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-24 өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-24 өмнө

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг нь цайруулах уу?!

2026-09-27 өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-24 өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-24 өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2026-09-25 өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

2026-09-24 өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2026-09-25 өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2026-09-24 өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2026-09-26 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-09-25 өмнө

Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой

2026-09-25 өмнө

2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-24 өмнө

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа

2026-09-24 өмнө

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна

2026-09-24 өмнө

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна

2026-09-25 өмнө

"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шилдгүүд тодорлоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах