• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Сэрэмж илүүдэхгүй, үер уснаас болгоомжлоорой

Өнгөрсөн жил бичин жилийн зуд, 1966 оны үер гээд байгалийн гамшигт үзэгдлийн талаар үе үе ярьж битүүхэн болгоомжилж байлаа, хүмүүс. Ашгүй “муу нүүрт” бичин жилийн зуд турхан гайгүй өнгөрч таван хошуу малын маань тоо толгой 60 саяас давсан сайхан мэдээтэй урин цагтай золгосон билээ.

Үүнээс өмнө муу амласандаа ч биш сэрэмжилж болгоомжилсондоо л тэр биз “1966 оны үерээс хойш яг 50 жил өнгөрлөө. 50 юм уу 60 жилийн давтамжтай их ус бууж, үер болдог юм гэнэ лээ” гэх мэтээр цуурсан их мэдэгчид бас байсан. Азаар бороо хур ихтэй сайхан зусч, айгаад байсан аюул холуур өнгөрсөн. Харин энэ жил нэг л эвгүй. Байгаль дэлхийн өнгө хаа сайгүй л гандуу, ган гачиг ихтэй байсаар зуны эхэн сарыг барах нь. Түүх сөхвөл, хуртай жил биш харин гантай жил л их, бага хэмжээгээр үер усны аюул болж байжээ. Тухайлбал, 1966 оны зуны эхэн сард хур бороо багатай байсаар наадамтай золгож.

Ингээд долдугаар сарын эхнээс бороошиж эхэлсэн байна. Харин яг наадмаар буюу 10-наас эхэлсэн бороо бүтэн гурван өдрийн турш оржээ. Тэр үеийн хүмүүс “Их эвгүй бөөн хар үүл гарч ирээд л ойролцоогоор 15 минутын дотор хувингаар асгаж байгаа юм шиг их ус цутгачихсан.

Улсын баяр наадам эхэлж байсан учраас зон олны сэтгэл хөөрүү. Ер үер усны гамшиг энэ тэр аюулын тухайд тархи толгойд орж ирээгүй. Наадмын эхний өдөр ингэс тэгэс хийгээд өнгөрсөн. 11-ний өглөө ч талбай дээр жагсаалаа хийсэн юм даг. Бороо тасралтгүй ороод л байсан. Цэргийн жагсаал шагайгаа давсан усыг туучаад л өнгөрсөн. Дараа нь биеийн тамирын жагсаал бодогоороо л болов. Хүүхэд залуучууд ер тоосон шинж байгаагүй.

Харин ч бороо ороод аятайхан санагдаж байлаа. Тэгээд араас нь хөдөлмөрчдийн жагсаал явж, албан ёсоор наадмын нээлтээ хийсэн. Бороо өдөржингөө орсоор л байлаа. Орой нь Их Тэнгэрийн аманд Засгийн газрын наадмын хүлээн авалт ч боллоо. Хүлээн авалт тарах үеэр нөхцөл байдал эвгүй болсон. Тэнгэрийн дуу гэж аймшигтай. Амьдралдаа анх удаа тийм аймаар дуу шуугиан сонссон” гэж дурсцгаасан нь бий. Энэ жил ч яг тэр үеийнх шиг дүр зураг харагдаад байна.

Хур бороогүй, гандуу, хуурай зун болж байна. Гол ус бараадсан хүмүүс Туулын эргээр шаваастай. Харин онцгой байдал, цаг уурын албаны хүмүүс “Үер усны аюулаас сэрэмжилж болгоомжлоорой” гэдгийг үе үе сануулсаар буй. Харин хашир туршлагатай аврагчид “Үерийн гамшигт урьдчилсан бэлтгэлтэй байна уу гэхээс нүүр тулсан хойно нь хамгаална гэж байхгүй” гэдгийг хэлж байна. Ямар ч гамшиг, тэр дундаа байгалийн аюулт үзэгдэл урьдчилан сануулж, хэлж ирэхгүй. Тиймээс л урьдчилсан бэлтгэлтэй байх ёстой аж.

Наад зах нь зун цагт гуу жалга, үерийн аман дээр буухгүй. Үерийн далан руу хог новшоо асгаж бөглөхгүй байх, эргэж тойрч, бөглөрсөн бол хог новшийг нь гаргаж цэвэрлэх зэрэг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх хэрэгтэй зөв дадал манай иргэдэд учир дутагталтай. Харин ч дээрээс нь нэмээд хог новшоо чихээд байдаг буруу зуршилтай аж. Тиймээс одоо үерийн далангийн бүрэн бүтэн байдлыг холбогдох газрууд нь шалгаж, шаардлагатай засвар үйлчилгээг оройтоогүй дээрээ хийж, ойр орчимд нь амьдарч буй иргэд нийлээд хог новшийг нь цэвэрлэж яагаад болохгүй гэж. Энэ чинь эргээд амь нас, эд хөрөнгөө болзошгүй эрсдэлээс хамгаалж буй нэг хэлбэр юм.

Харин зарим аврагч “Их бороонд хүн нүцгэн байж болдоггүй. Норлоо гээд хувцсаа тайлж бүр болохгүй. Хувцас шалба норлоо ч дотор талд нь биеийн халуунд хүн осгодоггүй. Осгох, хөлдөх хоёр чинь огт өөр ойлголт. Тиймээс ямар ч их бороо орж байсан хүн нүцгэн байж болохгүй. Өөрөөр хэлбэл, тэртэй тэргүй норчихсон юм чинь гэдэг байдлаар хувцсаа тайлж болохгүй” гэж зөвлөв. Мөн яалт ч үгүй их усанд хөл алдаад эхэлбэл шумбаад сэлэх хэрэгтэй гэнэ.

Харин үүнийг биелүүлэхэд олон хүнд хэцүү, бараг биелэх боломжгүй санагдаж байгаа болов уу. Социализмын үед манай улсад “Иргэний хамгаалалт” гэдэг хичээл ордог байлаа. Харин одоо үүнийг сэргээж, орчин цагтайгаа уялдуулан усанд сэлэх, газар хөдлөлт, түймэр гээд элдэв гамшгийн үед өөрийн болон бусдын амь насыг хэрхэн аврах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх аргыг үр хүүхэддээ заадаг болвол ямар вэ.

Даяаршлын нөлөөгөөр манай залуучуудын хөл хүрэхгүй газар гэж үгүй болжээ. Харамсалтай нь манай иргэд энд тэнд явж байгаад “Усанд эндлээ” гэдэг санаанд оромгүй, итгэхэд бэрх мэдээг ар гэртээ дуулгаж байна. Сураг ажиг тавихад “Амарч зугаалж яваад” гэдэг тайлбартай. Тайван цагт гол усанд ингэж энддэг юм чинь үерийн гамшигт яаж амь насаа аврах вэ. Тиймээс ерөнхий боловсролын сургуульд усанд сэлэлт заадаг болъё. Эхний ээлжинд биеийн тамирын хичээлийн хөтөлбөрт тусгаж өгөхөд болно биш үү.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
З.Нарантуяа гишүүний асуусан...
Б.Чойжилсүрэн: Гадаад зээлийн...

Сэрэмж илүүдэхгүй, үер уснаас болгоомжлоорой

Ганчимэг 2017-06-30
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэрэмж илүүдэхгүй, үер уснаас болгоомжлоорой

Өнгөрсөн жил бичин жилийн зуд, 1966 оны үер гээд байгалийн гамшигт үзэгдлийн талаар үе үе ярьж битүүхэн болгоомжилж байлаа, хүмүүс. Ашгүй “муу нүүрт” бичин жилийн зуд турхан гайгүй өнгөрч таван хошуу малын маань тоо толгой 60 саяас давсан сайхан мэдээтэй урин цагтай золгосон билээ.

Үүнээс өмнө муу амласандаа ч биш сэрэмжилж болгоомжилсондоо л тэр биз “1966 оны үерээс хойш яг 50 жил өнгөрлөө. 50 юм уу 60 жилийн давтамжтай их ус бууж, үер болдог юм гэнэ лээ” гэх мэтээр цуурсан их мэдэгчид бас байсан. Азаар бороо хур ихтэй сайхан зусч, айгаад байсан аюул холуур өнгөрсөн. Харин энэ жил нэг л эвгүй. Байгаль дэлхийн өнгө хаа сайгүй л гандуу, ган гачиг ихтэй байсаар зуны эхэн сарыг барах нь. Түүх сөхвөл, хуртай жил биш харин гантай жил л их, бага хэмжээгээр үер усны аюул болж байжээ. Тухайлбал, 1966 оны зуны эхэн сард хур бороо багатай байсаар наадамтай золгож.

Ингээд долдугаар сарын эхнээс бороошиж эхэлсэн байна. Харин яг наадмаар буюу 10-наас эхэлсэн бороо бүтэн гурван өдрийн турш оржээ. Тэр үеийн хүмүүс “Их эвгүй бөөн хар үүл гарч ирээд л ойролцоогоор 15 минутын дотор хувингаар асгаж байгаа юм шиг их ус цутгачихсан.

Улсын баяр наадам эхэлж байсан учраас зон олны сэтгэл хөөрүү. Ер үер усны гамшиг энэ тэр аюулын тухайд тархи толгойд орж ирээгүй. Наадмын эхний өдөр ингэс тэгэс хийгээд өнгөрсөн. 11-ний өглөө ч талбай дээр жагсаалаа хийсэн юм даг. Бороо тасралтгүй ороод л байсан. Цэргийн жагсаал шагайгаа давсан усыг туучаад л өнгөрсөн. Дараа нь биеийн тамирын жагсаал бодогоороо л болов. Хүүхэд залуучууд ер тоосон шинж байгаагүй.

Харин ч бороо ороод аятайхан санагдаж байлаа. Тэгээд араас нь хөдөлмөрчдийн жагсаал явж, албан ёсоор наадмын нээлтээ хийсэн. Бороо өдөржингөө орсоор л байлаа. Орой нь Их Тэнгэрийн аманд Засгийн газрын наадмын хүлээн авалт ч боллоо. Хүлээн авалт тарах үеэр нөхцөл байдал эвгүй болсон. Тэнгэрийн дуу гэж аймшигтай. Амьдралдаа анх удаа тийм аймаар дуу шуугиан сонссон” гэж дурсцгаасан нь бий. Энэ жил ч яг тэр үеийнх шиг дүр зураг харагдаад байна.

Хур бороогүй, гандуу, хуурай зун болж байна. Гол ус бараадсан хүмүүс Туулын эргээр шаваастай. Харин онцгой байдал, цаг уурын албаны хүмүүс “Үер усны аюулаас сэрэмжилж болгоомжлоорой” гэдгийг үе үе сануулсаар буй. Харин хашир туршлагатай аврагчид “Үерийн гамшигт урьдчилсан бэлтгэлтэй байна уу гэхээс нүүр тулсан хойно нь хамгаална гэж байхгүй” гэдгийг хэлж байна. Ямар ч гамшиг, тэр дундаа байгалийн аюулт үзэгдэл урьдчилан сануулж, хэлж ирэхгүй. Тиймээс л урьдчилсан бэлтгэлтэй байх ёстой аж.

Наад зах нь зун цагт гуу жалга, үерийн аман дээр буухгүй. Үерийн далан руу хог новшоо асгаж бөглөхгүй байх, эргэж тойрч, бөглөрсөн бол хог новшийг нь гаргаж цэвэрлэх зэрэг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх хэрэгтэй зөв дадал манай иргэдэд учир дутагталтай. Харин ч дээрээс нь нэмээд хог новшоо чихээд байдаг буруу зуршилтай аж. Тиймээс одоо үерийн далангийн бүрэн бүтэн байдлыг холбогдох газрууд нь шалгаж, шаардлагатай засвар үйлчилгээг оройтоогүй дээрээ хийж, ойр орчимд нь амьдарч буй иргэд нийлээд хог новшийг нь цэвэрлэж яагаад болохгүй гэж. Энэ чинь эргээд амь нас, эд хөрөнгөө болзошгүй эрсдэлээс хамгаалж буй нэг хэлбэр юм.

Харин зарим аврагч “Их бороонд хүн нүцгэн байж болдоггүй. Норлоо гээд хувцсаа тайлж бүр болохгүй. Хувцас шалба норлоо ч дотор талд нь биеийн халуунд хүн осгодоггүй. Осгох, хөлдөх хоёр чинь огт өөр ойлголт. Тиймээс ямар ч их бороо орж байсан хүн нүцгэн байж болохгүй. Өөрөөр хэлбэл, тэртэй тэргүй норчихсон юм чинь гэдэг байдлаар хувцсаа тайлж болохгүй” гэж зөвлөв. Мөн яалт ч үгүй их усанд хөл алдаад эхэлбэл шумбаад сэлэх хэрэгтэй гэнэ.

Харин үүнийг биелүүлэхэд олон хүнд хэцүү, бараг биелэх боломжгүй санагдаж байгаа болов уу. Социализмын үед манай улсад “Иргэний хамгаалалт” гэдэг хичээл ордог байлаа. Харин одоо үүнийг сэргээж, орчин цагтайгаа уялдуулан усанд сэлэх, газар хөдлөлт, түймэр гээд элдэв гамшгийн үед өөрийн болон бусдын амь насыг хэрхэн аврах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх аргыг үр хүүхэддээ заадаг болвол ямар вэ.

Даяаршлын нөлөөгөөр манай залуучуудын хөл хүрэхгүй газар гэж үгүй болжээ. Харамсалтай нь манай иргэд энд тэнд явж байгаад “Усанд эндлээ” гэдэг санаанд оромгүй, итгэхэд бэрх мэдээг ар гэртээ дуулгаж байна. Сураг ажиг тавихад “Амарч зугаалж яваад” гэдэг тайлбартай. Тайван цагт гол усанд ингэж энддэг юм чинь үерийн гамшигт яаж амь насаа аврах вэ. Тиймээс ерөнхий боловсролын сургуульд усанд сэлэлт заадаг болъё. Эхний ээлжинд биеийн тамирын хичээлийн хөтөлбөрт тусгаж өгөхөд болно биш үү.

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

3 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

4 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

5 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

5 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

5 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

5 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах