• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Өнөөдрөөс “Приус машин”-тнуудын магнай тэнийх нь

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр хуралдаад түр завсарлана. Үүнтэй холбогдуулан өчигдрийн чуулганаар олон асуудлыг хэлэлцлээ. Тиймээс УИХ-ын нэгдсэн чуулганы пүрэв гарагийн хуралдааны олон нийтийн анхаарал татсан асуудлуудыг онцлон хүргэе.  УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар иргэдийг төөрөгдөлд оруулаад байсан приус машины онцгой албан татварыг буцаан олгох тухай асуудлыг нэг мөр шийдэв. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн хямралыг давах гарц нь ОУВС хэмээн тодорхойлж, тус сангийн “Өргөжүүлсэн санхүүгийн хөтөлбөр”-т  хамрагдахын тулд өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс приус машины онцгой албан татварыг нэмэгдүүлсэн нь автомашин импортлогч болон иргэдийн нуруунд хүнд ачаалал үүсэхэд хүргэсэн. Уг хууль хэрэгжиж эхэлсэн ч удалгүй приус машины онцгой албан татварыг буцаан олгохоор болж, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Уг хуулийн төсөлд онцгой албан татварын буцаан олголтыг энэ сарын 9-нөөс эхлэн олгохоор тусгажээ. Мөн буцаан олголтыг хэнд өгөхийг ч зохицуулсан аж. Ингэхдээ нэгдүгээрт, хуулийн төсөл батлагдах хүртэлх хугацаанд импортолж оруулж ирчихээд онцгой албан татвараа төлсөн нөхцөлд буцаан олгоно.

Түүнчлэн импортолж оруулж ирээд онцгой албан татвар төл­сөн ч автомашинаа борлуулж амжаагүй тохиолдолд компанид буцаан олголтыг хийхээр зохицуулжээ. Харин дээрх хугацаанд импортолж оруулж ирээд онцгой албан татвар төлж авто машинаа борлуулсан байвал тухайн автомашиныг худалдан авсан иргэнд буцаан олголтыг өгөхөөр болсон аж. Тус хуулийн төслийн Байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулж, гишүүд асуулт, асуусан юм. Үүний дараа приус машины онцгой албан татварыг зургадугаар сарын 9-нөөс эхлэн буцаан олгоход санал хураалт явуулав. Санал хураалтад нийт 49 гишүүн оролцсоноос 43 нь дэмжиж, 87.7 хувиар дэмжигдлээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд дараах байр суурийг илэрхийллээ.

О.Баасанхүү: Сонгуульдаа баярлалаа, үнэхээр бал сар эхэлсэн юм байна

-Ямар ч байсан татвараа хөнгөлөхөөр болж байна. Татвар нэмсэн алдаагаа заслаа гэж би харлаа. Өндөр үнээр машин авсан иргэдийг яах вэ. 4-5 саяар авдаг байсан машины үнийг 20 сая болтол өсгөчихсөн, өмнөх шийдвэр чинь. Тэр иргэд буцаан олголт авч болох уу. Уг нь авмаар л байна. БНСУ-ын иргэд татвар нэмэхээр жагсаал, цуглаан хийдэг юм билээ. Гэтэл манайд цаазын ял оноочихсон. Харин ч тэр хүнийг шагнамаар байгаа юм. Тэр хүн тийм үйлдэл хийгээгүй бол бид энэ шийдвэрийг гаргахгүй байсан. Энэ хуулийг яагаад, хэний лоббигоор оруулж ирсэн юм. Ер нь АСЕМ-аар далимдуулаад манай төрийн алба 140 ширхэг лексус 70 машиныг 13 тэрбумаар худалдаад авсан байна билээ. Ний нуугүй хэлэхэд асфалтан замтай газар приус машиныг яагаад унаж болохгүй гэж. Ядуучуудын унаа гээд ойлгочихсон. Татварыг нэмчихээд сонгууль эхлэхээр татварыг нь бууруулчихна. Сонгуульдаа баярлалаа, үнэхээр бал сар эхэлсэн юм байна.

Ч.Хүрэлбаатар: Татвараа төлчихөөд машинаа зарсан бол буцаан олголтыг машин худалдаж авсан иргэнд өгнө

-Хууль хэрэгжиж эхэлснээс хойш хэд хэдэн асуудал гарч ирсэн. Энэ талаар приус машинтай иргэд, холбоод ч санал ирүүлсэн юм. Тухайлбал, хууль хэрэгжихээс өмнө машин оруулж ирсэн иргэд яах вэ гэх асуудал. Эдгээр хүмүүс Засгийн газарт олон удаа санал тавьсан л даа. Энэ саналтай холбогдуулан уг хуулийг оруулж ирсэн. Онцгой албан татварыг буцаан олгохтой холбогдуулан гурван тохиолдол гарч ирж байгаа. Нэгдүгээрт, импортоор машинаа оруулж ирээд онцгой албан татвараа төлөөгүй. Хоёрдугаарт, татвараа төлсөн хэрнээ борлуулж чадаагүй. Гуравдугаарт, оруулж ирээд татвараа төлөөд борлуулчихсан гэсэн гурван тохиолдол бий. Тэгвэл үүний буцаан олгол­тыг шийдэхдээ нэгдүгээр тохиол­долд энэ хуулийн өөрчлөлтөөр татвар төлөхгүй байж болно. Хоёрдугаар тохиолдолд буцаан олголтыг компанид өгнө. Гуравдугаар тохиолдолд машин худалдаж авсан иргэнд буцаан олголтыг өгч байгаа.

Б.Батзориг: Нэг тэрбум гаруй төгрөгийн буцаан олголт хийнэ

-Маш зөв шийдвэр гарах гэж байна. Баянзүрх дүүргийн Да хүрээ захад машин борлуулж амьдралаа залгуулдаг маш олон импортлогч болон иргэд энэ шийдвэрийг хүлээж байгаа. Хууль хэрэгжиж эхэлснээр нэг тэрбум гаруй төгрөгийн буцаан олголт хийх юм билээ. Тэрбум гэдэг маш их мөнгө. Энэ иргэд, худалдаачдад буцан очно. Цаана нь олон мянган машин гааль дээр хүлээгдэж байгаа гэж сонссон. Хэчнээн тооны машин хүлээгдэж байгааг Гааль, Сангийн яамныхнаас асуумаар байна. Мөн хэчнээн төгрөгийн хөнгөлөлтийг иргэд, худалдаачид эдлэх вэ.

2600 орчим машин хүлээгдэж байна гэв

-Тавдугаар сарын 1-нээс хойш импортоор оруулж ирээд иргэд, аж ахуйн нэгж татвараа төлөөд авсан 375 машин байгаа. Гаалийн бүртгэл хийгдээгүй, чингэлэгт хадгалагдаж байгаа 2600 орчим машин байна. Иргэд нийт дөрөв гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ гэх хариултыг Сангийн яамны мэргэжилтэн өглөө.

Монголбанкинд хийсэн шалгалтын дагуу арга хэмжээ авна

Мөн УИХ-ын нэгдсэн чуулганы пүрэв гарагийн хуралдаанаар Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай”  тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэхүү тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцуулж, гишүүдийн асуултад хариулав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Монголбанкны асуудалтай холбогдуулаад хэн нэгнийг өмөөрсөн асуудал огт байхгүй. Гол нь тогтоолын төсөл нь нэр зааж, ялын тогтоол шиг орж ирж байгаа учраас Байнгын хорооны хуралдааны гол асуудал тэр тухай өрнөсөн. Ер нь Монголбанкны бүрэн эрхэд халдсан уу гэвэл ажлын хэсэг халдсан. Үүнийг зөвхөн нэг хүний бүрэлдэхүүнтэй нэг намын гишүүдийг оролцуулан хийсэн үү гэвэл хийсэн. Хэн нэгнийг зольсон уу гэвэл зольсон. Үүнтэй холбогдуулан хэвлэлийн мэдээ гаргах гэхэд хүлээж авах хэвлэл байгаагүй. МАН-тай хаалтын гэрээ байгуулсан. Танай юмыг хүлээж авахгүй гэсэн. МҮОНРТ-ээр цөөнхийн бүлгийн толгойг нь ч цухуйлгахаа больсон. Үнэ тогтворжуулах хөтөлбөр 2012-2016 онд Монгол Улсын эдийн засаг ямар байсан, тэр үед л хийгдсэн” хэмээв. Гишүүд асуулт, асууж дууссаны дараа уг тогтоолын төслийг батлах тухай эсэхэд санал хураахад, 38 гишүүн дэмжиж 76 хувийн саналаар  баталлаа.

Эрүүгийн хуулийг хэлэлцэхийг гишүүд дэмжив

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн бас нэгэн онцлох асуудал нь УИХ-ын гишүүн Я.Содбаатарын энэ сарын 2-нд өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байв. Уг хуульд эх орноосоо урвахтай холбоотой асуудал хөндөгдөж буй  бөгөөд УИХ-ын гишүүн О.Баасанхүү удаа дараа эсэргүүцэл илэрхийлж байсан юм.  Тодруулбал, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 19.1 “Эх орноосоо урвах”, 19.4 “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэсэн гэмт хэргүүдийг нэгтгэж “Эх орноосоо урвах” гэсэн нэг гэмт хэргийн шинжид багтаах саналыг тусгасан.  Хуулийн төслийг чуулганд УИХ-ын гишүүн Я.Содбаатар танилцуулав. Харин С.Чинзориг, Х.Нямбаатар, Ж.Энхбаяр нарын гишүүд санал хэлснээр, гишүүдийн дунд эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явууллаа. Санал хураалтад 49 гишүүн оролцож, 39 гишүүн дэмжиж 70.6 хувиар дэмжсэнээр уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхээр боллоо.

Мөн өнгөрсөн долоо хоногт БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулсан билээ. Үүнтэй холбогдуулан дараагийн сайд хэн байх тухай асуудал яригдаж эхэлсэн. БСШУС-ын сайдаар Т.Ганди, Ц.Цогзолмаа зэрэг хэд, хэдэн хүний нэр яригдаж байсан ч МАН-аас академич Г.Чулуунбаатарын нэрийг оруулж, улмаар УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж Боловсролын сайдын нэрийг хэлэлцэн дэмжсэн юм. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар БСШУС-ын сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ гэсэн хэдий ч дугаар шилжих мөчид уг асуудлыг хэлэлцээгүй байлаа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна
Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц гарц байгуулна
Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Үндэсний спорт
  • •Эрүүл мэнд
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
ХУРААХ
Баячуудын хүүхдүүдийн...
НБА ТОК-2017 №25

Өнөөдрөөс “Приус машин”-тнуудын магнай тэнийх нь

Батзаяа 2017-06-09

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна
Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц гарц байгуулна
Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

3 цагийн өмнө өмнө

“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

3 цагийн өмнө өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц гарц байгуулна

3 цагийн өмнө өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

3 цагийн өмнө өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

3 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

3 цагийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-05 өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-05 өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-02 өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах