• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хятадын тэрбумтнууд улс төрийн намд хандив өгч байсан гэв

Австралийн хоёр улс төрийн нам БНХАУ-ын Коммунист намтай холбоо бүхий хоёр тэрбумтнаас ойрын 10 гаруй жилийн хугацаанд их хэмжээний мөнгөн хандив  авч байсан нь ил болжээ.  

Тус улсын эрх баригчид энэ сарын 6-ны өдрийг хүртэл  тагнуулын үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийг баталгаажуулах, гадны улс орны Засгийн газраас Австралид нөлөө бий эсэх  судалгааг хийлгүүлсэн байдаг.

Тэгвэл Австралийн  “ABC”  зэрэг томоохон мэдээллийн агентлагуудын дамжуулснаар, БНХАУ-ын хоёр тэрбумтан удаан хугацаанд их хэмжээний хандивыг улс төрийн намд өгч байсныг илрүүлсэн байна.

Тус улсын Тагнуулын байгууллага  хоёр жилийн өмнө улстөрчид хоёр тэрбумтнаас их хэмжээний санхүүжилт авч буйг илрүүлэн, болгоомжлохыг анхааруулж байжээ. Гэвч,  Эрх чөлөө нам, Хөдөлмөрийн нам гэсэн улс төрийн хүчнүүд тэрхүү анхааруулгыг үл тоон их хэмжээний мөнгийг хандив нэрийдлээр үргэлжлүүлэн авсаар байсан  аж.

Тодруулбал, БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан буюу “Уулын хаан” гэгддэг Хуан Шианмо болон Чау Чак Уин нар сүүлийн 10 орчим жилийн хугацаанд Австралийн дээрх хоёр намд хандив болгон 670 австрали долларын хандив өгсөн байна.

Австралийн Тагнуулын байгууллага БНХАУ-ын Засгийн газар тус улсад  ойртох зорилгоор намд хандив өгдөг тогтолцоог ашиглаж, намуудтай  холбоо тогтоосон байж магадгүй гэх хардлага ч бий болжээ. Үүнтэй холбоотойгоор,  Австралийн Ерөнхий сайд Мальколм Тернбулл ч орон нутгийн хэвлэлд ярилцлага өгөөд амжсан байна.

Тэрбээр “Өнгөрсөн сарын эхээр, прокурорын байгуул­лагуудад гадны  тагнуулаас урьдчилан сэргийлэх тухай хууль буюу Австралид гадны ямар нэг улсын Засгийн газрын нөлөөлөлтэй хууль тогтоомж байгаа эсэхийг нягтлахыг даалгаж, өөрчлөлт хийж магадгүй гэсэн үүднээс тайлан гаргахаар төлөвлөсөн юм” гэж ярьжээ.

Мөн “Бид энэ асуудлыг туйлын ноцтойгоор хүлээн авч байна. Гадны улс орны нөлөөгүй Австралийн бүрэн эрх, манай улсын ардчилсан үйл явц  одоо хамгийн их санаа зовоосон асуудал болоод байна” гэжээ.

Тус улсын Ерөнхий шүүгч Жорж Брандис ч энэ талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр Эрүүгийн хуульд  гадны  тагнуултай холбоотой гэмт хэргийн заалт оруулах эсэх талаар судалж байгаа хэмээгээд  “Гадны аль нэг  байгууллага манай улсын  улс төрд ямар нэг нөлөө үзүүлэх нь маш аюултай  асуудал. Одоо нөхцөл байдал улам бүр муудаж байна” гэж онцлон тэмдэглэжээ.

Австралийн хамгийн том мэдээллийн агентлаг “ABC”-ын мэдээлснээр тэрбумтан  Чау Чак Уин аялалаар явж байна гэсэн шалтгаанаар тайлбар өгөхөөс татгалзсан байна. Харин  “Уулын хаан” хочит тэрбумтан Хуан Шианмо мэдэгдэл хийж,  “ABC”  телевиз эргэлзээтэй мэдээлэлд үндэслэн нэр хүндэд нь халдаж байгаад харамсч байгаагаа илэрхийлжээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Видео мэдээ
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Гэмт хэрэг
  • •Үндэсний спорт
  • •Эрүүл мэнд
  • •Степпе Арена
ХУРААХ
Тусгай сургуулийн сурагчдын...
СХД-ийн ТҮК-ийн ажилтан Э болон...

Хятадын тэрбумтнууд улс төрийн намд хандив өгч байсан гэв

Даваахүү 2017-06-08
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Хятадын тэрбумтнууд улс төрийн намд хандив өгч байсан гэв

Австралийн хоёр улс төрийн нам БНХАУ-ын Коммунист намтай холбоо бүхий хоёр тэрбумтнаас ойрын 10 гаруй жилийн хугацаанд их хэмжээний мөнгөн хандив  авч байсан нь ил болжээ.  

Тус улсын эрх баригчид энэ сарын 6-ны өдрийг хүртэл  тагнуулын үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийг баталгаажуулах, гадны улс орны Засгийн газраас Австралид нөлөө бий эсэх  судалгааг хийлгүүлсэн байдаг.

Тэгвэл Австралийн  “ABC”  зэрэг томоохон мэдээллийн агентлагуудын дамжуулснаар, БНХАУ-ын хоёр тэрбумтан удаан хугацаанд их хэмжээний хандивыг улс төрийн намд өгч байсныг илрүүлсэн байна.

Тус улсын Тагнуулын байгууллага  хоёр жилийн өмнө улстөрчид хоёр тэрбумтнаас их хэмжээний санхүүжилт авч буйг илрүүлэн, болгоомжлохыг анхааруулж байжээ. Гэвч,  Эрх чөлөө нам, Хөдөлмөрийн нам гэсэн улс төрийн хүчнүүд тэрхүү анхааруулгыг үл тоон их хэмжээний мөнгийг хандив нэрийдлээр үргэлжлүүлэн авсаар байсан  аж.

Тодруулбал, БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан буюу “Уулын хаан” гэгддэг Хуан Шианмо болон Чау Чак Уин нар сүүлийн 10 орчим жилийн хугацаанд Австралийн дээрх хоёр намд хандив болгон 670 австрали долларын хандив өгсөн байна.

Австралийн Тагнуулын байгууллага БНХАУ-ын Засгийн газар тус улсад  ойртох зорилгоор намд хандив өгдөг тогтолцоог ашиглаж, намуудтай  холбоо тогтоосон байж магадгүй гэх хардлага ч бий болжээ. Үүнтэй холбоотойгоор,  Австралийн Ерөнхий сайд Мальколм Тернбулл ч орон нутгийн хэвлэлд ярилцлага өгөөд амжсан байна.

Тэрбээр “Өнгөрсөн сарын эхээр, прокурорын байгуул­лагуудад гадны  тагнуулаас урьдчилан сэргийлэх тухай хууль буюу Австралид гадны ямар нэг улсын Засгийн газрын нөлөөлөлтэй хууль тогтоомж байгаа эсэхийг нягтлахыг даалгаж, өөрчлөлт хийж магадгүй гэсэн үүднээс тайлан гаргахаар төлөвлөсөн юм” гэж ярьжээ.

Мөн “Бид энэ асуудлыг туйлын ноцтойгоор хүлээн авч байна. Гадны улс орны нөлөөгүй Австралийн бүрэн эрх, манай улсын ардчилсан үйл явц  одоо хамгийн их санаа зовоосон асуудал болоод байна” гэжээ.

Тус улсын Ерөнхий шүүгч Жорж Брандис ч энэ талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр Эрүүгийн хуульд  гадны  тагнуултай холбоотой гэмт хэргийн заалт оруулах эсэх талаар судалж байгаа хэмээгээд  “Гадны аль нэг  байгууллага манай улсын  улс төрд ямар нэг нөлөө үзүүлэх нь маш аюултай  асуудал. Одоо нөхцөл байдал улам бүр муудаж байна” гэж онцлон тэмдэглэжээ.

Австралийн хамгийн том мэдээллийн агентлаг “ABC”-ын мэдээлснээр тэрбумтан  Чау Чак Уин аялалаар явж байна гэсэн шалтгаанаар тайлбар өгөхөөс татгалзсан байна. Харин  “Уулын хаан” хочит тэрбумтан Хуан Шианмо мэдэгдэл хийж,  “ABC”  телевиз эргэлзээтэй мэдээлэлд үндэслэн нэр хүндэд нь халдаж байгаад харамсч байгаагаа илэрхийлжээ.

Сэдвүүд : #Халуун цэг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

4 цагийн өмнө өмнө

“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

4 цагийн өмнө өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц гарц байгуулна

4 цагийн өмнө өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

4 цагийн өмнө өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

4 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

5 цагийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-05 өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-05 өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах