• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ухаалаг тодотголтой ч “уймраа” үйлчилгээтэй нийтийн тээврийнхэн

“Ухаалаг Улаанбаатар” төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжээд багагүй хугацааг үдэж байна. Энэхүү төслийн хүрээнд нийтийн тээврийн төлбөр тооцоог цахим хэлбэрт шилжүүлэн автобусыг богино эргэлттэй болгосон юм.

Ингэснээр дамжин суух нэртэй нэгэн шинэ үйлчилгээ зорчигчдын халаасыг өдөртөө 2-оос дээш удаа сэгсэрдэг болсон билээ. Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагддаг юм хойно энэ нь  ядарсан иргэдийн хэтэвчинд хэт үрэлгэн, цаг хугацаанд арангатай байгааг дарга нар даанч ойлгохгүй нь гачлантай Тухайлбал, Улиастай-Сүхбаатарын талбай чиглэлийн  автобус одоо Офицер л ороод эргэдэг болсон.

Дамжин суух дараагийн автобусаа хүлээж багагүй цаг алдана. Хүлээсэн автобус нь ирлээ гэхэд “Дамжин суулаа” нь ажиллахгүй. Шаардлага тавихаар жолооч нь хүлээж авах ч үгүй. Бүр өөдөөс хэг ёг хийж хэдэр ядар аашилна. Өөрөөр хэлбэл, ухаалаг нэртэй ч ухаан муутай үйлчилгээ нийтийн тээвэрт нэгширч байна даа, хөөрхий.

Жолооч нар зорчигчоо уралдуулж зугаацсаар...  

“Хэрэглэгч бол хаан” гэж нэг сайхан үг бий. Энэ нь тэдэнд огт хамаагүй. Автобус буудал дээрээ зогсохгүй, алгасч давхих, эсвэл хэт хол зогсоод хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг уралдуулан даажигнах, зорчигчоо гүйцэд авахгүй давхих, шаардлага тавихаар өөдөөс уурлаж хэрэлдэх, бага насны хүүхэд, өндөр настай зорчигчдыг улайм цайм хаяж зугатаах, сууж, бууж амжаагүй байхад хаалгаа хаах, гэнэт хүчтэй тормослох, зарим тохиолдолд хүнээ булаацалдаж хоорондоо уралдах, хурдан буу, суу гэж загнах, дараагийн автобусанд суу гэж тээршаах, жолооч нь кабиндаа тамхи татах зэргээр үйлчилгээний соёл нь байж болох хамгийн доод төвшиндөө байгаа. Хамгийн аюултай нь хаяж зугатаадаг гэдгийг нь мэддэг хүүхэд залуус амжиж суух гэж автобус амдаж уралдан гүйж байна. Урин дулаан цагт гайгүй байж магадгүй ч хальтиргаа гулгаатай үед иймэрхүү байдлаас зам тээврийн осол гарч болзошгүй нөхцөл үүсчээ. Үүнээс гадна тэвдэж адгасан зорчигчид бие биеэ түлхэж унагаах ч эрсдэлтэй юм.

Уг нь автобус хоорондоо тэдэн минутын зайтай гарна, нэг буудал дээр тэдэн минут зогсоно гэдэг судалгаа тооцоо байдаг. Манай дарга нарын зарлигаар бол таван минут тутамд автобус ирэх учиртай ч алслагдсан дүүрэг, буудалд 50 минут хүлээлгэх нь наад захын асуудал. Тухайлбал, 30-40 минут, заримдаа хоёр цаг хүртэлх хугацаагаар хүлээлгэдэг “уяачид” бол Улиастайн чиглэлд явдаг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй хувь, хувьсгалын компаниуд.

Хүлээлгэх гэж ёстой жинхэнэ уяж өгнө дөө. Чилийтэл хүлээлгэсний дараа холбоотой юм шиг хоёр ногоон автобус ар араасаа угсраад гарч ирнэ дээ. Сүүлийн үед “холбоотой ногоонууд” замын голд зорчигчдоо нэгээсээ нөгөө рүү шилжүүлэн суулгадаг болоод байгаа. Энэ үзэгдэл байнга шахуу л давтагддаг болсон. Орлогоо алдахгүйн тулд хоёр автобус гаргаж буй царай нь энэ.

Угтах, үдэх хийгээд хүн хоорондын харилцаа нь ийм их асуудалтай байна, тус салбарт. “Нэг үхрийн эвэр хугарахад мянган үхрийн эвэр доргино” гэгчээр ганцхан чиглэлийн үйлчилгээг тандахад ийм байгаа учраас бусдынх нь тухайд давтаж нурших нь илүүц биз.

“U money” картаар бохир бизнес хийж байна уу

Үүнээс гадна нөгөө ухаалаг гээд байгаа “U money” цахим картын үйлчилгээ чинь ёстой уймраа эд аж. Эхнэр нөхөр хоёр хамт зорчих эрхээ ч эдэлж чадахгүй. Нисэх, Зайсан гээд хэд хэдэн чиглэлийн автобусанд “Ийм тохиргоо хийгдээгүй” эсвэл “Нэг картаар нэг л хүн үйлчлүүлэх ёстой шүү дээ” гэдэг тайлбартай сууж байгаа нь худлаа биш. ТЭЦ-3 чиглэлд болохоор “Дамжин суулаа” нь сөөлжин ажиллаж байх юм.

Өөрөөр хэлбэл, “Дамжин суулаа”, мөнгө татлаа, “Дамжин суулаа”, мөнгө татлаа гэдэг цахим үйлчилгээ байна. Яагаад дамжин суух нь ажиллахгүй байгаа юм бэ гэхээр “Сая ажилласан” гэдэг хариулт жолоочид нь бэлэн. Хөдөөнөөс ирсэн зорчигчид заавал “U money” түр зорчих карт авч байж нийтийн тээврээр үйлчлүүлэх хэрэг байхгүйсэн. Уг нь хөдөөнөөс ирсэн хүмүүс нийслэлд амьдардаг ах дүүгийнхээ картаар хамтдаа үйлчлүүлж болохгүй гэсэн хууль хаана ч алга. Нэг картаар хоёр дарахад 1000 төгрөг хасагдана. Эхнэр нөхөр ч машингүй өдрөө хамтдаа гараад автобусанд суучих тохиолдол бишгүй олон.

Гэтэл нэг картаар нэг л хүн гэсэн тохиргоо хийчихэж. Нэг карт 3600 төгрөгийн үнэтэй гэж бодохоор “Улаанбаатар смарт карт” ХХК-ийнхан зөвхөн мөнгө татах, зорчигчийн халаасыг сэгсрэхээ л нэн түрүүний зорилго болгож байгаа юм биш үү. “U money” картаар бизнес хийж байгаа нь хэнд ч илхэн байгаа юм. Үүнийг хянаж шалгаж учиртай Мэргэжлийн хяналт, ШӨХТГ юу хийж суугаа юм бол. Ядаж, цахим үйлчилгээгээ нэг тохируулгатай болгож, бүгдийг нь жигдлээч. Дээрээс нь амралтын өдрүүдээр “Өнөөдөр автобусны карт цэнэглэхгүй” гэдэг яравгар зангаа татчихвал ч “ok” болох гээд байх юм.

Тариан түрүү ба муухай монгол араншин

“Урагшлах амьдралын ухаалаг шийдэл” уриатай цахим картын үйлчилгээг Солонгосоос нутагшуулсан юм билээ. Харамсалтай нь мөнгөө хураадаг, жолооч, кондуктороо камераар хянадаг арга техникийг нь сайн сурснаас биш зорчигчоо дээд зэргээр хүндэлдэг тариан түрүү шиг байх бизнесийн ухааныг нь сурсангүй дээ. Солонгос хүн тариа сайн ургах тусмаа бөхийдөг шиг амжилттай яваа бизнесмэн тэр хэрээрээ үйлчлүүлэгчийнхээ өмнө бөхөлздөг байх ёстой гэж үздэг.

Тэр хэрээрээ соёлтой үйлчилж чадаж байна. Харин манайхан орлогоо л улам өсгөхөө бодохоос биш парк шинэчлэл, үйлчилгээний соёл бол түй ч байхгүй. Жилдээ ганц угаадаг юм уу, үгүй юу мэдэхгүй гялайсан хир, шороо тоостой сандлын бүрээс нь харшилтай хүний өвчнийг дор нь хөдөлгөдөг. Зарим нь ямар ч бүрээсгүй, халуунд хөлөргөж, хүйтэнд хайрдаг гялгар хулдаасан хучлагатай сандалтай л давхиад байдаг. Энэ мэтээс эхлээд заавал нэг их хөрөнгө мөнгө шаардахгүй хийж, шийдэж болох ажил зөндөө. 

Хамгийн муухай нь карт уншуулах тэр агшин. “Ахмад настан”, “Хүүхэд”, “Баярлалаа”, “Хөнгөлөлттэй зорчигч” гээд нийтийн тээврээр зорчиж буй иргэдийг нас, эрүүл өвчтэйгээр нь ангилан ялгах нь чихэнд наалдацгүй сонсогдоно. Ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй буюу хөнгөлөлттэй зорчиж буй иргэдийг ад үзсэн хандлагаа нууж эс чадна. Уг нь Монгол Улс төсвөөсөө мөнгө гаргаж, төр нь халамжлах ёстой иргэдээ халамжлан үүргээ гүйцэтгэж байгаа шүү дээ.

Харваас ахмад настай эсвэл хүүхэд гэдэг нь ойлгомжтой л байгаа биз дээ. Юуг нь олны өмнө нас зүсээр нь ахин дахин цоллож гуншаад байдаг хэрэг вэ. Нэртэйгээр нь хөнгөлөлттэй зорчих эрхтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг яаж байгаад ямар өвчний улмаас ийм болсон түүхийг нь нийтэд танилцуулдаг болчихооч, “Улаанбаатар смарт карт”-ынхаан. Эсвэл хөгж­лийн бэрхшээлтэй иргэдэд үйл­чил­дэг тусгай автобус гарга­чихаач. Тэгвэл тэд бусдаас ичиж эвгүйцэхгүй шүү дээ. Бүг­дээ­рээ адилхан эрүүл мэн­дийн асуудалтай юм чинь харин ч сэтгэл тайван зорчих бол­но. Чадахгүй бол бүгдэд нь талар­хаж сур, нийтийн тээврээр мөнгө олж буй хэн бүхэн.

Бизнест ч бас хүний  эрх, нэр төрийг нь хүндэтгэж байж ашиг олдог юм. Түүнээс биш та нарын нэг нь тамхи, ундааны мөнгөө алдсандаа хонзогнож, нөгөө нь “Чиний хулгайг би барина даа” гэсэн дотоод асуудал, ил цагаандаа гарсан тэмцэлтэй чанаргүй үйлчилгээ чинь хаан мэт хүндтэй үйлчлүүлэх ёстой зорчигчдод чинь таалагдахгүй байна. Ер нь “Баяраа өөрөө л ширээн дээрээс ойччихсон юм билээ шүү дээ” гэдэг шиг орох ёстой орлого чинь ордог л юм билээ. Яагаад автобусаар зорчиж буй иргэдийг эрүүл, өвчтэйгээр нь ангилан ялгаад байдаг юм бэ.

Хэн ч ийм эрх өгөөгүй байлтай. Эрхтэн бүтэн ч сэтгэцийн хувь асуудалтай, эс бөгөөс өрөөсөн хуруу гараа тайруулчихсан залуус нийтийн тээвэрт хөгжлийн бэрхшээлтэй хэмээн цоллуулах нь хүний эрхийг дээдэлдэг улсад арай ч ёсзүйгүй, хүний ёсноос гажууд сонсогдохгүй байна гэж үү. Уг нь энэ 2017 оныг “Иргэдийн оролцоотойгоор нийтийн тээврийг шинэчлэх жил” болгон зарласан.  Тиймээс иргэдээс гарч буй санал шүүмжийг “Монголын мэдээ” сонин багцлан хүргэлээ. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийнхэн, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийнхан ажилдаа авч хэрэгжүүлэх, үйлчилгээгээ засч залруулах бэлэн жортой болсон гэсэн үг.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо
Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ
Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр
Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Сурвалжлага
  • •Гэмт хэрэг
  • •Үндэсний спорт
  • •Эрүүл мэнд
ХУРААХ
Замын цагдаа нар хулгайч шиг л...
NBA-ын плэй оффын хөгжилтэй...

Ухаалаг тодотголтой ч “уймраа” үйлчилгээтэй нийтийн тээврийнхэн

Ганчимэг 2017-06-06

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо
Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ
Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр
Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

3 цагийн өмнө өмнө

“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

3 цагийн өмнө өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц гарц байгуулна

3 цагийн өмнө өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

3 цагийн өмнө өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

3 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

3 цагийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-05 өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-05 өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-02 өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах