• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

МАН, АН нэр дэвшигчид шалгуурт тэнцэж, МАХН бүдрэв

Ардчилсан Монгол  Улсын төрийн тэргүүнийг сонгох сонгууль тун удахгүй болно. Парламентад суудалтай гурван нам нэр дэвшигчдээ тодруулж, хуулийн хүрээнд буюу өнгөрөгч пүрэв гарагт бичиг баримтыг нь СЕХ-нд хүлээлгэн өгсөн билээ. СЕХ хуулийн хүрээнд 14-ны дотор багтаж, нэр дэвшигчдийг бүртгэх эсэхээ мэдэгдэх учиртай. Тэр ч ёсоор өчигдөр буюу амралтын өдрөөр хуралдаж шийдвэрээ гаргасан юм. Гэхдээ албан ёсны шийдвэрээ ажлын өдөр буюу өнөөдөр танилцуулах бололтой.

Төрийн байгууллагын үйл ажиллагаа амралтын өдрөөс үл хамаарч хуулийн хүрээнд шийдвэрээ гаргадаг гэдгийг тэд харуулж чадлаа. СЕХ нэр дэвшигчдээс ирүүлсэн 17 хуудас бичиг баримттай нэгбүрчлэн танилцаад АН-ын нэр дэвшигч Х.Баттулга, МАН-ын нэр дэвшигч М.Энхболд нарыг хууль зөрчөөгүй хэмээн бүртгэж авсан нь тодорхой боллоо. Тухайлбал, МАН-ын нэр дэвшигч М.Энхболдыг бүртгэсэн 21 дугаар тогтоолд Сонгуулийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.5, 142.6 дахь хэсгийг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.4.4 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэсүгэй гэсэн тушаал гаргажээ.

Харин Х.Баттулга нэр дэвшигчийг бүртгэсэн 22 дугаар тогтоолд мөн л дээрх хуулийн зүйл заалтад үндэслэн “Сонгуулийн хуульд заасны дагуу нэр дэвшигчээр бүртгэж үнэмлэхийг олгох нь зүйтэй” хэмээжээ. СЕХ-ны нэр дэвшүүлэх тухай хариу эцэслэн гарч, үнэмлэх олгох шийдвэр гарснаар нэр дэвшигчид албан ёсоор Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй болж байна гэсэн үг.

Хэдийгээр нам дундаасаа нэг хүнийг сонгон нэр дэвшүүлж, СЕХ-нд бичиг баримтаа хүлээлгэж өгсөн ч хуульд заасан шалгуурыг хангаагүй бол буцаах эрх нь Сонгуулийн Ерөнхий хороонд бий. Тэр тохиолдолд улс төрийн намууд дахин хуралдаж шалгуурт нийцсэн улстөрчийг хуульд заасан эцсийн хугацаа буюу энэ сарын 17-ны дотор амжиж тодруулах учиртай юм. Харин хоёр том намын өрсөлдөгчид хуулийн шаардлагыг хангасан учраас ийнхүү “тулаанд” албан ёсоор оролцох эрхээ авч чадлаа.  

Н.Энхбаяр шалгуурт бүдэрчээ

Харин МАХН-ын дарга Н.Энхбаярт татгалзсан хариу өгчээ. Татгалзсан шалтгаанаа тэд хилийн албаны тодорхойлолт хавсаргаагүй. Ял шийтгүүлж байгаагүй гэсэн шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл, ялтайд тооцох хугацаа дуусаагүй. /ЦЕГ-ын тодорхойлолт болон Сүхбаатар дүүргийн шүүгчийн захирамжид дурдсанаар түүнийг ялтайд тооцох хугацаа энэ оны наймдугаар сарын 2-нд дуусна/

Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь 5-аас доошгүй жил эх орондоо тасралтгүй оршин суусан байх шаардлага хангаагүй гэж үзжээ. Тодруулбал, Н.Энхбаяр нь 2013 оны наймдугаар сарын 13-наас 2014 оны аравдугаар сарын 9-ныг хүртэл буюу 13 сарын турш эх орондоо байгаагүй гэж үзэж бүртгэхээс татгалзжээ. Харин жагсаал цуглаан хийгээд байсан намын гишүүд нь намын даргад нь татгалзсан санал өгсөнтэй холбогдуулж өлсгөлөн зарлах тухай асуудлаар өчигдөр намынхаа байранд хуралдсан аж.

МАХН-ынхан үймээн тарилаа

Амралтын өдрөөр хуралдсан ч СЕХ-ны нэр дэвшигчийг баталгаажуулах хуралдаан тун ч дуулиан шуугиантай болов. Ажлын бус амралтын өдрийг тааруулж хуралдсан нь төрийн хуулийг үл тоож, хор найруулах гэсэн башир арга хэмээн хардаж буйгаа МАХН-ынхан илэрхийлсэн. Улмаар намын даргаа ялтай байхаас үл хамаарч Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх чин хүслээр СЕХ-ны байранд хүч түрэн дайрч орж, үймээн үүсгэлээ. Чингэлтэй дүүргийн цагдаагийн албан хаагчид хэдхэн ахмадуудаас болж, амралтын бүтэн өдрөөрөө өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан гэхэд хэтийдэхгүй.

Уг нь МАХН-ынхан хуулиа мэддэг, хүндэлдэг байсан бол төрийн албан хаагчдыг үл тоож, төрийн байгууллагын ажилд хөндлөнгөөс оролцох гэж улайрахгүй байлаа. Тэд бичиг баримтаа хүлээлгэн өгснийхөө маргаашнаас эхлэн СЕХ-ны үүдэнд жагсч цуглаж, намын даргыгаа бүртгэхийг шаардаж эхэлсэн юм. Хуулийн дагуу шийдвэр гаргахыг хүлээхгүйгээр жагсч тэмцэж эхэлсэн нь ч асуудалтай. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагын ажилд хөндлөнгөөс оролцож, шийдвэр гаргах үйл явцад нөлөөлөх оролдого хийсэн гэхэд буруудахгүй.

Н.Энхбаярын хувьд өмнө нь ял эдэлж байсан нь худлаа биш. Хэдийгээр өршөөлд хамрагдсан ч ялтай байх хугацаа нь дуусаагүй гэдгийг хууль хяналтын байгууллага удаа дараа мэдэгдсэн. Монгол Улсын Үндсэн хуульд ял эдэлж байсан хүн Төрийн тэргүүний болон бүх шатны сонгуульд өрсөлдөж болохгүй хэмээн тод томруунаар заагаад өгчихсөн учраас тэд хуулиа л дагаж мөрдсөн хэрэг. Гэтэл ахмадууд голдуу оролцсон МАХН-ыг жагсагчид цагдаа нарыг зүй бусаар доромжилж, намын даргыгаа бүртгэсэн эсэх шийдвэрийг шууд гаргаж өг хэмээн давшлав.

Мөн намын даргатайгаа хамт СЕХ-ны албан ёсны хурал руу орно хэмээн үймээн дэгдээж, хүчний байгууллагын эсэргүүцэлтэй тулгарлаа. СЕХ-ны хуралд намын дарга Н.Энхбаяр оролцож, өөрийгөө өмгөөлөн тайлбар хийсэн юм. Гэхдээ шийдвэр гаргагч нь СЕХ биш учраас Үндсэн хуулиа дагаж ялтай хүнийг нэр дэвшүүлсэнгүй. Ингэснээр Ерөнхийлөгчийн суудлын төлөөх өрсөлдөөн МАН, АН нэр дэвшигчдийн дунд өрнөх нь тодорхой болж байна. Ерөнхийлөгчийн суудлын төлөөх өрсөлдөөн ийнхүү албан ёсоор эхэллээ.

МАХН өөр хүнийг нэр дэвшүүлэх үү, эсвэл...

Нэр дэвшигчид хуулийн шалгуур хангасан, хангаагүйг албан ёсоор баталгаажуулсан тогтоол гарсны дараа МАХН-ынхан хэчнээн эсэргүүцэл тэмцэл өрнүүлээд ч нэмэр болохгүй. Н.Энхбаяр шалгуур хангаагүй л бол өлсгөлөн зарлаж, шүгэл үлээгээд ч төрийн хуулийг өөрчлөх боломжгүй билээ. Үүнийг МАХН-ын туршлагатай, ахмад улстөрчид мэдэж буй. Үнэхээр л тэд шударга ёсыг мөрддөг, хуулиа дээдэлдэг бол төрийн байгууллагын шийдвэрийг дагаж мөрдөх нь ард түмнээ хүндэлж буй нэг хэлбэр болох билээ. МАХН-ынханд энэ сарын 17-ноос өмнө шалгуурт нийцсэн өөр нэгнийг нэр дэвшүүлэх боломж бий. Эс бөгөөс хоёр том намын аль нэг нэр дэвшигчийг дэмжиж сонгуульд оролцох боломж ч бас байгаа. Тэд ямар шийдвэр гаргах нь өнөөдөр тодорхой болно. Улмаар эцсийн хугацаа буюу 17-ныг хүртэл тэд ямар улс төр хийхийг хүлээх л үлдлээ.
 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Засгийн газраас хөнгөлөлттэй зээлээр дэмжсэний үр дүнд шатахуун хадгалах савнууд эхнээсээ ашиглалтад орж байна
“Цааснаас чөлөөлье” зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
УИХ-ын дарга С.Бямбацогт Сутай хайрхны тэнгэрийг тахих тахилгад оролцлоо

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Уул уурхай
  • •Гэмт хэрэг
  • •Эрүүл мэнд
  • •Гадаад харилцаа
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Улсын Онцгой Комисс
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Х Түц Жүжигчин Бархүү татаадаг...
Арчлахгүй байж мод тарьж яана аа...

МАН, АН нэр дэвшигчид шалгуурт тэнцэж, МАХН бүдрэв

Өнөртогтох 2017-05-15

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Засгийн газраас хөнгөлөлттэй зээлээр дэмжсэний үр дүнд шатахуун хадгалах савнууд эхнээсээ ашиглалтад орж байна
“Цааснаас чөлөөлье” зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
УИХ-ын дарга С.Бямбацогт Сутай хайрхны тэнгэрийг тахих тахилгад оролцлоо
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
14 цагийн өмнө өмнө

Монголын баг хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо

15 цагийн өмнө өмнө

Засгийн газраас хөнгөлөлттэй зээлээр дэмжсэний үр дүнд шатахуун хадгалах савнууд эхнээсээ ашиглалтад орж байна

15 цагийн өмнө өмнө

БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа

15 цагийн өмнө өмнө

“Цааснаас чөлөөлье” зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо

1 өдрийн өмнө өмнө

"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Воллейбол эрэгтэйчүүдийн шигшээ баг А хэсгийг тэргүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөх бар өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 30-32 хэм дулаан байна

Ноцтой зөрчил гаргасан автобусны жолоочийг ажлаас нь чөлөөлжээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Ирландын алдарт Boyzone хамтлагийн гишүүн Ronan Keating Монголд анх удаа дуулна

2 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын волейболын шигшээ баг өнөөдөр Хятадын эсрэг тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашинтай иргэдэд шатахуун олгоно

2 өдрийн өмнө өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт Сутай хайрхны тэнгэрийг тахих тахилгад оролцлоо

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй харагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 28-30 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Бүх төрлийн шатахууны импортыг шуурхай тээвэрлэхэд гурван яам хамтран ажиллана

2 өдрийн өмнө өмнө

МИАТ ТӨХК “Боинг” компанитай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдийг хохироосон ААН-ийн нуугтмал хөрөнгийг битүүмжлэнэ

2 өдрийн өмнө өмнө

Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ

2026-08-06 өмнө

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинтай иргэдэд шатахуун олгоно

2026-08-06 өмнө

С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын тэмцээнд оролцож байгаа баг тамирчдад амжилт хүслээ

2026-08-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгдлээ

2026-08-06 өмнө

Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ

2026-08-06 өмнө

Санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй

2026-08-06 өмнө

Нөөцийн махны худалдаа, борлуулалтыг нээлттэй ил тод болгоно

2026-08-06 өмнө

Монгол Улс “COP17”-д “Тал хээрийн төлөвлөгөө”-гөө танилцуулна

2026-08-06 өмнө

16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-08-04 өмнө

KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

2026-08-03 өмнө

Х.Нямбаатар: Ял авсан мань луйварчин Эрдэнэтээс төрсөн алдартан гээд сууж харагдсан

2026-08-03 өмнө

Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо

2026-08-03 өмнө

Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

2026-08-03 өмнө

Автомашинд улсын дугаарын тэгш, сондгойгоор шатахуун олгоно

2026-08-03 өмнө

“Нутаг заагдсан” С.Зориг

2026-08-03 өмнө

Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол боллоо

2026-08-03 өмнө

Хөшөө бүтсэн түүхийг өгүүлэх 7 баримт

2026-08-04 өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-н 2055 сурагч хамрагджээ

2026-08-06 өмнө

Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ

2026-08-06 өмнө

Санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй

2026-08-05 өмнө

Б.Энх-Амгалан: Би Монгол Улсын иргэн биш

2026-08-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгдлээ

2026-08-04 өмнө

“С.Зоригийн талбай” болгочих, Хотын дарга аа?

2026-08-04 өмнө

Энэ сард ОХУ, БНСУ, БНХАУ-аас шатахуун импортлоно

2026-08-06 өмнө

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

2026-08-03 өмнө

Стандартаас хэтэрсэн чанга дуу чимээтэй 72 тээврийн хэрэгслийн оншилгоог хүчингүй болголоо

2026-08-05 өмнө

Сайд нар төсвөө хэрхэн зарцуулах вэ?

2026-08-03 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-08-05 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

1 өдрийн өмнө өмнө

Ноцтой зөрчил гаргасан автобусны жолоочийг ажлаас нь чөлөөлжээ

2026-08-05 өмнө

Цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэл цахимаар зохион байгуулах жагсаалт

2 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт Сутай хайрхны тэнгэрийг тахих тахилгад оролцлоо

2026-08-05 өмнө

Үс засуулвал идээ ундаа элбэг олдоно

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын волейболын шигшээ баг өнөөдөр Хятадын эсрэг тоглоно

2026-08-05 өмнө

Эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй “гадаад элч нарын” томилгоо

2026-08-04 өмнө

Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай

2026-08-05 өмнө

Автомашины улсын дугаар нь 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол өнөөдөр шатахуун авна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах