• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй улстөрчид бүртгүүллээ

-АН-ын нийт гишүүдийн олонхийн санал авсан хүнийг энэ сарын 06-нд болох намын VIII Их хурлаар баталгаажуулна-
 
Монгол Улсын Ерөнхий­лөг­чийн сонгуулийн санал ху­раал­тыг 2017 оны зургадугаар сарын 26-ны өдөр явуулахаар УИХ-ын чуулганаас баталсан билээ. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвших хүсэлтэй улстөрчид өчигдөр 09:00-13:40 цагийн хооронд бүртгүүлж, үнэмлэхээ гардан авлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Болд, гишүүн асан  Р.Амар­жаргал,  Х.Баттулга, Н.Алтан­хуяг, Хууль зүйн сайд асан Дорлигжав бо­лон Б.Жаргалсайхан нар намын до­тоод сунгаанд өрсөл­дө­хөөр бүртгүүллээ. Харин Ерөн­хий­лөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй байгаагаа мэдэгдэж байсан нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, нийтлэлч Баабар нар бүртгүүлсэнгүй.
 
АН-ын нэр дэвшигчдийн бүртэл өчигдөр 13:40 цагт дууссан бөгөөд Ерөнхийлөгчийн сон­гуульд өрсөлдөх хүнийг АН-ын нийт гишүүдийн олонхийн саналаар тодруулж, энэ сарын 06-нд болох намын VIII Их хурлаар баталгаажуулна. Өчигдөр явагдсан бүртгэлийн үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан “Сонгуулийн тухай хуулийн дагуу намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах хуулийн хугацаа өнөөдөр /2017.05.02/ эхлэж байна. Энэ хүрээнд АН-ын үндсэн дүрмийн дагуу намын дарга намын их хурал руу намын гишүүдийн саналд үндэслэн нэр дэвшигчдийн нэрийг оруулж өгөх заалттай.
 
Асуулгад оролцох гишүүдээ бүртгэж авч байна. Өнөөдөр /2017.05.02/ бүртгэлийн ажиллагаа дуусч, маргааш нийт гишүүдийн дунд санал асуулга явуулна. Манай нам санхүүгийн хувьд шилэн байх бодлого барьж байгаа. Санал асуулгад тодорхой хэмжээний зардал гарна. Үүнийг асуулгад оролцогч гишүүд хувь тэнцүү хуваах дүрэмтэй” хэмээсэн юм. Түүнчлэн энэ өдөр Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ мэдэгдэж байсан Хотын дарга асан Э.Бат-Үүл, нийтлэлч Баабар буюу Б.Батбаяр нарыг бүртгүүлнэ хэмээж байсан ч тэд бүртгүүлээгүй юм.
 
Нийтлэлч Баабар буюу Б.Батбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сон­гуульд нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ “Би-үл оролцогч, Би-идэвхитэй оролцогч” нэртэй нийтлэлээрээ дамжуулан илэрхийлсэн байсан юм. Тэрбээр энэхүү нийтлэлдээ  “...Ойрмог судалгаагаар, хэрэв би өрсөлдвөл миний төлөө саналаа өгөхөд бэлэн хүмүүс маш олон байна.
 
Баярлалаа, уучлаарай. Би даажигнаагүй, хошигноогүй, тоглоогүй. Намайг Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэхээр олон хүн үнэмшээгүй, худлаа тоглож байна гэцгээсэн. Ийм бохир зүйл рүү орж тэдний нэг болох хүн биш гэж хүмүүс намайг үнэлдэг юм байна гэж дүгнэсэндээ өөрөөрөө бахархлаа. Би- үл оролцогч!...” хэмээсэн байна. Мөн энэ өдөр АН-ын байрны гадаа жагсаал болж, тэд Э.Бат-Үүлийг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн. Жагсагчид “Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж орох оронгүй болсон” гэх уриа лоозон барьсан байсан юм. Ийнхүү 13:40 цаг ч болж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтийг хүлээн авах хугацаа дуусгавар болов. Дашрамд дурьдахад, Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл өнөөдөр 11:00 цагт “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийхээр болсноо мэдэгдсэн юм. Ингээд АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй улстөрчдийн байр суурийг сонссоноо хүргэе. 
 
Х.Баттулга: Надад давуу тал байгаа учраас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлт гаргасан
 
/УИХ-ын гишүүн асан/
-Монгол Улс дараагийнхаа Ерөнхийлөгчийг сонгох гэж байна. Ардчилсан намын үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 3.9.11-д заасны даагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ гаргалаа. Ардчилсан нам бол том нам. Дотоод дүрмийн дагуу Ерөнхийлөгчид нэр дэвших хүмүүсээ сунгаагаар зарлаж байгаа. Энэхүү сунгаанд оролцох гэж өөрийн өргөдлийг гаргасан. Дэмжлэг сайн авах байх гэсэн бодолтой байна. УИХ-д гурван удаа сонгогдсон, Засгийн газарт хоёр удаа орж ажилласан зэрэг туршлагатай. Хөгжлийн томоохон бодлогуудыг судлаж, хөндөж тавьж байсан учраас надад давуу тал байгаа. 
 
Л.Болд: Зөв хүнээ дэвшүүлж, нэгдэн нягтарч чадвал ялалт авчирна
 
/УИХ-ын гишүүн/
-Манай нам Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд сойх нэр дэвшигчээ орон даяар нийт гишүүдийн саналаар тодруулж, дараа нь их хурлаараа баталгаажуулахаар шийдвэрлэсэн нь улс төрийн орчинд цоо шинэ, дэвшилтэт үйл явдал болж байна. АН өнөөдөр хямрал, шинэчлэлийн дундах адармаатай цаг үеийг туулж байна. Үүнтэй зэрэгцээд хяналтгүй болсон төрийн бодлого гажуудан иргэнээ биш даргыг ачилж, ардчиллын үнэт зүйлс гундаж байна. Энэхүү эгзэгтэй мөчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд манай нам зөв хүнээ дэвшүүлж, нэгдэн нягтарч чадвал намдаа төдийгүй ард түмэндээ ялалт авчирах үндэс болно. Миний бие 1990 оны Ардчилсан хувьсгалын их түрлэгт оюутан залуусынхаа хамт нэгдэн орж, улмаар Монголын Ардчилсан Намыг байгуулалцсан үеэсээ хойш өнөөг хүртэл ардчиллын үзэл санаа, Ардчилсан намын үйл хэрэгт үнэнчээр зүтгэж ирсэн. Иймээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах санал асуулгад оролцохоор олон мянган гишүүд дэмжигчид, анд нөхдийнхөө итгэлийг өвөрлөн бүртгүүллээ.
 
Р.Амаржаргал: Монгол Улс олигархи засаглалын гарт орж байна
 
/УИХ-ын гишүүн асан/
-Монгол Улсын өнөөгийн хямралт нөхцөл байдал нь олон учир шалтгаантай ч нэг зүйлийг онцлон хэлье. Монголд байгаа намуудын учир утгагүй тэмцэл сөргөлдөөн хариуцлагагүй улс төр  нь муу муухай бүхний үүр уурхай болж байна. Тухайлбал, хариуцлагагүй улс төрөөс болж, эрх ашгийн эрэмбэ алдагдаж,улсынхаа жинхэнэ эзэн болсон ард түмний эрх хязгаарлагдаж байна. Улс орон нам даган хагарч, монгол хүн улс төрийн сонголтынхоо төлөө хохирч байна. Шударга ёсны үнэ цэнэ, үнэт зүйл алга болж мартагдахад хүрч байна.  Баялгийн тэгш хуваарилалт алдагдаж баян хоосны ялгаа нэмэгдэж байна. Эдийн засгийн боломжоо алдаж, гадаадын хөрөнгө оруулалт бүдгэрч эх орноо хямралын тавцанд зогсоож ард түмнээ туйлдуулж байна. Иргэдийн итгэл гундаж, хүн болгон улс төрөөс залхаж, үзэн ядалт ихэсч байна. Монгол Улс олигархи засаглалын гарт орж байна. Эдгээр нь монгол хүн бүрийн сэтгэлийг эмзэглүүлж байна. Энэ бол миний Ардчилсан нам дотроо Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах санал асуулгад оролцох шийдвэрийн үндэс болж байгаа юм. 
 
Н.Алтанхуяг: Нэгдсэн хүчирхэг Монгол болоход Ерөнхийлөгчийн үүрэг оролцоо маш их
 
/Монгол Улсын Ерөнхий сайд асан/ 
-Сонгуулийн хуулийн хүрээнд эхлээд АН-аас нэр дэвшиж, тодрохын тулд нам доторх гишүүдийнхээ санал асуулгад оролцох ёстой. Тэрхүү санал асуулга маргааш болно. Тэндээс хамгийн их санал авсан хүн их хурлаар орж санал хураагдана гээд хоёр үе шаттай явагдана. Гол нь монголчууд бид улс шиг улс болмоор байх юм. Хүмүүс маань хүн шиг амьдармаар байх юм. 2012 онд АН-ын тавьсан энэ зорилт харамсалтай нь хэрэгжиж чадаагүй тасарсан. Хүн шиг амьдарч, улс шиг хөгжихөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг оролцоо буюу энэ хаврын одоогийн Ерөнхийлөгчийн сонгууль бол маш чухал үүрэгтэй. Харамсалтай нь түүний дагуу явах үгүйг мэдэхгүй байна. Зодоон цохионтой сонгууль битгий болоосой гэж би өөрийнхөө нэрийг дэвшүүлж байгаа. Ялангуяа монголчуудыг хооронд нь талцуулдаг олон зүйл бий. Үүнийг эртхэн нийлүүлж нэгдсэн хүчирхэг Монгол болоход Ерөнхийлөгчийн үүрэг оролцоо маш их. Бид чинь гуравхан сая ч их түүхтэй ард түмэн.
 
Д.Дорлигжав: Монгол Улсын төрийн тэргүүнд өрсөлдөж, цаашдаа өөрийн дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлнэ
 
/Хууль зүйн сайд асан/
-Дэвшиж байгаа шалтгаан бол улстөрч хүний хувьд, энэ намыг байгуулалцаж явсан хүний хувьд, энэ намыг удирдаж явсан анхны даргын хувьд өнөөдрийн цаг үед Ардчилсан намаа төлөөлж,  Монгол Улсын төрийн тэргүүнд өрсөлдөж, цаашдаа өөрийн дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлнэ. Энэ цаг үед миний хийх зүйл хэрэгтэй байна гэж дотроо дүгнэсэн. Түүнийхээ дагуу шийдвэрээ гаргалаа.
 
Б.Жаргалсайхан: Нийгмийн амьдралд хариуцлага, шударга ёс үгүйлэгдэж байна
 
/УИХ-ын гишүүн асан/
-Нийгмийн амьдралд хариуц­лага, шударга ёс үгүйлэгдэж байна. Зөвхөн төрөөс цалин авдаг хэрнээ асар их мөнгийг оффшор дансанд хийсэн байна. Сүүлийн 20 жилд төрийн албан хаагчид эрүүгийн гэмт хэрэгт өртөж байгаа. Тиймээс энэ асуудлыг таслан зогсоохын тулд сонгуульд чөтгөртэй хамаагүй нийлж оролцож, өрсөлдөхөөр боллоо. Миний хувьд Ерөнхийлөгчийн сон­гуульд нэр дэвшихийн тулд АН-ын гишүүнчлэлээ өнгөрсөн есдүгээр сард сэргээсэн. Би АН-аас өөр намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж байсан.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тай албан ёсны хэлэлцээ хийв
У.Хүрэлсүх: Багш нар бол оюун санааны тусгаар тогтнолын баталгаа юм
Тост, тосон бумбын нурууг шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэлээ
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Степпе Арена
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Гадаад харилцаа
  • •Видео мэдээ
  • •Байнгын хороо
  • •Уул уурхай
  • •Гэмт хэрэг
  • •Ярилцлага
ХУРААХ
Сумын төвд хүн амьдрах арга алга
Сергей Лавров АНУ-ын Төрийн...

АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй улстөрчид бүртгүүллээ

Энхцэцэг 2017-05-03

Сэдвүүд : #Сонгууль  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тай албан ёсны хэлэлцээ хийв
У.Хүрэлсүх: Багш нар бол оюун санааны тусгаар тогтнолын баталгаа юм
Тост, тосон бумбын нурууг шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэлээ
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
16 цагийн өмнө өмнө

Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тай албан ёсны хэлэлцээ хийв

16 цагийн өмнө өмнө

“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна

16 цагийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр

16 цагийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 19-21 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Америкийн хоккейн нөхөрсөг тэмцээн боллоо

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Багш нар бол оюун санааны тусгаар тогтнолын баталгаа юм

1 өдрийн өмнө өмнө

Тост, тосон бумбын нурууг шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэлээ

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй шар морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно

2 өдрийн өмнө өмнө

Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно

2 өдрийн өмнө өмнө

Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсооно

2 өдрийн өмнө өмнө

Тэтгэврийн шударга тогтолцоог бүрдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ

2 өдрийн өмнө өмнө

“Бизнесийн эрх чөлөө, хөрөнгө оруулалт хоёрыг тусад нь хуульчлах ёстой”

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Бороо орно, өдөртөө 18-20 хэм дулаан байна

2026-06-11 өмнө

Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа

2026-06-11 өмнө

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

2026-06-11 өмнө

Татварын багц хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

2026-06-11 өмнө

Н.Учрал: Баталгаат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлнэ

2026-06-11 өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

2026-06-11 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 24-26 хэм дулаан байна

2026-06-10 өмнө

Малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлнэ

2026-06-10 өмнө

2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ

2026-06-10 өмнө

Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө ажиллаж байна

2026-06-10 өмнө

Г.Лувсанжамц:Хууль гарснаар асуудал шийдэгдэхгүй, олон нийтийн хандлага чухал

2026-06-10 өмнө

Том төслүүдийн худалдан авалтыг “нууцаар” хийхийг хуулиар хориглоно

2026-06-10 өмнө

Нэг цагаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр

2026-06-10 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

САНАЛ БОЛГОХ
2026-06-08 өмнө

Боловсролын дэмжигч

2026-06-08 өмнө

Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов

2026-06-08 өмнө

167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

2026-06-09 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгдлээ

2026-06-09 өмнө

Г.Дамдинням, О.Батнайрамдал нар ойлголцож, АН Засгийн газрыг огцруулах акц эхлүүлнэ гэв

2026-06-09 өмнө

Натурт газрын маргаантай барилгын ажлыг зогсоолоо

2026-06-09 өмнө

Бохир усны шугам сүлжээг шинэчилж, үерийн эрсдэлийг бууруулна

2026-06-08 өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-06-08 өмнө

COP17 хурлын 12 түр байгууламжийн гадна барилга угсралтын ажил дууслаа

2026-06-08 өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 17-19 хэм дулаан байна

2026-06-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй хөх бар өдөр

2026-06-09 өмнө

Гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан 10 настай явган зорчигчийг мөргөжээ

2026-06-08 өмнө

Барилга угсралтын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

2026-06-10 өмнө

Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө ажиллаж байна

2026-06-09 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2026-06-10 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2026-06-10 өмнө

Нэг цагаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр

2026-06-11 өмнө

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

2026-06-11 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 24-26 хэм дулаан байна

2026-06-11 өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

2 өдрийн өмнө өмнө

Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно

2 өдрийн өмнө өмнө

Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсооно

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Бороо орно, өдөртөө 18-20 хэм дулаан байна

2026-06-09 өмнө

С.Бямбацогт:Бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна

2026-06-08 өмнө

Парламент хар тамхины хэргийн ялын бодлогыг чангатгах хуулийг хэлэлцэж эхлэв

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй шар морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-06-08 өмнө

Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах