• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

МАН-ынхаан, бүтээн байгуулалтаас татгалзав аа

МАН УИХ болоод нийслэлд олонхи болсон болохоор зүгээр захиас хэлэх гэсэн юм. Түүнээс биш өөр ямар нэгэн бодол санаа агуулсангүй. Өчигдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн анхны хуралдаан болж, дарга нараа томиллоо. Нийслэлийн Засаг даргаар Су.Батболд томилогдсон бол Иргэдийн хурлын дарга нь Ц.Сандуй  боллоо. Ингэснээр нийслэлийнхний ажил эхэлж байгаа юм. Тэгвэл Су.Батболд даргын багт өмнө нь АН-ын хэрэгжүүлж байсан төслүүдийг толгой дараалан битгий “цаазлаарай” гэж захимаар байна. Тухайлбал, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд  Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн судалгааны төвийнхөн Хүрэл тогоотыг аялал жуулчлалын цогцолбор болгох төсөл хэрэгжүүлэхээр болоод байгаа.  
 
Энэхүү төслийг   2015-2020 он хүртэл зургаан жилийн хугацаатай хэрэгжүүлэх юм билээ.  Ингэснээр Хүрэл тогоот Монголын “Диснейлэнд” болох боломжтой аж. Гэхдээ “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжиж байгаа цагт шүү дээ. Тиймээс л ядаж энэ хөтөлбөрийг үгүй хийж боломгүй байна. Манай хотод үнэндээ иргэд очоод амраад, зугаалаад, үр хүүхдээ тоглуулах аятайхан газар тун бага. Үндэсний соёл амралтын хүрээлэн байна. Гэхдээ тун цөөхөн тоглоомтой. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн одоо бараг л хар зах болчихсон. Дэлхийн хэмжээнд үнэлэгдэх, “Диснейлэнд” шиг газар манайд үнэхээр дутагдаж байна. 
 
Тийм болохоор ядаж л энэ мэт бүтээн байгуулалтыг дэмжээд ажилламаар байгаа юм. Ер нь бүтээн байгуулалтаас хэрхэвч татгалзаж болохгүй.  Монголын “Диснейлэнд” болох гээд байгаа  шинэ Хүрэл тогоот нь зочид угтах цэг, сансрын нисэгчдийн дасгал сургуулилалт болон пуужин хөөргөх, нисдэг онгоцны загвар турших зэрэг талбайтай байх юм гэсэн.  Мөн одон орны задгай театрын талбай, одон орон сонирхогчдын кэмп байгуулахаар төсөлд тусгажээ. Үндсэндээ  50 га талбайг цогцолбор болгон тохижуулах төлөвлөгөөтэй байгаа аж.  
 
Тэгэхдээ  хүүхдүүдийн сонирхлыг татах гол бүс нь пуужин хөөргөх, нисдэг онгоцны загварын туршилтын талбай болох юм байна. Эл талбай нь пуужин хөөргөх тавцан, нисдэг бөмбөлөг, онгоцны загвар турших хэсэг гэсэн бүтэцтэй байна. Пуужин болон загварын нисдэг онгоцны бүтэц хийцүүдийн талаар хүүхдүүдэд мэдлэг олгох зорилгоор АНУ, ОХУ, БНХАУ-ын сансрын хөлөг, нисэх онгоц тэрэгний багасгасан загварыг үзүүлэн байдлаар байрлуулна гэдгээ төсөл хэрэгжүүлэгчид ярьсан байсан.  Харин томчуудын зорьж очих талбай бол одон орны задгай театр байх гэнэ. Одон орон судлах оргилын ойролцоох довцогт одот тэнгэрийг дурандах дуран суурилуулах юм байна. Эндээс нарны аймгийн гарагууд, сарны гадаргууг дурандахад хамгийн тохиромжтой аж.  
 
Мөн тухайн бүсэд одон орон сонирхогчдод зориулсан музей, үзэсгэлэнгийн танхим зэрэг одон орон судлалыг хөгжүүлэх байгууламжууд байрлах юм байна. Гэх мэтээр маш сайхан төлөвлөгөө гарчихсан байна. Энэ төлөвлөгөөг бодит байдал дээр амилуулах шаардлагатай байна. Тиймээс л “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр хэрэгтэй. Ердөө л наад захын ганц төсөл л ямар их ач холбогдолтой эрх барьж байгаа МАН-ынхан ойлгож байгаа байлгүй дээ. Улаанбаатарчууд бидэнд очоод амарчих, үр хүүхдээ сэтгэл амар тоглуулах газар олноороо нэмэгдэж байвал л сайн байна. Тэгэхийн тулд бүтээн байгуулалт хэрэгтэй. Харин МАН өнгөрсөн дөрвөн жилд эхлэлээ тавьсан “Бүтээн байгуулалтын хувьсгал”-ыг халамжийн “дайн” болгочихгүй л байх хэрэгтэй байна шүү. Монголд “Диснейлэнд”-ээс эхлээд олон гоё бүтээн байгуулалт хэрэгтэй байна.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж
Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна
Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!
Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Степпе Арена
  • •Нийтлэл
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Гадаад харилцаа
  • •Эрүүл мэнд
  • •Ерөнхийлөгч
  • •Олимпизм
  • •Нийслэл
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ярилцлага
ХУРААХ
АН, МАН-ын томилгоо арай л биш ээ
Марадонагийн шилдэг 10

МАН-ынхаан, бүтээн байгуулалтаас татгалзав аа

Пунцагболд 2016-07-07
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
МАН-ынхаан, бүтээн байгуулалтаас татгалзав аа
МАН УИХ болоод нийслэлд олонхи болсон болохоор зүгээр захиас хэлэх гэсэн юм. Түүнээс биш өөр ямар нэгэн бодол санаа агуулсангүй. Өчигдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн анхны хуралдаан болж, дарга нараа томиллоо. Нийслэлийн Засаг даргаар Су.Батболд томилогдсон бол Иргэдийн хурлын дарга нь Ц.Сандуй  боллоо. Ингэснээр нийслэлийнхний ажил эхэлж байгаа юм. Тэгвэл Су.Батболд даргын багт өмнө нь АН-ын хэрэгжүүлж байсан төслүүдийг толгой дараалан битгий “цаазлаарай” гэж захимаар байна. Тухайлбал, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд  Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн судалгааны төвийнхөн Хүрэл тогоотыг аялал жуулчлалын цогцолбор болгох төсөл хэрэгжүүлэхээр болоод байгаа.  
 
Энэхүү төслийг   2015-2020 он хүртэл зургаан жилийн хугацаатай хэрэгжүүлэх юм билээ.  Ингэснээр Хүрэл тогоот Монголын “Диснейлэнд” болох боломжтой аж. Гэхдээ “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжиж байгаа цагт шүү дээ. Тиймээс л ядаж энэ хөтөлбөрийг үгүй хийж боломгүй байна. Манай хотод үнэндээ иргэд очоод амраад, зугаалаад, үр хүүхдээ тоглуулах аятайхан газар тун бага. Үндэсний соёл амралтын хүрээлэн байна. Гэхдээ тун цөөхөн тоглоомтой. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн одоо бараг л хар зах болчихсон. Дэлхийн хэмжээнд үнэлэгдэх, “Диснейлэнд” шиг газар манайд үнэхээр дутагдаж байна. 
 
Тийм болохоор ядаж л энэ мэт бүтээн байгуулалтыг дэмжээд ажилламаар байгаа юм. Ер нь бүтээн байгуулалтаас хэрхэвч татгалзаж болохгүй.  Монголын “Диснейлэнд” болох гээд байгаа  шинэ Хүрэл тогоот нь зочид угтах цэг, сансрын нисэгчдийн дасгал сургуулилалт болон пуужин хөөргөх, нисдэг онгоцны загвар турших зэрэг талбайтай байх юм гэсэн.  Мөн одон орны задгай театрын талбай, одон орон сонирхогчдын кэмп байгуулахаар төсөлд тусгажээ. Үндсэндээ  50 га талбайг цогцолбор болгон тохижуулах төлөвлөгөөтэй байгаа аж.  
 
Тэгэхдээ  хүүхдүүдийн сонирхлыг татах гол бүс нь пуужин хөөргөх, нисдэг онгоцны загварын туршилтын талбай болох юм байна. Эл талбай нь пуужин хөөргөх тавцан, нисдэг бөмбөлөг, онгоцны загвар турших хэсэг гэсэн бүтэцтэй байна. Пуужин болон загварын нисдэг онгоцны бүтэц хийцүүдийн талаар хүүхдүүдэд мэдлэг олгох зорилгоор АНУ, ОХУ, БНХАУ-ын сансрын хөлөг, нисэх онгоц тэрэгний багасгасан загварыг үзүүлэн байдлаар байрлуулна гэдгээ төсөл хэрэгжүүлэгчид ярьсан байсан.  Харин томчуудын зорьж очих талбай бол одон орны задгай театр байх гэнэ. Одон орон судлах оргилын ойролцоох довцогт одот тэнгэрийг дурандах дуран суурилуулах юм байна. Эндээс нарны аймгийн гарагууд, сарны гадаргууг дурандахад хамгийн тохиромжтой аж.  
 
Мөн тухайн бүсэд одон орон сонирхогчдод зориулсан музей, үзэсгэлэнгийн танхим зэрэг одон орон судлалыг хөгжүүлэх байгууламжууд байрлах юм байна. Гэх мэтээр маш сайхан төлөвлөгөө гарчихсан байна. Энэ төлөвлөгөөг бодит байдал дээр амилуулах шаардлагатай байна. Тиймээс л “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр хэрэгтэй. Ердөө л наад захын ганц төсөл л ямар их ач холбогдолтой эрх барьж байгаа МАН-ынхан ойлгож байгаа байлгүй дээ. Улаанбаатарчууд бидэнд очоод амарчих, үр хүүхдээ сэтгэл амар тоглуулах газар олноороо нэмэгдэж байвал л сайн байна. Тэгэхийн тулд бүтээн байгуулалт хэрэгтэй. Харин МАН өнгөрсөн дөрвөн жилд эхлэлээ тавьсан “Бүтээн байгуулалтын хувьсгал”-ыг халамжийн “дайн” болгочихгүй л байх хэрэгтэй байна шүү. Монголд “Диснейлэнд”-ээс эхлээд олон гоё бүтээн байгуулалт хэрэгтэй байна.
Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж
Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна
Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!
Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

6 цагийн өмнө өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

6 цагийн өмнө өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

6 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно

7 цагийн өмнө өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

7 цагийн өмнө өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

7 цагийн өмнө өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

7 цагийн өмнө өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

7 цагийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

7 цагийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ

1 өдрийн өмнө өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

1 өдрийн өмнө өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

1 өдрийн өмнө өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

1 өдрийн өмнө өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

1 өдрийн өмнө өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

2 өдрийн өмнө өмнө

Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

МАОЭНХ болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2 өдрийн өмнө өмнө

Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл

2 өдрийн өмнө өмнө

Монголын охид Грекийг хожиж, олимпиадад 7-р байр эзэллээ

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Уулаараа ялимгүй хур тунадас орно

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

САНАЛ БОЛГОХ
2026-09-23 өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

2026-09-24 өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-24 өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-24 өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-23 өмнө

“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлт болно

2026-09-23 өмнө

Мөрөөдөл биелсэн 5 жил: Мөсөн Өргөөний түүхт ой

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-23 өмнө

О.Цогтгэрэл: “Төрөө хямралаас гаргая, түмнээ ядуурлаас аваръя” гэж хэлсний 26 жилийн ой болж байна.

2026-09-24 өмнө

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг нь цайруулах уу?!

2026-09-27 өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-23 өмнө

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

2026-09-24 өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-24 өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2026-09-23 өмнө

2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-25 өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

2026-09-23 өмнө

Засгийн газар "Гэрт ойрхон эмч, ойрхон эм" бодлого хэрэгжүүлнэ

2026-09-24 өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2026-09-23 өмнө

Зөвшөөрөл авахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

2026-09-24 өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

2026-09-25 өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах