• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Эммануэль Макрон VS Марин Ле Пен

Францад Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат энэ сарын 23-нд болж, Эдийн засгийн сайд асан Эммануэль Макрон, “Үндэсний фронт” намын тэргүүн Марин Ле Пен нар шийдвэрлэх шатанд тунаж үлдсэн. Тэдний хувьд тун ойролцоо хувийн санал авсан байдаг. 
Сонгуульд Эммануэль Макрон 23.75 хувийн саналаар ялсан байна. Харин Марин Ле Пен 21.53 хувийн санал авсан юм. Францын “Үндэсний фронт” намын тэргүүн Марин Ле Пен тус улсын 47 мужид саналын тоогоор тэргүүлсэн бол Эдийн засгийн сайд асан Эммануэль Макрон 42-т нь тэргүүлсэн. 
 
Харин эдүгээ шинжээчид Э.Макрон, Марин Ле Пен нарын бодлогыг хооронд нь эсрэгцүүлж, хэн нь Францын Ерөнхийлөгч болбол илүү таатай нөхцөл байдал үүсэх талаар таамаг дэвшүүлж эхлээд байна.
 
Олон улс судлаачдын зарим нь  “Хэрэв Европын Холбооны эсрэг үзэл баримтлал бүхий Марин Ле Пен, Францын Ерөнхийлөгчөөр сонгогдвол хямрал нүүрлэнэ.  Харин Э.Макрон  тэргүүлбэл “BREXIT-ийг илүү тайван, тогтвортой замаар шийдэх боломж олдоно” гэж таамаглаж байгаа аж. Хамгийн залуу нэр дэвшигч 39 настай Эммануэль Макрон өмнө нь тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олландын удирдлага дор Эдийн засгийн сайдын албыг хашиж байсан туршлагатай төдийгүй, хэрэв Ерөнхийлөгч болбол эдийн засгийн шинэчлэл хийж, нийгэмд шударга байдал тогтоохоо амлаад байгаа юм.
 
Харин популист гэгдээд буй Марин Ле Пен "Улсаасаа цагаачдыг гаргаж, хилийн хяналтыг эргүүлэн тогтоон үндэсний аюулгүй байдалд анхаарна" гэдгээ илэрхийлээд байна. Мөн "Исламын шашинтнуудын эсрэг сөрөг хандлагатай гэдгээ удаа дараалан мэдэгдэж, францчуудад давуу эрх олгоно" гэсэн амлалт өгөөд байна. Ингээд дээрх хоёр нэр дэвшигчийн дэвшүүлж буй бодлогыг гурван төрөлд хуваан авч үзье. 
 
Европ 
 
Үндэсний Фронт намын дарга Ле Пен шийдвэрлэх шатны сонгуульд Эммануэль Макроныг ялсан тохиолдолд Францын гишүүнчлэлийг өөрчлөх талаар ЕХ-ны гишүүн орнуудтай нэн даруй хэлэлцэнэ гэдгээ илэрхийлсэн. Мөн ЕХ-ны хуулийн дагуу хилийн орчимд байгуулсан аюулгүйн бүсийг чөлөөлнө гэдгээ амлаад буй. Улмаар дээрх амлалтууд биелэхгүй болсон тохиолдолд ЕХ-оос гарах эсэх талаарх бүх нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөжээ.  
 
“Үндэсний фронт” намын даргын  сонгуульд нэрээ дэвшүүлэхдээ боловсруулсан мөрийн хөтөлбөр биеллээ олохын тулд үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай тулгарна. Үүнээс гадна олон нийт ЕХ-нд үлдэх сонголтыг хийсэн тохиолдолд тэрбээр хариуцлагаа хүлээн огцрох болно гэдгээ ч зоригтойгоор илэрхийлсэн удаатай. Ле Пений бас нэг онцлог нь тэрбээр ОХУ-тай ойр харилцаатай байхыг эрхэмлэдэг нэгэн аж. Энэ ч үүднээс ОХУ-ын эсрэг авсан ЕХ-ны хориг арга хэмжээнд шүүмжлэлтэй ханддаг байна. Мөн сонгуулийн өмнө өнгөрсөн сард тэрбээр Москвад айлчилж, Ерөнхийлөгч В.Путинтай уулзалт хийгээд амжсан юм.
 
Харин банкер, Эдийн засгийн сайд асан Эммануэль Макроныг  шийдвэрлэх шатны сонгуульд Марин Ле Пенийг үнэмлэхүйгээр ялалт байгуулах магадлал өндөр гэдгийг ажиглагчид онцолж байгаа билээ. Макроны хувьд Франц улс Европын амин сүнс байж, хөрш зэргэлдээ орнуудтайгаа нягт харилцаатай байх ёстой гэх зарчмыг баримталдаг. Мөн валютын холбоонд шинэчлэлт хийж, евро бүс өөрийн гэсэн төсөвтэй болох ёстой гэж кампанитынхаа үеэр хэлж байжээ. Үүнээс гадна Макрон чөлөөт худалдааг дэмжигч юм. 
 
Цагаачлал 
 
“Үндэсний фронт” намын дарга Ле Пений хувьд цагаачлалын хатуу бодлого баримтлана гэдгээ тодорхой илэрхийлсэн. Түүний дэвшүүлсэн цагаачлалын бодлого АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампынхтай төстэй бөгөөд цагаачдын урсгалыг хязгаарлах, албадан гаргах зэрэг заалтууд багтсан байдаг. Ле Пен Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд хууль бус цагаачдад Францад орогнох газар үлдэхгүйн зэрэгцээ шууд албадан гаргадаг болох гэнэ. Мөн Европын нийт 26 оронд паспортгүй аялахыг зөвшөөрдөг Шенгений зөвшилцлөөс Францыг гаргаж, үндэсний хил хязгаараа сэргээхийг зорьж байна.  Өмнө нь “Үндэсний Фронт” намын тэргүүн  цагаачдыг хүлээн авах квотыг жилд 10 мянга болгож тогтоох, талаар ярьж байв. Мөн цагаачдад төрийн үйлчилгээг хязгаартай олгох гэнэ. 
 
Гэтэл Эммануэль Макроны цагаачлалын асуудалд баримтлах бодлого нь Марин Ле Пенээс тэс ондоо. Учир нь тэрбээр хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдвол ажлаа авсан эхний зургаан сардаа багтааж, орогнол хүссэн цагаачдыг хүлээн авахаа амласан байдаг. Үүний зэрэгцээ Францыг цагаач, дүрвэгсдийг халуун дотноор  хүлээн авдаг улс болгохоо амласан юм. Түүний хувьд хилээ хаахын эсрэг байдаг. Гэхдээ аливаа эрсдэлээс сэргийлэхийн тулд  цагаачдын урсгалд хатуу хяналт хэрэгтэй гэж үздэг байна.
 
Э.Макрон Германы канцлер Ангела Меркелийн дүрвэгсдийн хямралын эсрэг арга хэмжээг дэмждэг. Герман иргэний дайны хөлд нэрвэгдсэн Ойрхи Дорнодын орнуудаас ирсэн дүрвэгсдэд хамгийн зөөлөн бодлого баримтлан хүлээн авах болсон бөгөөд Э.Макрон Франц ч гэсэн түүнээс илүү их зүйл хийх ёстой гэж үздэг ажээ. Мөн Европтой нягт хамтран ажиллаж, цагаачлал, дүрвэгсдийн асуудлыг шийдвэрлэх байр суурьтай байдаг байна. 
 
Эдийн засаг
 
Ле Пен Ерөнхийлөгч болбол татвараас зугтах явдалтай тэмцэхийн зэрэгцээ дүрэм журмыг хялбаршуулж, цалин бага хар ажилчдын татварыг бууруулна гэж амлажээ. Мөн франц ажилчдаа ажлын байраар хангасан компаниудад татварын урамшуулал олгож, цагаачдыг ажиллуулж буй компаниудад шинэ төрлийн татвар ногдуулах гэнэ. Үүгээр зогсохгүй тэтгэвэрт гарах насыг бууруулан 60 болгож, аль болох олон хүнийг ажлын байраар хангасан компанид аж ахуй нэгжийн цалингийн албан татварыг бууруулах гэх мэтээр дэмжлэг үзүүлэх аж. Мөн Франц өөрийн гэсэн бие даасан мөнгөн тэмдэгт франкыг гүйлгээнд ашиглавал Францын эдийн засагт маш том түлхэц болно гэж үзэж буй юм байна.
 
Тэрбээр төр бизнесийн салбарынхны хамтын ажиллагааг сайжруулж, “дахин аж үйлдвэржилтийг” эхлүүлэхээ мөн амлажээ.  Гэтэл Макрон ч гэсэн аж ахуй нэгжийн албан татварыг бууруулахаа амласан байна. Түүний хувьд өнөөдрийн 33 хувийн татварыг аажмаар 25 хувьд хүртэл бууруулах гэнэ. Мөн ихэнх францчуудад зориулан орон байрны татварыг бууруулж,  жилд 60 тэрбум еврогийн хэмнэлт хийн, төрийн албаны 120 мянган албан хаагчийг цомхотгох аж.
 
Мөн Эммануэль Макрон прагматик хүн. Тэрбээр зүүн, барууныхны хоорондын уламжлалт зөрчилдөөнийг орхиж, цоо шинэ бодлого явуулах хүсэлтэй байгаа гэнэ. Түүний улс төрийн хөтөлбөрт зүүнийхний нийгмийн бодлоготой холбоотой амлалтуудад эдийн засгийн шинэчлэл хийх уриалга багтжээ. Тэрбээр компаниудыг ажилчдаа хөлслөх, халахад хялбар болгох, бизнесийн татварыг бууруулах, долоо хоногийн ажлын 35 цагийг нэмэх саналтай байна. Түүнчлэн тэрбээр ажилгүйдлийн тэтгэмжийг аль болох олон хүнд хүртээх, хувийн бизнес эрхлэгчдэд ч олгохыг хүсчээ. Үүнээс гадна боловсрол гол анхаарлаа хандуулж, сэргээгдэх эрчим хүчинд шилжих шаардлагатайг онцолж байна. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Видео мэдээ
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Гэмт хэрэг
  • •Үндэсний спорт
  • •Эрүүл мэнд
  • •Степпе Арена
ХУРААХ
“Ард түмний үнэнийг мэдэх...
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах...

Эммануэль Макрон VS Марин Ле Пен

Даваахүү 2017-04-28

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

3 цагийн өмнө өмнө

“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

3 цагийн өмнө өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц гарц байгуулна

3 цагийн өмнө өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

3 цагийн өмнө өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

4 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

4 цагийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-05 өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах